antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 12, 2016 30 comments

Цагаан сарыг аль болох “орой” тэмдэглье

нийтлэсэн Admin

Цагаан сарыг тэмдэглэж ирсэн нь онд мэнд тарган тавтай орлоо хэмээсэн уламжлал. Гэтэл сүүлийн үед хэд шашинжуулаад байх аястай болж. Шинийн нэгний өглөө мөрөө гаргахдаа хэлэх тарни зэрэг нь хүртэл жилээс жилд өөрчлөгдөөд байх шиг.

Харин энэ жил 2017 оны 01 сарын 29-нд гэж зарим зурхайчид нь маргаж байхад Гандантэгчинлэн хийдийн удирдлагуудын тооцоолсноор 02 сарын 27-нд шинэлэх учиртай гэж “зөрөх”. Нэг сард хийх нь зөв байсан ч иргэдийн эдийн засаг баяр тэмдэглэж “амжихгүй” тул хойшлуулсан нь зөв биз.

307-600x399

Үнэндээ эдийн засаг хямарсан, улс орон дампуурлын байдалтай байхад аль болох “хойноо” байвал иргэдэд арай дээр байх. 02 сарын 27-нд хийсэн цагаан сар нь олон улсын эмэгтэйчүүдийн баяртай ойрхон тул нэг мөр тэмдэглээд л ажилдаа орсон нь дээр. Бидэнд уг нь улс нийгмээ хөл дээр нь босгох,  уул уурхайгаа зөв ашиглаж, зөв залах, өнчин ядуусаа тэтгэх, эрүүл мэндийн байгууллагуудаа аврах, хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэх, ажилтай орлоготой болох гээд үй олон ажил бий. Эдийн засгийн байдал 2017 онд тийм ч их дээрдэхгүй байхаар эдийн засагчид прогнозлож байна.

Тиймээс бие биенийхээ дээр гарч өрсөлдөхгүйгээр эрүүл идээ ундаатай, зөв сэтгэлтэй баярлаж цэнгэмээр байна. Энэ жилийн цагаан сараар Хятадаас орж ирэх бэлэг болон бусад урсгалыг хязгаарлах саналыг Өвөрмонголчууд, Монголын иргэд гаргаад байгаа.

072359669f8f93dedacfbd46doriginal-600x398

Өрх гэрийнхээ эдийн засгийг бодсон ч улс орныхоо эдийн засгийг харсан ч цагаан сарыг 02 сарын 27-нд байсан нь зүгээр гэж иргэд дүгнэж байна.

Б.Саран

Share Button


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • хүннү (December 12, 2016 2:26:31 pm )

    Хаврыг эхэн сарын шинийн нэгэн гэдэг чинь /цагаан сар/ улс орны эдийн засаг, иргэдийн баяр тэмдэглэх чадвартай огт хамаагүй, тухайн жилийн зурхайд хэдэнд хаврын улирал эхлэхэв тэр л өдөр цагаан сар болно. Түүнээс биш өөрснийхөө хүслээр тэгмээр байна,ингэмээр байна гээд байж болохгүй. Зурхайчид тэртэй тэргүй ингэж л байдаг шүү дээ. ЯАЖЧ БОДСОН ХАВАР ЭХЭЛЖ БАЙГАА НЬ МЭДЭГДЭХ ЁСТОЙ.

    • Anonymous (December 13, 2016 12:14:44 pm )

      үнэнээр нь болох ёстой мөнгө хамаагүй

  • zochin (December 12, 2016 4:58:46 pm )

    за за саран гуайн дураар л болох юм биздээ үгүй ер нь 7-сард хийвэл яасийм саран гуай

  • Anonymous (December 12, 2016 7:19:13 pm )

    Zarim ni yugaa soliorood baigaam 2 sarin 27 nd temdeglene

    • Anonymous (December 14, 2016 12:21:58 pm )

      suuliin uyed 1 sariin suuleer hiigeed baigaa n hujaag dagaj bainaa gesen ug

  • Зочин (December 12, 2016 7:23:45 pm )

    Өөрийн санаа өөртөө зөв гэдэг биз . Тэгэхээр хүн бүр өөрийнхөөрөө байна гэсэн үг. Маргааш сар шинээ хийлээ

