antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 27, 2016 1 comment

Афганы анхны эмэгтэй нисгэгч АНУ-аас орогнол хүслээ

нийтлэсэн Admin

a1c9ab_niloofar-rahmani_2_x974Афганистаны түүхэнд анхны эмэгтэй нисгэгч болсон бүсгүй АНУ-д дүрвэхэд хүрчээ. 25 настай Нилуфар Рахмани АНУ-д агаарын хүчний 15 сарын сургалтад суусныхаа дараа өнгөрсөн долоо хоногт Афганд буцах ёстой байв. Гэвч төрөлх нутагтаа буцсаны дараах аюулгүй байдалдаа санаа зовсон Рахмани Нэгдсэн Улсаас улс төрийн орогнол хүссэн байна.

Афганы эрх баригчид түүнийг “эх орноосоо урвасанд” тооцож байгаагаа мэдэгджээ. 2013 онд анх нисгэгч болсны дараа Рахмани нь Афганы олон сая эмэгтэйчүүдийн эрх чөлөөний билэгдэл болсон юм. Өнгөрсөн жил түүнд АНУ-ын төрийн департмент “Эмэгтэйчүүдийн Эр зоригийн Шагнал” гардуулсан. Гэвч үүний дараа Рахмани байнгын дарамт, сүрдүүлэгт өртөх болж, бусад эрэгтэй нисгэгчид нь ч түүнийг үзэн ядаж, хамтран ажиллахаас татгалзах болжээ.d39090_niloofar-rahmani-552f45030bd21_g_x974

Рахмани биедээ байнга гар буутай явж, агаарын баазаасаа дүрэмт хувцастай гарч чаддаггүй байсан тухайгаа ярьж байв. Эмэгтэйчүүдийг дорд үздэг Афганы нийгэмд эмэгтэй хүн ийм нарийн мэргэжлийн ажил хийх нь ховор үзэгдэл юм.

Афганы нийгэм хоёр хуваагдаад байгаа ба зарим нь Рахманийгийн шийдвэрийг зөвтгөж байгаа бол нөгөө хэсэг нь буруутгаж байна. Буруутгаж байгаа хүмүүсийн ихэнх нь түүнийг Афган эмэгтэйчүүдийн хүсэл мөрөөдлийг унтраах үйлдэл хийлээ, түүнээс илүү зовлон туулж байгаа олон сая эмэгтэйчүүдтэй харьцуулбал Рахманигийн зовлон хөнгөнд тооцогдоно хэмээн шүүмжилцгээжээ.

Эх сурвалж: South China Morning Post


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (December 27, 2016 1:59:41 pm )

    Ямар солиотой юм бэ. Харин ч бахрахмаар юм.

antalya rent a car