antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 19, 2016 57 comments

Судлаач Д.Ганхуягийн шинэ нийтлэл: Ц.Элбэгдоржийн үйлийн үр

нийтлэсэн Admin
527-1482070229eldegeeСаяхан буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-нд ТТЭНН-ын дарга Г.Уянга “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүд”-ийг зарлав. Төр засаг улс төрийн нэн чухал ач холбогдол, үр дагавар бүхий энэ баримт бичгийг олон нийтэд тараахгүй байх бүх талын арга хэмжээ авахын зэрэгцээ ихэнхидээ таг дуугай байж, хааяа хэн ч үл мэдэх нусан буунуудаар сулхан эсэргүүцэл үзүүлж байна. Хаашаа ч хөдлөх аргагүй бодит баримтын өөдөөс таг чиг болох нь Ц.Элбэгдоржийн шалгарсан арга юм. Учир нь Монголын ард түмэн амархан мартдаг гэдгийг тэр дэндүү сайн мэддэг юм. Үнэн хэрэг дээрээ ТТЭНН-ын гаргасан улс төрийн үндэслэлүүд олон жилийн судалгаанд тулгуурласан, сайтар судалсан, хор уршиг нь тов тодорхой хаашаа ч бултан газаргүй, хөдөлшгүй үндэслэлүүд юм. Үүнийг эсвэл таг дуугай байх, эсвэл “ердийн зүйл” гэж тайлбарлах аргаар үгүйсгэх ямар ч боломжгүй. 
Худлаа юу ?!
ТТЭНН-ын дарга Г.Уянга дараах 12 үндэслэл гаргасан ба энэ нь асар олон үндэслэл дундаас системтэй судлаж, шигшиж гарган ирсэн ихээхэн ноцтой бодит баримтууд юм. Энэхүү 12 үндэслэл энэ байна:
1. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагааг зохион байгуулахад оролцсон.
2. Монгол улсад үлэмж их татвар төлөлгүй нуун дарагдуулсан Жастин Капла нарын этгээдүүдийг хууль зөрчин өршөөж, улсад үлэмжхэн хохирол учруулсан.
3. “Рио Тинто” компаниас байр авсан нь авлигын шинжтэй.
4. 2011 оны 9 дүгээр сард “Рио Тинто” Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн ТББ- д зориулж 3 сая хүртэл ам.доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан нь илт тодорхой авилгын хэрэг байж болзошгүй.
5. Өөрийн найз Роберт Пейнтерт Монголын мөнгийг зувчуулсан.
6. Санхүү-Эдийн засгийн нөхцөл байдлаа тооцолгүй, АСЕМ-ын уулзалт хийснээр эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан.
7. “Байнга төвийг сахих бодлого” гэгчийг дур мэдэн зарлаж Монгол Улсын гадаад бодлогод ноцтой хохирол учруулсан.
8. Монгол Улсыг нэгдмэл (унитар) улс биш, “холбооны улс” болгох оролдлогыг тасралтгүй хийж байна.
9. “Давхар дээл”-ийг анх бий болгосон.
10. “Ухаалаг төр” гэгчээр төрийг өмчгүй болгон хүчгүйдүүлэх бодтой алхам хийсэн.
11. Ерөнхийлөгч УИХ-д жил тутам ажлаа тайлагнах хуулийн заалт байсаар атал найман жил Ерөнхийлөгч хийхдээ УИХ-д нэг л удаа, чингэхдээ шаардуулж байж тайлангаа тавьсан.
12. Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгоогүй эрхийг эдэлж ГХЯ, ТЕГ, АТГ болон хуулийн байгууллагын бусад томилгоог Засгийн газраас булаан авсан.
Ийм хөдөлшгүй үндэслэл 12-ыг байтугай 1-ийг гаргасан тохиолдолд улс төрийн ямар ч албан тушаалтан, түүний дотор Ерөнхийлөгч огцордог нь олон улсын жишиг. Солонгосыг харахгүй юу ?! Гэтэл манайд юу ч болоогүй мэт дүлий дүмбэ оргихоос гадна эл мэдээллийг хаах, хориглох бүх талын арга хэмжээ авч байна. Энэ бүхэн Монголын төрт ёс, төрийн систем хэр адгийн, арчаагүй хэмжээнд ортлоо доройтон ялзарсны баттай шинж мөн. 
Ял гэмийн баримт дэндүү хангалттай.
Энэ бол хамгийн энгийн атлаа хамгийн хүнд асуудал юм. Ноён Ц.Элбэгдоржийн алдаа дутагдал, гэмт явдлын талаар би болон бусад олон хүн хангалттай бичиж сануулж байсан юм. Харамсалтай нь манайхан бага дээр нь засаж, аюулаас сэрэмжлэхийн оронд бичсний дараахан баахан шуугиж байгаад мартчихдаг ард түмэн билээ.
“Эртхэн шиг хэлж байя” 2010.03.23, “Одоо мэддэг хэлээр нь ярина” 2012.01.02, “Зарчим хоёрдвол завхрал болдог” 2012.01.14, “Төр сүйрүүлэх авъяас” 2013.06.01, “Үгс” 2013.06.11, “Тэнэг нь дэндэхээр” 2014.01.09, “Одоо ч хөвөрнө дөө” 2015.02.10, “Монгол дахь америкийн “зөөлөн хүч” 2015.03.26, “Хэлсэн үгэндээ эзэн бол идсэн хоолондоо сав бол” 2015.05.26, “Мангаа До-гийн эцсийн зүүд” 2016.04.05, “Мангаа До-гийн дэглэмийн хэв шинж” 2016.05.28. Энэ бол Ц.Элбэгдоржийн талаар зөвхөн миний бичиж сануулсан өгүүллүүд юм. Үүнээс гадна миний улс төрийн бусад аналитик өгүүллүүдэд Ц.Элбэгдорж орохгүй, дурдагдаагүй өнгөрсөн тохиолдол ганц ч байхгүй. Бусад олон хүн маш олон удаа Ц.Элбэгдоржийн гэм нүглийг хангалттай дурдсан. Өөрөөр хэлбэл ноён Ц.Элбэгдоржийн гэм нүгэл, ял зэм Монголын ард түмэнд дэндүү тодорхой, үүнийг хүн бүр мэддэг.