  • ХЭ ХЭ (December 12, 2016 7:34:27 pm )

    ЕР НЬ БОЛ МОНГОЛЧУУД НАМАР ЦАГАА ИДЭЭ ДЭЛГЭРСЭН НАМАР ТЭМДЭГЛЭДЭГ БАЙСНААС ЦАГААН САР ГЭДЭГ БОЛСОН. МАНЖЫН ҮЕД ӨВӨЛ ТЭМДЭГЛЭДЭГШ БОЛСОН НЬ МАЛ ТӨЛЛӨД Г.М. ЗУТРУУ ҮЕД ТЭМДЭГЛЭХ НЬ ЯМАРЧ МОНГОЛ ЁС БИШ ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ. ИЙМД НАМАР ЦАГААН САРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙЯ

  • Anonymous (December 12, 2016 7:39:35 pm )

    buuz chin hulduhgui tuuhiirvel yun tsagaan sartai mantai boldogiin bgazdee

  • Anonymous (December 12, 2016 7:44:53 pm )

    Margaash hiichnee amar uuriinxuu dyraar xiideg bolson bnshtee kkkkkk

  • Зочин99 (December 12, 2016 8:38:48 pm )

    Ямар ч байсан хавар эхлэх тэр өдөр л тэмдэглэх нь зөв шүү. Харин ТӨГСБУЯНТ зурхай юу? ШАР зурхай юу гэдгийг Чойжамц хамба тайлбарлаад, хэрэв маргаан үүсвэл УИХ, ШУА эрс шийдэж өгөх хэрэгтэй.

  • zochin (December 12, 2016 9:36:35 pm )

    ZA ZA TEGVEL OLONHIIN SANALAAR ENE JILDEE ONJIEDEE.

  • tselmeg (December 12, 2016 10:50:31 pm )

    Гвндан юугаа мэддэг юм бэ хаврын урь орсон хойно тэмдэглэж нудний булай болноо энэ лам нар ичиг ичиг….

  • Зочин (December 12, 2016 10:57:50 pm )

    Бүгдээрээ л нэг их мэдэгчид болцгоох юм. Монголчууд бүгдээрээ энэ нэг тэнэг үзэл бодлоосоо салмаар юм. Цагаан сар гэдэг чинь сарны тооцооллоор бодож гаргасан тоолол болохоос биш энд солиороод байгаа хшмүүсийн хэлэхээр өөрчлөгдөөд байдаг зүйл бишээ. Тэгээд бас улс төржүүлээд, Хятадаас орж ирэх барааг хоръё ч гэх шиг. Монголоо шулая гэсэн монголууд л хог чирч авчирдаг болохоос тэр хятадуудад ямарч хөмаа байхгүй шүү дээ.

  • pp (December 13, 2016 8:47:40 am )

    ок дэмжиж бна

  • Gone (December 13, 2016 10:21:43 am )

    Билгийн тооллоор хэдэн сарын хэдэнд Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн болж байна тэр өдрөө л тэмдэглэх ёстой, мөнгөтэй мөнгөгүй, завтай завгүй нь хамаагүй шүү дээ. Ер нь нэг л улсын хэмжээнд мөрдөгдөх билгийн тооллоор явна биз дээ

  • Хосоо (December 13, 2016 10:31:15 am )

    Тийм дураар юм байхгүйээ. Ер нь бол Төгс буянтаар хийх 2 үндэслэлтэй. 1т Төгс буянт нь Монголын газар нутгийн онцлогт тохирсон. Учир нь Монголын хавар нь Бээжингээс нарны наашлах хугацаа нь 21 хоногын зөрүүтэй байдаг. Өөрөөр хэлбэл Бээжинд 21 хоног-ын өмнө хаврын урь орноо гэсэн үг. Тийм учраас заримдаа сарын зөрүү гардаг. Ер нь бол Монгол хаврын урь 1 сард ордогчгүй. 2т богд хааны зарлиг гарч Монгол улс нь тусгаар улс учир зориуд Хятадаас зөрүүлж тэмдэглэх болсон. 2001 онд дахин ерөнхийлөгчийн зарлиг гарч Төгс буянтаар явнаа гээд шийдчихсэн шдээ. Одоо дахин маргах шаардлага уг нь байхгүй.

