Увс аймгийн Давст сумын нутаг “Шүдэн уул” гэдэг газар Давсны уурхайгаас давс ачаад буцаж явсан автомашин хиймэл нууранд цөмөрч, орсон тухай дуудлага 2017 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Улмаар дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан албан хаагчид ажиллаж, нэгдүгээр сарын 05-ны шөнө автомашиныг нуурнаас гаргаж, эзэнд нь хүлээлгэн өгсөн байна. Тус автомашин хиймэл нууранд эргээс 10 метрийн зайд, гурван метрийн гүнд цөмөрч орсон байжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.