antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2016 19 comments

С.Зориг М.Энхсайханыг огцруулж Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгохын тулд Н.Энхбаяраас дэм авсан нь буруудсан уу?

нийтлэсэн Admin

3532095555201604221511

С.Зориг агсны амийг  хөнөөсөн хэргийн  шүүх хурлын тов гарч, ямарч байсан араасаа олон жил түмэн янзын сэжиг таамаг дагуулсан дуулиант хэрэг Монголын шүүхээр орох гэж байгаа нь яах аргагүй энэ оны хамгийн онцлох үйл явдал болж байгаа билээ. Маргааш болох шүүх хуралдаанд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хариуцагчаар татаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16  гэсэн найман зүйл ангиар буруутгаж байгаа юм. Тодруулбал, хүнийг шунахайн сэдлээр, захиалгаар, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн, бүлэглэсэн, зохион байгуулалттай, онц харгис болон нийтэд аюултай аргаар, хоёр ба түүнээс олон хүний амь насанд хүрсэн тохиолдолд гэж зүйлчлээд байгаа юм. Түүнчлэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг улстөрийн аллага биш гэж ойлголт уг зүйл ангиудыг дагаж нийгэмд хүрч байгаа. Ямартай ч тэгээд шүүх эцэслэн шийдэх учиртай. Гэхдээ эхнээсээ улстөр үнэртүүлсэн эл хэрэгтэй холбоотой мэдээллүүдийг эргэн санахад гэмгүй байх.

Улстөр ба С.Зориг

2011 он гараад арав гаруй хоног өнгөрч байхад Монголын ард түмний хянан шалгах хороо” –ны дарга Д.Нинж С.Зориг агсны аллагатай холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд хандсан. Тэрбээр ардчиллын төлөө мөр зэрэгцэн зүтгэж явсан С.Зориг агсны үхэлд хэн буруутай вэ гэдгийг тогтооход чухал хэрэгтэй  баримтууд  бий гэдгийг хэлсэн. Тэдгээр нь төрийн өндөр дээд албан тушаалд байгаа  нэр бүхий хүмүүс гэдгийг хэлсэн юм. Тодруулбал, Э.Бат-Үүлийг бас  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ч бас холбоотой гэсэн юм. Харин Чингэлтэй дүүргийн шүүх Д.Нинжийг хүн гүтгэж, доромжилсон хэмээн буруутгаж Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-оор яллан, дөрвөн сар баривчлах ял онооход хохирогч нь  Э.Бат-Үүл байсан юм. Хохирогчийн хувиар шүүх хуралд нь ирсэн нь тэр юм.

Д.Нинж хэвлэлд ярихдаа  С.Зоригийг алагдсны дараа  Э. Бат-Үүл тухайн  үеийн УИХ-ын гишүүдийг албаар хэргийн газар дуудан, ирүүлж, талийгаачийн цогцсон дээгүүр алхалж, бүх ул мөрийг нь санаатайгаар балласан байдаг аж. Мөн аллага гарсны маргааш буюу1998 оны 10 дугаар сарын 3-ны өглөө 10 цагийн үед Монголын Ардчилсан холбооны тэргүүлэгчдийн байранд «Н. Багабанди болон МАХН-аас С. Зоригийн амь насыг нэхье» гэсэн зорилготой нөхдүүд цуглахад Э. Бат-Үүл сандран гарч ирж «Би та нарт нэг хариуцлагатай мэдэгдэл хиймээр байна. С. Зоригийн үхэлд Н. Багабанди ч хамаагүй, МАХН ч хамаагүй. Та нөхөд битгий хамаагүй жагсах гээд бай л даа» гэж гуйж байсан гэхчлэн ярьсан байдаг. За мөн 1999 онд  IX Богд Халимагаар дамжин Улаанбаатар хотод ирсэн байна. Ингээд түүнийг ирэхэд Үндэсний аюулгүй байдлын шийдвэр гарч нэгч улстөрийн албан тушаалтныг Богдтой уулзуулахгүй гэсэн зарчим баталжээ. Гэтэл Монголоос ганцхан улстөрч түүнтэй уулзсан нь одоогийн Ерөнхийлөгч аж. Ц.Элбэгдорж тухай үед  «Би  амьдралдаа  нэг том нүгэл хийсэн хүн. Миний энэ нүглийг арилгаж өгөөч» гэж IX Богдоос хүссэн байна. Ингэхэд нь IX Богд шоогоо хаяж үзээд «Муу байна. Хүний амь настай холбоотой хэрэг үү» гэж асуусанд Ц. Элбэгдорж толгой дохин ном уншуулсан ажээ. Тухайн үед Д.Нинж С.Зоригийн хэргийн талаар IX Богдоос асуухад  «Уг нь гал шиг дүрэлзсэн адал явдалтай амьдралтай хүн юм. Гэхдээ энэ хүн муугаар төгсөхийг нь би харж байна» гэж хэлсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарч байв.

