Япон гэнэт яагаад хүчирхэгжив.
Японд XII зуунаас цэргийн хүчирхэг засаглал болох Шогуний хаанчлал тогтож, олон зуун жил оршин тогтножээ.
1867-1868 онд Мейжи хааны удирдсан хувьсгал гарч, шинэ үе эхэлсэн байна. Энэ үед түгжигдмэл, гадаад харилцаагүй, хулсан нум сумтай, үхэрт чирсэн анжисаар тутаргын талбайгаа борлуулдаг япон гэнэт үсрэн цойлж, 20 жилийн дотор өндөр хөгжилтэй, хөрөнгөлөг нийгэм байгуулж, тухайн үеийн хамгийн хүчирхэг улс их британи, оросыг гүйцэн, усан флот, орчин үеийн их буу, пулъёматаар зэвсэглэсэн том армитай, үйлдвэржсэн орон болон хувирчээ.
Ингээд 1905 он гэхэд дэлхийн хамгийн хүчтэй орон хаант Оростой байлдаж, Цусимын хоолойд баруунаас орж ирсэн 300 флотыг нь живүүлж, порт Артурын дэргэд хуурай замын цэргийг нь хиаруулж, Курилийн арлуудыг булаан авч, дайнд ялжээ.
Гайхаж гэлмэгдсэн барууны ертөнц судлаад үзвэл энэ хувьсгалыг хэн хийсэн гээч. Эзэн хааны дэргэд байгуулсан ГЭНРО нэртэй, үндсэн хуулийн бус АХМАДЫН ЗӨВЛӨЛ санаачлан удирджээ.
Энэ гэнро гэх улс төрийн туршлагатай ахмадын зөвлөл японы улс төрийн амьдралд онцгой үүрэг гүйцэтгэжээ.
1940 онд хамгийн сүүлчийн гэнро үхэхээсээ өмнө Гитлертэй байгуулсан эвслийг буруу шүү гэж захисаар үхсэн байна. Япончуудад ахмадын зөвлөл үл мартах түүх ийн үлдээсэн байна.
Дэлхийн техникийн хувьсгалыг хэн удирдав.
Техникийн буюу үйлдвэржилтийн хувьсгалыг хэн санаачлан удирдав гэдэг дээр маргаан байхгүй, XVIII зууны гуравдах хагаст Англичууд эхлүүлжээ.
Тэр үеийн дэлхийн атаман байсан Голландийн хажуугаар англи гэнэт сэхсэн байна.
Европ тэр чигээрээ далайн дээрэмчин энэ “Нянгар” яагаад хаданд гарав гэдгийг судлаад үзвэл, англичуудын алдарт протекционизм, түүнд зориулсан Лордын тэнхмийн хэдэн хууль нөлөөлжээ. Үүнийг прусс, австри,швед шууд хуулан авч араас нь дагажээ.
Лордын тэнхим буюу пэрүүдийн тэнхим гэдэг нь английн парламентийн дээд танхимд суудаг буржгар парек өмссөн үе дамжсан, энгэрээрээ дүүрэн одон зүүсэн, 70-80 насны өвгөчүүд байсан байна.
Одоо ч английн дээд тэнхим лорд тэр чигээрээ насаараа суудаг өндөр настангууд хэвээрээ.
Английг хүчирхэг үйлвэржилт явуулахад хэдхэн хууль боловсруулан доод тэнхмээс дэмжлэг авчээ. Ингээд протекцианист шинжтэй хэдэн хууль гаргасан нь
-
Хувийн өмч ба гэрээг яс хамгаалдаг хэнээс үл хамаарах, үр ашигтай шүүх ба хамгаалттай институци бүрдүүлэх
-
Худалдааг өндөр төвшинд явуулах
-
Газар болон үйлдвэрийн бүтээгдэхүүний зах зээлийг хөгжүүлэх
-
Хөдөлмөрийн хуваарийг өндөр төвшин зохицуулах
-
Санхүүгийн зах зээлийг хурдасгах явдал байлаа.
Английн үйлдвэрийн хувьсгалын эцгүүдээр лордууд Кромптона, Аркрайта нарыг нэрлэдэг.
Энэ жишээнүүдийг дурдхын учир нь: үр дүнтэй хувьсгалыг амьдралын, улс төрийн, төрийн асар их туршлагатай, эдийн сонирхол, сэтгэлийн хир, шунал тачаал нь тайлагдсан ахмад настан хийхгүй бол залуусын хийсэн хувьсгал цус урсгаж, улс орондоо асар их хямрал авчирхаас өөр юунд хүрдэггүйг францийн их хувьсгал, манай ардчилсан хувьсгалын удирдагчдын алдаа бэлэн нотолгоо болдог.
