АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэл үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 18 мянган гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагджээ. Намын гишүүд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсанаар АН-ын даргын сонгуульд оролцох боломжтой юм. Хэдийгээр АН-ын 180 мянга гаруй гишүүдээс аравхан хувь нь шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан ч бүртгэлийн хугацаагаа сунгахгүй гэж байна. Бүртгэл энэ сарын 6-нд дуусах аж. Гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг сум, аймаг, дүүргийн намын хороо болон төв намын байрандаа хийж байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.