antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2016 29 comments

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тавантолгойн ажлын хэсэгт үүрэг даалгавар өгчээ

нийтлэсэн Admin

14817749415852175d6d975Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт /12.09/ Тавантолгойн төслийг эргэлтэд оруулах анхны уулзалтаа Шинхуа групптэй хийсэн юм. Эхлэл нь хэвлэлийнхэнд нээлттэй болсон энэ уулзалтын дараа “Яагаад ганцхан Шинхуа-тай уулзаж байгаа юм бэ, ММС, Энержи ресурс, Сумитомо хаачсан юм бэ, ганцхан Шинхуа-д өгөх байна уу” гэх зэргээр асуулт, хардлага хоёр зэрэг хөвөрсөн тул зарим мэдээллийг хүргэе.

-Ц.Дашдорж сайдаар ахлуулсан ажлын хэсэг Шинхуа группийн удирдлагуудтай уулзсан өдрийнхөө орой Тавантолгойн төсөлд оролцож байгаа, оролцох үндэсний компаниудынхаа төлөөлөлтэй уулзсан. Уулзалтаар Монголын компаниуд Тавантолгойн төсөл дээр нэгдсэн нэг саналтай-нэг баг болж явах саналаа нэгтгээд Засгийн газрын ажлын хэсэгтэй дахин уулзахаар тохирсон.

– Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тавантолгойн төслийг аль болох богино хугацаанд, яаралтай хөдөлгөх, цаг алдахгүйн тулд өмнөх тендерийн ялагч нартай өмнөх гэрээний нөхцөлийг САЙЖРУУЛАХ чиглэлээр хэлэлцээ хийж, санал солилцохыг ажлын хэсэгт үүрэг болгосон юм. Үүнийгээ захирамжийнхаа удирдамжид ч тодорхой заасан байгаа. Өмнөх гэрээ гэхээр тэнд нь ММС ч, Сумитомо нь ч байгаа гэсэн үг. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас шинээр өгсөн удирдамжийг энгийнээр товчхон илэрхийлбэл:

1. Тавантолгойн төслийг хэрэгжүүлэгч компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмшиж, үүн дотроо төрийн өмчийн “Эрдэнэс-Тавантолгой”-н оролцоог зохистой төвшинд хангах,

2. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх компанийн 51 хувьд Монголын тал буюу төрийн өмчит МТЗ компанийг оролцуулах,

3. Төсөл хэрэгжүүлэгчид нь олборлосон нүүрсээ Монгол Улсад боловсруулсны дараа л экспортлох. Үүний тулд Монгол Улсад одоо байгаа угаах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр баяжуулах үйлдвэр барих,

4. Төслийн хэрэгжүүлэгч, оператор компанид, төмөр зам болон ханган нийлүүлэлтэд зэрэг төслийн бүх шатанд Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоог хамгийн боломжит дээд төвшинд хангаж оролцуулахыг Ажлын хэсэгт удирдамж болгон захирамжилсан юм.

Б.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • Зочин (December 15, 2016 7:21:16 pm )

    МОНГОЛ АРДЫН НАМЫН МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР НЭРТЭЙ МЭРГЭЖЛИЙН БУС ЗАСГИЙН ГАЗРЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ, УУЛ УУРХАЙН САЙД ДАШДОРЖ, ЗАМ ТЭЭВРИЙН САЙД ГАНБАТ НАР ТАВАНТОЛГОЙГ ХӨДӨЛГӨЖ ЭРГЭЛТЭНД ОРУУЛНА ГЭЖ ХУДАЛ ЯРЬЖ, АР ХУДАРГААР НЬ ТАВАНТОЛГОЙГ ХЯТАДЫН ШИНХУА ГРУППТ ТАВИАД ТУУЧИХЛАА. ТЭГЭХЭЭР ТАВАНТОЛГОЙ МОНГОЛ УЛСАД ЯМАР Ч АШИГ АВЧРАХГҮЙ БОЛСОН ГЭСЭН ҮГ.

