УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж цоо шинэ төрхөөр танигдах гэж чармайж байна. Уг нь бол улс төрд шинэ хүн биш. Албан тушаал, эрх мэдэлд хүргэсэн намаа надад хамаагүй гэж мэдэгдэх болов.
МАХН-ын төв хорооны мэргэжилтэнгээс ажлаа эхэлсэн Ц.Нямдорж “МАН-ын төлөө чөмгөө дундартал зүтгэнэ” гэж хэлээгүй биш үү. Тэр Ц.Нямдорж хаачсан бэ.
Анх удаа УИХ-ын чуулган удирдаж байгаа мэт аашлах юм. 2005 онд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа ашигт малтмалын хууль засаад огцорсон Ц.Нямдорж мөн үү. УИХ-ын гишүүн С.Оюуныг асуулт асуухад хэдэрлэж “Оюунаа үглэж суугаад хугацаагаа дуусга” гээд микрофоныг хааж байв. Бас л танил дүр зураг шүү. Залуу парламенч Х.Тэмүүжинг “Гөлөг шиг орж ирчихээд битгий цор цор гээд бай” гэж хэлээгүй бил үү.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг“ Нойлд унасан Баасанхүү” гээд зогсохгүй МАХН-аас УИХ-д сонгогдсон гишүүдийг “Оймсонд хавчуулагдаад ороод ирсэн” гэж доромжилдог байлаа. 2010 онд төрийн ордон дотор Ж.Сүхбаатар гишүүнийг боож унаган танхайрч байгаагүй гэж үү. Нутгархах, жалга довны үзлийг дэвэргэн УИХ-ын сонгуулиар Увс аймагт очоод“УИХ-д их халхтай үздэг ганц баяд байг” гэж хэлсэн Ц.Нямдорж та мөн үү.
Яагаад “Ашигт малтмалын хуулийг засав” гэхээр “Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд ч гэх юм. Үнэндээ УИХ-ын мэдэлд байдаг” гэсэн Ц.Нямдорж мөн үү. “Би анхны хуульч УИХ-ын дарга учир хууль засах эрхтэй” гэж мэдэгдсэн Ц.Нямдорж мөн үү. Эдийн засагч С.Авирмэд “Ц.Нямдорж Ашигт малтмалын хуулийг орондоо засаад уул уурхайн орд буруу замаар орсон” гэж мэдэгдээгүй гэж үү.
2006 онд Увсын гаралтай “Начин заан” ломбардны эзэн Алагийн Батсүх гэдэг нөхрийг О.Чулуунбатын оронд Монгол банкны Еренхийлөгчөөр томилуулах гэж зүтгэсэн Ц.Нямдорж та мөн үү. Эндээс Н.Энхбаяр та нарын зөрчил үүссэн гэдэг шүү дээ. “Их өр”-ийг тэглэхэд баярын нулимстай зогссон С.Дулам, Ц.Нямдорж, Ж.Бямбадорж нар биш гэж үү. “Монголчууд бидэнд хүнд үе тохиоход бурхан тэнгэрээс Н.Энхбаярыг илгээсэн” гэж байгаагүй бил үү.
Г.Алтангийн нөхөр С.Жамьянсүрэн “Ц.Нямдорж архи спиртийн хуульд өөрчлөлт оруулаад манай компаниас 31 сая төгрөг авсан” гэж мэдэгдэж байлаа. Тэр Ц.Нямдорж та мөн үү. Ц.Нямдоржийн нэртэй хамт Г.Алтан гэсэн нэр байнга явдаг билээ. Хуульзүйн сайд байхад С.Зоригийн хэргийг илрүүлэх гэж чармайж байсан нь үнэн. Бодитой мэдээлэл байсан уу, үгүй юу. “Даргагүй нам яаж УИХ-ын сонгуульд оролцохыг нь харна” гэж АН-ыг дайрч байлаа.
Тухайн үе Дамирангийн Энхбатыг Франц улсаас хулгайлан авчирсан байж билээ. Ц.Нямдоржийг Хуульзүйн сайд байхад С.Зоригийн хэрэгт хамгийн олон хүн баригдсан байдаг. Тэр олон хүнийг баригдахад харж суусан Ц.Нямдорж та мөн үү. 2008 оны долоон сарын 01-ний хэргийг “Энэ жагсаал цуглааныг хөлсөөр зохион байгуулсан нь ойлгомжтой. Урьд нь ч хөлсөөр зохион байгуулдаг байсан. Иргэний хөдөлгөөн гэдэг юм гарч ирж, долоон сарын нэгэнд энэ хэргийг өдүүлсэн.
