antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 19, 2016 45 comments

“Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-ны барьцаанд тавьчихсан”

нийтлэсэн Admin

38bfdec52b08d58daa6866a9568e8d0d_x3

“Монголиан коппер корпораци” гэж шив шинэхэн  компани нэг л өглөө Монголчуудыг сэрэхэд  Эрдэнэтийн   49 хувийг худалдаад авчихсан байсан. Сонгуулийн дараа эрх баригчид энэ асуудлыг нухацтай авч үзнэ гэсэн ч, одоо тэгээд замхрах тал руугаа орж байгаа янзтай. Тэгсэн ч “Монголиан коппер корпораци” хаанаас ямар арга замаар  мөнгө босгож авсан бэ гэдэг асуултын хариу нь анхаарал татсан чигээрээ байгаа юм. Ц.Нямдорж эрхэм ярихдаа “Монголбанкин дээр хийсэн шалгалтын дүнг хараад байхад “Монголиан коппер корпораци” нэгдэл гэдэгт чинь яг нарийндаа өөрийн гэсэн мөнгө байхгүй байсан нь илэрхий болж байна. Дандаа Худалдаа хөгжлийн банкнаас гарсан зээл тэр төлбөрт явсан байна. Жишээ нь ХХБ 2016 оны зургадугаар сарын 17-нд нэг компанид зээл өгөөд тэр компани нь “Монголиан коппер корпораци” нэгдэл  гэдэгт дахин зээлдүүлээд тэр мөнгийг хойшоо явуулсан. Тэгээд эцсийн тэр 400 сая долларын бүх эх үүсвэрийг нь харахаар дандаа л ийм юм байна. Би баримтгүй юм ярихгүй. Бүр хөөрхөн юм байна. Пүрэвтүвшин гээд тэр 27 настай хүүхэд их анхаарал татаад олдож өгөхгүй байна. Тэр хүүхэд өөрөө өөрийнхөө байгуулсан компаниас 70 сая долларын зээл авсан байвал яах уу. Тэр компанид нь мөнгө байхгүй, орлого байхгүй, Монголд байхгүй компаниас 70 сая долларын зээл авсан байвал яах уу. Тэгээд яахав тэр компани ХХБ-аас зээл аваад л “Монголиан коппер корпораци” нэгдэл рүү шилжүүлээд “Монголиан коппер корпораци” нэгдэл нь хойшоо өгчихсөн. Эцсийн дүндээ ХХБ-наас гарсан мөнгө л байгаа байхгүй юу. Миний яриад байгаа “Кью Эс Си” тэр компани бас 70 сая долларын зээл авсан. Тэрний өмнө Монголбанкны ерөнхийлөгч нууц тушаал гаргаад 2016 оны дөрөвдүгээр сард тэр “Кью Эс Си” компанид 100 тэрбум төгрөг, дараа нь 2016 оны зургадугаар сарын 28-нд дахиж нэг тушаал гаргаад 160 тэрбум төгрөгний зээл өгсөн. Монгол банк зээл өгдөг банк биш. Монголбанкны Н.Золжаргал чинь ХХБ-ны диллер байсан хүн. Ойлгож байна. Дээрээс нь Засгийн газрын 500 сая долларын баталгаа гаргуулсан мөнгө Худалдаа хөгжлийн банкинд бий. Нөгөө Чингис бондын чинь мөнгө энэ банкинд  байгаа. Энэнээс л гарсан байна даа. Тэгэхдээ ХХБ-наас 70 сая долларын зээл авахдаа ирээдүйд бий болох орлогоо барьцаалж зээл авсан. Тэгээд дараа нь зургаан сард зээл авахдаа Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-ны барьцаанд тавьчихсан. Ийм л юм болсон. Одоо ХХБ зээлдүүлсэн 70 сая доллараа буцааж авья гэвэл нөгөө мөнгө нь байхгүй. Монголбанкны мөнгө чинь улсын мөнгө биз дээ. ХХБ 500 сая долларын зээлээ  төлж чадахгүй бол Засгийн газар төлнө. Хөгжлийн банк зээлээ төлж чадахгүй бол Засгийн газар төлнө. Яагаад гэвэл Хөгжлийн банк чинь Засгийн газрын байгуулсан банк. Тэр банкны бүх эрсдлийг Засгийн газар үүрдэг. Бүгд ийм нөхцөлтэй. Тэгэхээр эцсийн дүндээ нөгөө Ерөнхийлөгчийн чинь магтаад байдаг хүмүүс чинь улсын мөнгөөр наад 49 хувийг чинь авсан байна даа. Би баталгаатай юм ярина. Ажлын хэсэг дээр Монголбанкны шалгалтын үр дүнгээр ийм юм гарч ирж байна. Ийм л юм цаад талд нь байна. Тэгэхээр 49 хувийнхан чинь Эрдэнэтийг тэр чигт нь барьцаанд тавьчихсан байна шүү дээ. Одоо бол ямар ч байсан ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад учраа олох байх. Эх үүсвэр нь цэвэр байх юм бол нэг хэрэг. Гэтэл эд нарын өөрсдөө гаргасан мөнгө бараг байхгүй байгаа биз дээ” хэмээн ярьсан байгаа юм.

