antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 12, 2016 30 comments

Даварсан ХААН банкинд “даруулга” хэрэгтэй

нийтлэсэн Admin

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаага явуулж байгаа байгууллага бүр хууль дүрмийг сахин ажиллах үүрэгтэй. Хууль дүрмээр бол аливаа үйлчилгээ иргэдийг хохирооход чиглэх ёсгүй. Гэтэл  нэн дүрэм журам ХААН банкинд  огтоос хамаагүй бололтой. Улс орон даяар банкны сүлжээгээ бий болгосон гэж рекламдах дуртай ХААН банкны үйлчилгээ үнэндээ шалдаа буусан гэхэд хилсдэхээргүй болжээ.

14570214_1250078658346606_3555880370800134266_n

14708253_1250078791679926_2789372464978073431_n14725480_1250078508346621_2167857709194536250_n

Салбар бүр дээр нь  оочер дугаар ихтэй,  үйлчилгээ нь болхи удаан, экспресс банк нь үе үе гацаж иргэдийг чирэгдүүлдэг, АТМ–ээр үйлчлүүлэхэд сүлжээ тасарсан нэрээр үйлчлүүлэгчийн  данснаас нь хассан хирнээ мөнгөө гаргаж өгдөггүй гээд ХААН банкны талаарх иргэдийн гомдол тасардаггүй.

Гэтэл ХААН банкныхан  үйлчилгээний чанараа  сайжруулдаггүй атлаа, хуурамч реклам, монополь эрхээрээ дулдуйдаж иргэдээр хохироосоор байгаа нь нууц биш.

Өнөөдөр нэгэн иргэн Ардын эрхийн ХААН банкны салбар дэх экспресс банкны АТМ-аас зарлага гаргахаар АТМ-д комманд өгөөд яг зарлага гарахын өмнө тэнд байсан  АТМ-ууд бүгд таг гацсан байна. Тэр даруй үйлчлүүлэгч  мобайл банкаар дансаа шалгаж үзэхэд  данснаас нь АТМ-аар авах гэсэн мөнгөн дүнтэй тэнцэх зарлага гарсан атлаа мөнгөө гаргаж өгөөгүй байна. Тухайн үйлчлүүлэгч тэнд байсан  ХААН банкны  теллер, хамгаалагч, ажилтнуудаас лавлан байж 1800-1927 утас руу ярь гэсэн зааврын дагуу залгахад автомат хариулагчаар удтал хариулсны эцэст сая нэг  оператортой холбогдсон байна.

Болсон явдлыг тайлбарласан үйлчлүүлэгчид хандан ХААН банкны   лавлах утасны оператор хариулахдаа: “таны дансанаас гарсан зарлага үнэн эсэхийг бид төв рүүгээ дамжуулна, төвөөс Нягтлан бодогч шалгаж үзээд 1-3 хоногт багтаан таны дансанд гүйлгээ хийгдээгүй  бол мөнгө нь эргэж орох болно” гэсэн байна. haanХаан банкны алдаанаас болж хохирсон  үйллчүүлэгчийн мөнгийг 1-3 хоногт багтаан олгоно гэж юу гэсэн үг вэ?

Үйл ажиллагаа нь доголдолтой, үйлчилгээ нь хойрго, АТМ-ууд нь гацдаг, сүлжээ нь тасардаг ХААН банкаар дахин үйлчүүлэхээс татгалзахыг иргэдэд хандан уриалах байна.

Дээр нь ХААН банкны  иргэдийг хохироосон гомдлын мөрөөр үйл ажиллагааг нь шалгаж, үйлчлүүлэгч, хэрэглэгчийн эрх ашийг хамгаалдаг байгууллага гэж байна уу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, Мэргэжлийн хяналтын газар гээд сүржин нэртэй төрийн байгуллагууд энэ мэтээр иргэдийг хохироож байгаа байгууллагуудыг нэн даруй шалгаж, хариуцлага оногдуулж, үйл ажиллагааг нь сайжруулах хэрэгтэй.

25 жилийн түүхтэй гэж өөрсдийгөө рекламдаж байгаа ХААН банкны үйл ажиллагаа  21-р зуунд үнэндээ үхэр тэрэг шиг л удаан хойрго  байсаар байна. Тэд хэдий болтол иргэдийг хохироосоор байх вэ?

БЗД-ийн иргэн А.Тамир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • иргэн (December 12, 2016 1:38:42 pm )

    er n .banknyyd bvgd adulxan gatsaj bvgd adul myngu abdag shvv dee .sem sem myngu abdag .n vnen.odoo bud yamar bankun ochno doo.mongold tolgoi bn.yy????????????

