antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 25, 2016 11 comments

Хазара оюутнуудыг хилсдүүлэн хөөж гаргалаа!

нийтлэсэн Admin
527-14824836241МОНГОЛЫН ТӨР ӨНӨӨДӨР ДАЙСНАА ДАРЖ, ДАРХАН ЦОЛОО МАНДУУЛАВ!
“Өнөө өглөө аргагүй нулимс дуслуулав. Визний хугацааг минь сунгаж өгөөгүйгээс болж, гэр орноо орхин, хилийн дээс даван гарч явахад хүрлээ. Удахгүй Монгол орныг ахин харна гэж найднам.
Гэргий минь үлдэж байгаа нь харамсалтай” гэж хазара залуу Али Арифи фэйсбүктээ бичээд, хөөгдөн явлаа. Өөрийгөө монгол цустай цөстэй гэж боддог энэ залуу өвөг дээдсийнх нь түүхэн эх орон гэж итгэдэг Монголын сайхан оронд амьдрахыг хүссэнээс өөр ямар ч гэм хийгээгүй. Би сайн мэднэ. Түүний гэргий Анхтуяа ч нулимс асгаруулан, гэр бүлийн амьдралынхаа дөнгөж гараан дээр хагацлыг мэдрэн хоцорлоо.
Магистрт сурч байсан Насим Фарасу мөн өчүүхэн ч утга учиргүйгээр хөөгдөн Монгол улсаас явав. Одоо тэднийг ямар учраас Монголоос хөөгдөв гэсэн хатуу ширүүн асуулт, магадгүй хилсдүүлэлт хэлмэгдүүлэлт Афганистанд угтах болно. Нэг эмэгтэй магистрантыг өршөөсөн гэнэ. Гэм зэмгүй хүүхдийг өршөөнө гэж байх уу?
Монголын төр бусад улс үндэстэнд ая тал засаж, хамаг байдгаа өргөн барьж, хүссэн хүн бүхнийг нь оруулж дураар нь дургиулж, үүнийхээ төлөө уучлал гуйж байдаг хэрнээ монгол туургатнаа нэг нүдээр үздэггүй, байнга хөөж тууж, ялгаварлан гадуурхаж, хэлмэгдүүлэн хохироож байдаг аа. Монголын иргэн бидэндээ ч тэгж ханддаг шүү дээ.
Гэв гэнэт л үндэсний аюулгүй байдалд аюултай тул хазара магистрантуудыг гаргана гэж хуйсганаж, ахин хазара оюутан авч болохгүй гэж сургуулиудад анхааруулж, энэ хуурамч фабрикдсан хэргээ мугуйдлан зүтгэсээр байгаад бүтээлээ. Ингэлээ гээд биднийг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэж санадаг нь ч амьдралд бэлхнээ хэрэгжих аж.
Юун учраас гаргаж байгаа гэдгээ хэлээгүй аж. Хазара, муслим учраас терроризмын аюултай гэж гүжирдэн мунхагласан шиг байгаа юм. Хазарачууд террористууд биш шүү, үсэг бичиггүйчүүд ээ. Муслимууд террористууд биш, Монголд олон түмээрээ энх амар аж төрдөг юм, харанхуйчууд аа. Яс үндсээр ялгаварлаж байж, муу дээрээ муухай болов, харгис дэглэмчид ээ. Шашнаар гадуурхаж байж, Монгол эх оронд минь гай тарив, дарангуйлагчдын гар хөл болсон мануухайнууд аа.
Монгол туургатан хүнтэй ханилсан монгол иргэний гэр бүлийг бусниулах нь их кайфтай, маньяктай ажил байдаг юм шиг байгаа юм, манай төрийн зарим албан хаагчдад. Хоёр жилийн өмнө, өмнөд монгол нөхрийг нь Хятадад болохоор террорист гэж гүтгэн тушааж, энд болохоор Хятадын тагнуул гэж гүжирдэн танилцуулж, эцэстээ Монголын иргэн гэргий нь АНУ-д очиж байж, гэр бүлтэйгээ нэгдсэн.
Монголын өөр нэгэн иргэн, бие давхар бүсгүй өмнөд монгол нөхрөө нэхэн уйлж хайлж байхыг би харж байсан. Харь халимаг бүсгүйтэй суув гэж үзэн ядаж, манай нэгэн иргэн залууг танхай зэрлэг консул дахин дахин зодож, алах нь халаг зовоож байсан байдаг, эцэстээ тэр гэр бүл салж сарнисан…
Тэгвэл ахин хайр сэтгэл хатуу цохилтод өртлөө. Арифи, Ариунаа гэх ариухан гэгээн сэтгэлт хоёр залуугийн нулимс ихийг үгүүлнэ…
 Ч.Мөнхбаяр

