Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны хэргийн шүүх хурлын тов гарлаа.Тодруулбал, уг хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд гуравдахь өдөр буюу энэ сарын 14-нд хийхээр болжээ. Хуралд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүнэ.
Хуралд Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцоно. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, хохирогчоор С.Оюун оролцох юм байна. Хурал 10.00 цагаас эхлэх бөгөөд хаалттай явагдана.
Хэргийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд шүүхэд шилжүүлж, Ерөнхий шүүгч М.Алдарт хуваарилсан байдаг.
91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах
91.1.Энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
91.2.Хүнийг:
91.2.1.шунахайн сэдэлтээр;
91.2.4 захиалгаар;
91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор;
91.2.10.хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн /энэ хуулийн 93 дугаар зүйл хамаарахгүй/;
91.2.11.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл;
91.2.12.онц харгис хэрцгий аргаар;
91.2.13.нийтэд аюултай аргаар
91.2.16.хоёр ба түүнээс олон хүнийг
Б.Чимэг
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 12, 2016 11:34:18 am )
энэ ногоон эмгэн ер нь сонирхдог юм болов уу
-
Мэргэн Бөөдий (December 12, 2016 12:21:31 pm )
Нэг ялтаны гүтгэлгээр энэ нэг хоёр хүүхэд хэлмэгдчих вий дээ.
-
Зочин (December 12, 2016 11:54:51 pm )
Ийм бохир хуйвалдаанд Оюун оролцох хэрэггүй. Хөндлөнгөөс харах хэрэгтэй. Энэ бол Эбигийн найруулсан жүжиг!!!!! Монголчууд сэрэмжил!!!!!
3 Comments