Бүх улс төр-түүхийн болон сэтгэл зүйн нөхцөл ийм адгийн болсон атал Ц.Элбэгдорж тэсэж үлдээд улам улам дарангуйлагч болдог нь ямар учиртай вэ ? Энд учирсаад байх юм байхгүй харин Ц.Элбэгдорж Монгол төрийг углуурга заадсаар нь сулруулж, арчаагүй дампуу, адгийн бэртэгчин, зах зээлийн төр болгон хувиргасанд оршино. 
Зөрчлийн учиг.
Одоо яагаад гэсэн энгийн мөртлөө хүнд асуудалд товч хариу өгье.
2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Монголын улс төрийн хүчний хуваарилалтад эрс өөрчлөлт гарч нам дамжсан олигархи цөөнхийн дотоод төвлөрөл явагдаж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон МАН-ын дарга М.Энхболд хоёрын нэгдэл бусад бүлгүүдээсээ товойн гарч, Монголын улс төрийг бараг дангаараа тодорхойлох болов.
Энэ нь тэдний нэлээд эртний санхүү-эдийн засгийн “хамтын ажиллагаа”- наас эхтэй юм. 2005 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгч болж, УИХ дахь түүний суудлын төлөө 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас тухайн үеийн намын дарга М.Энхболд, АН-аас Ц.Элбэгдорж нэр дэвшсэн юм. Гэтэл АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж сонгууль болохоос ердөө хэдхэн цагийн өмнө сонгуульд өрсөлдөхөөсөө татгалзсан билээ. Тухайн үед энэ явдлыг хэн ч тайлбарлаж чадаагүй боловч үүний цаана ноцтой шалтгаан байсан ба энэ нь Оюу Толгой, Таван Толгой болон банкны салбарыг МАН, АН хоёр хяналтандаа хуваан авсан үйл явдал байжээ. Ямар ч гэсэн энэ үеэс М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёрын “үерхэл нөхөрлөл” эхэлсэн түүхтэй.
2012 оны УИХ-ын сонгуульд АН ялсан мэт боловч бүлгүүдийн зөрчилдөө идэгдэж, засаглалын хямрал үүссэн юм. Чухам энэ замбараагүй байдал нь 8 жил Ерөнхийлөгч хийж асар их туршлагатай болсон Ц.Элбэгдоржид гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх боломж олгожээ.
Н.Энхбаярыг С.Баяртай нийлж онхолдуулсан Ц.Элбэгдорж “Алтан гадас” буюу МАНАН-г захирахын төлөө нүсэр тэмцэл явуулсан ба энэ нь Монголыг дангаар захирах эрх мэдлийн төлөө тэмцэл байсан юм.
Ц.Элбэгдорж эхлээд хууль, хүчний байгууллагуудыг гартаа атгаж, улс төрчид болон бизнес эрхлэгчдийн “идсэн уусан” болон авилга луйврын хэргүүдийг баримтжуулж авчээ. Энэ нь маш олон “хавтаст хэрэг” болсон гэдэг. Улмаар энэхүү асар их мэдээллээ ашиглан тэднийг атгандаа оруулах ажлыг амжилттай хэрэгжүүлжээ. Аргагүй байдалд орсон тэдгээр хүмүүс Ц.Элбэгдоржийн хэлснийг дагах болсноор үл барам түүний өөдөөс дуугарах ч эрхгүй байдалд оруулав. Үүнийг “бүлдэгдэх” гэсэн нэр томъёо яг таг илэрхийлдэг. Одоо энэ томъёо нэгэнт ард түмний хүртээл болжээ.
Ц.Элбэгдорж ингэж “бүлдэгдэх” үедээ нэг бүрчлэн ажиллах аргыг хэрэглэсэн юм. Өөрөөр хэлбэл тэр шоронгийн түлхүүр эргэлдүүлсэн аймшигт амьтан болж хувирав. Эхлээд тэр МАН-ын хүмүүсийг шоронд илгээдэг байсан бол арай хожим түүнийг илт эсэргүүцэх болсон АН-ын хүмүүсийг шоронд илгээдэг болов. Нэн ялангуяа эрх мэдэл булаалцалдаж, нам дамнасан МАНАН бүлэглэлээс салж, АН дагнасан шинэ бүлэглэл үүсгэх гэж оролдсон Н.Алтанхуягийн эсрэг олон жил тэмцэл явуулсан юм.
Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болсноос хойш түүнийг унагах гэсэн 2 удаагийн оролдлого бүтэлгүй болсон авч МАН-тай хамтран ажилласны үр дүнд 3 дахь оролдлого нь амжилттай болж, түүнийг огцруулав. Энэ бүх оролдлогыг Ц.Элбэгдорж биечлэн зохион байгуулсан нь эргэлзээгүй факт юм.
АН дахь бусад бүлгүүд, тухайлбал “Жижиг Алтангадасын”, Н.Алтанхуяг, “Шонхор”-ын З.Энхболд, МоАХ фракцийн Н.Баттулга нар хүчээ нэгтгэж чадаагүйн улмаас дэс дараалан ялагдал хүлээв. МАН-тай, түүний дотор М.Энхболдтой тогтоосон холбоо харилцаа нь Ц.Элбэгдоржид ялалт олох үндсэн боломжийг бүрдүүлжээ.
