antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2016 4 comments

“Аz mall” тоглоомын төвд тоглож байсан хүүхэд гэмтчихээд байхад, ажилтнууд нь “БИД ХАРАХ АЛБАГҮЙ” гэж томорчээ

нийтлэсэн Admin

0131c3f29726ba3ede172ff910fd62ed

Зөв боловсон, соёлтой бас хариуцлагатай байж чадахгүй бол үйлчилгээний байгууллага гэж нэрлүүлэх утгагүй. Тэрдундаа хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа газрын тухайд хариуцлагатай байх ёстой. Хүүхдийн аюулгүй байдалд санаа зовдог байх учиртай. Гэтэл “Аz mall” тоглоомын төвийн ажилтнуудын хувьд хүүхдүүд тус төвд нь тоглож байгаад гэмтэж бэртэх асуудал огт хамаагүй бололтой юм. Учир нь нэгэн  эмэгтэй фэйсбүүкийн “Mommy central” группт дараах зүйлийг нийтлэжээ.

5963

Тэрбээр “Хүүхдээ тоглуулах гэж бодож очсон биш хүүхдээ гэмтээгээд дээрээс нь баахан доромжлуулж аваад гарч ирлээ. Энэ “Аз молл” нээрээ арай ч дээ. Хүүхдээ тоглуулж байгаад 00 ороод ирэх хооронд миний хүүг өөр хүүхэд машинтай гулсуур дээрээс уруудаж ирээд уруулыг нь цохиод хаячихсан нөгөө хүүгийн ээж нь миний хүүг тэвэрчихсэн сандраад зогсож байхад тоох ч юмгүй хэдэн ажилчид нь гэж нээрээ үнэхээр харилцааны соёл, ухамсар гэж юу ч байхгүй. Хүүг минь мөргөсөн хүүгийн ээж нь одоо яанаа би яахуу гэсэн чинь “Аз молл”-ын менежер нь “та яахчгүй зүгээр хүүхдээ тоглуул тоглуул” гэснээ намайг хүүхдээ харж байхгүй юугаа хийж байсан юм нтр гэхээр нь та нар бас харах ёстой юм байгаа биздээ би 00 орчихоод л ирсэн шдээ гэсэн чинь “Бид нар харж чадахгүй, харах албагүй, заргалдах газраараа заргалдаад олох юмаа олоорой гэнээ. Нээрээ арай ч дээ гэхээс өөр хэлэх үг даанч олдохгүй байна. Хүүгээ авч гэмтэлийн эмнэлэгт аваачиж үзүүлээд уруулынх нь дотор талд 2 оёо тавиуллаа. Хүүхдүүд нэг нэгнийгээ санаандгүй гэмтээж болох ч “Аз молл”-ынхон ядаж уучлаарай гэж хэлж болно доо. . . #Гэнээ  Найз охины маань хүүхэд шүү дээ” хэмээн постолсон байна.

 Эцэг эхчүүд хүүхдээ харах үүрэгтэй нь үнэн. Гэхдээ үйлчилгээний байгууллагын ажилтнууд хүүхэд гэмтчихээд байхад бид харах албагүй гээд томорч байна гэдэг бол дэндүү харамсалтай хэрэг юм.

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • me (December 21, 2016 11:05:28 am )

    ee burhan min ee ysn aihtar haritslagagui humuus ve hunii nyalh amitan iim bolchood bhad yaanaa iinee gehku archaagui mongo bodson yvuurgui gazar ve

  • зочин (December 21, 2016 1:13:37 pm )

    энэ тоглоомийн газар манай хүүхэд бас тоглож байгаад гараа хугалаад гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж байсан . тоглоомийн газрын ажилчид нь тэгж хэлээд л зогсож байдаг мөнгөнөөс өөр юу ч бодохоо байсан тэнэг амьтад байна лээ хаалгавал таарна

  • Бодол (December 21, 2016 2:48:13 pm )

    Зөв шүү дээ. Чиний хүүхдийг чи л харах ёстой. Эцэг эхчүүд үүргээ биелүүл. Бусдаас биш өөрөөсөө бурууг хай. Жорлон явахдаа хэлээд захиад явахгүй яасан юм.

  • зочин (December 21, 2016 4:56:41 pm )

    үйлчилгээний байгууллагын ажилчдын наад захын ёс зүйд” уучлаарай” гэдэг үгс байх хэрэгтэй ш дээ… энэ талаар манайхан үнэхээр нойл шүү. харьцааны соёл гэж ер байхгүй. тэгээд бас хүнээс мөнгө авах санаатай. Ядаж инээмсэглэснийх нь төлөө бас хүн ёсоор хандасных нь төлөө би мөнгө төлдөг баймаар байна… чадахгүй бол чаддагтнь байраа тавьж өгмөөр юм.

antalya rent a car