antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 3, 2017 15 comments

Бусдын хийснийг үгүйсгэдэг Ж.Батсуурь сайд “баллуур” хочтой болох вий дээ…

нийтлэсэн Admin

5-21-7h_700x700

Боловсролын сайдаар ажиллаж байгаа Ж.Батсуурийн талаар таагүй мэдээллүүд нэлээд гарах болжээ. Ажлаа авснаасаа хойш олигтой шийдвэр сэлт гаргаагүй хэрнээ өмнөх сайд нарын хийж хэрэгжүүлж байсан ажлуудыг үгүйсгэж, баллуурдаж суудаг үндсэн ажилтай болсон талаар нь хэвлэлүүд дуугарч байна. Сурагчдын амралтын хуваарийг хэд хоног нааш нь цааш нь болгож цаг өнгөрөөсөн эрхэм сайдтай дахиад нэг том ажил хийхээр сэдэж байгаа нь American school, British school гэх мэтээр хувийн сургуулиудын нэршлийг өөрчилж тоогоор нэрлэх тухай юм гэсэн. Гол нь тэрбээр өөрөө олигтой зүйл сэдээд хийж чадахгүй хэрнээ бусдынхаа хийж эхлүүлсэн суурийг нь тавьсан ажлуудыг гарамгай сайн баллуурдах гээд байгаа бололтой юм. 2011 онд эхлүүлсэн  Кембрижийн хөтөлбөрийг Ж.Батсуурь сайд ад үзэх болсон гэнэ. За мөн 2014 оны  сүүлчээс Л.Г антөмөрийг сайд байх үед  хэрэгжүүлж эхэлсэн “Коосэн” сургалтын хөтөлбөрт ч тэрбээр таагүй хандаж байгаа гэнэ. Тэрчлэн эдгээр хөтөлбөрүүд цаашид хэрэгжээд явна гэдэгт салбарынхан итгэлгүй болоод байгаагаа хэлцгээж буй аж. Уг нь салбарын сайд хүнд тодорхой эрх мэдэл байлгүй л яахав. Гол нь үгүйсгэж баллуурдаж байгаагаасаа хавьгүй илүү сайн ажлыг сэдэж хийж чадахгүй бол бусдын хийснийг үгүйсгэх нь утгагүй л баймаар юм. Энэ янзаараа бол Ж.Батсуурь сайд танхимынхаа нэрийг хойш нь нэлээд татах нь ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (January 03, 2017 11:02:45 am )

    Ene nuhuriig yaraltai ogtsruulakh kheregtei.

  • Зочин (January 03, 2017 11:46:01 am )

    Зөв зүйл хийж байна. Тэр Кембридж бол үнэндээ ардын хүүхдийГ ялгаварласан, цөөнх дотор явагдаж байгаа ажил ш дээ. Дуртай багш гэж байдаг юм уу.

  • Anonymous (January 03, 2017 12:24:36 pm )

    Юун баллуур вэ. Наад нөхөр чинь шууд цавчаад заазуурдаад байна бус уу

  • үнэн (January 03, 2017 1:29:33 pm )

    kembrij цөөхөн боломжийн айлын хүүхдүүдэд л үйлчилдэг ш дээ. сүүлийн гаргасан цөм хөтөлбөр бол сургалтыг ухралтанд оруулсан дээр нь хүүхдүүд амар хялбар аргаар од болохын донд шүглэсэн гэж хэлж болно. эцэг эхчүүдээ дотор нь байсны хувьд таны хүүхэд өөрөө л зүтгэхгүй бол юу ч сурахгүй сургалт шалгалт шоу болсон гэдгийг хэлье. багш нар ч хүссэн хүсээгүй энэ балиар шоунд оролцож байгаа шүү. хүүхдээ сайн сургая гэвэл багш хөлсөл эсвэл арай шударгаар нь орос сургууль бараадуул

  • Балай амьтан (January 03, 2017 3:07:25 pm )

    Балай амьтан ш дээ наад нөхөр чинь

  • сувдаа (January 03, 2017 3:51:25 pm )

    энэ нэг балай юмыг зайлуулаач ээ Отгонбаяр сайдыг жинхэлээч ,

  • зочин (January 03, 2017 4:06:07 pm )

    За Гантөмөр дөрвөд юу хийсэн билээ дээ Жанхуу хутгаад л явсан биздээ _ Өөрсдөө нээх сайхан ч юм шиг Боловсролыг там болгоо биздээ Тэгээд нээх номын царайлана.

  • ЗочинENE HUUHNIIG (January 03, 2017 5:56:33 pm )

    худлаа инээсэн новшийн амьтан шүүдээ харин хаа очиж орлогч отгонбаяр зөвлөх бэгз 2 нь сайн хүмүүс юмдаа энэ 2_хоо хүчиндл хоног өнгөрөөж яваа сүгдээ

  • ХЭ ХЭ (January 03, 2017 6:35:38 pm )

    УДАХГҮЙ ЭНИЙГ НӨГӨӨХ НЬ ЖИЙНЭ ГЭЖ ЯРЬЖ БАЙНА ЛЭЭ

  • huuhed (January 03, 2017 7:42:40 pm )

    huuchin muug sain bolgoh ni sain shuu saidaa huuhed bidniig alj bui medleg chadwargui bagsh nariig shalgaruulj chaddag bagsh naraar hicheel zaalgaj ogooch

  • humuust (January 03, 2017 9:03:52 pm )

    Цөм хөтөлбөр гэж балай шоуны юмыг хурдан зогсоовол таарна. Гантөмөрийн хийсэн гай. Газрын хаанаас энэ гай Гантөмөр гараад ирэв гээд л багш нар халагладаг. Багш нар хичээлээ заахаа болиод дарга нарт харуулах шоу л бэлддэг болсншдэ. Батсуурь сайд цөм хөтөлбөрийг болиулаарай.Бөөх бичиг цаас тайлан, сургалт үнэндээ явагдахаа болилоо

  • Зөв алхам (January 04, 2017 12:58:08 am )

    Аль ч намаас сайд болсон хүн болгоныг муулж л байдаг тэр л жамаараа бичиж бна. Заавал хүн болгонд таалагдах ёстой юм уу Боловсролын салбарыг харин ч мэдэх хүн бналээ энэ сайд манай сургуулийн багш эрдэмтэдтэй уулзахад тун зөв бодлогын зүйл ярьж бсан шүү

  • zochin (January 04, 2017 1:48:10 am )

    Ene nohriig ogtsoruulbal taarna.

  • Би (January 04, 2017 8:08:44 am )

    МУБИС болон улсын гэх тодотголтой бусад сургуульд байгаа тэтгэвэрийн авгайчуудаа зайлуулж, залуу докторуудаа ажилд аваачээ Сайд минь. Улиг домог болсон, шүлс нь үсчсэн, хиймэл шүд нь булталзсан кхкхх, дархлагдсан 1 авгай МУБИС-ийн БТ-д бнаа, удахгүй 60 хүрнэээ, Бас 1 доктор бол яахав. бхгүйштээ, эмэгтэйчүүд чинь 55 тай тэтгэвэрт гардаг биздээ.

  • Ариунаа Эрдэнэт (January 04, 2017 9:06:16 am )

    Эрхэм сайдаа зоригтой өөрчлөлт хийгээчээ битгий хулчгар зан гаргаа

antalya rent a car