antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2016 3 comments

Ким Чен Ирийн тархины бичлэгийг АНУ, Өмнөд Солонгосын тагнуулын албад олж авсан байжээ

нийтлэсэн Admin

1482479711585cd85f6a066АНУ-ын Тагнуулын төв газар болон Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба 2008 онд Умард Солонгосын удирдагч асан Ким Чен Ирт хийсэн тархины компьютер томографийн бичлэгийг олж аваад “түүнд 3-5 жилийн нас үлдсэн” гэсэн дүгнэлт хийж байжээ. Энэ тухай Японы “Асахи Шимбүн” сонинд бичсэн байна.

 2008 оны 8 дугаар сард Ким Чен Ирийн тархинд цус харвах үед Франц, Хятадын эмч нар ирж түүний амийг аварснаар тэрбээр 10 дугаар сард ажилдаа эргэн орсон юм.

Уг тархины бичлэгийг АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулын албад хэрхэн олж авсан талаар Японы сонинд дурдсангүй. Ким Чен Ирт ердөө 3-5 жилийн нас үлдсэн бөгөөд дахин цус харвалт болох нь гарцаагүй, үүнийг тэсч гарах магадлал маш бага гэж хоёр улсын тагнуулын байгууллагууд дүгнэж байжээ.

БНАСАУ-ын удирдагч асан Ким Чен Ир ажилдаа эргэн орсныхоо дараа орон нутгаар аялан зааварчилгаа өгч байснаас гадна Орос болон Хятадад айлчлал хийсэн байна.

Ким Чен Ир 2011 оны 12 дугаар сарын 17-ны өдөр таалал төгссөн нь тархинд нь цус харваснаас хойш 3 жил 4 сарын дараа болсон явдал юм.

Б.Адъяахүү 

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Зоотёхникч (December 23, 2016 9:02:12 pm )

    I

  • Anonymous (December 23, 2016 10:32:37 pm )

    Сайн уу залуусаа сурч ажиллахынхаа хажуугааринтерн этээр мөнгөтай болмоор байна уу. Тэгвэл наашаа анхаарлаа хандуулна уу.
    Та http://Cash4Visits.com/ref.php?refId=343431 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна.

  • 0000 (December 24, 2016 2:49:14 pm )

    Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж үг би Барын сүүль байсанаас батганы толгой бол гэж бас би Энэ бол эрх чөлөө тусгайр тогтнол эх орондоо эзэн нь байхыг хэлэж байгаа юм Монгол өнөөдөр ямар байна Гадаадын тэжээвэрүүдийн гэраар баялаг урсаж Ард түмэн ядуурч гол мөрөн ширгэ тал газар там болож ууль тал болож улаан шороо хийсэж Хятадууд сүүлээн сэрвээн дээрээн тавиж Монгол хүнийг төрийн цагдайтай нь бариж зодож Машин тэргээр дайрч алсаар байна гэтэл Монгол төрд үүрэлсэн хулгайч нар гаднийханд долдойлож ялыг нь өршөөн олон зуун сая төгрөгөөр улсаан хохироож байна Монгол төр хулдгайч луйварчин эх орноосоо урвагч гадаадын тэжээвэрүүдийн гараар мөхсөөр байна ард түмэн минь ухаар нойрноосоо сэр бүү хуурт

antalya rent a car