За харин Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон нарын нөхдүүд бол өөр зүйл ярьж ирснийг уншигчид сайн санаж байгаа биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

45 Comments

  • Anonymous (December 19, 2016 4:59:22 pm )

    odoo menget nyamkaagiin yariand hen ch itgehguiee, muu tsagaandaa garsan avilgach uvgun

  • zochin (December 19, 2016 5:26:38 pm )

    NYMDORJIIN UGEND IRGED ITGENE EE. ZA DAA BARAG ERONHIILOGCH BOLOH BIZDEE. LUIVARCHDIIG CH ESTOI OIMSIIG N GOZOGNUULNA BIZDEE.

  • Э (December 19, 2016 7:24:44 pm )

    ЗА ХҮМҮҮСЭЭ Х,Х,БАНКНААС ХАДАГЛАМЖ ӨӨР ЯМАР МӨНГӨ БАЙНА ХУРДАН АВСАНА ДЭЭР ШҮҮ УДАХГҮЙ ДАМПУУРАХ ГЭЖ БАЙГАА ШҮҮ

  • Цахим.... (December 19, 2016 7:46:15 pm )

    Одоо тэгвэл 49 хувиа ард түмэндээ хуваагаад өгчихвөл МАН -ын үүрдийн нар мандаж ойрын 10 – 20 жилдээ ялагдахгүй.

  • zocin (December 19, 2016 9:14:13 pm )

    oilgoxgui yumaa zorgooroo tailbarlaj bx shiv, uuriinxuu xiideg kombinazaa xeleed ugcvuu yaav

  • dollariin chenj (December 19, 2016 10:14:45 pm )

    ARD TUMENII MUNGUUR ABCHIXAAD BID ABSAN GEJ XUURAMCH BICHIG BARIMT UILDEJ ONTS NOTSTOI GEMT XEREG BULEGLEN UILDSEN CHATSAG TSARAITNUUD BAINA SHDEE ZA ZA XUULIINXAAN

  • Anonymous (December 19, 2016 10:36:41 pm )

    Энэ Эрдэнэтийн 49 % ЭЛБЭГДОРЖ – ЫН засгийн засаглал байгаа цагт учир нь олдохгуй ээ! ! ! Суудэр буугаад суг юм шиг доод ажилчин нь хедлеж егехгуй. Яахав дээ цаг хугцаа алдаж л байгаа юм. Тэхдээ уг умхийрч хууль хуйчрахгуй шуу дээ! ! ! Ард тумэн мартахгуй. Хонгийн хоолгуй орох оронгуй хумуус олон болж байна шуу дээ! ! ! ТЭТГВЭР нэртэй хэдэн тегрег хараад хоосон хондог хегшигчууд хуртэл. Байн байн Бал дарга санаад елсеж узээгуй цаг уеээ дурсаж байхыг бодход. Энэ терд их гомдож байгаадагаа. Зарим айл ухсэн хунээ ч гаргаж дийлэхгуй болтол ядуурсан байна шуу дээ! ! ! Ариа ч дээ л болж байна даа! ! ! Буяны юм болж байна даа! гэх боловч болсон юм байхгуй. ..

