antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 3, 2017 12 comments

Хоёр Ерөнхий сайдын хатуу боловч үнэн үг!

нийтлэсэн Admin

d52c5672efcddc9b40202d965fd0b2f4_x3

Шинэ он гарсан ч, бидэнд тулгамдсан асуудал бахь байдгаараа байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрчихсэн байхад хамгийн зөв гарцууд юу вэ гэдгээ бүрэн тодорхойлж чадахгүй байсаар он гаргав. Тиймээс ч энэ дашрамд нэг зүйлийг тодотгомоор байна. Юу гэхээр улсын макро эдийн засгийн нөхцөл байдлыг хоёр хүн толгойгоороо хариуцах ёстой нэг нь Монголбанкны ерөнхийлөгч, нөгөө нь Сангийн сайд хэмээн эдийн засагч Р.Амаржаргал гуай нарын нөхдүүд шулуухан хэлдэг. Тэгвэл эдийн засаг он дамнан халуурч бүлээрч байна. Харин эдгээр албан тушаалтнууд болох юм болдгоороо болж байна гэсэн аятай л байцгааж байна. Юун тэр хариуцлага. Зүй нь бол тэдгээр хариуцлагатай албан тушаалтнууд урдахаа хийж чадахгүй бол  улстөрийн хариуцлага хүлээх нь гарцаагүй гэдгийг, нэг өдөр, нэг цагийн ч болов өмнө хариуцлага хүлээх ёстой гэдгийг хэлж байгаа юм л даа. Р.Амаржаргал эрхмийн тухайд  Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг нарын засгийн үед  хариуцлага хүлээнэ шүү гэдгийг нь хэлж байсан нэгэн.  Гэвчиг манай улстөрийн тогоонд хариуцлага хүлээх тухай ойлголтын үнэр байхгүй нь даанч харамсалтай. Тиймээс ч нөхцөл байдал улам хүндэрч өнөөдрийн монголд эдийн засгийн гэхээсээ улстөрийн засаглалын хямрал улам гаарч байгаа гэдгийг тэмдэглэх хэрэгтэй байх. Түүнчлэн нөхцөл байдлын талаар хатуу хийгээд үнэнд ойр үгсийг хэлсэн эрхмүүдийн үгсээс ишлэн хүргэж байна.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хэлэхдээ “Манай улсын эдийн засаг ерөнхийдөө зогсонги төлөв байдалд орж, гүнзгий хямралд өртөж байна. Эдийн засгийн асуудлыг нэг талаас нь харж болохгүй юм. Мал нь өсөөд, тариа ногоогоо хураагаад, монголчууд хоол хүнсээр хангагдаж амьдрах баталгаа нь сайжирч байгаа ч гэсэн нөгөө талаар өр төлбөрөө дийлэхээ болиод үндэсний дамбуурлын ирмэгт очлоо. Олон улсын байгууллага манай улсын зээлжих зэрэглэлийг С ангилал болголоо. Энэ бол монголын түүхэнд тохиолдолдож байгаа хамгийн хүнд үе болж байна. Ийм байдалд орсон нөхцөлд төр засгаасаа эхлээд ард түмэн нь гарах гарцаа зөв олох, тэвчиж туулах арга замаа бодох ёстой. Харамсалтай нь одоогийн төр засаг маань өвчнийг улам даамжруулах чиглэлээр ажиллаж байна гэж боддог. Монгол орон чинь буддын соёлтой орон. Буддын сургаальд “Зовлонгоос ангижирья гэвэл зовлонгийн шалтгааныг ол” гэж сургадаг нь хамгийн энгийн мөртлөө үнэн зүйл шүү дээ. Гэтэл хямралын шалтгааныг олж чадахгүй мухардалд ороод байна. Эдийн засаг хямарч буй шалтгаан нь юунд байна гэхээр миний бодоход гурван зүйл байна.