Энэ бүхний үр дүнд Ц.Элбэгдорж Тагнуул, Цагдаа, Авилгатай тэмцэх газар, Шүүх, Прокурор зэрэг хүчний бүх байгууллагуудын дээд өндөрлөгийг бүрэн эзэлжээ. Дараа нь тэрбээр энэхүү хүчирхэг механизмаа ашиглан санхүү-эдийн засгийн салбарт голлох өндөрлөгүүдийг эзлэн авчээ. 
Одоо түүний мэдэлд Хөгжлийн банк, “Голомт”, Худалдаа хөгжлийн банк болон бусад том том салбарын үндсэн эрх мэдэл төвлөрөөд байна. Мөн “Энержи ресурс”, MCS зэрэг томоохон бүлэглэлүүд түүний мэдэлд байна.
Ц.Элбэгдорж олбол зохих “бүх ялалтыг” байгуулсан мэт боловч цаг хугацаа, үнэн мөн гэдэг хатуу шалгууртай тулгараад байна. Учир нь ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд тэр 3 дахь удаагаа өрсөлдөх хуулийн боломжгүй.
Ц.Элбэгдоржийн өөрийнх нь нас залуу, харин улс төрийн нас нь хөгшин байгаа нь түүний хамгийн том зөрчил болно. Гэхдээ тэр хувь хүнийхээ хувьд улс төрөөс хэзээ ч салахгүй зууралдах төрөлх араншинтай. Одоо түүнд улс төрийн насаа уртасгах ганцхан зам байгаа. Энэ нь АН-ыг аль болох сулруулан “юу ч биш” болгохын хамт МАН талаас түүнийг шоронд илгээчихгүй байх найдвартай хүн хэрэгтэй ба энэ нь түүний олон жил хамтран ажилласан М.Энхболд болно.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа АН-д “аврагчийн дүр”-ээр эргэн ирж улс төрд буцаж орохыг оролдож байгаа нь эдүгээ хэн бүхэнд тодорхой байна. Ямар ч гэсэн Ц.Элбэгдорж АН-ын хамгийн гол фракц МоАХ-г Х.Баттулгыг “бүлдэгдэж” байгаад эзлэн аваад байна. Х.Баттулгад шахалт үзүүлнэ гэдэг бол З.Энхболдод давхар дарамт учруулж буй хэрэг мөн. Дашрамд дурдахад МоАХ бол АН-ын хамгийн дайчин, үзэл санаандаа үнэнч партизанууд байдаг.
Ц.Элбэгдорж АН-ыг УИХ-ын сонгуульд ялагдуулах, тодруулбал жижиг тойргоор сонгууль явуулахыг санаачилж, биечлэн зохион байгуулсны үр дүнд АН бараг сүйрлийн ялагдал хүлээв. Өөрийн хувийн эрх ашгийн төлөө төрөлх намаа ингэж хайр найргүй сүйтгэдэг хүн энэ дэлхийд Ц.Элбэгдоржоос өөр байхгүй. 
Энэ хооронд 2012 оны сонгуульд МАН-ыг ялагдуулсан Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар түр явж М.Энхболд МАН-ын дарга болов. МАН-ыг шинэчлэх хөдөлгөөнүүд борооны дараах мөөг шиг олшров. Энэ нь МАН-ын эрх мэдлийг хэн дангаар хянах вэ гэсэн өрсөлдөөн байсан бөгөөд энэ нь одоо ид үргэлжилж байна. Олон үйл явдал болсны дараа ялалт байгуулсан МАН-ын “нийслэлийн” фракцын ахлагч МАН-ын дарга М.Энхболдын амжилт эхлэв. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийг унагаж, түүний өрсөлдөгч Ц.Элбэгдоржид МАН үлэмж тус хүргэснийг олон хүн мартаагүй байгаа.
АН-ын дампуурал илт болох тусам МАН-ын ялалтыг дэмжигчид олширч тэд зөвхөн М.Энхболдод ханддаг болсон ба үүний хариуд Н.Энхболд зөвхөн амлалт л өгөх ажилтай үлдсэн ба энэ нь түүний амжилт олох гол нөхцлийг бүрдүүлжээ. Үүний үр дүнд Н.Энхболд сөрөг хүчин байхдаа ч хүчний байгууллагуудад өөрийн хүмүүсийг томилж чадаж байсан юм.
2016 оны сонгуулийн өмнө М.Энхболд “томилгооны арга”-аар нам төрийн боловсон хүчний сүлжээгээ бий болгож, бэлэн болгосон байсан юм. Харин сонгуулийн дараа энэхүү “томилгооны аргаа” хамаагүй их хэтрүүлж, зөвхөн өөрийн бүлгийн хүмүүсийг дэвшүүлэх болсон тул МАН-ын бусад бүлгүүдийн дургүйцлийг хүргээд байна. Ингээд “бусад бүлгүүд” салангид байдлаас “эв нэгдэлд” шилжиж эхлэв.
МАН дотоод асуудлаа гадагш гаргадаггүй боловч энэ удаад УИХ дотор М.Энхболдыг болон түүний Засгийн Газрыг эсэргүүцэгч нэлээд хүчтэй бүлгийг бүрдүүлж байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Сү.Батболд, У.Хүрэлсүх нар энэ бүлгийн цөм болж байна.
М.Энхболд баттай ялалт байгуулсныхаа дараа “ном ёсоор” бол өөрөө Засгийн Газраа толгойлох ёстой атлаа сул дорой, үхээнц Б.Эрдэнэбатыг томилов. Энэ нь Засгийн Газар унах өндөр магадлалаас шалтгаалсан гэж үзэж болно. Үнэхээр ч МАН болон түүний Засгийн Газарт хямралаас гарах ямар ч төлөвлөгөө байхгүй нь нэн тодорхой байна. МАН мөнгө зээлэх, аль болох их мөнгө зээлэхийг “эдийн засаг” гэж ойлгодог болжээ.
