antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 3, 2012 2 comments

“ЭНЭ БОЛ МӨРӨӨДӨЛ БИШ”

нийтлэсэн Admin

Сүх гэдэг хүү байсан, сүүлдээ тэгээд баатар болсон. МАН-ын түүхийн онцгой дүр-Д.Сүхбаатарын төрсөн өдрийг намынхан нь энэ жил цагаан туургат Тусгаар тогтнолын ордондоо нижгэр угтлаа. Өнөөдрөөс яг 20 жилийн дараах улс орноо хэрхэн харж буйгаа МАН-ын Бага хурлын III хуралдаан “зураглав”. Монгол Улсыг 2031 он хүртэл хөгжүүлэх “Ард түмний хөгжлийн хөтөлбөр” хэмээн нэрлэсэн уг төсөөллийг Бага хурлаар өчигдөр хэлэлцэж баталлаа. МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд “Гэхдээ энэ бол төсөөлөл, мөрөөдөл төдий зүйл биш Харин биелэх бодит бололцоотой, үе шаттайгаар амьдралд хэрэгжих зорилтууд гэдгийг шууд хэлье” хэмээн зоримог дуугарна лээ. Хөшөөнд цэцэг өргөн өндөрлөдөг төрсөн өдрийн уламжлалт жаягийг эвдсэн энэхүү хурал МАН Засгийн газрыг дангаараа бүрдүүлсний дараахан, УИХ-ын сонгуулийн өмнөхөн болж байгаагаараа анхаарал татсан юм.

МАН БАГА ХУРЛАА УЛСТӨРЖСӨН ХҮЛЭЭЛТЭЭС АНГИД ХИЙВ

МАН Бага хурлаараа хамтарсан Засгийн газраас салж одсон АНын араас ганхийсэнгүй. Улс төр сонирхогчдын хамгийн их сонсохыг хүсэж буй сэдэв болох УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх “наймаа” явуулсангүй. Цөөн үгээр хэлэхэд жигтэйхэн ажил хэрэгч хурал болов. МАН өнгөрсөн хоёр жилд улс орон даяар явуулсан “Ард түмнээ сонсъё” аяны эцэст нэг л зүйлийг ойлгосноо зарласан нь шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгаанд суурилсан нэгдсэн бодлого, урт хугацааны төлөвлөлтгүйгээр Монгол олигтой хөгжихгүй бөгөөд үүнийг гагцхүү МАН хийж чадна гэсэн мессеж байлаа. МАН-ын Бага хурал олон нийтэд үүнийгээ бат нотлохын тулд Шинжлэх ухааны академийг дайчилж, салбар салбарын 30-40 эрдэмтнээс бүрдсэн судалгааны баг ажиллуулсан байна. Тэд Катар, Кувейт, Норвеги зэрэг улсын хөгжлийн бодлого хийгээд Монголын туулсан замыг харьцуулж үзжээ.

Монгол эрдэмтдийн тооцоо дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн банк, санхүүгийн байгууллагуудын таамагтай мөргөж байгаад МАН-ын удирдлага баахан урамшжээ. Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ “2013 онд 12.491 ам.доллар, 20 жилийн дараа 50- 60 мянган ам.долларт хүрч, хөгжингүй орон болно” гэсэн төсөөллийг өчигдөр албан ёсоор зарлав. Өвгөн академич Т.Намжим “Тэгээд яг хэд болох юм бэ. 50 мянга уу, 60 мянга юм уу” хэмээн яс нягталсан шиг ээ, 20 жилийн алсад угтаа бидний амьдралын зураглалыг Тусгаар тогтнолын ордноос тольдоход тун өнгөлөг.

С.БАТБОЛД ИРГЭН НЯМААД СЭТГЭЛЭЭ ИЛЧИЛЛЭЭ

Бага хурлын гол илтгэлийг МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд тавилаа. Тэрбээр энэ цаг үеийг “эрчимтэй хөгжлийн эгзэгтэй мөч” хэмээн тодорхойлж байх юм. Өмнөх Ерөнхий сайд С.Баяр “Бид хөгжил дэвшлийн гарман дээрээ ирээд байна” хэмээн томъёолсон нь саяхан. С.Батболдын өгүүлснээс дүгнэвэл, монголчууд тэрхүү гарман дээрээс урагшилж чаджээ. Хүний хөгжлийн индекс, амьдралын чанар, орлогын түвшин, өрсөлдөх чадвар зэрэг олон үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн орнуудын тэг дунд нь явж байгааг тэрбээр чамлаж байна.