f56db5_byambasuren_guai_x974

Баялгийн эзэн байж эзэмшихийн оронд баялгийг гадныхны гарт өгсөнөөс болоод уул уурхай, эрдэс баялгийн нөөц монголд үр ашигаа өгөхгүй байна. Жишээлбэл, Оюутолгой гэхэд жилд гурван тэрбум долларын экспорт хийж байна. Монголд 10 хувь нь л орлого болж орж ирээд бусад нь гадны хөрөнгө оруулагчдын ашиг болж байна. Монгол зөвхөн зэс гаргасан гэсэн тоо бариад л хоцорч байна. Үйлдвэр хөгжиж байна, гадаад худалдааны тэнцэл сайжирч байна гэж ярих ч доллар орж ирэхгүй байна. Валютын нөөц ховордоод, ханш унаад, бүтээгдэхүүний үнэ өсч олон түмний амьдрал хэцүүдлээ. Нэгдүгээрх шалтгаан нь энэ юм. Хоёрдугаарт сүүлийн 10-аад жилийн турш голдуу уул уурхайг хөгжүүлэх бодлогыг түлхүү явуулж ирлээ. Уул уурхай гэдэг бол хамгийн тогтворгүй зах зээлийн салбар. Үнэ нь олон жилийн дунджаасаа 100 хувь өсч болно, доошоогоо 50 – 60 хувь ч унаж болдог салбар. Тэгэхээр уул уурхайн үнэ унасан энэ үед эдийн засгаа даахгүй байна л даа. Гурав дахь шалтгаан нь төсвийн дарамт маш их байна. Эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн төсөв баталдаг. Монголын төсвийн уутны ам тоссон аж ахуй нэгжүүд их олон болж байна. Тендер авна, үнэ өртөгөө нэмнэ. Төсвийн зардалаа нэмсээр байгаад ийм байдалд хүргэлээ. 2001 оны төсөв 380 тэрбум төгрөг байсан. Тэгэхэд одоо 8 их наяд төгрөгийн зарлагатайгаар батлагдах жишээтэй. Энэ хооронд маш их үнийн хөөрөгдөл бий болсон байна. Энэ гурван хүчин зүйлээс болж эдийн засгийн доройтолд орлоо. Ер нь төрийн бодлого төөрсөн явдалд улс орны хувь заяа төөрдөг гэдэг. Хамгийн харамсалтай нь Монгол Улс түүхэндээ байгаагүй их өрийн дарамтанд ороод тэрнийгээ төлөх ямар ч боломжгүй байдалд орчихлоо. Үүний улмаас монгол үндэстэн гуйлгачны дүрд хувирч үндэсний дампууралд орох хэмжээнд очлоо. Дампуурал, дефолт гэж мэргэжлийн талаас нь нэрлэдэг дээ. Дефолт зарлах хэмжээний байдал бодитой нүүрлэлээ гэж хэлж болох байх аа.” хэмээн хэлж байна.

6f01b10d-897e-442e-8666-9ac77d1dbc6f

Тэгвэл Ерөнхий сайд асан Р.Амаржаргал хэлэхдээ  “Өнөөдөр үүсчихээд байгаа нөхцөл байдалд бид хэд хэдэн зүйлийг анзаарах ёстой. Бизнес эрхэлж байгаа хүмүүс, дотоод гадаадын хөрөнгө оруулагч нар итгэл олох ёстой. Итгэл нь бий болохгүй байгаа юм. Итгэл эхлээд гадна талаас төрнө. “Энэ ч чадах байх шүү, хийчих байх” гэдэг итгэл төрөх тэр боломжийг энэ засаг алдчихсан. Уг нь хүлээлт маш их байлаа. Сонгуулийн дараа 65 суудал авчихаад, хүссэн юмаа хийх байх гэж горьдсон. Тэгээд засгаа бүрдүүлж байгаагаас эхлээд л “за юу болох бол” гэдэг байдал бий болсон. Төсвийн тодотгол хийгээд, хэдэн хуульд өөрчлөлт оруулна, татвар нэмнэ гээд л ярьсан. Гэтэл Засгийн газар асуудлаа УИХ-д оруулчихаад түүнийгээ хамгаалж чадаагүй. Асуудлаа өөрөө мэдэж, ойлгосон, итгэл үнэмшилтэй орж ирэх ёстой. Эсвэл зүгээр хүн бичээд өгсөн юмыг бариад орж ирсэн бол ажлаасаа огцор. Үнэхээр мэдэх зүйлээ оруулсан бол яагаад түүнийгээ хамгаалж чаддаггүй юм. Энд нэг гишүүн орилоод, тэнд загнаад эхлэхээр л “за больё больё” гээд гараад явчихаар энэ засаг өөрийгөө хамгаалж чаддаггүй, тууштай байж чаддаггүй “сул засгийн газар” гэдэг нь харагдаад эхэлж байгаа юм. Ингээд эхнээсээ дүр төрх нь буруудаад эхэлсэн. Тэгээд дээрээс нь хэр мэргэжлийн түвшинд асуудлаа мэдэж байгаа юм. Зохиомлоор хүлээлт үүсгэх гэж оролдоод өнөө маргаашгүй л бүх юм болчих юм шиг яриад байсан. Саяхан Ц.Мөнх-Оргил сайд цагаан сараас нааш Олон улсын валютын сантай тохироонд хүрч чадахгүй гэж ярьсан байна лээ. Тэгэхээр цагаан сар хүртэл горьдох юмгүй гэсэн үг. Валютын сантай тохироогүй байна гэдэг чинь Японтой, бусад гуравдагч, дөрөвдөгч хөрштэй бүр тохирохгүй байна гэсэн үг. Нөгөө нэг хувилбар нь М.Энхболд дарга урд хөршөөс гэрээ хэлэлцээр хийж мөнгө авч ирнэ гэсэн. Нөгөөдүүл нь юу гэж зүгээр мөнгө өгөх вэ дээ. Би чамд мөнгө өглөө гэхэд юунд зарцуулах вэ, хамтарсан ажлын хэсэг байгуулъя, судалъя гээд л эхэлнэ шүү дээ. Бас л цагаан сар хүртэл яригдах байх. Гэтэл тэр хүртэл яаж амьдрах вэ. Үүний үр дүн нь найман шарга валютын зах дээр гарч байгаа үр дүн шүү дээ.” гэж хэлж ярьсан байгаа юм.

