antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2016 3 comments

УЛААНБААТАРЫН АГААРЫН БОХИРДОЛ БИЕ ЭРХТЭНИЙГ ГЭМТЭЭЖ БАЙНА

нийтлэсэн Admin

689c459a854127a8bigӨнгөрсөн сард агаарын бохирдлыг илэрхийлэгч гол хортой нэгдэл болох азотын давхар ислийн агууламж нийслэлд байх ёстой  хэмжээнээсээ 6-25 удаа давсан үзүүлэлттэй байна.

3,4 хороолол, 13-р хороолол зэрэг гэр хороолол төвлөрсөн бүсэд хорт бодисын хэмжээ хамгийн өндөр байгаа бол Ургах наран хороолол зэрэг хотоос зайдуу хэсэгт харьцангуй бага байна.

Түүнчлэн, хүхэрлэг хийн хоногийн агууламж 4-52 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 4-30 удаа давсан байна. Эдгээр хорт бодисууд хүний эрүүл мэндэд дараах нөлөө үзүүлдэг байна.

Азотын давхар исэл:

Азотын давхар исэл нь цочроох үйлчилгээтэй ба амьсгалын замаар орсон хийн 80-90 хувь нь амьсгалын замын салстад шингэгддэгээс ихэнхи нь уушгинд шингэдэг. Иймд азотын давхар исэл нь уушигны эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг бөгөөд гуурсан хоолойн багтраа болон бронхиттой хүний мэдрэгшлийг ихэсгэдэг.

Азотын давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх явдал юм. Зүрх судасны өвчтэй болон уушигны архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настaнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

Хүхрийн давхар исэл:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүхрийн давхар исэл нэмэгдсэний улмаас жил бүр 1тэрбум 200 сая хүн өртдөг байна. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушигны хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх явдал юм.

Зүрх судасны өвчтэй болон уушигны архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг. Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг.

Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг ба өртсөн хүнд шуухитнах, цээжээр давчдах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг.Хүхрийн давхар ислийн агууламж маш өндөр байхад эрүүл хүмүүст ч шуухитнах, цээжээр давчдах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ. Хүхрийн давхар ислийн сөрөг нөлөө зогсоход уушигны үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (December 13, 2016 6:10:29 pm )

    Утааны үер нялхасын байгууллагуудад улсаас нэмэлт арга хэмжээ аваачээ, Карентин
    тогтоохгүй бол эмнэлэг зайгүй иргэд нь сөхөрлөө,

  • зочин (December 13, 2016 8:17:59 pm )

    Ямар санаатай ийм дэмий юм бичиж байдгын бэ? Яадаг гэнүү. Хүхрийн исэл үнртхээ болимогц бие хаа янзын сайхн болдг гэнүү. Яагаад хамгийн хортой нэгтэл болох хар тугалганы талаар орхиод байгаан бэ? Юун хүхрын исэл юун азотын мазот вэ? Хар тугалга бидний биений шүүрлийн булчирхайнуудыг маш хурдан гэмтээж хүний биеэнд,цусанд орж бохирдуулан олон төрлийн өвчнийг үүсгж байна. Яг ямар өвчин үүсгээд байгаагч илрүүлэх боломжгүй тийм хурдан урвал үзүүлжийшдээ. Хүнээс хүнд хүртэх замаар халддаг наад захын мөөгнцөр хүртэл хүртэлцэхгүйгээр хүнд өөрт нь бий болжийшдээ. Тэр эрүүл мэндийн хүрээлэн энэ тр гээд зөндөөл улсын мөнгө иддэг байгууллагууд юугаа хийгээд байдгын. Ийм ийм юм болж байна гээд зоригтой хэлээд асуудл босгоочээ. Судалгаа мудлгаа хийж чаддгггүйн бол үнэнээ хэлээд тарах хэргтэйшдээ. Арайчдээ….

  • зочины (December 13, 2016 8:18:38 pm )

antalya rent a car