МАН-ын дарга илтгэлдээ уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гарах боломж, сорилт, эрсдэлийн аль алиныг тооцож хөгжлийн стратеги, үе шат, хэрэгжүүлэх арга замыг харилцан шүтэлцээ бүхий дөрвөн тулгуур хэсэгт хуваан боловсруулснаа тайлбарласан бөгөөд монгол хүний хөгжил, монгол айл өрхийн сайн сайхан амьдралыг хангах огцом өөрчлөлтийг энэ хөтөлбөр авчрахыг амлав. Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Нямаа гэдэг эмэгтэйн чих энэ өдөр хангинаа биз ээ. Магадгүй түүний адил “Эдийн засаг өслөө, өслөө л гэх. Миний амьдралд наалдаж орлого нэмэгдэж байгаа юм огт алга” хэмээн гомдоллодог олон монгол хүнд С.Батболдын сэтгэлийн үг хэр сонсогдох бол? Баялгийн хуваарилалт олон түмэнд жигд хүртээмжтэй байдлаар очиж чадахгүй, цөөн хэсэгт төвлөрөөд байгааг МАН-ын дарга хүлээн зөвшөөрөв.

С.Батболд хуваарилалтын шударга тогтолцоог бүрдүүлэх хүрээнд онцгойлон анхаарах хэрэгтэйг сануулж, хөгжил өрх бүрт хүрэхээс нааш МАН Монгол орныг хөгжсөнд тооцохгүй, сэтгэл амрахгүй гэв. Монгол Улс ойрын 20 жилд хурдацтай хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх гэнэ шүү. МАН-ын даргын илтгэлээс анхаарал татсан ишлэлүүдийг онцолъё. “Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг татвараас тодорхой хугацаанд чөлөөлж, орлого ихтэй нь өндөр, бага дунд орлоготой нь бага татвар төлдөг тогтолцоог бүрдүүлнэ”. “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, ард түмний өмчлөл бүхий компани, аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ.

Ингэснээр “олигархийн” гэх тодотголтой пүүс компаниудын тогтолцооноос ард түмний буюу олон нийтийн өмчлөлт, засаглалтай компаниудын бүтэц рүү шилжилт хийнэ”. “Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг байгуулж, дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Мөн эрчим хүчний бусад эх үүсвэр гаргах үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрчим хүч экспортлогч орон болно”. “Төрийн албан хаагчийн сарын дундаж цалинг 2012-2016 онд 1,3 сая, 2016-2021 онд 2,5 сая төгрөгт хүргэнэ”. “Ард түмний хөгжлийн хөтөлбөрийн” тулгуур дөрвөн хэсгийн талаар тусгайлсан илтгэлүүдийг УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Монголын Хөрөнгийн биржийн ТУЗийн дарга Б.Болд, Байгаль орчны сайд Д.Цогтбаатар, МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар танилцуулж, Бага хурлын гишүүдийн асуулт тавих, санал хэлэх хэсэг эхлэв. УИХ-ын гишүүн О.Чулуунбат уг хөтөлбөрийг АН-ын “Монгол хүн-2020” аянаас гарсан баримт бичгээс онцын ялгаагүй байгааг шүүмжлэв. Үүний хариуд Шадар сайд М.Энхболд “Тэд зүүний намуудаас жишээ авдаг” гэлээ. Тус намын гишүүн, Ерөнхий сайд асан Д.Содном хөтөлбөрийг сайшаагаад хүн амын төвлөрлийг сааруулах, бараа бүтээгдэхүүний суурь үнэд шууд нөлөөлдөг нефть бүтээгдэхүүний талаар баримтлах бодлогоо илүү боловсронгуй, тодорхой төлөвлөхийг зөвлөсөн.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (February 03, 2012 10:27:31 pm )

    20 JILLIN DARAAH MURUUDLIIG UNUUDRIIN ZALUUCHUUD HUGSHIRSUN HOINOO UZEJ CHADAH YUM BOLUU ESVEL UMNU NI TASHIN SHOG BOLOHYUM BOLOVUU? SEREHGUI BOL SAIHAN L ZUUD BNA, AMLAAD L BAIDAG AMLAAD L BAIDAG, HIIJ CHADHGUI BJ HUDLAA AMLAJ YANAA, HUUHED HUURCH BGA YUM SHIG BG HEVEEREE L BAIH SHIV DEE,YOSTOI UHEHDEE UHER BUUGAA TAVINA GEGHCEER YUM BOLJ BNA

  • Anonymous (February 04, 2012 2:12:34 am )

    ulger zohoiz ard tumeniig doromjilj ba 20 jiliin daraa uursduu uhdeluud boloson baih bolohoor uy ch gesen yah be ene jil daraa jilee l yar mald 300 terbum gazar tarialand 500terbum gej baihaar ene munguu utaand zaraach bugd ur huuhedgei boloh ni

antalya rent a car