antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2017 14 comments

Мянга мянган ТӨРСАЙХАН-ы төлөө тэмцэгч!

нийтлэсэн Admin

15909407_1328385087241408_2131012673_o

Эхнэрийнхээ  эгчээс худалдаж авсан газар дээрээ эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаад байшин босгож, сая нэг эхнэр дөрвөн хүүхдийн хамт орон гэртэй боллоо доо хэмээн баярлаж суусан өрхийн тэргүүн Ж.Төрсайханд нэг л өдөр “Хас” банкныхан “байшингаа суллаад гар” гэсэн шаардлага тавьснаар энэ бүх ээдрээт асуудал эхэлжээ. Гэхдээ хуульч хүн хүний төлөө гэсэн сэтгэл хийгээд зүтгэлтэй байхад, тулж ирсэн аливаа асуудлыг эерэгээр шийдвэрлэх гарц гаргалгааны төлөөх эрэл тасардаггүй болохыг энэ хэрэг явдлаас харж болохоор байгаа юм. Хүний эрхийн тухай ярихдаа нүдэндээ нулимс мэлтэгнүүлэхээ шахдаг,  өөрсдөдөө хүний эрхийн хуульч гэх  өргөмжлөл оноочихсон нөхдүүд энэ цөвүүн цагт цөөнгүй таарах болсон.

Амьдрал бол жүжиг гэж үг байдаг. Гэхдээ амьдрал гэдэг тайзан дээрх үзэгдэл бүр үнэн байх ёстой. Амьдрал гэдэг тайзан дээрх жүжигчин бүрт  заяагдсан ганц дүр байх ёстой гэж би боддог юм. Та бид өөртөө оноогдсон тэр л дүрээ голохгүй, нүүр бууруулахгүй л бол энэ амьдралд баг зүүж, дүр эсгэх шаардлагагүй билээ. Гэвч өнөө цагт баг өмсөхийг, өөр дүрд хувирахыг хүсэмжлэгчид дэндүү олон тааралдах болж. Гэтэл баг хэзээ нэгэн цагт тайлагдана шүү дээ. Тэр үед нэгэнт гээгдсэн, хэзээ нэгэн цагт түүнийх байсан байж болох   мөн чанарынхаа эрэлд хатаад ч  нэмэргүй биз.  Гэхдээ золоор гэх юм уу, бидний дунд багнаас татгалздаг хүмүүс бий гэдэгт би итгэдэг.

Өөрийгөө “тунхагладаггүй” хүний эрхийн хуульч…

Өөрийгөө хүний эрхийн хуульч энэ тэр гэж  тунхаглаад байдаггүй ч, иргэд шударга нийгэмд амьдрах ёстой гэдэгт бат нот итгэдэг, үйлдлээрээ тэмцдэг хүмүүс бидний дунд бий. Иргэд ч тэднийг хэдийнэ таньдаг болсон. Тиймдээ ч эрх нь зөрчигдсөн мянга мянган иргэд  арга  мухардсан ч, шийдэл байгаа болов уу гэсэн итгэл тээж Х.Бат-Ялалтыг төдийгөөс өдийг хүртэл зорьж очсон биз ээ. Хуульч, судлаач Х.Бат-Ялалт иргэн Ж.Төрсайхан болоод түүний эхнэр дөрвөн хүүхдийг амьдрах орон байртайгаа үлдэж хоцрох эрхийг нь хангахын тулд хуулийн хүрээнд гарц хайж яваа юм билээ. Хуульч хүний хувьд бол энэ Х.Бат-Ялалтын хийх ёстой ажил нь. Гэхдээ “Хуульчдад мэдлэг дутдаггүй. Харин сэтгэл дутдаг” гэж үгийг тэр зүгээр ч нэг хэлээгүй байх.