Гол нь тэгээд С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг шүүхийн шатанд ирээд байгаа энэ үед өнгөрсөн жилүүдэд дагаж яригдаж ирсэн улстөрийн чанартай асуудлууд чимээгүй байгаа юм.

 Уг нь бол  сонгууль угтсан жил С.Зоригийн хэргээр шоу хийдэг харамсалтай жишиг бүр тогтчихсон байсан билээ. Хэрэг хуучирдаггүй болохоор улстөрчдийн өгөөш болж ирээ  ч биз. Түүнчлэн 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр юу болсон талаар С.Зориг амиа алдахын өмнөх улстөрийн өнгө ямар байсан талаар эргэн сануулъя.

1998 оны аравдугаар сарын 2-ны баасан гарагийн орой  21:40 минутын үед  Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зориг  гэртээ ирсэн гэгддэг бөгөөд ирэхээс нь 20 минутын өмнө буюу 21:20 минутын орчимд гэмт этгээдүүд гэрт нь дайран орж эхнэр Д.Булганых нь  амыг боон, гарыг нь үдээсээр хүлэн  00-ын өрөөнд орхисон. Ийн бэлэн байдалд шилжсэн гэмт этгээдүүд С.Зориг агсныг 18 удаа хутгалан амийг нь хөнөөхөөр отож байсан. С.Зоригийг амиа алдахаас өмнө Монгол Улсын Ерөнхий Сайдаар   томилохоор Ардчилсан холбоо эвслээс аравдугаар сарын 1-ний өдөр  шийдвэрлэж,  МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн хурлыг аравдугаар сарын 2-нд  хуралдуулахаар товлосон ч, хурал болоогүй. 3-ны өдөр болохоор хугацаа хойшилсон ч С.Зориг 2-ны шөнө амиа алдсан.

С.Зориг амиа алдсан 1998 оныг угтсан  Монголын улстөрийн нөхцөл байдал, уур амьсгал ямар байсныг тухайлан  Баабарын “Ерэн найман он-1” нийтлэлээс иш татан уншигчиддаа хүргэе.

“…Энхбаяр УИХ-д орж ирснээр хийсэн анхны ажил нь Энхсайханы Засгийн газрыг огцруулах оролдлого байв. Түүний санаачлага, МАХН-ын бүлгийн гарын үсгийн дагуу Монголд анх удаа Засгийн газрыг огцруулах санал хураалт боллоо. Ардчилсан холбоо эвсэл нийт 50 суудалтай байсан, яг л тийм тооны санал Энхсайханыг дэмжсэн юм. Гэвч бие даагч Дашбалбар Энхсайханд харуулж байгаад улаан балаар дэмжиж дугуйлсан болохоор эвслээс хэн нэг нь нөгөө талд санал өгчээ. Энэ бол Зориг байсан юм…” хэмээн өгүүлжээ.  Цаашлаад Зориг, Энхсайхан хоёрын зөрчил энэ үед маш хурцадсан байсныг,  1996 оны сонгуулийн дүн гарсан өдөр сонгуулийн кампани удирдаж байсан Энхсайхан Улаанбаатарт байгаа хэдхэн хүнтэй ярьж тохироод Ерөнхий сайдад дэвшчихсэн байхад нь эзгүй байсан эвслийн гол шийдвэр гаргагч нар болох Элбэгдорж, Ганболд, Бат-Үүл, Гончигдорж, Зориг нар ирээд дургүйцэж байсан ч, маргалдахаасаа цааргалсан аж. Харин  Зориг агсан л ярьж тохиролгүй гаргасан шийдвэрт нь дургүйцсэнээ илэрхийлсэн  бөгөөд үүнээс өмнө МҮАН-ын даргын марафон болж Элбэгдорж Ганболдыг ялсан байдаг. Энэ марафоны цаад утга нь ялсан тохиолдолд намын дарга Ерөнхий сайд болох тохироо байсан тухай нийтлэлд өгүүлсэн байдаг юм.