  • БИ (December 12, 2016 2:11:15 pm )

    ХӨДӨӨ САЛБАРУУД НЬ ҮХТЭЛ УЛС ТӨРЖДӨГ аРХАНГАЙН бАТЦЭНГЭЛ СУМЫН ТЕЛЛЕРҮҮДИЙГ Л СОЛИХООС БИШ МУУ УДИРДДАГ ДАРГЫГ НЬ СОЛИОЧ ШУНАЛТАЙ АВГАЙ БИЙ ШҮҮ ОДОО БҮР АН ДАРГА БОЛСОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА УЛС ТӨРӨӨС АНГИД БАЙХ НЬ ЗӨВ САНАГДДАГ УДИРДЛАГА ГЭЖ БАЙНА УУ

  • иргэн (December 12, 2016 2:32:36 pm )

    Банкны нэрээр аймаг суманд төлөөлөгч болсон дарга,дарга болохоор шамдан буй нөхөд байна. Удаан хөдөлгөөн хурдан, ууртай теллер уяхан болдог бол яая гэхэв.Даанч хөшөө мэт хөшүүн ,хөвөрсөн дараалал нь хэвээр.

  • зочин (December 12, 2016 2:48:35 pm )

    үйлчилгээ болхи, дэвшилт технологиос хол хоцорсоон

  • зочин (December 12, 2016 3:40:26 pm )

    үнэхээр хэцүү , бас удаан

  • Anonymous (December 12, 2016 4:15:06 pm )

    Та нар болио. Энэ балиар хар пиараа зогсоо. Аль ч банк ийм л байдаг биз дээ. Тэдэн дотроо ХААН банк илүү олон харилцагчдай учир арай олон хүн үйлчлүүлэх нь тодорхой биз дээ. Би лав хэдэн цаг очерлосноо санахгүй байна. Та бүхэн дугаарлаж хүлээцтэй байж сур л даа. Хотжиж сур.

  • Зочин $$$ (December 12, 2016 4:35:32 pm )

    Одоо бүр үйлчлүүлэгчээ шулж мөлжөж дууслаа наад лалрын тэнэг хаан банк чинь картнаасаа мөнгө авхаар шимтгэл нь 200 болцон байна лээ арай арай.Мөнгө хийх, шилжүүлэхэд бичиг баримт шаарддаггүй байж авхаар түмэн юм шалгаана. Гарын үсэг чинь өөр байна энэ тэр гээл.

  • Зочин $$$$ (December 12, 2016 4:40:03 pm )

    Ер нь энэ өндөр хүүтэй цадаж ханадгүй банкуудаар үйлчлүүлж байхаар, үйлчлүүлэх ч гэж дээ залхаан цээрлүүлж байхаар гадны чадвартай хүү багатай банкуудыг оруулж ирвэл дээр байгаа юм даа. Хэн чаддаг үйлчилж чаддаг нь л хийх хэрэгтэй байна.

  • Зочин $$$$$ (December 12, 2016 4:42:45 pm )

    Банкнаас зээл авах гэж бараг банкнаас баян гэсэн бичиг олж ир гэх нь л дутаад байгаа юм даа.

  • za (December 12, 2016 5:40:08 pm )

    teglee geed yahiin yaj ch chadku shde

  • zochin (December 12, 2016 5:50:26 pm )

    Baga hvvtei bank mash heregtei bna uur olon bank baival ard olond l heregtei ebe undur hvv olon ail uruhiig suhurvvlj bna

  • Зочин (December 12, 2016 6:20:34 pm )

    Хүний мөнгө луйвардахаа зогсоо мөнгө дутуу тоолж өгч байнга хохирооно АТМ нь мөнгө дутуу тоолж авна хэлэх үг алга буцааж өг гэхээр үгүй тийм биш байна гээд теллерүүд нь идчихнэ хогийн газар

  • TDB (December 12, 2016 6:25:23 pm )

    hudaldaa hogjiliin bank ch gsn naidvargui yum b lee. $ dansand baisan mongonoos guilgee hiitsen. tgd aldaatai guilgee hiilgesen maygt boglvvlcheed mongiig in odoo btol hiigeegui b 10aad honojiishd

  • zochin (December 12, 2016 6:29:51 pm )

    bi bas ingej chaduulj l bsan munguu 2 honood dansruu mini hiinlee

  • zochin (December 12, 2016 6:53:31 pm )

    has bank sain shuu

  • zochin (December 12, 2016 7:25:52 pm )

    hadgalamj neelgeed devter uguhgui yum. dornogovi xaan bank.

  • Anonymous (December 12, 2016 8:22:15 pm )

    uilchluulegchdedee xuiten xundi xanddag gazar

  • Зочин99 (December 12, 2016 8:30:24 pm )

    “Танд ойрхон, түмэнд итгэлтэй” гэсэн сайхан лоозонтой байсан цаг өнгөрсөн байна лээ. Дээрх бичсэн зүйл бүгд үнэн байна. Энэ банкны ШУНАЛ нь хэрээс хэтэрч, дэндүү олон үйлчлүүлэгчтэй болсноос ийм явдал үүсч байгаа гэж би боддог. Үйлчлүүлэгч олон байна гэдэг орлого арвин байна гэсэн үг. Тэгвэл теллерээ олшруулж үйлчилгээгээ шуурхай болгох хэрэгтэй.

