antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 4, 2012 Comments are off

Залуу дуучин П.Жимсээ: Надад хүний нөхрүүдтэй нэр холбогдож, өөрийгээ рекламдах шаардлага байхгүй

нийтлэсэн Admin

1980-аад оны эхээр нийтийн дууны ертөнцөд богинохон хугацаанд өөрийгөө тунхаглаж бас хүлээн зөвшөөрүүлж чадсан дуучин бол “Дарханы” гэх тодотголтой Б.Энхбат байлаа. Түүний урын санд “Таван эрдэнэ”, ”Цэцэгчний хүслэн” зэрэг олон сайхан дуунууд бий. Энэ дуунуудыг дахин сэргээн дуулж,  ард түмэндээ хүргэж чадсан залуу дуучин Пүрэвжавын Жимсээтэй ярилцсан юм.
-“Дархан”-ы Б.Энхбат агсны “Таван эрдэнэ” дуугаар олны танил болж, нийтийн дуучид дотроос  найр наадамд байнга уригддаг,  орлоготой дуучинд тооцогддог болсон? Яагаад заавал Энхбат агсны дууг сэргээж дуулах болсон юм бэ?
-Би СУИС-ийг 2007 онд төгссөн. Анх “Миний ээж тэмээчин”, “Вансэмбэрүү” зэрэг хуучны дуунууд дуулж гарч ирсэн. Шинэ жилээр маш завгүй байлаа, анхны цомогоо хэвлэлтэнд өгөх гээд. Анхны цомог маань цагаан сарын дараа үзэгчдийн гар дээр очих байх. Анхны цомогоо билэгшээж намайг олны танил болгосон “Таван эрдэнэ” дуугаараа нэрлэсэн. Энэ цомогт нийтдээ  15 дуу багтсан. Би багадаа Энхбат эгчийн дууг дуулах их дуртай байсан болохоор энэ цомогтоо хэд, хэдэн дууг нь яг энэ хүний дуулснаар дуулсан байгаа. Би энэ оны дөрөвдүгээр сард анхны бие даасан тоглолтоо тавих гээд одооноос бэлтгэл ажилдаа ороод байна.
-Сүүлийн үед залуу дуучид хуучны дууг сэргээж дуулах нь их болсон. Энэ мундаг хүний дууг дуулахад хэцүү байв уу?
-Энэ агуу дуучны дууг би тэр хэмжээнд дуулж чадахгүй байх л даа. Гэхдээ Энхбат эгчийн дуулах арга барилаас нь суралцах юмсан гэж хичээдэг, бас тэр хүний уран бүтээлүүдийг байнга  сонсож явдаг. Гэхдээ гоё уран нугалаа, хоолойн цар хүрээнд  хүртэл дуулж чадаагүй ч  сэтгэл зүрх гаргаж дуулсан. Дажгүй болсон гэж бодож байгаа.Анх Энхбат эгчийн дууг дуулсныхаа дараа олон хүнд дуулж сонсгон, олон хүнээс зөвлөгөө авсан.  Тэр мундаг хүний бүтээлийг дахин дуулж, олны хүртээл болгоно  гэдэг бол маш хариуцлагатай ажил шүү дээ.
-Манайд оюуны өмч гэж зүйл их яригддаг болсон. Энэ дууг дуулах эрхийг хэнээс авсан юм бэ?  Мэдээж энэ дууг бүтээсэн, амилуулсан  уран бүтээлчид маань ертөнцийн мөнх бусыг үзсэн?
-“Таван эрдэнэ” дуу бол Зундуйн Батсүхийн хөгжим, Лувсандоржийн шүлэг. Яруу найрагч Лувсандорж гуайн ууган хүү “Бяцхан тархийг” зохиосон монголын анхны шилдэг залуу зохион бүтээгч Дуурсах гэж хүн байдаг. Энэ хүн аавынхаа гэгээн дурсгалд зориулж энэ дууг дахин сэргээж, залуу дуучнаар дуулуулъя гэсэн санал тавьсан юм билээ. Нэлээн хэдэн дуучдын дунд “Таван эрдэнэ” дууг хэн сайн дуулах вэ? бэсрэг тэмцээн зохиосон юм. Тэндээс би тэргүүн байр авч энэ дууг дуулах албан ёсны эрхийн авсан. Надаас өмнө нэг дуучин “Таван эрдэнэ” дууг  дуулсан ч таалагдаагүй юм шиг байна лээ.
-Уран бүтээлч хүн бүхэнд ивээн тэтгэгч хувь хүн болон албан байгууллагууд байдаг. Та хэр олон ивээн тэтгэгчтэй бэ?
-Манай эмэгтэй уран бүтээлчид байнга л бусдаар ивээн тэтгүүлсэн, мөнгө төгрөг авсан гэдэг  хардлаганд өртөж,  уран бүтээлээ хийж явдаг. Тухайн хүний уран бүтээлийг дэмжиж байгаа болохоос биш дуучин бүсгүйг дэмждэг хүн байдаггүй.  Чиний цаашдын бүх уран бүтээлийг чинь спонсорлъё гэсэн хүн надад  л лав алга.  Жишээ нь “Таван эрдэнэ” дууг Дуурсах ах аавынхаа дурсгалд зориулж гаргасан болохоор тэр дуугаа бүрэн спонсорлож байгаа.  Зарим нэг дууг маань хүмүүс сонсоод, би энэ дууг эхнэртээ, аав, ээждээ зориулъя гээд дэмжлэг үзүүлэх тал бий л дээ. Түүнээс биш уран бүтээлчийг спонсорлоно гэж байхгүй. Энэ бол боломжгүй зүйл.