  • Зочин (December 15, 2016 10:33:07 pm )

    УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД, ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ, УУЛ УУРХАЙН САЙД ДАШДОРЖ, ЗАМ ТЭЭВРИЙН САЙД ГАНБАТ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛ АРДЫН НАМЫН ХУЛГАЙЧ НАР ХЯТАДУУДТАЙ МАШ НУУЦ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, СҮ.БАТБОЛДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД ЧАЛКОГООС ЗЭЭЛСЭН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 85 САЯ АМ.ДОЛЛАРАА ТЭГЛҮҮЛЖ, ШАНД НЬ ХЯТАДУУДАД ТАВАНТОЛГОЙГ ЕРДӨӨ 400 САЯ АМ.ДОЛЛАРААР ЗАРЖ ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН ДӨЧИН ЕСӨН ХУВИЙГ ХЯТАДУУДАД ӨГӨХ ТАЛААР ТОХИРОЛЦЖЭЭ. ХЯТАДЫН ШИНХУА ГРУПП ТАВАНТОЛГОЙТОЙ ХАМТАРЧ МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ ТӨМӨР ЗАМ ТАВИХ БОЛЛОО ГЭЖ БАЙГАА БОЛОВЧ ТАВАНТОЛГОЙН ГЭРЭЭ МОНГОЛ УЛСАД ЯМАРЧ АШИГГҮЙ ЗӨВХӨН МОНГОЛ АРДЫН НАМ, ХЯТАД УЛС ХОЁРТ АШИГТАЙ ГЭРЭЭ БОЛЖ БАЙГАА ЮМ. МЭРГЭЖЛИЙН БУС ЗАСГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЭЭД БАЙГАА ТАВАНТОЛГОЙН ТАВИН НЭГЭЭС ДООШГҮЙ ХУВИЙГ МОНГОЛЫН ТАЛ ЭЗЭМШИНЭ, ТӨРИЙН ӨМЧИЙН ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ КОМПАНИЙГ ОРОЛЦУУЛНА. ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫГ БАРИХ ТЭЭВЭРЛЭЛТ ЭРХЛЭХ КОМПАНИЙН ТАВИН НЭГЭН ХУВЬД МОНГОЛЫН ТАЛ ТӨРИЙН ӨМЧИЙН МОНГОЛ ТӨМӨР ЗАМ КОМПАНИЙГ ОРОЛЦУУЛАХ. ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД ОЛБОРЛОСОН НҮҮРСЭЭ МОНГОЛ УЛСАД БОЛОВСРУУЛСНЫ ДАРАА ЭКСПОРТЛОНО. НҮҮРС УГААХ ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ШИНЭЭР БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ, ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ОПЕРАТОР КОМПАНИУД ТӨМӨР ЗАМ БОЛОН ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ ЗЭРЭГ ТӨСЛИЙН БҮХ ШАТАНД МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ОРОЛЦООГ ХАМГИЙН БОЛОМЖИТ ДЭЭД ТҮВШИНД ХАНГАЖ ОРОЛЦУУЛАХ ЗЭРЭГ МЭДЭЭЛЭЛҮҮД НЬ БҮГД ХУДЛАА МЭДЭЭЛЛҮҮД БОЛЖ БАЙГАА ЮМ.

  • Zochin (December 16, 2016 9:30:17 am )

    Ene erunkhii said chin’ kharin yamarch medleg medremgyi khynyy ygyi yu. Ene yyreg daalgavart ydg irgediin khuvitsaanii yr ashgiig nemegdyylekh tukhai duridaagyi bdg bnaa. Irgediikhee erkh ashiig boddoggyi erunkhii said baij bolokh uu? TT-n tusliig kheregjyylegch company chin’ ETT bsan sh dee uul n’ Odoo uur company dakhij baiguulakh geed bgaa yumuu. Tegvel ekhleed ard tymen khuvitsaag n’ ezemshdeg ETT-g tatan buulgachikhaad ene asuudliig n’ yarisan n’ deer baikhdaa.

  • Anonymous (December 16, 2016 9:58:39 pm )

    тэднииг эсэргүүцэх хэрэгтэи .МАН дангаар 5 н толгоиг шиидэх ёс суртахууны эрхгүи.элбэгдоржтои хамт 5 н толгоиг хятадад өгөх гэж м.энхболд алтанхуяагииг унагж баисан юм.

