Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр хорих 461-р ангид болно. Яг долоо хоногийн өмнө шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хурлыг долоо хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргасан юм. Шүүх хурал 10.00 цагаас Цагдан хорих 461 дүгээр анги дахь Шүүх танхимд эхэлнэ гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дуулгаад байна. Шүүх бүрэлдэхүүн хурлын эхлэл болоод шийдвэр танилцуулах хэсгийг олон нийтэд нээлттэй мэдээлэх бөгөөд хурлын явцыг хаалттай үргэлжлүүлэх юм. Шүүх хурлыг өмнө нь нэр өгч, сурвалжилсан 50 сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн сурвалжлах боломжтой гэж байгаа юм.
Ямартай ч С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар өнөөдөр шүүгдэх нь ээ. Долоо хоногийн өмнө шүүгчид хурлыг хойшлуулсан шийдвэрээ хавтаст хэрэгтэй нэмж танилцах, зарим хүнийг шүүх хуралд гэрчээр оруулах гэсэн өмгөөлөгч, шүүгдэгчдийн саналтай холбон тайлбарлаж байсныг эргэн сануулъя.
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг ямар ч байсан Монголын шүүхийн хаалгыг татаад байгаа. Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хариуцагчаар татаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн найман зүйл ангиар буруутгаж байгаа уг хэрэг долоо хоногийн дараа буюу энэ ондоо багтаж, шийдвэрлэгдэх үү гэдэг асуулт хариулт нэхэж байна. Эдгээр хүмүүсийг хүнийг шунахайн сэдлээр, захиалгаар, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн, бүлэглэсэн, зохион байгуулалттай, онц харгис болон нийтэд аюултай аргаар, хоёр ба түүнээс олон хүний амь насанд хүрсэн тохиолдолд гэж зүйлчлээд байгаа юм. Түүнчлэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг улстөрийн аллага биш гэгдэж байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ШӨХТГ-Т (December 21, 2016 9:28:16 am )
ҮНЭГҮЙ.МН НЭРТЭЙ ҮНЭТЭЙ МӨНГӨ НЭХСЭН ААШТАЙ АВГАЙ ШИГ АРГА НЬ ОЛДОХГҮЙ САЙТАД БИТГИЙ ЗАРАА ТАВИАРАЙ ГАНЦ ЗАР ОРУУЛАХ ГЭЭД САР ГАРАН НОЦОЛДЛОО ТАНЫ ЗАРЫГ ХЯНАЖ БАЙНА АЖЛЫН ӨДРҮҮДЭД 2-12 ЦАГИЙН ХООРОНД ТАВИХ ЭСЭХЭЭ ШИЙДНЭ ГЭСЭН БИЧИГ ГАРАХ ЮМ ТЭГСЭНЭЭ 12 ЦАГИЙН ДАРАА ТАНЫ ЗАР АРХИВЛАГДСАН,ТҮГЖИГДСЭН,ДАНС ЧИНЬ МӨНГӨГҮЙ БАЙНА,ЗАРАА ДАВТАН ӨГВӨЛ ӨДРИЙН ТӨДӨН ТӨГРӨГ,ОЛОН ДАХИН ОРОЛДВОЛ УТАСНЫ ЧИНЬ ДУГААРЫГ БОЛОКЛОНО ШҮҮ МАНАЙХ ЦЕГ,ШӨХТГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА Ч ГЭХ ШИГ БИЧГҮҮД ГАРААД ИРЭХ ЮМ. ОЛНЫ ЗАРААР ООДРООД ОЛСОН ЖААХАН МӨНГӨ НЬ ХАТГААД БАЙГАА САЙТААР БИТГИЙ ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ.
-
Иргэн (December 21, 2016 9:39:00 am )
Энэ маш ноцтой хэргийн сценарийг их өндрөөр найруулж, эхлээд энэ хэоэг УТ-ийн бус, ахуйн хэрэг гэж зарласнаар хэргийг зохион байгуулсан байж болох АН-ын дээд удирдлагыг хэргээс холдуудж, хүн амины онц ноцтой, олон жилтэй нөхрийн үгээр малчин хүмүүст тохож хэргийг хуучнаар “ӨМСГӨЖ” хаах гэж бна гэж ойлгогдож бна., Онц хүнд гэмт хэрэгтэй, олон жилтэй хүн ялаа хөнгөлөхийн тулд элдэв муу арга болгоныг хэрэглэж, яахаас ч буцахгүй болдогийг манай Цагдаагийн ахмад хүмүүс бүгд мэднэ. Ийм л жүжиг тавьж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж бна уу даа.
-
Зочин (December 21, 2016 4:13:08 pm )
Илрэхгүй удаж байсан хэргийг энгийн ардууд хийсэн болж хувирч байна уу.Улс төрөөс ангид бол хэнд ч болов хурдан тохож хэргийг хаах гэж яаран шийдэж байгаа мэт нөгөө талаас гэмгүй хүмүүс хэлмэгдэх вий гэж иргэдэд харагдаж байна даа
-
Арай ч дээ (December 21, 2016 4:58:08 pm )
Энэ хуулийнхан муухай л юм хийж байна даа. Амьд гэрчийг оруулахгүй шууд ял тулгах аргаар асуудлыг шийдсэн жүжиг тавьж байна. Ийм жүжигт оролцвол их л нүгэл болно доо
-
Anonymous (December 21, 2016 6:14:40 pm )
Энэ аллагын сэдэгч нь болоод жүжигиын зохиолыг Баабар бичсэн найруулагчаар Элбэгдорж, Хурц ,С бачр нар ажилсан үүнийхээ төлөө Хурц генерал ,Зоригт Дээд шүүхийн дарга
-
zochinl (December 21, 2016 6:31:03 pm )
engiin irgedeer togloj duusahgui nee
-
mongol (December 21, 2016 9:34:39 pm )
mongol uls dampuurchee huurhii gej
7 Comments