Францийн хувьсгалын эцгүүд бүгд 30 хүрээгүй залуус хоорондоо алалцсаар агуу Дантон, Марат зэрэг 90 сайхан залууг гильтоны илдэн доор аваачиж толгойг нь таслаад түүнийг хийсэн алдарт Ропесьпер хамгийн сүүлд гильтондуулсаар хувьсгал дуусч, франциуд бүгд роялист буюу дарангуйлагчаа хүсэх хүлээлттэй үлдсэн.
Энэ бүхнийг нас чинь, туршлага чинь, хүсэл шуналын бохир чинь арилаагүй улс төрд санаархаж яваа залуусд “терпи казак, атаманом будещь” гэж хэлэхийн тулд дурдлаа.
Та нар бүү яаар. Цаг чинь ирнэ. Туршлага хуримтлуул, эх орноосоо өмнө өндөр хэргэм, их зоосны жингэнээ сайхан санагддаг дуршил багассан үедээ нам удирдана, шинэчилнэ, улсаа хөгжүүлнэ гэж ярьцгаа.
Хөгшин бурхинууд чинь бүх алдаагаа хийчихсэн тэд гэмээ намначилж, алдаагаа засах, их ухаан суусан насандаа яваа, тэднээр жогорхойг нь арчуулах цөөхөн хугацаа байх ёстой.
Би өнөөгийн 30-40 настныг доромжлох гээгүй гэхдээ танарын ихэнх нь “харанхуй” үеийн төлөөгч шүү. Үзэл санааны ертөнцөд өөрчлөлт гарч, шүтэж, зүтгэж нэг тийш харж явсан найдвар идиаль алга болж, зөвхөн паргаматик хар амьдрал шүтсэн үеийн төлөөлөгч та нарын ихэнх байна.
Ялангуяа боловсорч, түүгээрээ мэргэжилдээ АС болж, амьдаралаа хэнээс ч хамааралгүй авч явах мэдлэг хуримтлуулсныхаа дараа улс төрдөцгөө.
Хэдэн сайхан ишлэл үг цээжилж, цээжний пангаар ярьж, хоосон толгойтой байж, ораторийн дугуйланд сууж олны өмнө өөөрөө ч мэдэхгүй юмаа сайхан ярьж сурвал манай өнөөгийн ерөнхийлөгч шиг алсдаа олны ам хазайсан амьтан болно шүү.
Энэ бүхний буруутан танар биш, энэ бол системийн шилжилтийн буруу гэж өмөөрье.
Философи, физ-математикийн цогцолбор онол болох СИНЭНЕРГИТИКИЙН хуулиар бол ухаандаа өмнөх үеийнхнийг яаж ч муулсан эрэмблэгдсэн, үзэл идеальтай, цэгцтэй боловсролын хүчирхэг системтэй, чанга чадалтай багш нарын хатуу дэглэмд боловсрол олж авсан этгээдүүд. Тэдний ихэнх нь даргын цүнх барьж биш чадлаараа ялгарч, шат дараалан дэвшдэг үеийнхэн. Синэргетикийн хуулиар нэг эрэмблэгдсэн байгаль, нийгмийн үзэгдэл нөгөө эрэмблэгдсэн нийгэмд орохоос өмнө хаос орчноор дамждаг. Ингээд дахин өөр цэгцтэй нийгэмд ортлоо хүний үеийг дамждаг. Энэ хаос үеийнхний олонхи боловсрол, мэдлэг, ажлын чадвар олгох боломжгүй хамгийн тааруухан багш, сургуулиар дамждаг тул өөдөлж болох хамгийн вульгар замыг сонгоцгоодог.
Түүний нэг нь улс төрд хөлөө тавиад, өндөр албанд очоод, тансаглах, хөрөнгөжих арга, нүдний өмнөх жишээ болжээ.
МАН-ын залуусыг хар, яаж галзуурч байна, АН-ын залуу үе хувьсгал хийснийхээ дараа яаж ялзрав.
Манайхны сонгосон Наранхүү гэж гишүүн, тэр Баасанхүү, энэ ерөнхий сайд нарын ярьж байгаа үгийг сонсоод үз. Тас харанхүй нүх.
Дахин хэлэхэд бүх юм цаг хугацаатай үе мөчлөгтэй байдаг. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг бол гүн ухаан шүү.
Монголд үндсэн хуулийн бус насаараа зөвлөдөг ЗӨВЛӨХИЙН ЗӨВЛӨЛ болох гэнро, лордын баг маш чухал байна.
Тэд бол үе үеийн ерөнхий сайд, спикер, ерөнхийлөгч нараас бүрдэх ёстой.
