Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, дэд ахлагч Б нь 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Замын цагдаагийн 24 цагийн постонд үүрэг гүйцэтгэж байхдаа Nissan.J маркийн суудлын авто машиныг зогсоон, тээшинд үзлэг хийхэд 10 хайрцаг бүхий их хэмжээний гар утаснууд байсныг шалгуулахаар тус аймгийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн байна.
Шалгалтаар Улаанбаатар хотод оршин суух “Теди” гар утасны хуудалдаа, үйлчилгээний төвд лангуу түрээслэж бизнесс эрхэлдэг гэх Б, Э нар нь гарал үүсэл нь тодорхойгүй 10 хайрцагтай их хэмжээний гар утас, үүнд apple компанийн 375 ширхэг, LG брэндийн 47 ширхэг, nokia компанийн 479 ширхэг, Samsung, vega, sky маркийн 479 ширхэг, бусад улсад /БНХАУ-д/ үйлдвэрлэсэн 132 ширхэг, нийт 1444 ширхэгийн 320.0 орчим сая төгрөгний барааг 93 сая орчим гаалийн татвар төлөхөөс зайлсхийн улсын хилээр нууж оруулж ирсэн байсныг илрүүлэн Дорноговь аймгийн цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлсэн байна.
Эх сурвалж:Ugluu.mn
Холбоотой мэдээ
-
иргэн (December 20, 2016 2:45:56 pm )
Сонин шүү.Хар тамхи биш дээ.Амьдрах гэж л яваа шдэ
-
Anonymous (December 20, 2016 2:58:55 pm )
muu zamiin tsagdaanuud hurtel amidraliin sadaa boloh yum daa.gainuud uhej daldartsgaa
-
Anonymous (December 20, 2016 3:04:11 pm )
bor zurheerei yvaa negendee zarim tsagdaa nar gai boloh yum da
-
ooo (December 20, 2016 4:44:50 pm )
heden terbumaar iddeg luibarchin hulgaich darga naraa yachij chadahgui nudee aniad yabdag baij, bor zurheeree amidrah gej yabaa yadarsan negnee bolimoor yum doo chaabaas gej.
-
Зочин (December 20, 2016 5:10:02 pm )
Ёстой үнэн үг бор зүрхээрээ амьдар ч яваа хүмүүс
-
Anonymous (December 20, 2016 6:25:17 pm )
Tatwaraa tol lalriin muusain chenjvvd
-
ЗОЧИН (December 20, 2016 7:17:26 pm )
ТЭР ГААЛИАР ОРУУЛСАН ЛАЛАРЫН ГААЛИЙН АВИЛГАЧЫГ БАС БАРИХ ХЭРЭГТЭЙ
-
Anonymous (December 20, 2016 7:21:07 pm )
Монголд үйлдвэрлэдэггүй бараа бүтээгдэхүүний татварыг багасгамаар юм
-
Иргэн (December 21, 2016 1:13:54 am )
Татвараа төл тэр цагдааг шагна улс оронд татвар хэрэгтэй байна
-
Anonymous (December 21, 2016 10:05:53 am )
bi ch gsen amidrah gj l yvaa tglee gd bi 1000 2000 togrogiin ym avsan ch tatvaraa tolj bn 320 say togrogiin utas oruulj irj bgaa hun tgd ydarsan yduu yu te hen ni tatvaraa tolood hen ni toldoggui ym
10 Comments