МАН болон АН-ын олигархи цөөнхи мөнгө зээлэхийг л тэсэн ядан хүлээж байна. Мөнгө олоод ирсэн тохиолдолд сонгуулийн үеэр гаргасан зардлаа нөхнө гэж ил цагаан хэлэх хүмүүс ч олон байна. Үүнтэй холбоотойгоор “шархаа нөхөх” гэсэн нэр томъёо хүртэл гарсан байна. Ингээд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар “өөрт мөнгө өгөх” “өөрийн хүн” томилох өрсөлдөөн хоёр намд ид явагдаж байна.
АН-ын даргын сонгууль буюу сунгаанд Ц.Элбэгдоржийн хүн ялах уу, бусад бүлгийн хүн ялах уу гэдэг нь АН-ын болон Ц.Элбэгдоржийн дараагийн хувь заяаг шийдвэрлэнэ.
Одоогийн байдлаар АН дахь Ц.Элбэгдоржийн эсрэг хүчин нэгдэж, түүнд Н.Алтанхуяг, З.Энхболд, Ж.Баттулга нар нэгдээд байна. Албан тушаалд байхдаа хэзээ ч эвлэрч байгаагүй З.Энхболд, Н.Алтанхуяг нар гар нийлж ажиллаж байгаа нь тодорхой байна.
Үүний эсрэг Ц.Элбэгдорж Х.Баттулгыг “шоронгоор” дарамталж байна. Энэ бол Х.Баттулгаар дамжуулан З.Энхболдод шахалт үзүүлж буй хэрэг мөн. Ц.Элбэгдорж “нам унагасан” гэх шалтгаанаар өрсөлдөгчдөө намнах оролдлого хийж байхад “бусад бүлэг” “өөрийн” гэсэн “шинэ хүн” олох гэж тэмцэж байна.
МАН-ын Бага Хурал болж МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн Даргаар Д.Амарбаясгаланг сонгов. Энэ нь М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын тохиролцоогоор болсон ба Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын Засгийн Газар унах магадлалыг улам баттай болгож байна. Гэвч энэ нь маш их эрсдэлтэй бөгөөд МАН-ын болон Засгийн Газрын нэр хүнд унаснаас шалтгаалж МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч унах өндөр магадлалтай. 
2009 оны сонгуулиар МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Н.Энхбаярыг унагах ажлыг С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр хамтран зохион байгуулсан “арвин баян” туршлага МАН-д бий. Иймээс М.Энхболдыг “дэвшүүлэн зайлуулах” аргаар унагах өндөр магадлалтай. Хэрэв М.Энхболд унаж өөр хүн Ерөнхийлөгч болбол Ц.Элбэгдоржийн “оймс гозойх” гэсэн өөр нэг магадлал улам өндөрсөнө.
Энэ бүхнийг дүгнэж үзвэл Ц.Элбэгдоржид “оймс гозойлгож” шоронд илгээчихгүй “өөрийн хүн” хэрэгтэй бол М.Энхболдод заавал ялагдах “сул” хүн хэрэгтэй. Энэхүү “өөрийн” болон “сул” хүний ойлголт давхцаж байгаа учир М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёрын эрх ашиг одоохондоо нэгдэж байна.
Зөрчлийн нөхцөл. 
Төр засаг, эдийн засгийн бүх эрх мэдэл ердөө л хоёрхон хүний мэдэлд төвлөрсөн нь олон хүний дургүйцлийг төрүүлж байна. Гэвч энэ байдал ойрын үед эвдэрч улс төр эрх мэдлийн замбараагүйдэл үүсэх нөхцөл бүрдээд байна. Учир нь Ц.Элбэгдорж хууль ёсоор Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй учраас нэг хэсэгтээ арга буюу “завсарлага” авахад хүрээд байна. Чухам энэхүү “завсарлага”-д л гол аюул байгаа юм. “Иргэн” Ц.Элбэгдоржийн дараагийн буудал бол АН-ын хамгийн нөлөө бүхий МоАХ юм. МоАХ-гоор дамжин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ц.Элбэгдорж хүч нөлөө нь үлэмж суларсан АН-ыг аврагчийн дүрээр улс төрд дахин орох санаатай байгаа нь одоо нэгэнт тодорхой байна.
Үйл явдлын ийм өрнөлийн хувилбаруудыг харсан Ц.Элбэгдорж өөртэйгээ өрсөлдөж болох АН-ын бүх удирдагчдыг сонгуулиар “устгасан” ба улмаар АН-аас өрсөлдөж болох бүх хүнийг ямар нэг гэмт хэрэгт холбоод байна. Бүгдээрээ “бүлдэгдүүлсэн” учраас Ц.Элбэгдоржийг илт эсэргүүцэх хүн АН-д Н.Алтанхуягаас өөр алга. 
Н.Алтанхуяг ихээхэн хүнд байдалд байгаа боловч шоронд оролгүй өнгөрөв. АН буюу “бусад” нь “нэгдэн” хамгаалсаар авч үлдэв. Энэ нь АН-д Ц.Элбэгдоржийн эсрэг фронт ямар нэг байдлаар бүрдэж байна гэсэн хэрэг юм. 
Дашрамд дурдахад Н.Алтанхуягийг бондын мөнгө “алга болгосон” ялаар унагаж болох байв. Энэ зүйл ангиар Н.Алтанхуягийг шийтгэвэл МАН, АН-ын хамтарсан олигархууд хам хэрэгтэн болох учраас “жижиг” зүйл ангиар оруулжээ. Энэ нь түүнийг аварсан байх.
