antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 20, 2016 2 comments

Элэгний эмийн хөнгөлөлтөд 6425 хүнд 1.4 тэрбум төгрөг нөхөн олгоно

нийтлэсэн Admin

15628989_1301641793215099_292691223_o_700x700Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн тогтоолоор элэгний вирусийн эмийг хайрцаг дутамд нь 210 000 төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэлээ. Энэ оны есдүгээр сарын 09- ны өдрөөс эхлэн нөхөн олгох бөгөөд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, эм худалдан авсан баримт зэргийг үндэслэн эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэрэн дээрхи банкны дансаар дамжуулан хөнгөлөлтөө авах юм.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаар / 2 сая төгрөг/ -аас давсан шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагчдын хувьд эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр шилжүүлэн тооцуулах боломжтой аж.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын эмийн бүртгэлд элэгний С вирүсийг эмчлэх дараах таван нэрийн эмийг бүртгэсэн байна.

1. АНУ-ын Mylan компанийн бүтээгдэхүүн “Ледвир” эмийг Монгол эм импекс ХХК
2. АНУ-ын “Gilead Sciense” компаниас гаргасан “Харвони” эмийг Омбол ХХК
3. Энэтхэг улсын “Hetero Drugs Limited” эмийн үйлдвэрийн “Ледифос” эмийг “Ази фарм” компани
4. Энэтхэг улсын “Натко” компанийн бүтээгдэхүүн “Хепсинат-ЛП” эмийг Омбол ХХК
5. 2016 оны 10 сараас Энэтхэгийн “Strides Shasun” компанийн үйлдвэрлэсэн “Вирпас” Монос ХХК тус тус нийлүүлж байна.

АНУ-ын “Gilead Sciense” компани дэлхий нийтийг С вирусийн эсрэг Харвони эмийн бодисоор хангах боломжгүй учраас Ази, Африкийн орнуудын халдвар авсан хүмүүсийг эмчлэх зорилгоор Энэтхэгийн үйлдвэрүүдэд лицензээ өгч, түүний дагуу элэгний С вирусийн эсрэг эмийг үйлдвэрлэн, худалдаалж байгаа юм. Энэтхэг улсад үйлдвэрлэсэн эмүүд ерөнхий нэршлийнх учраас үнийн хувьд хямд, үйлчилгээ нь ч харвонитай адилхан үйлчилгээтэй юм байна.

Элэгний С вирусын эмийг худалдан авахдаа Олон улсын нэршлээр бичсэн эмчийн жороор, эмийн сангуудаас худалдааны нэршлээр нь өөртөө тохирсон эмийг сонгон авах боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар нийт дээрхи таван эмийг  есдүгээр сараас хойш 6425 хүн ууж хэрэглэсэн бөгөөд эмийн хөнгөлөлтөд Эрүүл мэндийн даатгалын сангаас эм ханган нийлүүлэх байгууллагуудаар дамжуулан 1.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор боллоо.

Эх сурвалж:www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (December 20, 2016 2:31:34 pm )

    2016 оноос хойш,элэгний эмийг авч уусан хүмүүс,банк болон ах дүүгээсээ,тэтгэвэрийн зээл авч уусан хүмүүүс эрүүл мэндийн даатгалд хамрагдаж хөнгөлөлт эдлэнэ биздээ.

  • Anonymous (December 20, 2016 7:58:09 pm )

    Анх 2016 оны 2 дугаар сараас авч уусан 1600 хүн хөнгөлөлт эдлэхгүй юмуу.

antalya rent a car