Xүмүүc нь дандаа хөлсөөр ажилладаг байсан. Ийм байдлаар энэ удирдлагагүй массыг турхирч асуудлыг хурцатгасан, туйлд нь хүргэсэн” гэж мэдэгдсэн эрхэм та мөн үү. Иргэний хөдөлгөөнүүдийг хөлснийхөн гэдэгтээ итгэсээр байгаа юу. Тэгвэл тэндээс гарч ирсэн Ж.Батзанданг ихэд хайрлах болов. Таны сайн дурын уран сайханч гэж цоллосон С.Жавхлан бас л иргэний хөдөлгөөнүүдийг эд эс биш гэж үү.
Г.Уянга Ц.Нямдоржийг “Хятадын тагнуул, мэдээлэл дамжуулагч” гэж зарлаж байлаа. БНХАУ-д айлчилсан, архи уусан, бэлэг сэлт авсан зэргийн баримт гараагүй гэж үү. Тэр “Ц.Нямдорж Хятадын талд мэдээлэл дамжуулдаг байсан нь баримтаар тогтоогдсон зүйл” гэж хэлээд генерал Ж.Баатар шоронд суусан билээ. Бараг улсын нууц задруулсан хэргээр ял авсан байх шүү. Н.Энхбаяр нэгэнтээ “Ц.Нямдорж нулимс цийлэгнүүлэн орж ирээд “Таниас намайг холдуулах гэсэн улс төрийн явуулга гэсэн’’ гэдэг билээ. Н.Энхбаярын өмнө нулимс цийлэгнүүлэн зогсож байсан Ц.Нямдорж мөн үү.
Гэр оронгүй, үзэх телевизоргүй гэдэг хүн дээ. Гэтэл “MSC” группын барьсан сая ам.долларын үнэтэй байрандаа амьдарсаар байна. Яасан буянтай хүн гэхээр Ц.Нямдоржийг үнэтэй байрандаа түрээс авалгүй суулгаад байдаг юм бол. Авилгал гэж арай ойлгож болохгүй байх. Ц.Нямдорж огт байргүй хүн биш ээ.
Битүү дохиолол хамгаалалт бүхий хаусыг хоригдлуудаар Гүнтэд бариулсан. Та тэр хоригдлын амь нас сүйдэн бариулсан барилгаа “Нэг муу дүнзэн байшин” гэдэг л дээ. Тэр уулын мухарт улсын хөрөнгөөр зам тавьсан байдаг та тавиулаагүй биз. Хэдэн тэрбумаар боссон ихэр хаусаа сайн тайлбарлаж чадахгүй л яваад байна уу. Таны энэ хоёр хаусыг зургаан сая ам.долларын үнэтэй гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын О.Магнай хэлсэн билээ.
Ц.Нямдорж ”Би ийм булхай луйвар үзээгүй” гэж ярих болжээ. Хадгаламж зээлийн хоршооноос 300 сая төгрөг зээлээгүй гэж үү. Хадгаламж Зээлийн хоршооны хохирогчид Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, М.Сономпил та нарыг зургийг шатааж огцрохыг шаардан жагсдаг байлаа. Тэр “Бүтээн байгуулалт” хадгаламж зээлийн хоршооноос 300 сая төгрөгийн зээл авагч Ц.Нямдорж та биш гэж үү.
Бид одоо цоо шинэ Ц.Нямдоржийг харж байна. Эрдэнэт үйлдвэрийг ард түмэндээ буцаан өгөх гэсэн тэмцэгчийг харж байна. Бид яагаад мэддэггүй байсан юм бэ. 2012 онд Д.Тэрбишдавга “Ц.Нямдорж төрсөн нутагтаа очих нүүргүй болчихсон учраас жагсаалтанд орсон. Жинхэнэ араас хутга шаагч өөрөө. Н.Энхбаяр даргыг яалаа” гэж байв.
Тэр нэр нүүргүй Ц.Нямдорж биш биз. Одоо олигархжсан нийгмийг сөрөн зогсогч, шударга тулдаа түрээсийн байранд амьдарагч Нямдоржийг харж байна. Энэ хүн багтай юу. Хятадын тагнуул, хууль засагч, хоригдлуудаар зургаан сая ам.долларын хаус бариулагч, УИХ-ын гишүүнийг зоддог, гөлөг, нохой, баасаар нь дуудагч хаачсан вэ.
