antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2016 12 comments

Цагаан алт ба Ц.Нямдорж

нийтлэсэн Admin
527-1482464859abd82ce89cda70b1originalМонгол Улсын өмнөд хилийн манаа, Дорноговь аймгийн Хатан-булаг сумын нутаг дахь Сулинхээрийн отрядыг өнгөрсөн аравдугаар сард сумын төв рүү нүүлгэн шилжүүлсэн. Ингэхийн тулд улсын төсвөөс хоёр тэрбум 100 сая төгрөг гаргажээ.
Энэ тухай өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүн Ё.Баатарбилэг “Сулинхээрийн отряд оршиж байсан газраас цагаан алтны орд олдсон учраас нүүлгэн шилжүүлсэн гэсэн тодорхой асуудал ч яригдсан.
Эдийн засгийн хямралтай энэ үед 2.1 тэрбум төгрөгөөр Сулинхээрийн отрядыг нүүлгэн шилжүүлсэн нь ямар учиртай юм бэ” гэж асуун, цагаан алтны чимээг Монголын ард түмэнд тодорхой болгож өгөв. Харин энэ талаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Сулинхээрт цагаан алт байдаг тухай анх удаа сонсож байна” хэмээн мэлзэж байх юм. Хамгийн их мэдээлэл дунд байсаар ирсэн, одоо ч байгаа энэ эрхэм Сулинхээрийн отрядыг нүүлгэн шилжүүлэх шалтгаан нь гэмт хэрэг биш, газар дорх баялаг гэдгийг мэдэж л байгаа. Энэ отрядыг нүүлгэхийн тулд Засгийн газар хоёр, УИХ нэг удаа тогтоол гаргаж байхад эрхэм дарга учрыг нь ухах байтугай сонсоо ч үгүй байсан гэнэ ээ.
Энэ эрхэм угаас айхавтар ам бөхтэй. Хүмүүс хийгүй гэж ярьдаг ч үнэндээ хийгээ гаргадаггүй. Танилынхаа эзэнгүй хоосон байранд түрээс төлж амьдардаг, ямар ч бизнесгүй гэж ярьдаг тэрээр “орондоо хууль засаж” хэвтэхдээ өөрийнхөө бүх өөг нуух юмаа хийдэг гэлцдэг. Энэ л үнэнд ойр сонсогдоно. “Баяжъя гэвэл над шиг боломжтой хүн байгаагүй” гэж тэр сэтгүүлчид ярилцдага өгөхдөө хэлсэн. Бас баяжсан түүхээ устгая гэвэл түүн шиг боломжтой хүн Монголд байгаагүй. Юу үнэн гэвэл энэ л үнэн. “Өнгөрсөн 25 жилд над шиг улаан гараараа хуультай ноцолдсон хүн байхгүй” гэж тэр өөрөө “хэргээ хүлээжээ”.
1992 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдсон хоёрхон хүний нэг нь тэр. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар дөрвөн удаа томилогдон ажилласан энэ хүн “1990 оноос хойших ордны бүх хуйвалдааныг мэднэ” гэж тэр өөрөө хэлсэн. Мэдээлэлтэй хүн л эрх мэдэлтэй байдаг, тийм хүнд бүх боломж алган дээр нь байгаа мэт харагддаг учиртай. УИХ-ын даргаар ажиллаж байхдаа тухайн үеийнхээ Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбатыг огцруулах санал гаргаж, А.Батсүхийг оронд нь тавьсан.
Үүнийхээ төлөөсөнд спикерийн зөөлөн суудлаа алдаж байв. Үүнийхээ учрыг “Гандирс” хорооллыг барих мөнгөтэй холбоотой хэмээн өөрөө хэвлэлд ярьсан.
Түүнийг санасандаа хүрч, зүтгүүлсэн хүнээ Төвбанкны ерөнхийлөгч болгох үед нь тус банкнаас уг хороололд хаягласан их хэмжээний мөнгөний баталгааны бичиг илбийн мэт алга болсон гэдэг. Энэ тухайгаа өөрөө “Би 250 сая ам.долларын алдагдлаас 230 саяыг нь хаагаад “шанд” нь УИХ-ын даргын суудлаа өгсөн” гэж тайлбарласан.
Одоо ч түүний алган дээр бүх зүйл тод харагдаж буй. Сангийн яам, Монголбанк, УИХ-ын Тамгын газар гээд түүнд хэрэгтэй “толь” нь бүгд байна. Цагаан алтны сургийг өчигдөр л анх удаа “сонссон” түүнийг дараагийн хуулиа засах зуур нөгөө алтны чимээ ард түмэнд сонсогдох ч үгүй болсон байх биз. Хилийн бүсэд хүн бүр орж чадах биш дээ. Харин тэр бол чадна.
Монголын улстөрчдийг тэр увайгүй гэж цоллодог. Тэднийг хүнээрээ, Монголоороо байлгахын төлөө яагаад “хууль засаж” болоогүй юм бол. Монголын төрийг яагаад тийм хүмүүсээс хамгаалаагүй юм бэ. Сангийн сайд, Төвбанкны ерөнхийлөгч хоёрын увайгүй мэдээллээс болоод өнөөдөр Монгол Улс хэчнээн царай алдаад ч гадаадаас зээл авч чадахгүй, Монгол Улс дефолт зарлах нь хэмээн дэлхийгээр нэг “цоллуулж” байна. Өөрийнх нь хүмүүс ингэж улс орныг уруудуулж байхад тэр юу хийв. Цагаан алтны чимээ чагнаад завгүй явна уу даа.
Б.Отгонсүрэн
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Зочин (December 23, 2016 8:53:20 pm )

    энэ хүн өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй .гавьяа гай хоёр нь тэнцвэл гэж бодох юм , даанч мэдэхгүй ба мэдэн бдилж хийсэн гай нь монголд ихдээд байна.

