antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 25, 2016 1 comment

Берлинд халдлага үйлдсэн этгээдийг буудан устгажээ

нийтлэсэн Admin

1482556510585e045ee9004Энэ долоо хоногийн даваа гарагт Германы нийслэл Берлин хотын худалдааны захад халдлага үйлдсэн Анис Амри гэгч этгээдийг цагдаа нар Милан хотод буудан устгажээ.

Өчигдөр өглөө Милан хотын Сесто-Сан-Жованни дүүрэгт тунис гаралтай гэмт этгээд Амри бичиг  баримтаа үзүүлэхийг хүссэн цагдаа руу гал нээсэн байна. Цагдаа мөрөн тус газраа шархаджээ.

Германы албаны хүмүүс хэлэхдээ “хурууны хээгээр нь түүнийг Амри гэгч болохыг тогтоосон” гэв. Түүнд хамсаатнууд байсан эсэхийг цагдаа нар олж тогтоохоор ажиллаж байгаа ажээ.

Гэмт этгээд нь даваа гарагт Берлин хотын төвд  Зул сарын баярын бараа худалддаг хөл хөдөлгөөн ихтэй зах руу ачааны машинтай дайран орсон билээ. Уг халдлагын үеэр 12 хүн амь үрэгдэж, 50 орчим хүн гэмтэж бэртсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (December 26, 2016 9:10:39 am )

    Бүх жолооч нарыг буудан хороож чадах уу трорестууд аюултай ба шүү

antalya rent a car