antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2017 5 comments

“Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэлд тавих хяналт, шалгалт” нэгдсэн арга хэмжээ явагдаж байна

нийтлэсэн Admin

hyanalt-1Замын цагдаагийн албанаас “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЭЛТҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛД ТАВИХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Монгол улсын стандарт MNS 4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дах заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр автомашинд үйлдвэрээс стандартын шаардлагын дагуу тодорхой тоо, хэлбэр, хэмжээ, өнгө бүхий гэрэлтүүлэх хэрэгслүүд дээр нэмэгдлээр болон зориулалт өөрчлөн өөр өнгийн оврын болон улсын дугаарын гэрэл, их гэрэл, гэрэлтүүлүүр байрлуулсан, хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдсан, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бохирдсон зэрэг зөрчил дутагдлыг арилгах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр энэхүү арга хэмжээг зохион явуулж байгаа юм.

Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дах заалт: 5. Гэрэлтүүлэх хэрэгсэл 5.1. Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй; 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан; 5.3. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг; 5.4. Үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур байхгүй буюу бохирдсон; 5.5. Гэрэлтүүлэг, дохиоллын системийн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн. Тайлбар: Тээврийн хэрэгслийн урд талд улаан, ар талд цагаан өнгийн гэрэл (ухрах арааны болон улсын дугаарын гэрлээс бусад) буюу гэрэл ойлгуур тавихыг хориглохоор заасан байдаг гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Zochin (January 04, 2017 1:11:39 pm )

    ILT DALJGAI UM IH YAVJ BNAA

  • Бака (January 04, 2017 5:42:01 pm )

    Маш сайн үйл ажилгаа байна. Товчооноос орж ирж байгаа машин мөн хот дотор гэрэл шилжүүлээгүй машинд арга хэмжээ авах юм бол болох нь тэр. Та бүхэн дээ ажлын амжилт

  • Зочин (January 04, 2017 10:32:17 pm )

    Гэрэлтүүлэг яах вэ?Эхний зорилт биш.Ядахдаа нийслэл хотдоо замын дүрмээ мөрдүүлэхэд чиглэсэн эрчимтэй ажил олноор зохион байгуулмаар байна.Ядаж л замынхаа тэмдэгтийг бүрэн өлгөчихмаар юм..Хэдхэн уулзварт камертай бусад нь үгүй.Мөн ихэнх замуудад камержуулалт байхгүйгээс жолооч нар дураар туйлахгүй сайхан боломж бүрдүүлсэн.Замын хөдөлгөөний шинэ дүрэм гараад жил гаран боллоо.Энэ хугацаанд замын цагдаагийн газраас нийтийг хамарсан ажил зохиож байсныг харсангүй.Харин шагнуулж байхыг харлаа.Одоо автобусны буудал дээр халтуурынхан жагсчихаад нөгөө автобус нь зогсохгүй яваад өгөх нь энүүхэнд.Хариуцлага санаачлагыг ЗЦ Хас болж эцэст нь иргэд хохирдог.Ажлаа хийгээчээ.

  • Зочин (January 04, 2017 10:36:07 pm )

    Нийслэл хотод дүрмийн биелэлт доод цэгт байхад гэрэлтүүлэг дуут дохиог хянаж торгоно гэдэг мөрөөдөл.

  • Зочин (January 05, 2017 1:24:11 pm )

    Хэдхэн уулзварт камертай бусад нь үгүй.Мөн ихэнх замуудад камержуулалт байхгүй- гээс жолооч нарт дураар туйлах сайхан боломж бүрдүүлсэн.Замын хөдөлгөөний шинэ дүрэм гараад жил гаран боллоо.Энэ хугацаанд замын цагдаагийн газраас нийтийг хамарсан ажил зохиож байсныг харсангүй. Одоо автобусны буудал дээр халтуурынхан жагсчихаад нөгөө автобус нь орж чадахгүй буудлын гадуур зогссон болоод яваад өгөх юм. Буудлуудыг камержүүлэх ажлыг тэргүүн эгнээнд хиймээр юм!!!

antalya rent a car