Энэ намын төлөө чөтгөртэй ч нэгдэнэ, амь насаа өгнө гэгч хаачсан бэ. Албан тушаалын төлөө шаргуу тэмцэгч хаачив. Д.Тэрбишдавгын хэлээд байсан ханилж явсан нөхрөө хажуу бөөр рүү бүлэгч хаачив. Тэр муухай Нямдорж байхгүй болсон.
Одоо ард түмнийхээ төлөө намаа ч золиослоход бэлэн, дүрдээ орсон, илүү ихийг мөрөөдөгч Ц.Нямдорж ирж явна.
Б.Дорж
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Эх сурвалж: www.assa.mn
Холбоотой мэдээ
-
zochin (December 19, 2016 12:33:51 pm )
хэхэ ингэж бичлээ гээд ард түмэн итгэлээ юу?Битгий бууж өгөөрэй.МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТАНЫ АРД ШҮҮ
-
Anonymous (December 19, 2016 12:34:11 pm )
Эрдэнэтийн 49 хувийг дэлхийн агуу их гүрнүүдийн нэг Орос орны төр эзэмших эсхүл эдийн засгийн болон ёс суртахууны бүрэн дампууралд орсон, авилгал, хээл хахуульд бүрэн идэгдсэн дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг Монгол улсын 27 настай бацаан эзэмших хоёр нь харьцуулахын аргагүй ялгаатай ноцтой асуудал юм.
-
Anonymous (December 19, 2016 12:34:26 pm )
Эрдэнэтийн асуудлыг хэлэлцээд байх биш, харин Эрдэнэтийн 49 хувийг луйвардаж авсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж шалгах, Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчит компани болгох шаардлагатай. Олон юм яриад хэрэггүй. Бүх юм луйвар гэдэг нь нэгэнт тодорхой болсон шүү дээ.
-
Anonymous (December 19, 2016 12:34:42 pm )
Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.
-
Anonymous (December 19, 2016 12:35:13 pm )
Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.
-
Anonymous (December 19, 2016 12:35:31 pm )
Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт явуулахыг нь цөллөгт явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..
-
Anonymous (December 19, 2016 12:35:51 pm )
Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.
-
Anonymous (December 19, 2016 12:36:07 pm )
Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Anonymous (December 19, 2016 12:36:23 pm )
Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!
-
Anonymous (December 19, 2016 12:36:38 pm )
Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 27 настай нэг луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!
-
Anonymous (December 19, 2016 12:37:01 pm )
Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.
Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ. -
Anonymous (December 19, 2016 12:37:19 pm )
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
-
Anonymous (December 19, 2016 12:38:07 pm )
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
-
Anonymous (December 19, 2016 12:38:25 pm )
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/
-
Anonymous (December 19, 2016 12:39:04 pm )
Монгол төгрөгийн ханш яагаад навс унаж байна вэ гэхээр Нэгдүгээрт, монголчууд ямарч материаллаг баялаг үйлдвэрлэхгүй байна. Жишээлбэл, нийслэл Улаанбаатарт материаллаг баялаг үйлдвэрлэдэггүй 1.5 сая хүн байна. Тэд зөвхөн материаллаг бус үгэн (чалчих) баялаг үйлдвэрлэдэг. Мөн хөдөө орон нутагт, аймгийн төв, сумын төвүүдэд материаллаг баялаг үйлдвэрлэдэггүй 0.5 сая хүн байна. Тэд мөн л үгэн (чалчих) баялаг үйлдвэрлэдэг. Харин үлдсэн нь буюу 1,0 сая орчим малчид, тариаланчид, ажилчид (уурхайчид, эрчим хүчний ажилчид, барилгачид, тээвэрчид гэх мэт) үгэн бус жинхэнэ материаллаг баялаг үйлдвэрлэдэг. Ийм материаллаг баялаг үйлдвэрлэдэггүй орны төгрөгийг (валютыг) хэн тоох юм вэ? Тэгээд л ханш нь навс уначихаад байгаа юм. Хоёрдугаарт, стратегийн нэн чухал бүтээгдэхүүн болох алтны олборлолт, цэвэршүүлэлтээ Монгол төр гадаад, дотоодын эдийн засгийн алуурчидад бүрэн хэмжээгээр алдчихсан. Ийм л байна даа. Манай улс төрчид өөрийн өчүүрэн амин хувийн эд хөрөнгө, мөнгө, эрх мэдэл, албан тушаалынхаа хэмжээлшгүй шуналд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурч улс орноо удирдах чадваргүй болсон .