  • зочин (December 19, 2016 10:40:44 pm )

    Монгол банк баахан цаасан мөнгө хэвлээд түүнийгээ ХХБ-нд өгсөн. ХХБ нь түүнийгээ доллар болгоод Орост өгчихсөн л хуйвалдаан шүү дээ. Үүнд эргэлзэж тээнэгэлзээд байх юм байхгүй. Яагаад үнэнийг олохгүй гацаагаад байна вэ гэхээр М.Энхболд энэ хэрэгт холбогдсон учраас МАН-ынхан олигтой дуугарч чадахгүй гөлөлзөөд бөхөлзөөд байгаа.

  • Bat (December 20, 2016 2:30:15 am )

    Za menget Nyamdorj guai erdenetiin hamgiin tom shahaachin luivarchin gedeg ni notlogdloo bur nuhel buten 10 jil gokt hamgiin tom shahaa hiideg kompanitai erdenetiin yamarch udirdlaga uulzaj uzeegui gene yun tender Nyamdorj guai iluu dutuu ug yarisan hun shuud shorond gej ailgaad yamarch ursuldugchgui shahaa hiideg yum bna. Bur ter Nyamdorjiin kompanii huntei uulzaj uzsen hun neg ch alga gokt nyamdorjiin biznes olon yum yarival shorond orno gedeg gene. Bidnii tuluu 26 jil buh buzar bulaig zohion bguuulsan hun genet eh oronch bolson ni uuriin hulgai buudan avah yaliig tsairuulah gesen ajil yum bn zailuul

  • zochin (December 20, 2016 7:25:19 am )

    Ene bank heden hunii shunalaas bolj dampuurah vii dee!

  • мн (December 20, 2016 8:57:58 am )

    МАН СУРСАН АРГААРАА БАНК ДАМПУУРЛАЖ МӨНГӨ ХУСАХ НЬ ДЭЭ

  • зочин (December 20, 2016 9:14:05 am )

    Монгол банк барьцаагүй ийм их зээл иргэддээ өгдөг болоосой.49 хувь банк үйлдвэр бүгдийг луйвардсан л юм байна ш дээ. Энэ төрд хууль гэж байна уу.Ард түмэнд хууль үйлчлээд албан тушаалтан эрх барьж байгаа хүмүүст хууль байдаггүй юмуу.хаашаа юм бэ.Ямарч тендер зарлаагүй юмуу.Монголчууд эрдэнэтчүүд үйлдвэрээ авах хэрэгтэй юм байна.

  • Салхич шувуу (December 20, 2016 9:44:39 am )

    Та нарын луйврыг илрүүлэх болно. Луйвар хийсэн хулгайчид нэг өдөр шийтгэлээ хүлээнэ.

  • Эрдэнэт ард түмнийх (December 20, 2016 9:54:27 am )

    ХХБ-ийг ЗГ байгуулсан, улмаар өрийг нь төлдөг юм бол ХХБ бол ард түмний банк юм байна. Тэгэхээр ЗГ шийдвэр гаргаад ХХБ-ийг татан буулгачих тэгвэл Эрдэнэтийн 49 ЗГ-ынх болно. Дараа нь ард түмэнд хувьцаа болгоод тараачих. Арга зам амархан бус уу???

