Хол мэт санагдаж асан 2017 он гарч, бид өр зээлээ төлж эхлэх ёстой болжээ. Гэтэл мөнгө байдаггүй. Ядарсан нэг өрх айлын зураглалыг өнөөдрийн монголын төр засгаас олж харахад хүрч байна. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг энэ оны эхний улиралд багтаан төлөх ёстой. Гэвч чадамжгүй байгаа тул зээлийн эргэн төлөлтийг сунгах уу гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Өнөөгийн байдлаар эдийн засаг хүнд, бэлэн мөнгөний төлөлт хийхэд маш хүндхэн байгаа. Олон улсад гурван янзын л хувилбар бий. Бэлэн мөнгөөр төлөх, хугацааг хойшлуулах, төлж чадахгүй нь гэдгээ зарладаг. Мэдээж эхний болон сүүлийн хувилбар бол Монголд өнөөдөртөө хүнд. Бэлэн мөнгөөр төлөхөд эдийн засгийн нөхцөл, ачаалал дийлэх боломж нь хомс. Мөн “бид үүнийг төлж чадахгүй нь ээ” хэмээн зарлана гэдэг улс орны хувьд хүнд нөхцөл байдлыг үүсгэнэ. Тиймээс дундын хувилбар нь манай улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөлд хамгийн зөв хувилбар юм уу гэж яригдаж байгаа. Гэхдээ эцсийн шийдэл гараагүй. Удахгүй ОУВС-гийн баг ирж уулзалт хийнэ. Энэ сангийн хөтөлбөрийг хүлээж авах эсэх асуудал сардаа багтаж нэг талдаа шийдэгдэнэ.” гэж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
bi (January 06, 2017 11:08:25 am )
АН-ын тэнэг толгойнууд ард түмнээ ийм л байдалд оруулсан.Тэднийг ахин энэ төрийн эрхийг энэ яваа насанд нь олгохгүй байх хэрэгтэй.ОНХС,Сум хөгжүүлэх сан нэртэй асар их мөнгө агаарт цацсан
-
zochin (January 06, 2017 11:15:22 am )
Haana ch hariutslaga tootsdogguin gai
-
дэндэв (January 06, 2017 12:42:49 pm )
ан ны мунхаглал зээл бол зээл ш тэ эргэж төлдөг жамтай зүгээр олдсон мөнгө биш
-
зочин (January 06, 2017 5:39:37 pm )
Ерөнхий сайд хугацаанд нь төлөх боломжтой болсон гэж мэдэгдсэн ш дээ, Мөнхбат яагаад худлаа яриад байна аа, ЕС-ын мэдэгдлийг уншаагүй юму, хоорондоо ямар ч холбоогүй мэдэгдэл хийгээд байх юм
-
бат (January 07, 2017 6:18:24 pm )
ЕС Мөнхбат хоёрын нэг нь худал ярьж байна Ийм худалч хүмүүсийг төрд гаргасан Монголчууд үнэхээр тэнэг юм даа Худалчаар төр бариусан тэнэгүүд хэзээ ч өөдлөхгүй нь ойлгомжтой
-
бат (January 08, 2017 5:51:37 am )
МАНыхан Энэ зээл АНых биш та нарын хийсэн өр шүү
6 Comments