antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2016 10 comments

Михаил Горбачев: ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд дахин нэгдэх боломжтой

нийтлэсэн Admin
527-1481771342tass_1454169-pic4-452x302-80687ЗХУ-ын удирдагч асан Михаил Сергеевич Горбачёвын “Итар-тасс” агентлагт өгсөн ярилцлагын хэсгээс хөрвүүлэн хүргэж байна.
-ЗХУ бутарч коммунист эвсэл задран унасны хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?
-Надаас хариуцлага нэхэх хэрэггүй. Би уналтад оруулаагүй. Харин ч ЗХУ-ын замналын сүүлчийн хором хүртэл шинэчилж, сэргээж, хамгаалахыг хичээсэн.
-ЗХУ бутарсны шалтгааныг өөрчлөлт, шинэчлэлт эхэлсэнтэй холбоотой гэж үздэг. Хямралын эхлэл болсон тэрхүү өөрчлөлт чухам юу байв?
-1991 оны наймдугаар сард болсон төрийн эргэлт хийх оролдлого ЗХУ-ын түүхэнд ноцтой сөрөг үр дагавар авчирсан. Энэ талаар ярихад хэсэг бүлэг хүмүүсийн тухай бодол санаанд бууж байгаа болов уу. Юутай ч Борис Ельцин бид хоёр зан байдлын хувьд тэс ондоо хүмүүс. Тэр хэт их сэтгэлийн хөдөлгөөнтэй, дэндүү дэврүүн хүн байсан. Өөрийнх нь улс төрд гүйцэтгэх үүрэг оролцоо хэр чухлыг хэзээ ч ойлгож байгаагүй.
Энэ ямар нэг битүү утгатай үг биш болохоор лавшруулж асуух хэрэггүй. Их хүсэл тэмүүлэлтэй “дүрэлзсэн” хүн учраас тэр эрчээрээ төв засгийн эсрэг тэмцсэн байх. Улс төрийн товчооны гишүүнээс буусныхаа дараа сэтгэлээр унаж, хэсэгхэн хугацаанд гутралд орж байснаас харахад түүнийг эмзэг хүн гэж дүгнэдэг юм.
Магадгүй эсэргүүцэл эхлүүлж, төрийн эргэлт хийх талаар бодсон нь үүнээс ч болсон байх. Ельцин Коммунист намын төв хорооны хурал дээр “Манай улсад Горбачёвыг тахин шүтэх гэдэг үзэл баримтлал тогтоод байна” гэж байсан. Энэ нь олон нийтийн анхаарлыг татах эсвэл ЗХУ удахгүй бутарна гэдгийг сануулсан үйл явдал байсан байх. Ельцин гайхалтай ухаалаг, оюуны асар өндөр чадвартай хүн байсан. Гэхдээ эрх мэдлийн төлөө зогсолтгүй зүтгэдэг байдал нь бүх зүйлийг нураасан юм. ЗХУ-ын бутралын шалтгаан болсон гол өөрчлөлт нь Беловежийн зөвшилцөл гэдгийг бүгд мэднэ. Тиймээс Горбачёв гэдэг хүнд ач холбогдол өгөх хэрэггүй.
-Хэлэлцүүлэг бүрийн үеэр ЗХУ-ын уналтын шалтгааныг хөнддөг. Яагаад Горбачёв Ельцин, Украины тэргүүн Леонид Кравчук, Беларусийн парламентын дарга Станислав Шушкевич зэрэг Беловежийн ойд цугларсан хүмүүсийг баривчлаагүй юм бол гээд л?
-Тэдний цугларалтын зорилгыг мэдээгүй байсан юм.
-Тэдний Минскт уулзаж Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийг байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа талаар танд мэдээлэл огт очоогүй юм уу. Жирийн хүнээс илүү их хүрээлэл, мэдээлэл дамжуулагч сувагтай байсан гэж бодож байна?
-Би тийм зүйл огт сонсоогүй. Яахав, уулзалтын өмнөхөн Ельцинтэй тааралдаж, хэсэг зуур ярилцсан. Тэр үед надад С.Шушкевичийн урилгаар Беловеж руу явах гэж байгаагаа хэлсэн. Тухайн үед хэн ийм юм болно гэж санах билээ. Удирдах албан тушаалтнуудтай найрсаг харилцах хэрэгтэйг сануулж ялангуяа Украины удирдагч Л.Кравчуктай тусгайлан ярилцаарай гэж даалгаж байлаа.
-Бүх зүйл буруугаар эргэсний дараа ч Б.Ельцинийг баривчлах эрх танд байсан шүү дээ?
-Энэ тухай бодоогүй биш бодсон. Иргэний дайны үнэр үнэртсэн учраас эрх мэдлээ хадгалахаас илүү ардчилсан аргаар тэмцэхийг зорьсон юм. Ер нь тоталитар дэглэмийг халах шийдэмгий өөрчлөлт хийвэл “цус урсахгүй” байх гэж бодсон. Гэхдээ би буруу бодсон юм билээ.
Миний хувийн ашиг сонирхол бус улс орны асуудал яригдаж байгаа учраас шийдвэр тогтоолыг л дагана. Тухайн үед ЗХУ-ыг албан хүчээр хадгалж үлдэхийг зорьсон бол улс орон “Галд өртөх” байсан. Удирдагч болохыг мөрөөдөж байсан хүмүүсийн хүслийг дагаж мөн цус асгаруулахаас зайлсхийсэн учраас би албан тушаалаасаа огцорсон.
-ЗХУ-ын бутралыг Вашингтоны зүгээс дэмжиж байсан гэж олон хүн ярьдаг. Хэрвээ тийм бол ЗХУ-ын бутрал тэдэнд ямар ашигтай байв?
-ЗХУ-тай бараг 100 жил арсалдсан оронд бол энэ улс дотроосоо идэгдэж, хэдэн хэсэг бутарч байгааг харахад таатай л байсан байх. Гэхдээ надад хэлэх ёсгүй зүйл гэж бий. Ялангуяа ЗХУ-ын бутралын үе дөнгөж эхэлж байхад Вашингтон ямар байр суурь, оролцоотой байсныг хэлэхгүй.
-ЗХУ-ыг сэргээн байгуулах боломжтой юу. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-ЗХУ-ыг сэргээн байгуулах боломжгүй. Харин шинэ холбоот улс байгуулж болох юм.
-Шинэ холбоот улс байгуулбал хуучин хилийн дагуу юу?
-Тийм ээ, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд дахин нэгдэж өмнөхтэй ижил бүрэлдэхүүнтэйгээр. Гэхдээ чөлөөт хүсэлтийн дагуу элсдэг шинэ холбоо байгуулах бүрэн боломжтой гэж боддог.
-Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Таны хувьд хэнийг дэмжиж байсан бэ?
-Ардчилсан намын Хиллари Клинтоныг ялах болов уу гэж таамаглаж байсан. ДоналдТрампыг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд бага зэрэг гайхсан. Д.Трамп улс төрийн туршлага багатай ч энэ нь зарим талаараа сайн зүйл юм.
М.Даваахүү
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • иргэн (December 15, 2016 7:40:41 pm )