hqdefault

Ж.Төрсайхан гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэн “Би ганцаараа биш үр хүүхэд хань ижилтэйгээ хамт бүгдээрээ орон гэргүй болох гээд байгаа учраас олон газар хандаж, учир байдлаа хэлсэн. АН-д саналаа өгдөг байсан учраас АН дээрээ ч очсон. Тэгэхэд манай нам нэг иргэн хүний төлөө  явахгүй гэдэг хариу өгсөн.” хэмээн сэтгэлдээ гомдолтой ярьж байгаа ч, өнөөгийн бохир төр цэвэршиж цаг сайхан болно доо гэсэн итгэл тээж яваа нь бас анзаарагдаж байсан юм.  Хөгжлийн бэрхшээлтэй ч “би чадахгүй, бусдаас дутуу”  гэж ажлаас хойш суудаггүй,  аятайхан сайхан амьдрахын тулд хөдөлмөрлөх,зүтгэх, тэмцэх хэрэгтэй гэдгийг сайн мэдэх Ж.Төрсайхан “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдэг шиг хүнд үе тулаад байхад нь  өөрт нь тус дэм болж,  гарц гаргалгаа олж өгөх гэж яваа Х.Бат-Ялалт шиг залуус олон бол, тэд төрд байвал  Монголын төрд бугласан идээ бээр шахагдаж, төрийн нэрээр түрий барьж, иргэдийнхээ эрх ашгийг гишгэлдэг завхрал алга болох байх даа гэж бодож яваагаа хэлж байсныг энд зориуд тэмдэглэх байна.

Өөрт нь тулгамдсан том асуудал бий ч, улс орноо сайхан байгаасай гэж бодож чадаж буй Ж.Төрсайханы тухайд өөрийнхөө гараар  барьж босгосон байшингаасаа эхнэр, дөрвөн хүүхэдтэйгээ хөөгдөж, гудамжинд гарах дээрээ  хүрсэн гэж байсан юм.  Тэр хэлэхдээ  “ 2013 оны гуравдугаар сард эхнэрийнхээ төрсөн эгч болох С.Цэцэгмаа,  нөхөр А.Бат-Эрдэнэ нараас Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 77-10А тоот хоосон хашааг 4 сая төгрөгөөр худалдаж авч,  хашаандаа уйгагүй хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөөрөө, бас барилгын хаягдал материал хүртэл зөөж, найз нөхдийнхөө дэмийг авч байж  12х8 хэмжээтэй байшин, 4х8 хэмжээтэй гараж барьсан юм.  Хоосон хашааг нь 4 сая төгрөгөөр худалдаж авахдаа, гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулж, баримтжуулаагүй.  Ах дүү улсууд учраас хэн хэндээ эргэлзэх юу байх билээ гээд л мөнгө төгрөгөө өгчихсөн. Бичиг баримтаа миний нэр дээр шилжүүлээд өгөөч гэж удаа дараа хэлэхэд “Өө, шилжүүлээд өгнө, өгнө” гэсэн хэрнээ өгөхгүй байсаар байгаад хашаа нь өөрийнх нь нэр дээр байсныг ашиглаад манай байшинг үл хөдлөхөөр оруулаад, банкны зээлийн барьцаанд тавьчихсан байгаа юм. Банкныхаа зээлийг төлж чадахгүй болохоороо Турк улс руу гарч явсан учраас, банкнаас миний барьсан үл хөдлөх хөрөнгийг хураах гээд байгаа юм.” гэж хэлсэн юм.

15934433_1328385413908042_1016874660_n

Ж.Төрсайхан уг асуудлыг мэдсэнээсээ хойш 10 гаруй хуульч, өмгөөлөгчидтэй уулзаж, өөрийнхөө учир байдлыг бүгдийг нь ярьж, байшингаа үзүүлж харуулжээ. Уулзсан хүмүүс нь гарц хайхаасаа илүү мөнгө нэхэх нь их байсан тухай тэр хэлж байсан. Тиймээс  үнэн гэдэг юмыг олохын тулд “Иргэдийн Шударга Шүүх”  ТББ-д хандахаас өөр боломж үлдээгүй гэсэн. Тэгээд  анх лавлахаас хайж байж холбогдох утсыг олж улмаар Х.Бат-Ялалт гэдэг хүнтэй уулзаад учраа хэлэхэд нь түүнийг  сайхан хүлээж авчээ. Хуульч, өмгөөлөгч нэртэй олон хүнтэй уулзсан ч, нааштай хариу сонсоогүй, яахаа мэдэхээ байчихаад явсан   Ж.Төрсайхан  “Монголд үнэн гэдэг юм байдаггүй юм байна. Зөндөө газраар явлаа. Гэхдээ үнэн гэж юм байх болов уу гэж найдлага тасралгүй танайд хандаж байна” гэхэд Х.Бат-Ялалт “Чи байшингаа өөрөө барьсан гэдэг чинь баталгаа нотолгоотой юм чинь хууль зүйн үүднээс би чамд туслалцаа үзүүлье” гэсэн юм билээ.