    • Anonymous (December 23, 2016 10:29:38 pm )

      Сайн уу залуусаа сурч ажиллахынхаа хажуугааринтерн этээр мөнгөтай болмоор байна уу. Тэгвэл наашаа анхаарлаа хандуулна уу.
      Та http://Cash4Visits.com/ref.php?refId=343431 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна.

  • Зоотёхникч-хүү (December 23, 2016 9:10:31 pm )

    Учгийг. Үл мэдэх. Хөдөөний бор хүү би юугаа бичих вэ? Үнэн хуулийг цаг хугацаа л. Харуулах байх аа. Зочид минь боловсон төвшин л. Байгаасай билээ гэж залбирах юм даа

  • Anonymous (December 23, 2016 10:28:13 pm )

    Сайн уу залуусаа сурч ажиллахынхаа хажуугааринтерн этээр мөнгөтай болмоор байна уу. Тэгвэл наашаа анхаарлаа хандуулна уу.
    Та http://Cash4Visits.com/ref.php?refId=343431 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна.

  • Anonymous (December 24, 2016 11:51:26 am )

    Хулнайч нар төрийн эрхэнд байгаа цагт газарын баялгаа ухаад хэрэгүй хулгай луйварын замаар дахин орно

  • цочин (December 24, 2016 12:39:02 pm )

    НЯмдорж минь одоо болоошдээ овоол болообиздээ

  • irgen (December 24, 2016 2:24:13 pm )

    Arai boditoi ym bichij baimaar ym .

  • dorj (December 24, 2016 5:27:46 pm )

    nyamdorjoo kkk

  • Зочин (December 24, 2016 10:20:21 pm )

    НЯМДОРЖИЙн унэн терхийг унэнээр нь бичсэн бна хуулийн аргаар хумсаа нуусан жинхэн аюултай хун энэ хуний занганд. Орсон хун насаараа айдастай явна гэсэн уг иймд хумуус минь Энэ яахаа ухаан бодолтой тунгааж бодох цаг нь Болсон шуу

  • Зочин (December 26, 2016 12:29:39 pm )

    ХИЛИЙН гэх тододголтой хууль дээр Нямка харин ч нэг урьдын Нямка биш байсан шүү .Ашигт малтмал хүчтэй юм билээ.Дээрээс нь Энхтүвшин, Ж_Энхбаяр хоёр бас шоудсан.Ер нь аливаа нэг хуулийг хэлэлцэхэд хууль санаачлагч болон түүний нөхдүүдийн луйврын санаа цаана нь заавал агуулагдаж байдаг.Төрд удчихсан хэдхэн луйвар л үүнийг хийнэ.Шинээр сонгогдсон гишүүдэнцэрүүд ойлгох ч үгүй кнопдоно.Ард түмэн нь бүр ч хөөрхийлөлтэй.Харин өнөөдөр болох цуглаан аливаа шударга бусын явдалтай тэмцэх тэмцлийн эхлэл байгаасай гэж горьдож байна.

  • зочин (December 28, 2016 1:40:56 pm )

    Сүүлийн үед ҮЕ ҮЕИЙН ТӨРИЙН ЭРХ БАРЬЖ БАЙГАА ЭРХЭМҮҮД ТҮҮНИЙ ТАНИЛ ТАЛ ГАР ХӨЛ БОЛОГЧИД МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЮУЧ ХИЙХЭЭС БУЦАХАА БОЛИСОН ТАЛ ХАРАГДААД БАЙГАА. ОДОО БҮР УЛСЫН ХИЛ БАЙХГҮЙ БОЛЖ ХЯТАД МОНГОЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ГАЗАР НУТГАА НИЙЛЖ УХАЖ ИДДЭГ БОЛОХ ШИНЖТЭЙ. ХЭЛ ХИЛ МАЛ ГУРВААСАА САЛВАЛ ХЭЦҮҮДЭХ БАЙХ .

  • зочин (December 28, 2016 1:44:34 pm )

    ЭХ ОРНО ГЭЖ БОДДОГ их хурал төрд АРД ТҮМНИЙГ ТӨЛӨӨЛЖ НҮД ЧИХ БОЛЖ БАЙГАА НЯМДОРЖТОНГУУДАД БАЯРАЛЛАА ГЭЖ ХЭЛЭХ БАЙНА.НУУЦААР ХУЙВАЛДААНААР ЭХ ОРНОО ЗАРЖ ИДДЭГЭЭ БОЛИХ ЦАГ БОЛСОН БАЙМААР.

antalya rent a car