Цаашлаад үйл явдал хэрхэн өрнөснөөс үзэхэд Энхсайхан,  Зориг нарын зөрчил явсаар эсрэг намынханд  өгөөш болж тухайн үеийн ХЗДХ-ийн дэд сайд ТЕГ-ийн даргыг зайлуулахын тулд тэднийг ашигласан гэх агуулга ч бий. Мөн С.Зориг М.Энхсайханыг огцруулж Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгохын тулд Н.Энхбаяртай ойртож дэм авч, үр дүнд хүрсэн ч, дараа нь Н.Энхбаяр нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг айлгаж эхэлсэн байдаг. Тэр үед С.Зориг Дэд бүтцийн сайд байв.

Улстөр өрнөсөөр  дээр өгүүлсэнчлэн С.Зориг Дэд бүтцийн сайдаас Ерөнхий сайдын албан тушаалд очих өндөр магадлалтай болсон байв. Тэр үед Ерөнхийлөгч Н.Багабанди Э.Бат-үүлийг бус С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн байсан билээ. Тэр үе нь  Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын далдхан тэмцлийн гал ассан  үе. Өнгөц харвал С.Зориг амиа алдахаас өмнөх улстөрийн нөхцөл байдал иймэрхүү байх аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • uuuuu (December 13, 2016 1:32:41 pm )

    элбэгдоржыг ялаас авч гарах гэсэн захиалгат нийтлэл бололтой.

  • иргэн (December 13, 2016 1:45:31 pm )

    би бас тийм бодолтой байна жинхэгэ алуурчин бол үнэхээр чацга цариалж газар доогуур орохоос наагуур юм болж байгаа даа тэр хүн удахгүй адгийн муугаар явна бизээ энэ хүмүүс бол золиос л байж магадгүээ

  • зочин (December 13, 2016 2:50:55 pm )

    Алуурчин нь бараг тодорхой хэрэгийг иймэрхуу захиалгатай хуурамч мэдээллээр олон жил нийгмийг талцуулж улс терийн ашиг хонжоо хайж ирлээ энэ хэргээс хэн хамгийн ихээр хохирсон бэ хэнд хамгын их ашигтай байсан бэ гэдгийг аль нам энэ хэргээр хамгын их хохирсон бэ ямар намд энэ хэрэг их ешиг амжилт авчирч байсан бэ гэдгийг бодмоор юм

  • Улс тор судлаач. (December 13, 2016 6:11:30 pm )

    Монгол улс нь энэ нийтлэлд нэр нь орсон нохдуудээс хэзээ салах юм бэ? Хамгийн хялбар, зов арга нь УИХ-ыг АИХ ба УБХ гэсэн шаталсан бутэцтэй болгохоор “ард нийтийн санал асуулга явуулж” шийдвэрлэвэл зохино. Еронхийлогч нь ард тумнээсээ нууцаар улс орныхоо онготэй, оодтэй бухнийг нь цолмоод л, ард тумэн нь мэдсээр байж Еронхийлогчоо уучлаад л байдаг улс орон гэж байдаг юм уу? Угуй байлгуй дээ. Одоо энэ хунд “тугалга” зоож улс орныг номонд оруулчих зоригтой аавын хуухэд байдаггуй л юм байх даа.