  • Anonymous (December 20, 2016 9:58:10 am )

    тэр худалдаж авсан компаниас нь төр аваал ард түмэндээ хувьцаа болгоол өгчихөөч. анханаасаа Орос худалдаж ав гэхэд нь тэр үеийн засгийн газар ямар нэгэн аргаар худалдаж аваад ард түмэнд байг гэхэд төрийн мэдэлд авч болох л байсийштэ. ЗГ худалдаж авахаас татгалзсан учраас но-той шүү. заавал шалгаж төрдөө буцааж авах хэрэгтэй заавал. хэрэв ингэж чадахгүй бол төр хуйвалдагчдаар дүүрсэн байна гэсэн үг

  • Anonymous (December 20, 2016 11:28:46 am )

    Эрдэнэтийн асуудлыг хэлэлцээд байх биш, харин Эрдэнэтийн 49 хувийг луйвардаж авсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж шалгах, Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчит компани болгох шаардлагатай. Олон юм яриад хэрэггүй. Бүх юм луйвар гэдэг нь нэгэнт тодорхой болсон шүү дээ.

  • Anonymous (December 20, 2016 11:29:06 am )

    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.

  • Anonymous (December 20, 2016 11:29:26 am )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.

  • Anonymous (December 20, 2016 11:29:49 am )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт явуулахыг нь цөллөгт явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • Anonymous (December 20, 2016 11:30:10 am )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Anonymous (December 20, 2016 11:30:27 am )

    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

  • Anonymous (December 20, 2016 11:30:46 am )

    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!

  • Anonymous (December 20, 2016 11:31:10 am )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 27 настай нэг луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!

  • Anonymous (December 20, 2016 11:31:28 am )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.

  • Anonymous (December 20, 2016 11:31:52 am )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Anonymous (December 20, 2016 11:32:17 am )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Anonymous (December 20, 2016 11:32:38 am )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, айдас, хүчирхийлэл, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • Anonymous (December 20, 2016 11:33:00 am )

    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Anonymous (December 20, 2016 11:33:42 am )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Anonymous (December 20, 2016 11:34:52 am )

    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Anonymous (December 20, 2016 11:35:25 am )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Anonymous (December 20, 2016 11:36:26 am )

    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Anonymous (December 20, 2016 11:36:53 am )

    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Anonymous (December 20, 2016 11:37:16 am )

    Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах бодит нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг дээрэмдсэн дээрэмчид юм.

  • Anonymous (December 20, 2016 11:37:45 am )

    Монгол орон, монгол хүмүүс яагаад ядуу байна гэвэл монголчууд өнөөг хүртэл мөнгө ба нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) хоёрын ялгааг ухаарахгүй яваад байгаад юм. Монголчууд өнөөг хүртэл мөнгө=нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) гэж үздэг. Гэтэл тийм бишээ. Бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялаг нь мөнгийг орлодог болохоос бус, мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодоггүй юм. Хэрэв мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодогсон бол мөнгө хэвлээд Монгол улс аль хэдийн баян болчихсон!!! Өөрөөр хэлвэл мөнгө нь нийгмийн баялагийг нэмэгдүүлдэггүй. Харин хөдөлмөр л нийгмийн баялагийг (бараа таваар, үйлдвэрын газрыг) нэмэгдүүлдэг. Төрийн өмчийг хувьчлаж байгаа явдал нь мөн чанартаа өмнө нь хэн нэгний бүтээсэн нийгмийн баялагийг өөр хэн нэгэн мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм. Мөнгөөр тонон дээрэмдэж байгаа гэхийн учир нь мөнгө нийгмийн баялагийг орлодоггүйд байгаа юм.

  • Anonymous (December 20, 2016 11:39:33 am )

    Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Anonymous (December 20, 2016 11:39:53 am )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Anonymous (December 20, 2016 11:40:08 am )

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

  • Anonymous (December 20, 2016 11:40:42 am )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Anonymous (December 20, 2016 11:41:12 am )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Anonymous (December 20, 2016 11:41:34 am )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Anonymous (December 20, 2016 11:59:38 am )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Anonymous (December 20, 2016 12:00:00 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Anonymous (December 20, 2016 12:00:16 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Anonymous (December 20, 2016 12:13:25 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

antalya rent a car