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • иргэн (December 25, 2016 1:03:43 pm )

    Улаан орос, хар хужаа нарыг яаж ч чадахгүй шүү дээ. Энэ төрийн нэр барьсан хулхинууд. Ядарсан зүдэрсэн юмнуудад л эр бяраа гаргадаг ухаантай болсон юм шиг байгаа юм. Орос хужааг болохоор бөгсний баасыг нь долоогоод байлгаад байна.

    • зочин (December 25, 2016 6:31:14 pm )

      лалуудаас хол байсны буруу байхгүй биз дээ

  • ЗОЧИН (December 25, 2016 3:07:55 pm )

    Лалын шашинтай бол хөөсөн нь зөв ш дээ үхсэн ацны монгол

  • монгол хүнnjuty (December 25, 2016 4:34:01 pm )

    лалын шашинтай гээд казакуудыг бас хөөх үү

  • mongol (December 25, 2016 5:15:39 pm )

    turk, kazak geh metiin busad laliin shashintai mungutei laluudiig bailgaad l bga baij, mongol stustai yadarsan lalaasaa ih aij de. laliin surguuliudaa haagaach de, tegej l aigaad bga yum bol. ingej chingesiin neriig gutaaj amidrah ch gej de

  • Anonymous (December 25, 2016 7:39:12 pm )

    Элэг нэгтнээ хөөдөг Монгол төрд Монгол хүн байна уу хан байна вэ учарыг ялган салгамаар юм даа Хужаа нар Монголоор дүүрэн байхад тэднийг хөөл дөө

  • Anonymous (December 25, 2016 8:51:45 pm )

    Монгол улс хогийн сав биш хэн дуртайн танай хамаатан гээд ирвэл та гэртээ хулээж аваад бхуу тор хийх естой юмаа хийнэ элдэв юмнууд орогнох боломж их бгаа сэрэмжлэх болсон лалынхан суурьшчвал чи дийлэхуу тэнэг

  • Злчин (December 25, 2016 8:54:52 pm )

    Монгол улс хогийн сав биш хэн дуртайн танай хамаатан гээд ирвэл та гэртээ хулээж аваад бхуу тор хийх естой юмаа хийнэ элдэв юмнууд орогнох боломж их бгаа сэрэмжлэх болсон лалынхан суурьшчвал чи дийлэхуу тэнэг

  • Anonymous (December 25, 2016 8:56:45 pm )

    Монгол улс хогийн сав биш хэн дуртайн танай хамаатан гээд ирвэл та гэртээ хулээж аваад бхуу тор хийх естой юмаа хийнэ элдэв юмнууд орогнох боломж их бгаа сэрэмжлэх болсон лалынхан суурьшчвал чи дийлэхуу тэнэ

  • ро (December 26, 2016 9:33:50 am )

    монгол улс хогийн сав биш Тэр хүүхэн ямар тэнэг юм бэ ийм балай юмтай СУУЖ БАЙДАГ

  • доо (December 26, 2016 12:17:11 pm )

    ҮХСЭНИЙ ЧИНЬ ЭЛЭГ НЭГТЭН. ЛАЛУУДЫГ ЦУГЛУУЛААД ХЭРЭГГҮЙ ЭЭ. ХАСГУУД БОЛ МУСЛИМ БИШЭЭ. ШАШИНГҮЙ ХҮМҮҮС

antalya rent a car