Сүүлийн үед Ц.Элбэгдоржийн хамтран зүтгэгчдийн үйл ажиллагааны эрч хүч илт суларч байгаа нь суурь шинжтэй ихээхэн том өөрчлөлт мөн. Саяхан түүнийг үхэн хатан хамгаалдаг томоохон “арми” байсан бол одоо тэд илт эргэлзэх болж энэ нь улам улам нэмэгдсээр байна. Ялангуяа Тагнуул, Цагдаа, Авилгатай тэмцэх газрын дээд болон дунд тушаалтнуудын дунд “Ц.Элбэгдорж үхвэл бид хамт үхэх ёсгүй” гэсэн болгоомжлолын уур амьсгал илт давамгайлах болов. “Үхвэл” Хурц, Чингис хоёр л үхдэг юм байгаа биз !!! Ер нь бол улс төрчид алалцах болгонд хүчний байгууллагынхан хэлмэгддэг адгийн тэнэг орчлыг халах цаг болсныг олон хүн ойлгож байна.
Хүчний байгууллагууд дунд Ц.Элбэгдоржоос “зай барих” болсныг эдийн засаг, санхүү- бизнесийн бүлэглэлүүд ч хамгийн түрүүнд анзаарсан ба тэдний дунд “хүлээзнэх” уур амьсгал илт ноёлж байна. 
Нөгөө талаас Ц.Элбэгдоржийн рейтинг олон түмний дунд навс унаад байгаа нь түүнийг ил тод хараан зүхэх болсон хэвлэл мэдээллийн тоймоос илт харагдана.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 8 жилд явуулсан үйл ажиллагааг бүхэлд нь дүгнэвэл тэрээр Барууны эрх ашгийг шууд хамгаалагч, Монгол Улсын эрх ашгийг шууд худалдагч, хоёр хөрштэй дайсагнуулагч гол хүн бөгөөд түүний бүхий л үйл ажиллагаа Монгол Улсыг төр, эдийн засаг, нийгэм, оюун санааны хувьд доройтуулагч ихээхэн том хүчин зүйл болж байгаа нь тодорхой байна. 
Зөрчлийн шийдэл. 
Ийнхүү Монгол Улс хөгжлийн замаар явах уу, нэг хүний дарангуйллын замаар явах уу гэсэн асуудал шийдэгдэх цаг болоод байна. Энэ нь Монголын улс төрд үе солигдох цаг болсныг тов тодорхой харуулж байна.
Ц.Элбэгдорж эрх мэдлээ “түр шилжүүлэх” хүсэлтэй бол М.Энхболд эрх мэдлийг бүр авах хүсэлтэй байгаа нь тодорхой хэрэг. Үүний тулд М.Энхболдод МАН доторхи бүх өрсөлдөгчдөө дарах хэрэгтэй ба үүнд Ц.Элбэгдоржийн тусламж хэрэгтэй. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бол М.Энхболд Ц.Элбэгдоржийг авах уу, хаях уу гэдэг нь ихээхэн сонирхолтой асуудал юм.
Ц.Элбэгдорж “Путин, Медведев хоёр шиг” ээлжлэн засаглах холбоо тогтоохыг хүсч байна. Харин М.Энхболд Медведев болох эсэх нь их эргэлзээтэй. Ц.Элбэгдоржийг АН-ын дарга болгож, улс төрд дахин оруулах сонирхол М.Энхболд болон МАН-д бараг байхгүй гэж бүрэн итгэлтэй дүгнэж болно. Эндээс үзэхэд Ц.Элбэгдоржийн “эрин үе” дуусвар болж байна.  Ц.Элбэгдорж  бол Монголын балмад, зэрлэг, бүдүүлэг, гэнэн ардчилал хийгээд капиталын анхдагч хуримтлал, зэрлэг капитализмын сонгодог бөгөөд сүүлчийн төлөөлөгч мөн.       
Үүний тулд Ц.Элбэгдоржийн мэдэлд буй эрх мэдлийн, хүчний болон санхүү-эдийн засгийн хөшүүрэг “өөр хэн нэгэнд” шилжих ёстой. Өөрөөр хэлбэл эрх мэдлийн, хүчний болон санхүү-эдийн засгийн олигархууд Ц.Элбэгдоржоос “зугтахад” бэлэн байгаа боловч “хаана хэний мэдэлд” очих, хэнийг түшиглэхээ мэдэхгүй байгаад гол учир оршино. Одоохондоо ил харагдаж байгаа ганц хүн нь М.Энхболд байгаа хэдий ч тэр нь бас л найдваргүй юм. Ингээд тэд одоохондоо аль алинаас нь “ижил зай барих” аргыг илүүд үзэж байна.
Хэн ялахыг шийдэхэд тун бага хугацаа үлдэж байна. Үүний эхний шат нь АН-ын даргын суудал юм. АН-ын дарга Ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг тодорхойлох түлхүүр албан тушаал учраас түүнийг эзлэн авахыг улс төрийн бүх бүлэглэл хүсч байна. АН-ын даргын суудал зөвхөн АН-ын биш, МАН-ын хувь заяаг шийдвэрлэх асуудал болон хувираад байна.
Хэрэв Монгол Улсын гадаад, дотоод бодлогыг тогтвортой, тодорхой, ойлгомжтой, туйлбартай байлгахыг хүсч байвал хамгийн эхлээд энэхүү Монгол Улсыг өнөөгийн хямрал дампууралд хүргэсэн гол буруутан Ц.Элбэгдорж болон түүний бүлгийг улс төрөөс бүрмөсөн бөгөөд эгнэгт зайлуулах явдал мөн.
Гэвч Ц.Элбэгдорж өөрөө зайлаад явчих хүн биш учраас бид асар их хүчин чармайлт гаргаж баймаажин энэ ариун бөгөөд зөв үйлсийг гүйцэлдүүлж чадна…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2012 оны 12 дугаар сарын 18
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn– ээс уншина уу?