  • Harstaga (December 12, 2016 10:36:08 pm )

    Haan bankaar 15 jil uilchuul baina. Nadad ymar neg hundreltei zuil tohioldoj baisangui. Tsag tuhaid ni stag aldalgui uilchilgee uzuulj baisand barlalaa. Sanal setgeglee boditoi bichijcaimair ym

  • зочин (December 12, 2016 10:49:38 pm )

    ХААН банкаар үйлчлүүлэхээ больчихооч дээ. Тэгээд гайгүй үйлчилгээтэй банкаа сонгох хэрэгтэй. ХААН банкны салбарч, АТМ ч байнга очер дугаартай байх нь даан ч зовлонтой. Би энэ банкаар үйлчлүүлдэггүй болохоор амар байдаг юм. Хүмүүсийн ихэнх нь ХААН банкийг сонгодог нь рекламд нь хууртагдсаных юм байх даа. Наад банкнаасаа татгалз, өөр арга байхгүй.

  • Зочин (December 13, 2016 12:54:00 am )

    Хаан банк хамгийн шилдэг нь

  • Иргэн (December 13, 2016 9:40:46 am )

    ХААН банк ажилчидаа ч мал шиг зүтгүүлдэг. Орон тоогоо байнга хасдаг.

  • зочин (December 13, 2016 9:50:32 am )

    ХААН БАНК ШИГ УДААН ХҮНД СУРТАЛТАЙ БАНК АЛГА ДНДАА ООЧЕР ДУГААР ЧИРЭГДЭЛ

  • Anonymous (December 13, 2016 10:09:27 am )

    ХААН банк чинь ардуудын банк шдээ. Өөр олон сайн банк монголд бна. Очерлоод зогсох дуртай нь зогс2

  • То ван (December 13, 2016 5:13:51 pm )

    ХААН гэж нээрэн үнэхээр даам гарцан банкыг одоо мэдээд бухимдахын, Зээл авах гэж хашаа байшин эхнэр хүүхэд цахилгаан хэрэгслэл мал хуй ,,,,,,, бүгдийг нь бүртгэж авн , Баталгаа гээл нэхээд авна, хөөцөлдөж байгаал нэг юм авна, Хүүгийн 10 хоногын өмнө өгнөө ,,чив чимээгүй,,,,, 2 хоног хоцорноо ,, алданги тооцоол утас дууграал альнгын нэг алдуулнаа гэцүү 2, Өглөөхөн ороол № аваал 2.5 цагийн дараа ирэхэд нам ажлаа бүтээгээл гарна,

  • Anonymous (December 14, 2016 11:17:39 am )

    унэхээр уйлчилгээ бусад банкуудтай харицуулахад их муу удаан ажилчид нь уйлчилгээний соел муутай Ер нь манайдаа ХХБ л хамгийн сайн нь энэ банкийг сонгохыг санал болгож байна

  • Зочин (December 14, 2016 12:02:59 pm )

    Tegej l ix xetsuu ntr sanagdaad bwal uur bank l songooch d xarin ch XAAN bankind olon xun uilchluuldeg bxad busad banknaas arai l iluu xurdan uilchildeg bi turiin bankind oochirloj barag l xeden tsag zogsdog ghdee tim olon xungui l bsan shuu

  • irgen (December 14, 2016 12:41:30 pm )

    xoroolliin xaan banknii zaxiral axlaxliin ni solimoor bna ELbeg delgvviriin xayuudax

  • Anonymous (December 15, 2016 9:06:26 am )

    Yg ynen.bi bas unternet bankaar golowtiin dans ru mongo hiiged zarlaga garsnaa ergeed zalryylga gj butsaad mongo orj irengyytee dahiad zarlaga garaad mongo hasagdtsn.tegeheer n shiljtsn gd l bodsin chn nogoo hyyhdiin dansand oroogyi bsn.tgd haan bankni dansnii ajiltantai yylztal bytsaad dansand tani ortsn bn.gd.nadad msj dahij ireegyi gtl manai end irtsn bna.tanii dansand orson l ynen gd bi hyni mongo dahij shiljuulj ogood ongorson.estoi aimaar yum bn lee.

  • zochin (December 15, 2016 11:16:52 am )

    Gehdee mongoldoo l gaigui ni haan bank gej bodoj bna. Busad bankuudiin uilchilgee arai denduu udaan sanagddag . Turiin bank bol butku ee tiimees turiin bankaar ogt uilchluulehee bolison daraa ni golomt .Harin haan bank ter olon hund arai l hurdan uilchildeg sanagdsan. Suljee gatsdag bol bugd aimaar gatsdag. Hudaldaa hugjliin most money ashiglaj bhad yavsan medegdehgui gatsaj gatsaj tsagiin daraa msg irj bsan.

antalya rent a car