antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 14, 2016 2 comments

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Японы “Шарп” корпорацтай хамтарч ажиллана

нийтлэсэн Admin

p1b3tftpqvf2l1eeb1i81bfq1ujn3-600x416Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Японы “Шарп” корпорацийн Эрчим хүчний шийдэл салбарын ерөнхий менежер Тацуяа Сатотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийн хүрээнд Багануур дүүрэгт 20 мВ бүхий хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулж, тухайн бүс дэх айл өрхүүдийг эрчим хүчээр хангах аж.

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дараа нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Багануур дүүрэгт буюу нүүрсний олборлолтын бүсэд эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчээр бий болгох үүднээс уг төслийг хэрэгжүүлэх гэж байна. Монгол Улсад сүүлийн 14 жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаагаа явуулж ирсэн учраас “Шарп” корпорацитай хамтарч ажиллахаар сонгосон” гэлээ.

p1b3tftpqvp6j12aesp5nfcteg1-600x300

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гуравдугаар бүлгийг бүхэлд нь байгаль орчин, ногоон хөгжилд зориулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, ногоон хөгжилд тулгуурласан үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн өсөлт бий болгож иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан байдаг гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (December 14, 2016 11:07:35 am )

    http://Cash4Visits.com/ref.php?refId=343064 link-r orj orlogoo nemegduuleh medeelel avna uu

  • зочин (December 14, 2016 2:41:49 pm )

    Багануурын уурхай ба эрчим хүчний үйлдвэрлэлийн өргөтгөл гээд нэлээд олон сая долларн зээл яригдаагүй билүү? Энэ эрчим хүчний салбарынхан нэг гар нь хийж байгааг нөгөө мэддэг юм болов уу? Салбарын өр ба эрчим хүчний эрэлт хэрэгцээний тооцоог нягталж шүздэг юм болов уу? Мөнгө зээл орж ирж л байвал аваад л суудаг хөлдүү байдал харагдах юм.

antalya rent a car