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

57 Comments

  • Э.Аажим (December 19, 2016 10:41:42 am )

    Монгол улсын ерөнхийлөгч шудрага монголынхоо төлөө гэсэн сэтгэлтэй хүн байх шаардлагатай. Болдогсон бол төрийн өндөр албан тушаалтнуудыг мөнгөний эрх мэдэлгүй болгомоор байна. Цаашдаа мэргэшсэн монголынхоо төлөө гэсэн хүмүүс ажиллан гэдэгт итгэж байна

  • Anonymous (December 19, 2016 10:44:42 am )

    Bayarlala.Ganhuygaa.

  • ЗОЧИН (December 19, 2016 11:02:23 am )

    Яалт ч үгүй үнэнийг бичжээ.Элбэгдорж ерөнхийлөгчөөсөө буугаад цаашдаа яаж амьдрах вэ гэдгээ л одооноос тооцоолоод яваа.Ганц гарц нь Миеэгийн мэлхий ногоон.Олон түмэн минь ч гэсэн одооноос яавал энэ ногоон мэлхийг унагах вэ гэдэг сонголтоо ухаар.Ухаар, алдвал бид сөнөнө.

  • zochin (December 19, 2016 11:04:35 am )

    Ganhuygt amjilt husie.Elbegdorj uhamsraaraa ogtcoroh n zov bizdee.Daraachiin eronhiilogchiig ner tcever nas hargalzahguigui MONGOL ulsiinhaa irgediin toloo gesen huniig songoh n zov bainashuu.

  • бат (December 19, 2016 11:19:55 am )

    дэмжиж байна

  • зочин (December 19, 2016 11:21:08 am )

    маш сайн зоригтой шудрага бичиж бн Хуягаа Дамбийжаа 2 тэмээтэй орж ирж үймүүлсэн бол Элбэгдорж 1 тэмээтэй орж ирж Монголыг үймүүллээЕрөнхийлөгчийн сонгуулийн үеэр ээжийгээ тэвэрч уйлж жүжиглэчхээд гарч ирээд дотнын хүндээ за ямар болов үнэмшилтэй болж чадав уу гэсэн гэдэг баттай баримт шүү Ардчиллын нэр барьж ардчиллын үнэ цэнийг алдагдуулсан хулгайчдыг зайлуулах хэрэгтэй 4 дэхь засаглал сайн ажиллах хэрэгтэй бн

  • бат (December 19, 2016 11:25:17 am )

    юу тарина түүнийгээ хураана.

    • bi (December 19, 2016 10:34:50 pm )

      unen ug shar tos bid oorsdoo lsongoson

  • zuch (December 19, 2016 11:42:35 am )

    unenug helsen hund hun oshootei uher unasan hund …

  • зочин (December 19, 2016 12:33:16 pm )

    хамгийн том гай бол ард түмнийг хагаралдуулан эв нэгдэлгүй болгосон, төрийг барих хүмүүс сулбагар, төрийн албан хаагч юу ч болж мэдэх (амьтан ч гарч ирж болохоор) нөхцлийг бүрдүүлсэн, Монгол хүний үнэт чанарыг устгасан, 7 сарын 1-ийг зохион байгуулсан юм шүү дээ

  • Anonymous (December 19, 2016 1:18:13 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • ИРГЭН (December 19, 2016 1:19:52 pm )

    ШҮҮХЭЭР ТОГТООГҮЙ, МӨН ГҮТГЭЛГИЙН ШИНЖТЭЙ ЭДГЭЭР ЗҮЙЛСИЙГ БИЧИХДЭЭ ИЧИХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ. БАРАГ ИЧИХ БУЛЧИРХАЙ НЬ ӨӨРӨӨС НЬ ИЧЭЭД БАЙХГҮЙ БОЛСОН БИЗ.

    • Anonymous (December 21, 2016 9:19:44 pm )

      Чи бөгс долоогч нь УУ

  • nana (December 19, 2016 1:33:57 pm )

    mon ch duraaraa bichdeg humuus bol gadnii hol gar boloj bgaa umaa bitgii ingej ulsiinhaa eronhiilogchid dairch bgaachee tolgoin ergesen humuus umaa

  • Зочин (December 19, 2016 1:34:33 pm )

    Энэ Элбэгээд одоо өндөр албанаас буугаад зүгээр нэг зүлгэн дээр гэрээ бариад амьдрах сайхан хувь заяа байхгүй л дээ.

  • зочин (December 19, 2016 1:36:55 pm )

    Элбэгдорж гэж энэ хүн мөн ч их НҮГЭЛ хийсэн хүн шиг байгаа юм даа, Ингэж Ард иргэддээ адлагдаж , муу хэлүүлж амьдрах нь өөрт нь тийм л сайхан байдаг юм байх даа, Энхбаярын мууг ч их үзсэн хүн дээ,

  • sss (December 19, 2016 1:58:40 pm )

    Enkhbayaraasaa aimar amitan baina.

  • Гадил (December 19, 2016 1:59:06 pm )

    Үнэн бичиж. Хамгийн аймаар нь Элбэгдорж шүүхээр дүүрэн өөрийн хүнийг томилсон. Энд Дээд шүүхийн Зориг, Батсуурь Батсүрэн Мөнтуяа Цогт, нөгөө Н.Энбаярыг шүүдэг Хосбаяр, цаашилбал, Алдар, захиргааны шүүхийн Батзориг, Одмаа 90 хувь нь гар хөл нь болсон. Эдгээр шүүгч гэх захиалгат нөхийг шүүхээс зайлуулахгүй бол шүх Элбэгээгийн доиохгоор 30 гаруй жил байна гэдэг нь тодорхой. Шударга байсан шүүгчийн ажлаас нь халж, бусдыг нь айлгаж дуугай болгосон аймаар явдал ч бий.

