Өнгөрөгч амралтын өдрүүдэд 2016 оны Нобелийн шагналыг гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Японы эрдэмтэн, биологич Ёшинори Осүми физиологи-анагаах ухааны салбарт 2016 оны Нобелийн шагналын эзэн боллоо.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Шведийн нийслэл Стокгольм хотноо болж, нийт 1300 хүн оролцлоо. Ёслолын ажиллагааны үеэр эрдэмтэн Осүми Шведийн хааны гэр бүлийн хамт ёслолын ширээний ард суусан байлаа. Тэрээр анагаах ухааны салбарт автофаги буюу биеийн эсүүд өөрийгөө хэрхэн задалж, буцаагаад эсүүд өөрсдийгөө эрүүл болгож боловсруулах үйл явцыг олж тогтоосон амжилтаараа энэхүү шагналын эзэн болж байгаа юм. Автофаги гэдэг нь өөрөө өөрийгөө идэх гэсэн утгатай бөгөөд эс нь шим тэжээлийн дутагдалтай буюу өлсгөлөн үед энэ үйл явж илүү ажиглагддаг байна.
Уг үзэгдэл нь цөм бүхий эстэй бүх организмд ажиглагддаг юм байна. Үүний ачаар, маш олон эрдэмтэн судлаачид хавдраас эхлээд маш олон өвчнийг анагаах эмчилгээг олж болохоор болж байгаа юм. Биологич Ёшинори Осүми нь тус улсаас физиологи-анагаахын салбарт нобелийн шагнал хүртсэн 4 дэх эрдэмтэн төдийгүй, нийт Япон Улсын нобелийн шагнал хүртэгсдийн 25 дахь нобелийн шагналтан болж байгаа нь энэ юм.
Холбоотой мэдээ
-
Батсайхан (December 13, 2016 10:23:13 am )
шинэ мэдлэг бүтээсэн гайхалтай судлаач…
1 Comment