  • Зочин (December 17, 2016 11:44:30 am )

    ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ БОЛОН УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЭНХБОЛД, ЕРӨНХИЙ САЙД ЭРДЭНЭБАТ, УУЛ УУРХАЙН САЙД ДАШДОРЖ, ЗАМ ТЭЭВРИЙН САЙД ГАНБАТ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛ АРДЫН НАМЫН ХУЛГАЙЧУУД ЕРӨНХИЙ САЙД СҮ.БАТБОЛДЫН ЗАСГИЙН ҮЕД ХЯТАДЫН ЧАЛКО КОМПАНИАС ЗЭЭЛЖ АВСАН 350 САЯ ДОЛЛАРЫН ҮЛДЭГДЭЛ 85 САЯ ДОЛЛАРЫГ ТЭГЛҮҮЛЖ, ШАНД НЬ ТАВАНТОЛГОЙН ТӨСЛӨӨС MONGOLIAN MINING CORPORATION, ЭНЕРЖИ РЕСУРС, СУМИТОМО НАРЫГ ХАСЧ ХЯТАДЫН ШИНХАУ ЭНЕРЖИ КОМПАНИД 6,5 ТЭРБУМ ТОНН НҮҮРСНИЙ НӨӨЦТЭЙ 130 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ҮНЭ ХҮРЭХ ТАВАНТОЛГОЙГ 400-ХАН САЯ ДОЛЛАРААР ЗАРЖ ДЭЭР НЬ ТӨМӨР ЗАМЫН 49 ХУВИЙГ ЗАРАХ ГЭЖ БАЙНА. МОНГОЛ АРДЫН НАМЫН ХУДАЛЧ ЛУЙВАРЧИД ШИНЭ ЖИЛЭЭР АРД ТҮМНИЙГ ДӨРВӨН ӨДӨР АМРААЖ ТЭР ХОЙГУУР НЬ ТАВАНТОЛГОЙГ ХЯТАДУУДТАЙ 400-ХАН САЯ ДОЛЛАРААР НАЙМААЛЦАХ ГЭЖ БАЙНА. ЮУН ТАВАНТОЛГОЙГ ХӨДӨЛГӨЖ ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХ ХУДЛАА.

  • бат (December 17, 2016 2:39:06 pm )

    МАНыхан үүрэг даалгавар тушаал өгөөд л байна Гэвч МАНыханд л хэрэгтэй болохоос ард түмэнд хэрэгтэй нэг ч үр дүн нэг ч алга МАНыхан 90 жил ингэсэн дээ

  • Зочин (December 17, 2016 5:13:40 pm )

    УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД, ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ, УУЛ УУРХАЙН САЙД ДАШДОРЖ, ЗАМ ТЭЭВРИЙН САЙД ГАНБАТ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛ АРДЫН НАМЫН ХУЛГАЙЧУУДАА ТА НАР 6,5 ТЭРБУМ ТОННЫ КОКСЖИХ НҮҮРСНИЙ НӨӨЦТЭЙ ТАВАНТОЛГОЙГ ХЯТАДУУДАД 400-ХЭН САЯ ДОЛЛАРААР ХЯМДХАН ХУДАЛДАХ ЁСГҮЙ. ХЯТАД УЛС ТАВАНТОЛГОЙГ ҮНЭХЭЭР ХУДАЛДАЖ АВАХЫГ ХҮСЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ТАВАНТОЛГОЙН КОКСЖИХ НҮҮРСИЙ ТОНН ТУТМЫГ НЬ 20 ДОЛЛАРААР ТООЦООД 130 ТЭРБУМ ДОЛЛАРААР ШУУД ЗАР. ХЯТАД УЛС 6,5 ТЭРБУМ ТОНН КОКСЖИХ НҮҮРСНИЙ НӨӨЦТЭЙ ТАВАНТОЛГОЙГ 130 ТЭРБУМ ДОЛЛАРААР ХУДАЛДАЖ АВЛАА ГЭЭД ХОХИРОХГҮЙ ХАРИН Ч ХЯТАДАД АШИГТАЙ БАЙХ БОЛНО.