  • Зочин (December 19, 2016 2:00:33 pm )

    ДЭЛХИЙН УДИРДАГЧ НАР ТҮҮХЭНД НЭРЭЭ САЙНААР МӨНХЛӨХ ГЭЖ УДИРДАГЧ БОЛДОГ БОЛ. МОНГОЛЫН УДИРДАГЧ НАР ИДЭЖ УУЖ БАЯЖИЖ МОНГОЛ УЛСАА ЗАРЖ МОНГОЛ УЛСАА ХОРЛОН СҮЙТГЭХ ГЭЖ УДИРДАГЧ БОЛДОГ.

  • irgen hun (December 19, 2016 2:03:49 pm )

    Aimar hun yumaa. Mongol tsustai bish hun gedeg n todorhoi.

  • nergui (December 19, 2016 2:09:53 pm )

    itgel daadgui hund zohih shiitgel ni ireh l estoi

  • dorj (December 19, 2016 2:39:08 pm )

    Mongoloosoo bayan bolson bailgui dee.ter örgöj avsan huuhduudee hulgain möngöör tejeegeed hulgaich bolgood baijdee.Bidnii 90 eed oniin temzliin ur dung hurtej chadsangui dee.Jijig hun jijig bodoltoi baidag yum bna.

  • Цахим.... (December 19, 2016 2:48:10 pm )

    Ганхуяг уянга ……. гэсэн өвчтэй хүмүүс л Монголын лай ланчиг юм байна даа. Нэг л их мэдэмхийрсэн новш Ганхуяг хол очиж хуц. Элбэгдоржийн Монголын нийгэмд бүтээсэн байгуулсан гавьяа үнэлж баршгүй их .

    • Anonymous (December 19, 2016 3:33:01 pm )

      Элбэгээг шүүх цаг ойрхон байна, гарал үүсэл нь хамаагүй ээ, үйлдэл нь хэр хэмжээнээс хэдэн мянган хувь давсан, Энхбаяраас илүү их нүгэлтэй, үйлийн үр Элбэгээс тойрохгүй байлгүй

  • хүн хүн (December 19, 2016 3:03:52 pm )

    Ёрөнхийлөгчийг намууд нэр дэвшүүлдэгийг болий Ард түмэн хэлцэж байж нэр дэвшүүлий нэр дэвшэлчийг 3 үеэ шаттай явуулий

    • зочин (December 19, 2016 10:55:57 pm )

      За ёстой үнэн дээ, дэмжиж байна.

  • Anonymous (December 19, 2016 3:07:23 pm )

    Элбэгдорож бол худалч энэ бичэн зүүл цөм хэн ч үгүүсгэх аргагүй үнэн зүүлүүд байна Элбэгдорож бол цэвэр Монгол үнэдээ хүн биш Манаж гаралын хүн нутагын хүмүүс нь мэднэ

  • зочин (December 19, 2016 3:21:42 pm )

    Үнэнийг бичжээ.

  • Зочин (December 19, 2016 3:58:42 pm )

    ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ХЭЗЭЭ ч ИЙМ ЗҮЙЛ ХИЙХГҮЙ ХҮН. ХАРИН ЭНЭ СУДЛААЧИЙН БҮЛГИЙН ХҮМҮҮС ЯМАР ХАР ГАЙ ДАГУУЛАХ БОЛ ГЭХЭЭС ҮҮРД АЙДАГ.

  • irgen (December 19, 2016 4:10:17 pm )

    Uls, ard tymnii horongo hulgailj offshore-d nuusan toriin deeremchidiig eronhiilogch haazailj baina, yagaad busad oron ene asuudliig shiideed baihad Mongol uls gemt heregtengyydee tord suulgaj ulsiin horongo idyyleed baidgiig oilgohgui baina

  • irgen (December 19, 2016 4:17:32 pm )

    Elbegdorj ichih bulchirhaitai bol ooroo ogzor !!!!!!!! Ter ynen um bichij naasan zaluusiig tagnuuliinhan Elbegdorjtoi niilj darj avch baina, Ardchilsan orond, ter tusmaa sweizariin shuud ardchilliig duuraih durtai eronhiilogch iim ih gemt hereg hiij bolj baigaa umuu ?????????????????????????????????????????????????????????????????
    Ta hiisen umaa harchih, eh ornoo harchih yuch alga, dampuurliin irmegt avaachaad haychihsan tegeed tag chig suugaad baidag, Ter offshore-chidiin hulgailsan horongiig oruulj ireh asuudliig hiihgui baij Mongoliin taguuliinhan ochyyhen zaluusiin naasan zuiliig yamar hurdan shiidej baina ???? Elbegdorj toriig tor bish bolgoson baina, Ogzor !!!!!!

  • Anonymous (December 19, 2016 4:34:21 pm )

    Элбэгдоржийн “нэр хүнд” гэж өөрийнх биенээс нь намхан болсон шүү дээ

  • mongol (December 19, 2016 4:49:22 pm )

    elbegdorjiig xolnoos ni duujlex tsag udaxgui irnee

  • иргэн (December 19, 2016 6:13:48 pm )

    za bitgii balai ym yaruad baotsagaa.MAH iin 60cay g garga daraan bol naaf asyultaa.odoo bud 8 jil erunxuilegch ard tvmen utgesen ychur ajilaj baigaa shvvdee.ta nar xydal xvn dopomjuloxoo bolmoor ym ene neg ym dandaa l olon ym yarj chalchuj baidag shvv dee.xydal censaats tsatsaad bai .xen itgex be dee.uurduuguu exleed xvmvvjvvvl daraa bol

  • Anonymous (December 19, 2016 6:23:18 pm )

    zuw bichsen baina . udahgui ter tsagiigl huleej baina

  • zochin (December 19, 2016 6:23:33 pm )

    Bvh zuiliig unen heljee.aimaar yum aa.