Хэрэв Х.Бат-Ялалт ингэж  хуулийн туслалцаа үзүүлж эхлээгүй бол, идэр ес эхэлсэн энэ өвлийн хүйтэнд Ж.Төрсайхан эхнэр дөрвөн хүүхдийнхээ хамтаар хэдийнэ гудамжинд гарчихсан байж болох байжээ. Тэгэх байсан юм байна гэдгийг уншигч та Ж.Төрсайханы дараах яриаг уншаад ойлгох болно. Тэр хэлэхдээ  “Банктай харилцахад бол их хэцүү юм билээ. Миний барьсан байшин юмаа гээд барьснаа нотлоод байхад “тэр хамаагүй ээ, бичиг баримт нь манайд байгаа. Мөнгөө гаргаж авна. Хувцасаа ав, очих газар байвал хүргэж өгье. Нэг бол мөнгөө төл, үгүй бол хувцасаа аваад гар” л гэдэг. Эхнэр уйлаад, би гаражийнхаа хаалгыг лацдуулахгүй гэж дараад зөндөө юм болоход ер авч хэлэлцдэггүй юм билээ. Тэгээд би Х.Бат-Ялалт гэж хүн рүү яриад, биднийг ингээд гэрээс хөөгөөд болдоггүй ээ гэж учраа хэлсэн юм. Тэгсэн “Иргэдийн Шударга Шүүх” ТББ-ын  улсууд ирээд банкныхантай яриад, ямар ч байсан банкныхан явсан. Тэгээгүй бол тэд чинь хэн байх нь хамаагүй. Нялх нойтон хүүхэдтэй байна уу, гудамжинд гараад турж үхнэ үү, хөлдөж үхнэ үү. Мөнгөө л гаргаж авч байвал,  тэр асуудлууд бол банкинд хамаагүй юм шиг байна лээ. Одоо ч төрсөн эгч нь ч дүүгээ бодохоо больчихсон. Банк нь ард иргэдээ ч бодохоо больчихсон, хүн хүнээ бодохоо больчихсон цаг юм даа.”хэмээн хэлж байсан юм.

Тэгэхээр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтын тухайд Ж.Төрсайхан гэж хүний өөрийнхөө хүчээр барьж босгосон байшинг шүүхийн бус замаар өр төлбөр барагдуулах гэж байхад нь очиж, таслан зогсоосон байгаа юм. Түүнчлэн банк тухайн  иргэний эд хөрөнгийг  ийм байдлаар шууд өр төлбөрт хурааж болохгүй. Хуулийн байгууллагаар шалгаж шийдэх ёстой гэмт хэргийн шинжтэй асуудал гэдгийг хэлж буй. Ер нь иргэдийн тухайд хуулийн мэдлэг, мэдээлэл бага байдагтай холбоотойгоор өмч хөрөнгөө алдах асуудалд нэлээд ордог гэдгийг Х.Бат-Ялалт анхааруулж хэлж ярьдаг.

Тухайлбал, Нотариатын мэдэгдэх хуудас  гэж төлбөр төлөгчөөс төлбөр авагчид олговол зохих мөнгө буюу эд хөрөнгийг гаргуулах тухай нотариатчийн захирамжилсан акт дээр иргэд гарын үсэг зурчихдаг. Дараа нь үүсэх асуудлыг тооцож мэддэггүй аж. Тэгвэл нотариатч мэдэгдэх хуудас бичихдээ : -Талуудын хооронд төлбөрийг нотолж бичгээр хийсэн хэлцэл

   -Төлбөрийг үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн гэрээг тус тус үндэслэдэг гэдгийг манай уншигчид санаж, мэдэж байхад хэрэгтэй гэдэг үүднээс энд дурьдав.

Ж.Төрсайханы уг асуудал дээр түүний барьсан байшинг хадам эгч нь газартай нь банкны барьцаанд тавьсан байгаа. Банк зээл олгохдоо үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн баримт сэлтэд тулгуурлах ёстой. Тэгэхээр түүний хадам эгч С.Цэцэгмаа үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхдээ Ж.Төрсайханы байшинг өөрийн болгож  хуурамч нотлох баримт оруулсан уу гэдэг асуудал энд гарч ирнэ. Тэгвэл УБЕГ–ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга энэ тал дээр хэлэхдээ “бүртгэл үнэн зөв нь эцсийн дүндээ шүүхийн байгууллагын л шийдэх асуудал. Иргэд бүртгэлд хамрагдсанаараа л эрхээ хамгаалах бүх боломж чинь бий юм шүү гэдгийг л анхаарах ёстой.  Нотлох баримт эргэлзээтэй, зөрүүтэй тохиолдолд улсын бүртгэгч өөрөө газар дээр нь очиж хөрөнгөтэй танилцах үүрэгтэй. Тэрнээс тэр болгон дээр гүйж очоод байх боломж байхгүй л дээ.”  гэж байсан юм. Тэгэхээр энд төрийн байгууллага нь иргэний эрх ашгийг гүйцэд хангасан үйл ажиллагаа явуулж, шийдвэр гаргаж чадахгүй байна гэсэн асуудал бас гарч ирж буй юм.