  • Зочин (December 18, 2016 11:13:40 am )

    УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД, ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭНХБОЛД, ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛ АРДЫН НАМЫН ХУЛГАЙЧУУДАА МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ НҮҮРС ТӨМӨРИЙН ХҮДЭР ЗЭС БАЯЖМАЛАА УРАГШАА ДОЛЛАРААР ЗАРЖ БАЙХАД ДОЛЛАРЫН ХАНШ ЯАГААД БУУРАХГҮЙ ӨСӨӨД БАЙГАА ЮМ БЭ. НҮҮРС ТӨМӨРИЙН ХҮДЭР ЗЭС БАЯЖМАЛ ЗАРСАН МӨНГИЙГ МОНГОЛД БАЙРШУУЛАХЫГ ТА НАРААС ШААРДАЖ БАЙНА. УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД, ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛ АРДЫН НАМЫН ХУЛГАЙЧУУД ТА НАР БЭЭЖИНД ТООЦООГОО ХИЙГЭЭД ЦАЛИН ЗАРДАЛЫН МӨНГӨӨ МОНГОЛРУУ ШИЛЖҮҮЛЭЭД АШИГАА ОФШОРТ ХИЙЖ БАЙНА. ҮҮНИЙГЭЭ БОЛИХИЙГ ШААРДАЖ БАЙНА.

  • Anonymous (December 18, 2016 3:11:00 pm )

    ТАВАН ТОЛГОИ төслийг унагах ченж компаниудаар олборлуулж хилийн цаана боловсруулаагүи нүүрс хямд гарган баяжуулж ашиг унаган цавчаа хийдэг МАНАИ улс төрч бизнесийн бүлгийн хуурамч тархи угаалгаар хэдий болтол тэнэгтэж гар хөл нь болох гэсэн юм бэ?СОНГОСОН олонхи болсон засгаараа гэрээ хэлцэл хийлгээд сонгуулиар дүнгий нь тавьцгааяа?

  • Anonymous (December 19, 2016 12:54:37 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Anonymous (December 19, 2016 12:55:13 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Anonymous (December 19, 2016 12:55:34 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг. 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авдаг. Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсын төсөвт орох орлого адил хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Anonymous (December 19, 2016 12:57:13 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Anonymous (December 19, 2016 12:57:46 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Anonymous (December 19, 2016 12:58:01 pm )

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

  • Anonymous (December 19, 2016 12:58:40 pm )

    Ихэнх баян орнуудын гадаадад олгох зээл нь хамгийн түрүүн өөрийн иргэдийг ажилтай байлгах, өөрсдийн барааг зарахад зарцуулагдах бөгөөд ядуурлыг бууруулах нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Тусламжаар санхүүжүүлэх төслүүд нь хүнд сурталтны том армийг бий болгох бөгөөд энэ нь тун удалгүй авилгад автагдан, үр ашиггүй ажиллах болж, улмаар асар их алдагдалд оруулдаг. (Бангладешийн Читтагангийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Мухамед Юунус)

  • Anonymous (December 19, 2016 12:59:03 pm )

    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Anonymous (December 19, 2016 12:59:39 pm )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Anonymous (December 19, 2016 1:00:23 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Anonymous (December 19, 2016 1:00:49 pm )

    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Anonymous (December 19, 2016 1:01:06 pm )

    Бизнес эрхлэгч цөөн хэдэн шударга хүмүүс ч гэсэн мэхлэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэд айж эмээсэндээ биш, дампуурах аюул тулаад ирэхээрээ өөрсдөө хахууль өгдөг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Anonymous (December 19, 2016 1:01:27 pm )

    Хөрөнгө оруулалт нь хувьсамтгай бөгөөд хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн “байгалийн совин”, хүлээлтээс хамаарч өөрчлөгддөг. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Anonymous (December 19, 2016 1:03:18 pm )

    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Anonymous (December 19, 2016 1:04:18 pm )

    Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах бодит нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг дээрэмдсэн дээрэмчид юм.

  • Anonymous (December 19, 2016 1:04:44 pm )

    Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Anonymous (December 19, 2016 1:05:02 pm )

    Ард иргэдээ, улс төрчдөө!!! Төрийн болон хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна. Эх орондоо хайртай хүн бүхэн уншиж, тунгаан бодоцгоо!!!

  • Anonymous (December 19, 2016 1:05:18 pm )

    Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын галд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд зориулж төр ба хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!

  • Anonymous (December 19, 2016 1:05:40 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • Anonymous (December 19, 2016 1:05:55 pm )

    Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

antalya rent a car