  • zocin (December 19, 2016 7:54:20 pm )

    zob bicnsen bna hsudarga es gej um mongold bxaa boliod 8 daxzi jiliin nyyriig yzej bga ni gahsuun ynen hsde muu xujaa zailbal taarna xyzyygyi xulgaicn icngebtereer doohs unana gej 1 zurxaixn xelsen ni vnen hsde xvnii muug dendyy yzsen xvndee mongoliin tyyxend bgaagyi gaitai udirdagcn enyygeer duusax boltugai mongol ulsiig syiryylexiin deedeer syiryylsen xulgaicndaa

  • ЭРДЭНЭТ (December 19, 2016 8:34:38 pm )

    элбэгдоржоо баярцогт чинь доллорт дарагдчихсан байна яаж чирч гаргах бодолтой байна ёрхийлөгчөө зовсон амьтанд тус болоорой???

  • Anonymous (December 19, 2016 8:41:14 pm )

    өө зайлуул

  • zocin (December 19, 2016 8:49:21 pm )

    ter 9 saua dolloriig ulsiin orlogo bolgo ebee eronxii;logcnoo

  • иргэн (December 19, 2016 9:48:15 pm )

    Үнэн дээ энэ уран донгодогч хөхөө төрд гарснаас монгол улс өөдөлсөнгүй дээ буулгаж хая

  • Anonymous (December 19, 2016 10:32:16 pm )

    mundag shuu.humuus ard tumen oilgoj baina

  • Anonymous (December 19, 2016 10:34:31 pm )

    sudlaachiin bagiig gai darina genuu yasan mal shig baagii vee.
    iim maluudiig salbaisandorjtoi ni ustgaval taarna, huduunii debiluud

  • zocin (December 19, 2016 11:20:00 pm )

    kaplagiin 35 terbum doloriig uls ornd og eronxiilogcnoo mongoliin ard tymen olsoj bna iim bgaagyi

  • з (December 19, 2016 11:36:02 pm )

    Элбэгдорж лаларын унэн торх иймэл бузар лай ланчиг шд уе уеийн еронхийлогч дотороос хамгийн лаларын муу еорийн бузар хун !!!!!! хамгийн ледер удирдагч н энхбаяр шуу дээ ! Унэн байдал иймэл байна

  • uyach, shinjeech (December 20, 2016 12:55:52 am )

    ENXBAYR MONGOLIIG UR TULBUROOS NI SALGAJ YABXAD, ENE ELBEGDORJ NUXUR ULS ORNOO URUND ORUULJ TSULMUJ YABAX YUM, ENE 2 XUNII XOOROND YALGAA BAIGAA BIZDEE ARD TUMEEN

  • Иргэн (December 20, 2016 9:23:26 am )

    Тэнэг хирнээ ийм өндөрт гарсан хүмүүс зүгээр л зүлгэн дээр гэрээ барихгүй л дээ.

  • zochinzochinzochinzochinzochinzochin (December 20, 2016 10:01:34 am )

    ali ch turiin ved elbeg gej hytgan vimvvlegch hylgaich baisan geed zenee gyai yardag san hyychnii vnen vgtei hvn baisandaa ardchilaliinhniig vnen vgeeree ailgadag baisan olon hvn chad boljde

  • zochinzochinzochinzochinzochinzochin (December 20, 2016 10:04:25 am )

    elbegdorjiig barj idehgvi naadah chini sanaa gej chinjvv sahal gej tyyjyy bolson amitan shorond orohod ideh hooltoigoo bolson

  • Anonymous (December 20, 2016 12:34:41 pm )

    нэн даруй жагсаал хийж энэ новшын элбэгдоржыг ерөхийлөгчөөс огцхууляа ард түмний санал асуулга эхлүүлье

  • zocin (December 20, 2016 7:30:59 pm )

    5 sariin daraa xvssen xyseegyi buuna xurdan yxej dald orbol taarna

  • ZOCHIN (December 20, 2016 9:12:20 pm )

    TSAHIMAA CHI ELBEGDORJIIN HAMAATANYY

  • Zochin (December 22, 2016 12:42:00 am )

    Hi yandaa uls oron mine saihan Suhbaatar ba Tsedenbal guai narshig iim humuus hezee garch ireh bol odooni namuud ih nugel hiij bndaa uursduu bolon ur udam n ih l zovondoo yan daa !!!!

  • Ард түмний төлөөлөл (December 22, 2016 2:02:58 pm )

    Ц. Элбэгдорж бол алуурчин. С. Зоригийг захиалж хөнөөсөн, 7 сарын 1-ний хэргийг зохион байгуулсан нүгэлтэн шүү дээ. Одоо 20 гаруй жил улс орныг “удирдах” нэрээр доройтуулсан арчаагүй улс төр бизнесийн бүлэглэлтэй тэмцэх тэмцэлд ард түмэн нэгдэх хэрэгтэй байна.
    “”

  • zochin (December 23, 2016 9:29:40 am )

    Elbegdorj bol aluurchin, Zorigiig zaxialj aluulsan n xen buxend oilgomjtoi, ard tumen medne!

  • zochin (December 23, 2016 9:36:35 am )

    Elbegdorj bol hudalch, hulgaich, zalilan mehlegch,unen yum yu gej baihgui, yaj iim huneer toroo udirduulaad yavaad baidag yum

  • zochin (December 23, 2016 9:39:31 am )

    shorond hiie, ogtsruuliya ene novshiin huzuugui mangasiig!

antalya rent a car