antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 14, 2016 Comments are off

Хорих 461 дүгээр анги руу хэвлэлийнхэн болон ар гэрийнхнийг нэвтрүүлж эхэллээ

нийтлэсэн Admin

15502763_1184401418303858_2043861132_o_700x700Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр /12.14/ хорих 461-р ангид болно. Одоогоор /10 цаг 10 минут/ Хорих 461 дүгээр анги руу хэвлэлийнхэн болон холбогдогчдын ар гэрийнхнийг нэвтрүүлж эхэллээ. Нийслэлийн Прокурорын газраас Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийнхүү хянан хэлэлцэх гэж байна.  С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шүүх бүрэлдэхүүнд М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын шүүгчид томилогдсон. Яллагдагчаар Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг татсан. Харин улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, хохирогч гэрчээр С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун оролцох ажээ.

Эх сурвалж:www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car