ЯС ҮНДЭС? ХОРЧИН
МЭРГЭЖИЛ ? БАС ХОРЧИН ккк
Ц.Элбэгдоржийг 2004-оны намар Е-сайд болоход нь Н.Энхбаяр дэмжсэн ба Тэрбээр түүний гэргий Цолмонг гэрт нь тэвэрч аваад баярлаж байсан тухай мэдээлэл Монголын нийгэмд ил болоод удаж байгаа билээ.
Ингээд зогссонгүй 2005-оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн бас Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар далдуур тохиролцсон байна.
Агуулга нь: Ц.Элбэгдорж АН-ы ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхсайханыг дэмжихгүй ялагдуулах ба Үүний хариуд Н.Энхбаяр Ц.Элбэгдоржид Е-сайдаар үргэлжлүүлэн удаан ажиллах боломжийг олгох байжээ.
Ц.Элбэгдорж яг хэлснээрээ хийж, М.Энхсайханыг олигтой дэмжээгүй тул тэр 2004-онд ялагдсан юм.
Ерөнхийлөгч болсон Н.Энхбаяр МАХН-ы даргын суудлаа М.Энхболдод өгч, Түүнд зөвлөх байдлаар Ц.Элбэгдоржийг Е-сайдаар ажиллах боломжийг олгохоор төлөвлөж байв.
Тэр цагт Н.Энхбаярын ор гарсан УИХ-ын 65-р тойрогт М.Энхболд, Ц.Элбэгдорж нар өрсөлдөв. Яг тэр үед М.Энхболд Ц.Элбэгдоржийг нэрээ тат, үгүй бол Е-сайдаас чинь огцруулана гэж шахаж байжээ. Ц.Элбэгдорж нэрээ татах хэмжээд айн агшиж, ухарч байлаа. ккк
Ингээд 65-р тойрогоос М.Энхболд өрсөлдөгчгүй сонгогдон УИХ-д орж ирлээ.
Үүний дараа М.Энхболд нь Ц.Элбэгдорж ба Н.Энхбаяр нарын өмнөх тохироог үл тоож, Н.Энхбаярын зөвөлгөө зааврыг сонсохгүй, бие даасан бодлого явуулж эхлэв.
Ингээд М.Энхболдын шийдвэрээр Ц.Элбэгдоржийн атгасан өндөг мэт хэврэг засаг 2006-01-13-нд огцорчээ. (Бяцарчээ)
М.Энхболд нь Ц.Элбэгдоржийн ЗГ-г огцруулсны дараа шинээр ЗГ-г байгуулах гэтэл УИХ-д 36-36 гэсэн хүчний харьцаатай байсан тул улс төрийн нөхцөл маш хүнд байв.
Тэр цагт 2005-оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин Ц.Элбэгдоржид хулхидуулсан М.Энхсайхан, дээр нь Гүндалай, Эрлийн Эрдэнэбат, Симба Батаа мэтийн Эх орон-Ардчилал эвслийн гишүүдийг урвуулан авах замаар арай хийн УИХ-д олонхи бүрдүүлэн ЗГ байгуулж, М.Энхболд өөрөө Е-сайд болов.
Яг энэ үеээс эхлэн нэг баг байсан Е-сайд М.Энхболд ба ерөнхийлөгч Н.Энхбаяр нар хоорондоо тэмцэлдэх болжээ.
Мөн энэ үеээс л УИХ-ын дарга Ц.Нямдорж ба Н.Энхбаяр нарын хооронд дайн дэгдсэн юм. Бодвол Ц.Нямдорж М.Энхболд нар үгсэн тохирч байснаас болсон байхаа. Удалгүй Ц.Нямдоржийг УИХ-ын даргын албан тушаалаас нь хуссан юм.
Н.Энхбаяр үгэнд орохоо болин том толгойлох болсон М.Энхболдын эсрэг өөрийн бүлгийн хүмүүсийг МАХН-ы их хурал дээрээ турхирч, мөн С.Баярыг дэмжин МАХН-ы дарга болгов.
С.Баяр нь үргэлжлүүлэн шахсаар М.Энхболдоос Е-сайдынх нь албан тушаалыг ч мултлав. Ингэж Монголын улс төрд С.Баяр дахин орж иржээ.
С.Баяр нь Н.Багабандийг ерөнхийлөгч байхад ЕТГ- дарга нь байсан билээ. Н.Багабанди ба Н.Энхбаяр нарын хоорондох зөрчил нь 1998-оны үед Е-сайд Ж.Наранцацралтыг огцруулах үед тод илэрч байсан.
Тухайлбал Эрдэнэт Үйлдвэрийн 49 %-ийг хувьчлах асуудлын тухай Ж.Наранцацралтын ОХУ-д бичсэн захидалыг Н.Энхбаяр УИХ-д оруулж ирээд огцруулсан билээ.
Мөн 2000-онд Үндсэн хуульд өөрчлөлт хийж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасах үед Н.Багабанди эрх мэдлээсээ салахаар байсан тул их тэмцэлдэж байжээ.
Гэвч 2001-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Багабандийг МАХН-аас дахин нэр дэвшүүлэхгүй гэж шахсан тул арга буюу үндсэн хуульд оруулсан 7 өөрчлөлтийг зөвшөөрчээ.
Бас ЕТГ-дарга С.Баяр, зөвлөх генерал Пүрэв мэтийн хүмүүсийг огцруулах болзолыг тавьсан ч гэдэг юм.
С.Баяр нь энэ болзол ёсоор ажлаа өгөөд ОХУ-д элчин сайдаар ажиллаж байгаад ирж МАХН-ы дарга болов.