  • зочин (December 13, 2016 8:35:41 pm )

    Улс төрийн аллага бус гэдэг ч юул болдоо?! Энэ хэрэг шудрага шийдэгдэхгүй нь тодорхой байноо?! Бас нэг зүйл бол ирэх сонгуулиас өмнө хам хум шийдэх гээд байгааг ч анхаарахаар л юм байна. Агуулгаар нь авч үзвэл жирийн ардын хүүхэд хилмэгд таарах нь ээ?!

  • Зочин (December 13, 2016 10:19:27 pm )

    ЭЛБЭГДОРЖ БОЛ МАШ МУУ ХҮН. ӨӨРИЙГ НЬ ЕРӨНХИЙ САЙД БОЛОХОД ТУСАЛСАН ХҮНИЙГЭЭ БАРИВЧИЛЖ ШОРОНД ХОРЬСОН НҮГЭЛТЭН.

  • Zochin (December 13, 2016 10:40:56 pm )

    uls turiin zorilgogvi barimttai ug hvmvvs hergee hvleesen vnen bol yagaad haalttai nuuts hural gj basl zohion bguulalttai hural

  • Би (December 14, 2016 12:29:43 am )

    Тэр Булган авгай шүүгдэж байгаа юм уу Тэр гэж үнэхээр сэжигтэй авгай байгаа юм

  • Anonymous (December 14, 2016 12:55:25 am )

    Энэ бол маш утагагүй муу найруулсан жүжиг тоглогдоод өнгөрсөн ч жинхэн эзэд нь түр санаа амарсан ч нүгэлтэн хэзээд ч өршөөгдөхгүй өөр хүнд шилжихгүй…

  • zochin (December 14, 2016 11:05:15 am )

    http://Cash4Visits.com/ref.php?refId=343064 link-r orj orlogoo nemegduuleh medeelel avaarai

  • Зочин (December 14, 2016 11:20:32 am )

    МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн 2-нд болох байсан хурлыг хэн хойшлуулж 3-нд болгосон бэ? Анхнаасаа төвөггүй элрүүлж болох улс төрийн аллага байсан. Элдвээр саатуулж, сунжруулсаар өдөөдрийг хүрлээ. Энгийн иргэд хэлмэгдэх нь тодорхой болж байх шиг байна. Нүглээ яаж даана даа цаад эзэд нь.

  • зочин (December 14, 2016 12:36:21 pm )

    Энэ хэргийн жинхэнэ эзэд нь тодорхой болсон.Гэхдээ энэ хэргийн улмаас АН асар их хохирлыг амссан бөгөөд тэдний дундаас ноён БатҮүл хамгийн их хохиролийг үзсээр байгаа билээ.

  • зочин (December 14, 2016 12:55:36 pm )

    Энэ хэрэг бол зүгээр нэг ингээд шийдэгдэх хэрэг биш байхаа, Үүний цаана том эрх ашиг нуугдаж байгаа юм биш байгаа даа. Хэрэв энэ маягаар өнгөрөх юм бол ард түмэн энэ хэргийг шүүж мэдэх байх шүү Том улс төрчдөө түмэн олноороо болгоомжтой тоглоорой.
    Та нар ард олноо сэтгэцийн согогтой мэт аашлаад байх шиг байна даа. Магад тэд та нарын хийж байгаа аргаа ядсан аргыг хараад инээд нь хүрч байгаа байх анхаараарай арчаагаа алдмарууд минь

  • зочин (December 14, 2016 2:34:36 pm )

    Сайн нөхрийг гар барих байдлаар тодорхойлдог гэдэг эртний номнолоор шинжлвэл БатҮүл адгийг муу хүн, инээж байгаад ар нуруунд хутга дүрдэг тэр төрөлийнх. Элбэгдорж ч наполеоны синдромтой, албан тушаал ба алдар цолын төлөө юу ч хийхээс буцахгүй төрөлийнх. АН-ынхан энэ хүнний удирдлага дор алдар цолын төлөө явсаар МУ- ыг ганц бүтээгдэхүүн, ганц зах зээлээс хараат, өрийн нүхэнд хийсэн бодлогуудыг суулгахад гадаадын хөрөнгө оруулагчийг сул тавьсан нүгэлтэй. Гадаадын хөрөнгө оруулагч энэ аллагаас юу хожсон бэ?

