antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 3, 2017 4 comments

“Бүх алдаа завхарлын хариуцлага зайлшгүй Н.Алтанхуягтай яригдах ёстой”

нийтлэсэн Admin

1414631246_10689473_553535568111539_6303792180082796447_n

АН-ын шинэчлэлийн асуудал үлгэр болох уу, үйл хэрэг болох уу гэдэг нь анхаарал татсан асуудал болж үргэлжлээд чамгүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хэлэхдээ “АН-ын дотоод зөрчил, фракц бүлэглэлд оролцож явсан аль нэг хүн өөрчилж чадахгүй. Үүнийг цоо шинээр түрж гарч ирсэн залуу хүн л шинэчлэлийг хийж чадах байх гэж хардаг юм.” гэж байна.Мөн тэрбээр намын даргад нэр дэвшиж байгаа Н.Алтанхуягийн талаар хатуу үг хэлжээ. Тодруулбал, “Н.Алтанхуягийн хувьд Ерөнхий сайд байсан, олон удаа сайд байж үзсэн хүн. Ерөнхий сайд болохынхоо өмнө Оюутолгойн гэрээг байгуулахад Ардын намынхантай нэг команданд байсан шүү дээ. Энэ үеийн бүх алдаа завхарлын хариуцлага зайлшгүй Н.Алтанхуягтай яригдах ёстой. Гэтэл өнөөдөр “Би ерөнхийлөгч болно. Би намын дарга болно” гэнэ. Харахад албан тушаалын нэлээд том донд хөтлөгдөж байх шиг байна. Нөгөө талдаа Н.Алтанхуягийн Засгийн газарт байсан хүмүүс бүгдээрээ л Оюутолгойн шийдвэр гаргахад, Дубайн гэрээ байгуулахад, Чингис бондыг зарцуулахад хамт дэмжиж гараа өргөж байсан л нөхдүүд шүү дээ. Энэ хүмүүсийн хувьд улс төрийн хариуцлага гэж байдаг бол ямар нэгэн хэмжээгээр түүнийгээ ойлгодог бол нам удирдаад явна гэхэд харамсалтай л санагдаж байна. Ер нь улс төрийн мухардалд орсон нөхцөлд АН-ыг үнэхээр эх орноо гэсэн сэтгэлтэй, Монголын орчин үеийн нөхцөл байдлыг ойлгодог, мэдлэг ухаан, боловсрол эзэмшсэн тийм хүн л өөд татаж гаргах байх.” гэсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Zochin (January 03, 2017 10:43:54 am )

    AN geh hulgaich,horlogch,sonoogchdin namig gazrin horsnoos archval ene uls say neg uls shig uls boloh bh.

  • Zochin (January 03, 2017 11:17:36 am )

    Chingis haan buruutnuudad ul itgej baisan, bi ch gesen buriad huniin helsen ugend itgehee boliod udaj bna do

  • зочин (January 03, 2017 1:01:42 pm )

    Өмхий хулгайч, улс орон сүйтгэсэн луйварчин

  • Хил (January 03, 2017 2:53:39 pm )

    Бямбасүрэн сайд 90 онд Ганболдтой хийсэн алдаагаа ойлгодог болов уу. Ягаан, хөх тасалбар, мөнгийн ханш уналт 20-р тогтоол

antalya rent a car