  • hmmmm (December 13, 2016 11:15:00 am )

    duraaraaaa…

  • Anonymous (December 13, 2016 11:21:13 am )

    mongoliin havar yagaadch hytdiin havraas hoino eheldeg. gazar zui meddeggui zurhaichid ichij uhmeer

  • Anonymous (December 13, 2016 11:22:22 am )

    hytadtai 1 odsor shinelj baigaa n hytdad dagaar orohiin tuld zasgiin gazraas hiigeed bainaadaa. ene eronhiilogch hujaa gej er n unen bolj taaraad baina

  • dorj (December 13, 2016 11:26:51 am )

    Temdeglehee bur bolie. Narnii,sarnii toolliin jiriin l neg odor suudee.Zobhon naadam,uls tunhaglasan bayaraa hiigeed ybagad l bolno.

  • 0000 (December 13, 2016 2:29:42 pm )

    цагаан сараар ууц тавьдагаа болмоор юм амьд амьтаны амьыг хорлож махыг нь бүхлээр нь чанаж тавгалан баярлана гэдэг оюун ухаант хүнд байж болох зүүл үү Лам нараа таа нарын нөгөө эх болсон зураан зүүлийн хамаг амьтаны тусын тулд чинь ээ үү

  • Anonymous (December 13, 2016 2:36:28 pm )

    мал төлөж цанаан идээ нарч байж цанаан сар болох юм биш үү цанаан сар бол цагаан идээний сар юм биш үүЛам нар мах тавидаг болгож манаргасан

  • malchin (December 13, 2016 2:57:41 pm )

    chagaan car gedeg xawriin exen carin shinin negen bilgin ulirliin shine jil exelj baina gesen ug…….tuux nesee tiim baisen….lam nar xuw xun xeleed boldog yum bish……mongolchuud saixan soliorximaa……….bux bayar naadmaa namar temdgelsen deer yum bishuu………eswel mongotei bolson xoinoo neg mor bomdchix yum uu……xa…xa..chingisin torson odriig xedend temdgelnee…geed xojim xedend torsonch medegdxee bolindoo…….ene caran gej noxor oorin torson odroo namar bolgono biz….

  • шаабар (December 13, 2016 9:58:49 pm )

    Төрийнхөө хэлснээр л шинэлэх нь зөв юм даа. Ерөнхийлөгчийн зарлигаар Төгсбуянт гээд шийдсэн юм бол тэр л өдрөө сонгохгүй бол зарим айл 2 дахин цагаан сар хийж хүндрэх гээд байна шүү дээ. Хугацаа байна. Төр засаг нэг шийд хэлэх байх гэж итгэж байна.

  • Anonymous (December 14, 2016 10:48:12 am )

    2 sardaa hiisen ni deeer dun ovloor yu gej hiihev deeeee

  • zochinzochinzochinzochinzochin (December 14, 2016 11:02:01 am )

    bitgii tenegtej eldev doloon uym dongosch baigaa ch havriin ehen sariin shiniin negendee l hiine shde ter n hezee bna ter udruu l hiine naash n tsaash n tatna gesen oilgolt baihgvi za malyydaa tegeed hiigeed irsen ard tvmen

  • би (December 14, 2016 12:21:34 pm )

    Сэтгүүлч Саран та учир шалтгааны ухааныг олж мэд. Таныхаар бол жил болгон нэг тарни уншаад хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг аль нэг баяртай хамтруулж хийх байна, тээ.

  • 0000 (December 14, 2016 12:48:43 pm )

    Цагаан сар гэдэг он гарч байгаа юм биш Цагаан идээ дэдгэрдэг сар юм биш үү нэр нь хүртэл цагаан сар бидний бага байхад цагаан сараар хамгийн түрүүнд цагаан идээгээр цайлдаг байсан

  • Zochin (December 14, 2016 1:46:50 pm )

    Argo bagshiinhaar 9 sard hiivel yasan yum be

  • би (December 14, 2016 1:49:06 pm )

    ЯАНАА.Энэ бичсэн нийтлэл шүү юм, энд бичсэн зарим сэтгэгэдлүүд,ЯАНАА.

antalya rent a car