Энд нэг зүйлийг тодотгоод хэлэхэд далай ламын айлчлалаас болоод хятадууд бидэнд ааширхаж байгаа нь, улам нэрмээс болоод байгаа билээ. Засаг төр урагштай байж,  холыг харах ёстой байтал улстөр хийж, асуудлыг дэвэргэх хандлага байсаар л байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (January 03, 2017 10:14:34 am )

    Цэцэн туулайнууд хэхэхэ

  • zochin (January 03, 2017 10:49:29 am )

    ene zunug uvgun bolij vz. horidugaar togtooliin ezen zunug zail horvoogooc

  • ЗззочиночинкочиночинзочинЗочин (January 03, 2017 10:54:50 am )

    Ямар ч айл, өрхийн тэргүүн өөрийн гэрийнхээ эд зүйл, мөнгөө бусдад өгөөд, за надад хэдхэн хувийг нь өгчих. тэгээд чи бусдыг нь ав гэж хэлэхгүй дээ.

  • zochin (January 03, 2017 11:35:09 am )

    Бид үнэхээр мартамхай хүмүүс юм аа. Энэ өвгөн бол 20 гаруй жилийн өмнө буурал мянгуужин гэгдэж байсан хупалч нөхөр шүү дээ

  • Монгол (January 03, 2017 12:23:21 pm )

    Самрах эхлэлийг нь тавьсан хумуус ухаарч гэгээрчээ. Херсен дээр амьдраад ирэхээр

  • Хил (January 03, 2017 3:37:47 pm )

    Бямбасүрэн сайд эхлэлийн тавьсан одоо энхийн цагаан тагтаа. Ягаан, цэнхэр тасалбар. 20-р тогтоол мөнгөний ханш уналт. 1996-2000 онд бүх үйлдвэрийг хувьчилж хувьдаа авч ажилчидыг гудманд гаргасан энэ хоёр сайдын гавъяа шүү.

  • баагий (January 03, 2017 3:47:00 pm )

    Одоо ч оройтсон бороо байх. Наадуул чинь ажил хийхгүй мөнгө олдог гэж ойлгочихсон юм биш үү.

  • zochin (January 03, 2017 4:22:15 pm )

    Tsetsen hulgaich luivarchidiig shiitgemeer bna aed olon min undur hvvtei zeelend suhurch shuluulj bna

  • ЦЭЦЭГ tsetseg (January 03, 2017 4:37:03 pm )

    ТӨРД ОРСОН ШАШИНААСАА сал өөр гарцгүй шашинаас яаж салах вэ ?гэдэгээ мэддэг хүнээр төрөө удирдуул гадна дотны шашины хүмүүс үгсэн хуйвалдаж байна одоогын төр барьж байгаа ерөнхийлөгчөөс эхлээд төрийн эрх мэдэлтнүүд бүгд шашины хүний удирдлагаар өөрийн толгойгүй ажилаж байна

  • bt (January 03, 2017 11:18:00 pm )

    lalaryyd ard tvmniig dandaa doosnoo xine

  • Монгу (January 04, 2017 9:43:31 am )

    Монголд уламжлал гэж бна уу? Ах захаа мартсан их зантан, ухэхээ хэзээ ч буу март, монх юм гэж угуй, уламжлал гэж бий, та нарын дунд ядаж нэг хун омно торолдоо хэн байсныгаа мэдэх хун бна уу/,хуурмаг оргомжлогчдоос гадна, /байхгуй шуудээ, /шарлатанууд бий, /тэгвэл хойт нас, дахин торох гэж буу дэмийр, хун байх хэрэгтэй. ..

  • Anonymous (January 05, 2017 1:33:10 am )

    Iim IH urtei TD tsagaan sar Valentin Martin tsergiin bayar geed lyàbj ugnu Dee TD l arhidaad hordlogo abaad l huuhduud ubchin osloor tsag busaar burhan bolgood l bolih tegleh ym IH baina shuu manaihaan jinhene sereh tsag boljee sertsgee uhaartsgaa hezee hiihee medehgui tsagaan sar hend keregtei be hyamral homsdol bd l hetsuu baina busuu iim olon bayar ene IH arhi hereg baina uu

antalya rent a car