    7 давааны цааны очиж хуц хөгшин зөнөг нохой

  • БАТ-ӨЛЗИЙ (December 15, 2016 9:03:50 pm )

    ХОЛ ОЧИЖ ХУЦ.

  • Nsnd (December 15, 2016 11:28:04 pm )

    Teneg uvgun hamag zuiliig businiulagch

  • Иргэн (December 15, 2016 11:48:12 pm )

    Перестройк тэгвэл ре болох уу

  • зочинзочин (December 16, 2016 11:21:35 am )

    Энэ халзан өвгөн холбоот улсыг тараачаад одоо юу гэнэ вэ худаг амьтан бэ

  • зочин (December 16, 2016 1:48:07 pm )

    Энэ өвгөн газрын зурагтай толгойндоо их юм бодож дээ.социализм нь капитализмаасаа илүү нийгэм байж гэдгийг ойлгосон бололтой.

  • зочин (December 17, 2016 1:42:41 pm )

    Бас л гавьяатай хүн шүү.

  • иргэн (December 18, 2016 10:51:36 am )

    америкын тагнуул одоо л хамаг буруугаа ойлгож гэнэ үхэхийн өмнө нүглээ наминчилж байгаа юм байхдаа. нөгөө ертөнцөд чамайг Сталин өвөө чинь хүзүүг чинь хуга мушгих гээд тэсэн ядан хүлээж байгаа даа

  • zochin (December 18, 2016 6:45:22 pm )

    HUN TORLOHTONII TUUHEND HAMGIIN TOM GAVYAG BAIGUULSAN HUN N GORBACHEV. TUUH TUUNIIG OLON JILIIN DARAA UNELEH BIZDEE.ZALUU HUMUUS HOLIIG HARJ SURAH HEREGTEI.HUSEHGUI BOL HOIT SOLONGOST OCHOOD UZ.DAYARCHLAL ,ARDCHUILAL ,.HUNII ERH ,OILGOHGUIL BNADAA

  • uuu (December 19, 2016 12:19:33 am )

    ЖИНХЭН НОВШИЙН ПИЗДА

antalya rent a car