Х.Бат-Ялалт тэргүүнтэй “Иргэдийн Шударга Шүүх” ТББ төрийн үйл ажиллагаанд байгаа алдаа дутагдлыг иргэд нь хянадаг болъё, төрийн албан хаагч өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлдэг байя. Үндсэн хуулинд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох тэгш эрх, үндэсний эв нэгдлийг хангах, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг хангах, хууль дээдлэх гэсэн зарчимуудад нийцүүлсэн үйл ажиллагааг явуулдаг байгаасай гэсэн үндсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг. Түүнчлэн төрийн албанд маш их алдаа дутагдал байгааг, төрийн албаар дамжуулж хувийнхаа ямар нэг ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн хүмүүс тэнд очдог болсныг, тэгсэн хэрнээ иргэдийнхээ төлөө жинхэнэ хийх ёстой ажлуудад анхаарал хандуулахгүй байгааг Х.Бат-Ялалт шулуухан хэлж ярьж, тэмцэж ирсэн. Түүнээс хууль зүйн туслалцаа авч байгаа иргэн Ж.Төрсайханы тухайд ч ТӨР-өөрөө хамгаалуулж чадахгүй байгаа иргэн юм.

Ер нь бол Ж.Төрсайхан шиг эрх нь зөрчигдөж байгаа хүмүүс цөөнгүй байгаа болов уу. Ж.Төрсайхан өөрийнхөө хүчээр барьж босгосон гэр орноо алдахгүйн тулд Прокурорд гомдол гаргахад  хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Цагдаагийн байгууллагад хандсан ч, залилуулсан нь тогтоогдож байгаа ч эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй хэмээн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Өөрийнхөө өмч гэдгийг  баталгаажуулах шаардлагыг тавьсан байдаг юм. Одоогоор бол уг асуудал Захиргааны хэргийн шүүх дээр байгаа. Энэ бүх асуудал дээр хуульч, судлаач Х.Бат-Ялалт, “Иргэдийн шударга шүүх”ТББ  иргэний эрх ашгийн талд хамтдаа яваа гэдгийг хэлье.

Э.Болорхажид

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • ЗочинЗочин (January 08, 2017 9:48:59 am )

    Энэ бол өнөөгийн монголын нэг жишээ ийм ядарсан хүмүүсийг ах дүүс амраг төрөл нь ашиглаад ядуусын тоог нэмсээр л бна даа Гэхдээ хичнээн луйвардсан ч гэсэн өөрийн хөдөлмөрөөр барьсан нь нотлогдох тэр үед үнэн юм ялнаа гэхдээ Бат ялалт туслахгүй бол бараг биелэхгүй шүү ийм монголын шударга хуульчид шүүх цагдаа прокурорын удирдлагууд анхааралдаа авч нэг айлын 6 ам бүлийг аврана гэдэгт ард тгмэн итгжэ бнаа

  • Irgen (January 08, 2017 12:30:18 pm )

    Mongoliin niigem ch hetsuuhen baina daa. Niigmiin tulgamdsan asuudluudiig suuriar n harj chaddag iim humuusee l tord bailgamaar bga yum daa

  • Баяр (January 08, 2017 12:33:13 pm )

    Эхнэрийнх нь эгч нөхөртэйгөө хамт гэмт хэрэг үйлдсэн юм биш үү. Төрсайхан гэж хүн гэмт хэргийн хохирогч юм байна шүү дээ. Тийм байтал байшингаас нь хөөнө гэж юугаа яриад байгаан болоо

  • 41 (January 08, 2017 4:32:01 pm )

