antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2017 3 comments

Умард Солонгос тив алгасах пуужингаа хэзээ ч, хаашаа ч харваж магадгүй

нийтлэсэн Admin

148401307158743e0ff0bc9ПХЕНЬЯН. /KCNA/. Удирдагч  тушаал өгсөн тохиолдолд алсын тусгалтай пуужинг хэзээ ч, хаашаа ч харваж магадгүй гэж Умард Солонгос мэдэгдлээ.

Тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн амралтын өдөр телевизэд ярилцлага өгөхдөө “манай улс стандарт цөмийн цэнэгт хошууг аль хэдийн бүтээсэн” гэжээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ “цөмийн цэнэгт хошуу бүхий тив алгасах баллистик пуужин турших бэлтгэл ажил сүүлчийн шатандаа орсон” гэсэн юм.

АНУ-ын нутагт дэвсгэрт хүрч цохилт өгөх чадалтай алсын тусгалтай пуужинг Умард Солонгос зохион бүтээж байж магадгүй гэж шинжээчид эртнээс таамаглаж байсан билээ.

Зайлшгүй тохиолдолд ийм пуужин харвана гэж Умард Солонгосын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэв. Харин хэзээ, хаашаа харвахыг нь тус улсын удирдлага шийдэх ажээ.

Г.Доржханд Эх сурвалж: МОНЦАМЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • зочин (January 10, 2017 12:22:52 pm )

    Одоо Трампыг уриад өөрт нь үзүүлээд гайхуулах хэрэгтэй ,Хэлэлцээрийн ширээнд сууж хэлэлцээр хийгээд эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлуулах хэрэгтэй

  • зочин (January 10, 2017 12:59:34 pm )

    Манайх руу лав харваж чадахгүй. Урдаас Хятад, Хойноос Орос хамгаална. Тайван амгалан байцгаа.

  • бат (January 10, 2017 2:51:55 pm )

    Япон 1941-12-7 нд Пёрл Харбор луу довтлоод юу болсныг тэр бүдүүн банди мэддэггүй юм байх даа

antalya rent a car