antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2017 7 comments

Ц.Мөнх-Оргил сайд  “номын ах” Л.Болдынхоо үгийг үл тоохын учир…

нийтлэсэн Admin

hoer

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын тухайд нэлээд асуудалтай байгаа гэхэд болно. Өнгөрсөн жилүүдэд Далай лам манай улсад найман ч удаа ирсэн байхад, Ц.Мөнх-Оргил шиг ингэтлээ асуудалд хутгалдаж байсан сайд бараг байхгүй. Ер нь түүнийг гадаад харилцаагаа мэдэж байна уу гэдэг асуудал яригдаж байгаа. Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэгдэх үед  Л.Болд гишүүн уг хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж, сайдыг шүүмжилж нэлээд юм болоод авсан. Тэрбээр  “Засгийн газар дэндүү өрөвдөлтэй хуулийн төсөл оруулж ирлээ. 35 хүүхдийн цэцэрлэгийн мөнгө олж өгөхийн тулд дөрвөн дипломат газрыг татан буулгаж байна. Засгийн газар ийм юм бичихээсээ ичихгүй байна уу? Өнгөрсөн парламентын үед НҮБ-ын байнгын төлөөлөгчийг Элчин сайд болгосон. Одоо та нар НҮБ-ыг УИХ-аар хэлэлцдэг байсныг болиулах хууль оруулж ирж байна. Гадаад харилцааг ингэж хөгжүүлдэг цаг үе ирсэн юм уу. Та бүхэн гадаад харилцаандаа мөнгөө нэм. Хүүхдийн цэцэрлэгийн мөнгийг ямар нэг төсөл хөтөлбөрөөс ч олж зохицуулж болно. Монгол Улсын нэр хүндийг бүс нутагт унагаж байна.Латин Америкийг тэр чигээр нь хариуцдаг газраа татан буулгах нь буруу. Японы талаас “Танайх консулын газраа татан буулгах нь буруу. Эргэж харах хэрэгтэй шүү” гээд хэлж байна. Гадаад харилцааг ингэж хөгжүүлдэггүй юм, Ц.Мөнх-Оргил оо” гэж хатуухан хэлээд авсан. Харин  Ц.Мөнх-Оргил сайд  “Хаана тийм танилцуулга байгаа юм бэ. Л.Болд оо, битгий мушгиад бай” гээд өнгөрөөсөн. Мөн сайдыг нам нэгт нөхөд нь өмгөөлж хамгаалаад аваад гарсан гэхэд болно. Л.Болдын тухайд мөн л гадаад харилцааны сайд байсан. Салбарын туршлага сэлтээр бусад гишүүдээс хавь илүү нэгэн гэдэгтэй маргах юун. Нөгөө номын ахаасаа үг сонсох ёстой гэдэг шиг, Ц.Мөнх-Оргилын тухайд Л.Болдын үгийг сонсоход гэмгүй дээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • оюун (January 06, 2017 10:53:18 am )

    за даа хулгайч болд ард түмний ард яаж банкийг голомт банк болгосноо өчөөд ялаа авах хэрэгтэй дээ.

  • оюун (January 06, 2017 10:54:36 am )

    за даа хулгайч лу.болд хүнд ганц англи хэлгүй байж багшлах биш ард түмний ард яаж банкийг голомт банк болгосноо өчөөд ялаа авах хэрэгтэй дээ.

  • zochin (January 06, 2017 11:10:58 am )

    Uuruu said baihdaa yamarch heregggui ilii oron too batalj ah duus naiz nuhduu tomilon ulsiin munguur jinhene toglodog baij yaj hudla shudarga tsaraildag ba aaaa icheed duugai l baimaar uym umnuus n harin ichij ba.. iim l nuurtei humuus udirdagch hiigeed bid udirduulaad l yana daa

  • ИРГЭН (January 06, 2017 1:39:13 pm )

    ХЯТАДЫН ТАГНУУЛ ГЭЖ ЭНЭ МӨНХОРГИЛЫГ Л ХЭЛЖ БОЛОХ БАЙХ ШҮҮ.ЯАХААРАА МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖИЛЖ ХЯТАДААС УУЧЛАЛ ГУЙН СӨГДӨЖ МӨРГӨСӨН ЮМ БЭ?ОДОО МОНГОЛЧУУДЫГ ХЯТАДЫНХ ГЭЖ ДЭЛХИЙ ШУУГИЖ БАЙНА.ГУТАМШИГТ ХУТГАСАН ЭНЭ ЗГ МАН-ЫНХАН ОГЦРОХ ЁСТОЙ ШҮҮ.

  • барилгачин (January 06, 2017 1:54:36 pm )

    Болдын овойж оцойтол хийсэн. ажлыг би л мэдэхгүй юм байна.Юм л болвол шооудах гээд харагдаад байна даа…

  • зочин (January 06, 2017 9:13:53 pm )

    Lu ch xogiin baagii l daa

  • Anonymous (January 07, 2017 9:46:55 am )

    Нөгөө их 23р сургуулийг төгссөн чухам зүгээр боловсолтой гээд байсан яасан бэ

antalya rent a car