-Чамайг гавьяат дуучин Т.Баясгалантай ам муруйж алганы амт үзсэн гэх юм. Та хоёрын хооронд юу болсон юм бэ?
-Энэ андуурал болсон байхаа. Би бүр гайхаад байна. Кёкшүюзан Батбаяр ахыг би аль эрт танина. “Өмөөрөх эх орон” дууг би Батбаяр ахын хамаатан Эрдэнэбаатартай хамтарч дуулж Батбаяр ах энэ дууг ивээн тэтгэсэн юм. Баясгалан эгчтэй ам муруйх асуудал надад юу байхав дээ.
-Нийтийн дуучдын дунд уран бүтээлээ булаацалдах асуудал их гарах юм аа. Бас та нараас арай дээрхэн үеийн дуучид өөрсдийгөө нийтийн дууны ертөнцөд манлайлагч гэж сүүлд залуу уран бүтээлчдийг хавчиж байгаа нь ажиглагддаг?
-Миний хувьд Жавхлан, Баясгалан гэдэг хүмүүст бид нар баярлаж явах ёстой. Яагаад гэвэл тэд, бид нарын замыг засаж яваа байхгүй юу. Энэ хүмүүсийн зассан замаар явж байгаадаа  би баярлаж явдаг. Хамгийн гол нь манай зохиолчид өөрсдөө маш хариуцлагатай байх ёстой. Жишээ нь “Зөвхөн чамдаа” дууг Баясгалан эгч зохиогчоос нь худалдаад авчихсан юм билээ. Гэтэл энэ дууг нь Чулуунчимэг дуулаад асуудал үүссэн. Энэ хоёр дуучин хоорондоо  хэрэлдэх биш тэр зохиогчтой  л ярих ёстой. Зохиогчтой гэрээ хийгээд тодорхой хэмжээний мөнгөөр эрхийг нь  худалдаад авсан нөхцөлд тухайн дуучны мэдэлд бүх эрх нь шилжиж байна гэсэн үг шүү дээ.
-Дуучин Жимсээ “Таван эрдэнэ” цомогоо дуучин С.Сэрчмаагийн нөхөр Баяртаар ивээн тэтгүүлж, тэдний ажил хэргийн холбоо нь амин хувийн боллоо. Дуучин Сэрчмаа эр нөхрөө эргүүлж авах гэж бөө мөргөлийн газраар эргэлдэх боллоо гэх зэрэг таагүй мэдээлэл цацагдах юм?
-Харин тийм ээ. Яг үнэндээ би Сэрчмаагийн нөхрийг таних ч үгүй, ямар ч хүн байдаг юм бүү мэд. “Таван эрдэнэ” цомгийг Дуурсах ах ивээн тэтгэж байгаа. Аавынх нь дуугаар цомогоо нэрлэсэн болохоор “Дүүдээ баярлалаа, ах нь цомгийн ивээн тэтгэнэ” гэсэн. Миний цомгийг Өвөрмонгол хүн ивээн тэтгээгүй, хуурай ах Дуурсах маань бүрэн спонсорлосон юм.
-Олны үг ортой л гэдэг. Яагаад Өвөрмонгол, Монгол хоёрын хооронд дуучин бүсгүй жим гаргалаа гэж ярих болов?
-Сүүлийн үед манай нийтийн дуучдаар Өвөрмонголын яруу найрагч, хөгжмийн зохиолчид дуу их дуулуулдаг болсон. Жим гарах асуудал бол байсан. Би нэг Өвөрмонгол зохиолчийн дууг дуулсан юм. Тэрний хоолойн бичлэг, зураг авалтыг Хөх хотод очиж хийсэн. Тэгээд ойр ойрхон явсан, үүнийг л хэлж байгаа болов уу даа.
-Зарим нэг залуу дуучид хийсэн бүтээснээрээ биш олны танил эрхмүүдтэй нэр холбогдож гарч ирэх сонирхолтой байдаг. Чамайг дуучдын эр нөхрүүдтэй холбогдоод байгаа учраас сөрөг “PR” хийгээд байгаа юм болов уу гэж бодлоо?
-Тийм асуудал мэр сэр байж л байдаг. Надад үнэндээ тийм бодол байхгүй. Ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч байгаа. Нэр сүр, эцэг эхээ бодсон ч хүний нөхрүүдтэй нэр холбогдож,  “PR” хийхгүй. Ичихгүй нэг нь  тэгж явдаг л байх. Би одоохондоо найз залуугүй, ганц бие. Намайг маш сайн ойлгодог, сайн хань тараалдаасай гэж хүсдэг.
-Нийтийн дуучид ч их болж, залуу дуучид ч их гарч ирж байна. Ер нь дууны олдоц хэр байдаг бол. Сүүлийн үед залуу дуучид хуучны дуунуудыг сэргээх маягаар их дуулдаг болж?
-Дуу олдохгүй байна гэж байхгүй. Манай ая зохиогч, яруу найрагч нар дуугаа дуучдад  санал болгодог. Би өөрөө ч гэсэн эрэлхийлж явдаг. Хамгийн гол нь дуугаа маш зөв сонгож дуулах юмсан гэж хичээдэг. Сэтгэлээсээ хийсэн уран бүтээл хэний ч сэтгэл зүрхэнд хүрдэг юм.
    -Ярилцсанд баярлалаа
    -Л.Цэдэвсүрэн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car