antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2017 2 comments

Н.Энхболд: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг энэ сарын эхээр батална

нийтлэсэн Admin

1483343552586a06c0eb391УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дуусаад сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хуралд МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар оролцов.

Мэдээллээрээ “УИХ дахь МАН-ын бүлэг шинэ оны анхны хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж зарчмын хувьд дэмжлээ.

УИХ-ын нэр бүхий гишүүдээс оны өмнө өргөн мэдүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд Сонгуулийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтыг хэвээр үлдээж, Ерөнхийлөгчийн сонгуулийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусган 14 бүлэг, 104 зүйлтэй байхаар боловсрууллаа.

Ингэхдээ СЕХ-ноос ирүүлсэн санал зөвлөмж, мэргэжилтнүүдийн саналыг тусгасан” гэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Хуулийн төслийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хуулийн төслийг санаачилж өргөн барьсан гишүүд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд танилцуулга хийлээ. УИХ, орон нутгийн 2016 оны сонгуулийг нэг хуулиар зохион байгуулсан. Бүх сонгуулийг зохион байгуулалтын хувьд нэг хуулиар явуулахаар өмнөх УИХ-аас шийдвэрлэсэн.

МАН-ын бүлгийн хувьд гурван өөр үйл ажиллагааны зарчимтай сонгууль учраас тусдаа хуулиар зохицуулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байсан. Өнгөрсөн сонгуулийн дараа СЕХ-ноос Төрийн байгуулалтын байнгын хороонд “Бүх сонгуулийг нэг хуулиар зохицуулахад төвөгтэй зүйл их байна. Тиймээс өмнөхийн адил тус тусад нь хуулиар зохицуулах нь зөв” гэсэн санал тавьж, хуулийн төсөлд оруулах саналуудаа ирүүлсэн.

-Тухайлбал?

– Ерөнхийлөгчийн сонгуулийг 2013 онд зохион байгуулсан хуульд үндэслэн явуулахаар санал ирүүлсэн юм. СЕХ ийм санал ирүүлэх эрхтэй. Тиймээс хуульд байгаа үндсэн гол санаа, шалгуур үзүүлэлт, зохицуулалтыг хэвээр нь аваад, шинэчлэн найруулах нь зүйтэй гэж байнгын хороо шийдсэн. Энэ хуулийн төслөөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тогтолцоо, шалгуур үзүүлэлтийн хувьд зарчмын өөрчлөлт орохгүй. Харин зохион байгуулалт, процедурын өөрчлөлт орно.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг МАН-ын бүлгийн гишүүд дэмжлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг энэ сарын 15-наас хэтрүүлэхгүй батлах зорилго тавин УИХ-аас ажлын хэсэг батлах зорилго тавин УИХ-аас ажлын хэсэг байгуулахаар болсон.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Арвай (January 02, 2017 7:59:48 pm )

    М Энхболдоо хө, энэ нийслэлийн ундуй Сундуйгаа шагнаад л дэвшүүлээд л байгаарай, НИЙСЛЭЛЧҮҮД тэнэг биш шүү!!!

  • зочин цочин (January 03, 2017 12:24:08 pm )

    Энхболдоо Судуй шагнал авах хүн мөнүү түрүү төрөд байхдаа сундуй гэсэн газар олгох бичиг ирээдэл манай энгүээр бөөнюм болж дараагын засаг гарч байж арай ядан буулгсан шүү

antalya rent a car