-
Anonymous (December 19, 2016 12:42:56 pm )
Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах бодит нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг дээрэмдсэн дээрэмчид юм.
-
Anonymous (December 19, 2016 12:43:21 pm )
Монгол орон, монгол хүмүүс яагаад ядуу байна гэвэл монголчууд өнөөг хүртэл мөнгө ба нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) хоёрын ялгааг ухаарахгүй яваад байгаад юм. Монголчууд өнөөг хүртэл мөнгө=нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) гэж үздэг. Гэтэл тийм бишээ. Бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялаг нь мөнгийг орлодог болохоос бус, мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодоггүй юм. Хэрэв мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодогсон бол мөнгө хэвлээд Монгол улс аль хэдийн баян болчихсон!!! Өөрөөр хэлвэл мөнгө нь нийгмийн баялагийг нэмэгдүүлдэггүй. Харин хөдөлмөр л нийгмийн баялагийг (бараа таваар, үйлдвэрын газрыг) нэмэгдүүлдэг. Төрийн өмчийг хувьчлаж байгаа явдал нь мөн чанартаа өмнө нь хэн нэгний бүтээсэн нийгмийн баялагийг өөр хэн нэгэн мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм. Мөнгөөр тонон дээрэмдэж байгаа гэхийн учир нь мөнгө нийгмийн баялагийг орлодоггүйд байгаа юм.
-
Anonymous (December 19, 2016 12:43:37 pm )
“Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
-
Anonymous (December 19, 2016 12:43:56 pm )
“Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
-
Anonymous (December 19, 2016 12:44:18 pm )
Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)
-
Anonymous (December 19, 2016 12:44:56 pm )
Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)
-
Anonymous (December 19, 2016 12:45:16 pm )
Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
-
Anonymous (December 19, 2016 12:46:17 pm )
Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)
-
Anonymous (December 19, 2016 12:46:37 pm )
Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
-
Anonymous (December 19, 2016 12:47:06 pm )
МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/
-
Anonymous (December 19, 2016 12:47:28 pm )
Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, айдас, хүчирхийлэл, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
-
Anonymous (December 19, 2016 12:49:51 pm )
“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
-
Anonymous (December 19, 2016 12:50:49 pm )
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Цахим.... (December 19, 2016 7:59:25 pm )
Монголын эдийн засаг – нийгмийг нээлттэй болоход АН -ын оруулсан хувь нэмэр аугаа билээ. Мөн ч олон сайн жишгийг АН бий болгосон.
-
Төгс (December 20, 2016 11:17:32 am )
Юун ардчилсан нам бэ дотор муухай оргичихлоо. өнгөрсөн 4 жил улс орныг минь ямар хэцүү байдалд оруулсныг харж байгаа биз дээ. Нямдорж гуай шиг шудрага улс төрч хаана ч байхгүй. Та минь Ерөнхийлөгч болчихмоор байна. бид дэмжинэ.
-
Төгс (December 20, 2016 11:20:27 am )
Та нарыг муу ярих тусам Нямдоржийн ретинг улам өснөө Сэтгүүлчид минь, та нар минь хэнд худалдагдаад байна.. Монголд нэг хүн ч гэсэн шудрага ард түмнийхээ төлөө яриг л дээ.
-
Зочин (December 20, 2016 7:17:59 pm )
Нямдорж дарга Элбэгдорж 2 бол нэг тэрэгний дугуй. Нэрээ сольсон луйварчинд тун хайртай. ЧД-ийн Хурлын дарга Д.Батмөнх буюу Бат-Эрдэнийг энэ 2 хамгаалан бүр шүүхээрээ тогтоол гарган хуурамч нэрийг нь баталгаажуулж өгсөн. Одоо тэр нь төрсөн ахынхаа нэрээр төрийг мэхэлсээр явна.
-
Anonymous (December 21, 2016 3:12:08 pm )
1921-1922 оноосэхлэн ард түмнээ яргалж шудаж 1990 оныг хүрэгсэн МАН-г л коммунист
фашист нам гэх байх шүү АН- г фашист хэлэх нь андуурсан хэрэг байх. АН бол цагаан
түүхтэй нам болохыг хэн ч мэднэ.
33 Comments