  • sharav (December 14, 2016 3:50:42 pm )

    Bulgan gedeg amid gerch baihad aluurchinyg haigaad bh shaardlaga bgui 18jil bish 18 tsagyn dotor shiidegdeh ajil bus uu Bulgan bugdiig medej bgaa hurlyg neelttei hiij Bulganaar aluurchinyg olny omno heluul oor garts bgui

  • ZOCHIN (December 14, 2016 4:24:37 pm )

    SAYA BULGANIIG HORIJ BAIHDAA HELGUI YRIJ CHADHAARGUI BOLGODOG TARIA HIICHIHSEN BAIHOO…TEGEED L HURALD OROLTSOH BOLOMJGUI BAIGAA BAILGUI DEE….

  • ЗОЧИН (December 14, 2016 4:47:25 pm )

    С ЗОРИГИЙГ ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ ХОЕР Л АЛСАН АЛУУРЧИН ЧИД ШҮҮ ЭЛБЭГДОРЖ ЦААЗИЙН ЯЛ ГҮЙ ГЭЖ ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ ХУУЛЬ БАТЛАН ОРУУЛСАН ОДОО ИЛЧЛЭГДЭЖ БАЙНА БАТҮҮЛД БААТАР ӨГСӨН УЧИР НЬ : ХЭРГЭЭ МАШ САЙН НУУЖ ЧАДАЖ БАЙНА ГЭЖ БААТАР БОЛСОН ШД ЕРӨН ДАН ӨӨРТ АШИГТАЙ БОЛГОНЫГ ХИЙДЭГ ШОРОН САНААТАЙ УДАМ УГСАА МУУГИЙН ШИНЖ ШД БУЗАР НҮГЭЛТЭН ХОРЧИН ХҮНИЙГ ЦУСГҮЙ АЛЖ ЧАДДАГ ЦУСТАЙЧ АЛЖ ЧАДДАГ ЛАЛАРЫН ЯЛТАН ЭЛБЭГЭЭ ШҮҮАРД ТҮМЭН МЭДЭХ ТҮН

  • Зочин (December 14, 2016 7:10:41 pm )

    Төрийн албаны хүнийг яаж жирийн малчин, тариаланчийн хүүхдүүд хөнөөх юм бэ? Ямарч утга алга, Юугий нь нууцлаад байгаа юм бэ? Бид Солонгосоос тутахгуй ажиллах хэрэгэй, зөв шийдвэрлэхгүй бол босого гаргана гэдгийг анхаар….
    Учрийг нь ард түмэнд ил байлга, Битгий улсын нууц гэдгээр хүний амийг золиослоо сн…

  • Anonymous (December 14, 2016 7:34:01 pm )

    Энэ хэргийн сэдэгч нь Баабар ,хамжигч дэмжигч нь С Баяр ,захиалагч гүйцэтгэгч нь Элбэгдорж, Бт-Үүл Гончигдорж байж магалгүй шүү М Энхсаыханы засгийн газрыг огцруулах ажлыг Ц Элбэгдорж Н Энхбаяртай нийлж хийж өөрөө ЕС болсон түүнийг ЕС болоход Зориг харин дургүй байсан төдийгүй огцруулахад нь оролцсон байхаа үүнд Ц элбэгдорж болон түүний танхимд байсан гишүүн сайд нар, Р Гончигдорж их дургүйцэж үүрэг гшйцэтгэгч засагтай 2000 оны сонгууль хүргэнэ гэж ярьж улс төрийн дэмжлэг хүсч байсан гэдэг

antalya rent a car