antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 12, 2016 3 comments

Азийн хөгжлийн банкнаас эмнэлгүүд барьж өгөхөөр болжээ

нийтлэсэн Admin

1481508467584e0673e8e1cЭрүүл мэндийн салбарт дутагдалтай зүйлүүд болон бий. Наад зах нь ашиглалтад орж чадаагүй төсөв мөнгө царцаагдсан хоёр ч эмнэлэг байна. Хэзээ барилгын ажил бүрэн дуусч ашиглалтад орох нь одоогоор тодорхойгүй. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед эрүүл мэндийн салбарын төсөв мөнгө жилээс жилд хумигдсаар байна.

Эрүүл мэндийн салбарын төсөв ДНБ-ий 2,3 хувийг эзэлдэг байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ДНБ-ий таван хувийг эзлэхийг зөвлөдөг аж. Тэгэхээр ийм хэмжээний төсөв хэрэгтэй гэсэн үг. Ирэх 2017 онд эрүүл мэндийн салбарт 645 тэрбум төгрөг төсөвлөгджээ.

Энэ салбарт хөрөнгө оруулалт багассан гэдгийг салбарын сайд нь онцолж байна. Мөн эдийн засгийн хямралтай холбоотойгоор шинээр эмнэлэг барих боломжгүй болсон. Тус салбараас зардлаа нөхөхийн тулд олон улсын байгууллагууд руу хандсаны дүнд Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотод хоёр том жишиг эмнэлэг барихаар болоод байна. Түүнээс гадна Сонгинохайрхан дүүрэгт шинэ эмнэлэг барих тендер явагдаж байна. Дараагийн ээлжинд Чингэлтэй дүүрэгт эмнэлэг барина. Мөн дөрвөн өрхийн эмнэлэг болон зургаан суманд эмнэлэг баригдаж, Ховд аймагт бүсийн оношилгоо эмчилгээний төв баригдана. Энэ бүхнийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Иргэн (December 13, 2016 9:35:44 am )

    Гадны улс орон болон ард түмэн ч гэсэн Монгол улсыг гээд байхад төрд гарсан хүмүүс идээд цадахгүй байдаг нь хармсмаар юмаа. Ялангуяа МАНАН-гууд ичээчээ.

  • irgen (December 13, 2016 10:12:16 am )

    DEEGUUR BAIGAA TOMCHUUD NI BAGAHAN L MUNGU HUSAASAI

  • иргэн (December 14, 2016 11:51:40 am )

    Хамгийн бололцоотой атлаа хамгийн арчаагүй улс гэж нэгэн шинжээч хэлж байсан. Асуудал нь ерөөсөө монгол хүндээ. Байгаа олсон мөнгөө хэдэн хулгайч нь нам гэж нийлж байгаад хусчихна Өөрийнх нь хүүхэд өвдөөд үхэж байхад нөгөө мөнгө нь машин хаус мэт болоод үрэгдсэн байдаг Ийм л нэг ядруу гэхэд хэцүү нэг унхиагүй улс Азид оршсоор

antalya rent a car