antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 19, 2016 1 comment

”Universe Best Songs 2017” 10 дахь удаагийн наадам 2 сарын 17 ны өдрөөс эхлэн үзэгч танд хүрнэ

нийтлэсэн Admin

3f35f1f6f1060083original

2009 онд “Universe best songs” наадмын эхний дугаарыг үзэгч түмэн тэсэн ядан хүлээж, догдлон үзэж байсан нь саяхан мэт.Тус нэвтрүүлгийн дугаар бүр тухайн үед телевиз үзэгч хийгээд энэ салбартаа бүхий л зүйлээрээ шинэлэг байж залуусыг байлдан дагуулж мянга мянган залуусын авьяас чадварыг нээн, олон түмэнд хүргэсээр ирсэн.
Үндэсний контент болох “Universe best songs” наадамд Хятад, Орос, Америк,  Африк, Солонгос, Япон гээд олон улсаас дуу хөгжимд дурлагч залуус оролцдог нь олон улсын хэмжээний наадам болж чадсаныг харуулж байна.
16 -аас дээш насны залуус оролцдог тус наадмын шүүлт ардчилсан зарчмаар хамгийн  бодитой үр дүнг бий болгож чаддаг. Тэд бүгд дуучин болоогүй ч “Universe best songs” наадам тэдний хувьд маш том туршлага бас дурсамж байсан гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Энэхүү наадам нь 8 жилийн хугацаанд олон залуусын дуу хоолойг үзэгч сонсогчиддоо хүргэн ирээдүйн замыг нь дөтөлж мөрөөдөлдөө хүрэх гүүр нь болсоор иржээ.

Харин энэ удаад буухиаг үргэлжлүүлэх дараагийн шилдгийн эрэлд хамтдаа гарах цаг боллоо.
9 дахь жил10 дахь удаагийн “UNIVERSE BEST SONGS 2017” наадам нь өвөрмөц дуу хоолой, шинэ дүр төрх, илүү өндөр хариуцлага, ур чадвартайг хайх болно.
Тэгвэл  9 жилийн турш залуусын мөрөөдлийг бодит амжилт болгож чадсан “Universe best songs ” наадмын энэ жилийн онцлог, өмнөх жилүүдээс юугаараа ялгарч чадах бол, шүүгчдийн бүрэлдэхүүн, шагналын сан ямар байх бол ? гэсэн асуулт хүн бүрийн толгойд эргэлдэж байдаг нь дамжиггүй ээ.
Үргэлж шинэлэг байж, бусдаас ялгарч чаддаг тус телевизийн хамт олон 9 дэхь жилдээ 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “UNIVERSE BEST SONGS 2017” наадмыг өөр өнгө төрхтэйгөөр, шинэлэг байдалтайгаар та бүхэнд харуулна гэдгийг амлаж байна.
Энэ тайз энэ боломж зөвхөн чинийх  болж болно.

Universe best songs 2017
Бүртгэл UBS телевизийн байранд өдөр бүр явагдаж байна
дэлгэрэнгүй мэдээллийг: 7014-0434, 8801-0261, 9905-8478, 1900-1951

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ШИНЭ ОН (December 19, 2016 5:40:02 pm )

    ЗӨВ ШҮҮ

antalya rent a car