antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2016 Comments are off

МУСТА Э.Анхбаярын “Prima” тоглолт эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлогдлоо

нийтлэсэн Admin

prima_28558232722016-12-13-11-49www-urlag-mn2016 оны 12 сарын 13 буюу өнөөдөр болохоор сар гаруйн өмнөөс мэдээлж, өвөрмөц шийдэлтэй сонгодог сурталчилгаагаар эхэлж байсан МУСТА Энхболдын Анхбаярын “PRIMA… recital concerto” эрүүл мэндийн шалтгаанаар хойшлогдохоор болсон тухай өчигдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурлаар мэдээллээ.

Тус хуралд алс холын Италиас өчигдөр Монголд хүрэлцэн ирсэн алдарт удирдаач Леонардо Куадрини, концертмейстер МУГЖ Б.Солонго, тоглолтын ерөнхий зохион байгуулагч Серж Меценат Сангийн захирал Я.Баярцэцэг нарын хүндэт төлөөлөгчид болон тоглолтын эзэн МУСТА Э.Анхбаяр биеийн байдал хүнд боловч үзэгчдээ хүндэтгэн эмнэлгээсээ гарч ирж оролцлоо.

Зохион байгуулагчид хэдэн сарын турш бэлтгэсэн ажлын үр дүнгээ үзэх цаг хаяанд ирээд байхад хойшлуулахаас өөр аргагүй хүндэтгэх шалтгаан гарсанд маш их харамсаж байгаагаа илэрхийлэн үзэгчид, сонсогчдоосоо уучлал эрж, тоглолтын шинэ тов 12 сарын 28-ны Лхагва гарагт болсон бөгөөд шинэ оны босгон дээр үзэгчидтэйгээ уулзахаар дахин хүндэтгэн урьж байгаагаа дамжууллаа.

Тоглолт хойшлогдсоны улмаас бий болж байгаа олон асуудал, эрсдэлийг зохион байгуулагч бүрэн үүрч байгаа бөгөөд үзэгчдэдээ төгс төгөлдөр аялгуу дуу, жинхэнэ сонгодог тоглолтыг л хүргэх нь хамгийн чухал учраас өнөөдөр ийнхүү албан ёсоор мэдээлж байгаа юм.

Италиас хүрэлцэн ирсэн маэстро Куадрини: “Европод өндрөөр үнэлэгдэж нэр хүндтэй тэмцээнд түрүүлсэн гайхамшигтай уран бүтээлчийн урилгаар Монголд ирээд хамтран ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Дуучин хүний хувьд хоолой хамгийн чухал. Ийм учраас энэ ховор сайхан баритон хоолой хүнд өвдсөн байгаа энэ үедээ нэг талаас хоолойгоо гамнах, нөгөө талдаа үзэгчдээ хүндэтгэн тоглолтоо хойшлуулж байгаа нь зөв гэж үзэж байна. Тоглолт хойшлогдох нь олон улсад байдаг л зүйл. Надад маш их харамсалтай байгаа хэдий ч уран бүтээлч, үзэгч аль аль талаа хэрэгтэй, зөв шийдвэр юм”

Концертмейстер МУГЖ Б.Солонго: “Анхаагийн маань ханиад ингэж хүндэрч, тоглолт хойшлогдож байгаа нь бидэнд маш хүнд тусаж байна. Гэхдээ бид эрхэм үзэгчид та бүхэндээ сайхан хоолойгоор, сайхан концерт хүргэхийг зорьж ийм шийдвэр гаргасан. Та бүхэндээ бид шинэ жилийн өмнөхөн, 28-нд тоглолтоо хүргэх болно. Та бүхэн заавал ирж сонирхоорой”

Эх сурввалж:Urlag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car