АН-ынхаа даргыг сонгох эрхээ гишүүд нь шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж байж олж авах ёстой. Гишүүдийн бүртгэлийн хугацаа энэ сарын 6-нд буюу нөгөөдөр хаагдах ёстой. Харин энэ сарын 28-нд намын даргын сонгуулийн санал хураалт өндөрлөж, 29-ний өдөр гэхэд АН шинэ даргатай болсон байх юм. Гэхдээ АН-ын 180 мянган гишүүний 17 мянга нь л шинэчилсэн бүртгэлд хамрагджээ. Үлдсэн бага хугацаанд энэ тоо төдийлөн нэмэгдэхгүй нь ойлгомжтой болж байгаа юм. Тэгэхээр АН-ын шинэ даргын сонгууль 17 мянган гишүүний сонголтоор шийдэгдэнэ гэж харагдаж байна. Хэрэг дээрээ бол намын гишүүдийн шинэ бүртгэл дээр тус намын фракциудын хоорондын өрсөлдөөн, хор явагдаж байна гэх мэдээлэл байгаа юм. Түүнчлэн тухайн аймаг, дүүргийн Ардчилсан намд одоо бүртгэлтэй байгаа гишүүдийн олонх нь сунгаанд нэр дэвшигчдээс хэнийг дэмжих магадлалтай байна вэ гэдгийг харгалзан бүртгэлийг нээж, хааж байгаа нь нууц биш болоод байна.
Тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр намын батлахаа гээгдүүлсэн болон АН-д шинээр элсэх хүмүүсийг намын даргын сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй бүртгэхээр болж мэдэгдсэн ч, хэрэг дээрээ бол сценарийн дагуух үйл явц өрнөж байгааг хэлэгсэд байна. Хэдийгээр Л.Эрхэмбаяр дарга “-Намд зохиомол гишүүд үүсэх вий гэдгийг ярилцсан. Гэхдээ АН шинэчлэгдэхдээ нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс АН-д элсэх сонирхолтой бүх хүнд нээлттэй байх нь зүйтэй гэж үзсэн. Намын даргад өрсөлдөж байгаа хүмүүс ч үүнийг хүлээн зөвшөөрсөн”гэж байсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 04, 2017 4:19:29 pm )
Багцалсан сум барьж байгаа чинь цэцэрлэгийн хүүхдүүдийн сэдэвчилсэн жүжиг л байна Үнэхээр ТОМ ОНИГОО болиочээ ичиж амьдар л даа
-
ЗОЧИН (January 05, 2017 2:30:30 am )
Угаасаа л бөөн алаан болно доо.Энэ нам шинэчлэгдэнэ гэдэг бол үлгэр.
-
бат (January 05, 2017 3:25:34 pm )
МАН Монгол улсыг аллага хядлага ядуурал хоосрол өлсгөлөнд оруулж зовоож байснаас аварч тэтгэж байсныг би 70 наслахдаа хараагүй Харин АН Монголчуудыг өлсгөлөнгөөс аварч эд хөрөнгөтэй эрх чөлөөтэй болгосныг би мэднэ Иймд одоо Монголыг эдийн засгийн хямралаас АН юм уу өөр нэг хүчин аврахаас МАН аврахгүй нь ойлгомжтой Ийм учир ард түмэн АНы дарга хэн болохыг сонирхож байна
3 Comments