    БАНКИНД ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧ ХИЙЖ БАЙХАД ЛУЙВАРЧИН ХҮМҮҮС АХАН ДҮҮСЭЭ МӨН Ч ИХ ХУЛХИДАЖ, ОРОН СУУЦАА, ХАШАА БАЙШИНГАА АЛДАЖ БАЙСАН ДАА, ҮНЭХЭЭР ӨРӨВДМӨӨР, УЙЛААД Л. МИНИЙ ЗҮГЭЭС ТЭДЭНД АСУУДАЛ ХҮНДЭРСЭН ҮЕД НЬ ХҮҮГ НЬ ЗОГСООЖ Л ТУСЛАДАГ БАЙЛАА, ТЭГЭХГҮЙ БОЛ ШҮҮХИЙН АЖИЛЛАГАА ХҮРГТЭЛ ХҮҮГ НЬ БОДСООР БАЙДАГТ Л БАНКНЫ ТОМ АСУУДАЛ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ.

  • zochin (January 08, 2017 6:24:21 pm )

    ter luivarchin egchiig n nohortei n turkees hucheer avchirj shiideh n zov ym shig bna
    .daan ch guilgachin tor chadahgui hoino amraar n ene muu ydarsan ymiig heden huuhedtei n l nooloh nldee. er n tegeed ydarsan irged l ymar negen baidlaar l hohiroh ymdaa.anh mongoo ogohdoo l buh ymaa jin tan hiichihguidee.bank bol yahav uhej baigaa huuhdiin nulimasiig ch golohgui avna.

  • Зочин (January 08, 2017 8:24:28 pm )

    Банк ямар ч буруугуйээ харин гарц бгаа эсхийг л хайждээ тэр залилсан хамаатнаа л
    хуулийн байгуулгад огч хохирлоо гаргуулна эсвэл оорсдоо тохирч хохирлоо барагдуулнаа наад хун хэлж огсон биз

  • зочин (January 09, 2017 11:16:32 am )

    банкнаас мөнгө зээлж бизнэс хийх явцад хямрал буруу үйлдлээс болоод хүүгээ төлж чадахгүйд хүрэхэд байгаа хөрөнгийн хураагаад авчихдаг. хоосон хоцорсон хүн юугаараа зээлээ төлөх юс бэ? харин баталгаа гаргаад хөрөнгийн буцаан өгч бизнэсийн хийлгээд зээл хүүгээ авмаар санагддаг. би банкинд итгэхээ больсон. хүү гэж дэлхийд байхгүй өндөр хоосон ардыг шулдаг банкны тогтолцоог өөрчилмөөр санагддаг. гадны банк хэрэггүй ээ гол нь яагаад ийм өндөр хүүтэй байх ёстой юм бэ. хамаатан садан найз нөхөдтэй нь болохоор бага хүүтэй сөнгө зээлнэ. шудрага ёс гэж үглээд бичээд нэмэр алга. өөрсдөө л луйвар хийдэг болох зам үлдэж байна даа.

  • ЗОЧИН (January 09, 2017 11:39:55 am )

    Банкны буруу алгаа харин өөрсдөө буруутай юм худалдаж авч байгаа бол гэрээ хэлцлээ ах дүү гэлтгүй албан байдлаар хийж байх естой

  • зочин (January 09, 2017 2:59:20 pm )

    Банк гэж нэг луйварчин дандаа хүмүүсийг луйвардаж байдаг тэднийг л сайн шалгах хэрэгтэй. хүний материал ашиглаад байхад газар дээр нь очиж баталгаажуулж байж зээл өгдөг гэсэн яалаа. худлаа баримтаар зээл гаргаж өгөөд түүнийхээ тодорхой хувийг авилгалаар авдаг нь тодорхой шүүдээ

  • zochin (January 09, 2017 4:42:24 pm )

    has bank hezee 12*8 hemjeetei hashaa baishind iim ih mongo ogdog bla.ogloo ogloo gehed 3.0sayg

  • zochin (January 09, 2017 4:43:35 pm )

    ogdog shde.ter ved hadam egchid n zeel olgoson zeeliin baithaagch l no toi

  • irgen (January 09, 2017 8:19:32 pm )

    Ehneriin egch, Has bank 2 hamtran gemt hereg uildejee,,,,ene has bank hogiin bank baina

  • Монгол Хүн (January 09, 2017 10:09:02 pm )

    БАТЯЛАЛТАД БАЯР ХҮРГЭЕ…. САЙН ЗАЛУУ …

  • Anonymous (January 10, 2017 12:47:04 am )

    Ter Egch ahtaigaa uchiraa olooch. Ah duu nar l negniigee luivardchihsan bhad bank yamar buruutai yum

antalya rent a car