Тураны ертөнцөд АКСАКАЛЫН зөвлөл бүхнийг шийдсээр ирсэн түүхтэй.
Монгол төрийн ахмадын зөвлөлийг бүх насаар нь томилж, дээд тэнхим болгон залсан цагт цус асгаруулсан эрх мэдлийн хувьсгал биш япон, английн үйлдвэрийн хувсгалын туршлага хэрэгжин гэдгийг тэнхээгээрээ орлин, зарламаар байна
Техникийн ухааны доктор Ц.Сосорбарам
Холбоотой мэдээ
-
Арвай (December 27, 2016 1:52:45 pm )
Энэ нийтлэлийг 2 гараа өргөн дэмжиж байна, ЭНЭ л бидэнд дутаад байгаа шүү.
-
Anonymous (December 27, 2016 2:58:16 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
-
Anonymous (December 27, 2016 2:58:36 pm )
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
-
Anonymous (December 27, 2016 2:58:55 pm )
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
-
Anonymous (December 27, 2016 2:59:16 pm )
“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
-
Anonymous (December 27, 2016 2:59:40 pm )
МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/
-
Anonymous (December 27, 2016 3:00:06 pm )
Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)
-
Anonymous (December 27, 2016 3:00:25 pm )
Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
-
Anonymous (December 27, 2016 3:01:11 pm )
Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон).
-
Anonymous (December 27, 2016 3:01:34 pm )
Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)
-
Anonymous (December 27, 2016 3:02:02 pm )
Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
-
Anonymous (December 27, 2016 3:02:58 pm )
Монгол орон, монгол хүмүүс яагаад ядуу байна гэвэл монголчууд өнөөг хүртэл мөнгө ба нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) хоёрын ялгааг ухаарахгүй яваад байгаад юм. Монголчууд өнөөг хүртэл мөнгө=нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) гэж үздэг. Гэтэл тийм бишээ. Бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялаг нь мөнгийг орлодог болохоос бус, мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодоггүй юм. Хэрэв мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодогсон бол мөнгө хэвлээд Монгол улс аль хэдийн баян болчихсон!!! Өөрөөр хэлвэл мөнгө нь нийгмийн баялагийг нэмэгдүүлдэггүй. Харин хөдөлмөр л нийгмийн баялагийг (бараа таваар, үйлдвэрын газрыг) нэмэгдүүлдэг. Төрийн өмчийг хувьчлаж байгаа явдал нь мөн чанартаа өмнө нь хэн нэгний бүтээсэн нийгмийн баялагийг өөр хэн нэгэн мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм. Мөнгөөр тонон дээрэмдэж байгаа гэхийн учир нь мөнгө нийгмийн баялагийг орлодоггүйд байгаа юм.
-
Anonymous (December 27, 2016 3:03:20 pm )
Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
-
Anonymous (December 27, 2016 3:03:42 pm )
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Anonymous (December 27, 2016 3:04:09 pm )
Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
-
Anonymous (December 27, 2016 3:04:35 pm )
Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /Күнз/
-
Anonymous (December 27, 2016 3:04:57 pm )
Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. /Самуэл Смайлс/
-
Anonymous (December 27, 2016 3:05:12 pm )
Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Самуэл Смайлс/
-
Anonymous (December 27, 2016 3:08:34 pm )
Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг).
-
зочин (December 27, 2016 4:44:04 pm )
Ардчилсан нийгэм бол хог хувь хүний хөрөнгөнөөс цааш юу ч байхгүй.Социализм бол бүгд нэг сэтгэл зүрхээр нэг эх орны төлөө байлаа.Арчилсан нам ардын намд хэсэг бүлэг хогын ургамалууд залуу хогын ургамалуудыг бий болгоод байгаа нь ирээдүйг харанхуй болгож байна.Баасанхүү гишүүн жавхлан гээд үе үеийн их хуралд ард түмний чих нүд болсон монгол ухаантай монгол банхарууд эрлийзсэн хоол их иддэг ноходтой үзэж байгаа.Наранхүү бол сандалын бөглөөс.
-
зочин (December 27, 2016 4:51:30 pm )
.Төр хэзээ ч муу менежер байх ёсгүй.Төрд томилогдсон сувдаг сэтгэлтэнгүүд төр болоод төрийн өмчит компаниудыг муу муухай харагдуулаад байгаа юм.Намын сонгуульд өгсөн мөнгөөрөө албан тушаал авдаг энэ бузар аргыг өөрчлөх цаг болсон.Энэ аргад залуучууд суралцаж нам руу хуйлардаг болсон нь хатуу үнэн.Энэ байдал цаашдаа даамжирвал иргэний дайнд хүргэж магадгүй.
21 Comments