antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 5, 2012 1 comment

С.Ням-Очир ”Их дуулга”-ын аварга боллоо

нийтлэсэн Admin

“Бага дэлхийн аварга” гэгддэг Парисийн “Их дуулга”-ын эхний өдрийн барилдааныг манай тамирчид дөрвөн медаль хүртсэн амжилттайгаар дуусгаж байна. Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ С.Ням-Очир Германы бөхийг цэвэр ялж, аваргын алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр өнөөдөр барилдсан бүх өрсөлдөгчдөө цэвэр ялсан юм. Манай бусад хүчтэнүүдийн тухайд өнөөдрийн барилдаанаас ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны бөх, Гавьяат тамирчин М.Бундмаа /52 кг/ мөнгө, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны бөх, “Оюутолгой” компанийн элч тамирчин Х.Цагаанбаатар /66 кг/, “Женко” группийн тамирчин М.Уранцэцэг /48 кг/ нар хүрэл  медаль хүртсэн байгаа.

Өнгөрсөн жилийн Парисын “Их дуулга”-аас Монголын шигшээ багийн тамирчид нэг алт, нэг мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа эхний өдрийн тэмцээнд хөнгөн жингийнхэн урамтай барилдаж, нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна. Тэмцээн маргааш үргэлжилнэ.

Т.Маша
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 05, 2012 5:27:05 pm )

    lala saihan yalsan shyy orilood l bosson doo

antalya rent a car