Н.Багабанди Ерөнхийлөгчөөс дөнгөж бууж байхад МАХН-ы их хурал болсон бөгөөд түүнд намын их хуралд төлөөлөгч болох боломж гарсангүй Гэвч цаашхи хорыг тэр голлон найруулсан байна
2000-оны үед Н.Энхбаяр нь Н.Багабанди, С.Баяр нарын эсрэг Л.Энэбиш, П.Жасрай,Ч.Улаан, Ж.Бямбадорж, Ц.Нямдорж,Лүндээжанцан, Ц.Элбэгдорж, Гончигдорж, Батүүл, М.Энхсайхан мэтийн хүмүүстэй хүч хавсран тэмцэж байжээ.
Харин 2006-оноос хойш Н.Энхбаярын төлөвлөсөн ажлыг М.Энхболд нурааж хаясан гэж болно.
Товчоор хэлбэл М.Энхболд нь Н.Энхбаярын Ц.Элбэгдоржтой тохирсон тохиролцоонуудыг нурааж бас МАХН-ы дотроос дэмжлэг олж түүний эсрэг боссон юмаа.
Энэ завшааныг С.Баяр, Н.Багабанди нар сул алдсангүй.
С.Баяр, Н.Багабанди,Сү.Батбаолд,У.Хүрэлсүх, М.Энхболд, Ц.Нямдорж, Ц.Элбэгдорж, Лүндээжанцан мэтийн хүмүүс хоорондоо үгээ ололцон нэгэн блок үүсгэжээ.
С.Баяр 2008-07-01-ны сонгуулийн будлианаас үүссэн гудамжны тэмцлийг Ерөнхийлөгч Н.Энхбаяраар зарлиг гаргуулан, цус урсган дараад ерөнхийлөгчийн нэр хүндийг иргэд олон нийтийн дунд үгүй хийж хаяв.
Энэ нь 2009-оны ерөнхийлөгчийн сонгуулиас 1 жилийн өмнөх үйл ажилгаа тул Н.Энхбаярт хүнд цохилт болжээ.
2009-оны Ерөнхийлөгчийн сонгууль болоход С.Баяр, Ц.Элбэгдорж нар 2005-онд М.Энхсайханы эсрэг хийж байсан нууц тохироотой ижил тохиролцоог Н.Энхбаярын эсрэг хийв.
С.Баяр гэрээ ёсоороо МАХН-аас Н.Энхбаярыг олигтой дэмжээгүй тул өөрийн фракцын хүчээр үзээд үзээд барсангүй
2009-оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржид ялагдсан юмаа.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
https://www.facebook.com/bayanaa.tatar/posts/10154369835628853
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 12, 2016 11:51:32 am )
улс төрч болно гэдгийг бусдыг хорлож өөрөө дээшээ авирах гэж ойлгодог гарууд мөн ч их байх шиг …
-
Олны үг ортой (December 12, 2016 12:00:35 pm )
улсаа боддоггүй ,амиа боддог хогнууд . Эрх мэдэл албан тушаалын төлөө үхэлдсээр улс орноо өрөнд хийж дээ
-
Улс тор судлаач. (December 12, 2016 1:58:20 pm )
Ер нь АН-ын арай гайгуй гэсэн бухнийг хэлс хэргээр АТГ-аар шалгуулж, нэр хундийг нь унагаж, бух шатны сонгуульд ялагдуулж, хооронд нь хагалж эв тунжингуй Байдалд оруулчихаад, одоо “нам дамнасан булэглэл” уусгэж улс орныхоо онготэй оодтэй бухнийг авч Монгол улсыг суйруулээд байгаа хун бол яах ч аргагуй Ц.Элбэгдорж юм. Ер нь Ц.Элбэгдорж нь 10-р анги тогсоод, шууд их дээд сургуульд орж чадаагуй, Эрдэнэтийн уйлдвэрт туслах ажилтан хийж байгаад л цэрэгт явж, тэндээсээ цэргийн ДУНД БОЛОВСРОЛТОЙ, сэтгуулч болсон санаатай хун шуу дээ. 2004 оны УИХ-ын сонгуульд АН-ын дарга М.Энхсайхан нь намаа удирдан орж УИХ-д 25 суудал авч, МАН-тай хамтарсан засаг байгуулахаар болвол ядаж УИХ-ын дарга юм уу, эсвэл Шадар сайд болох боломжтой байсан тул АН-ын даргын хувьд МАН-тай хэлэлцээр хийж байтал, зэрэгцээд Ц.Элбэгдорж нь Н.Энхбаяртай нууцаар хувилдаж, Н.Энхбаярыг УИХ-ын дарга, оороо Еронхий сайд, тухайн уед АН-аас УИХ-д сонгогдсон Г.Батхуу, С.Баярцогт зэрэг гишуудийг бусад сайд болгохоор ХОР НАЙРУУЛЖ эцэст нь Ероний сайд болж байлаа. Дараа нь М.Энхсайханг АН-ын даргаас зайлуулахын тулд Намынхаа байрны хаалгыг эвдэж “тамга”-аа Р.Гончигдоржид огч байж билээ. Тэр уеэс л М.Энхсайхан нь Ц.Элбэгдоржид шахуулж, туунээс хол байж, дуулгавартай байсны эцэст ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙГ Энержи ресурс огох Ц.Элбэгдоржийн бодлогыг хатуу дэмжсэн тул сая “элчин сайд”-аар томилууллаа шуу дээ. Ц.Элбэгдоржийн ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛ, ЭД МОНГОНИЙ ТОЛОО, ХУУЛЬ ДУРЭМГУЙ, УЛГЭР ДУУРАЙЛАЛГУЙ зутгэж, ХУЛГАЙ хийж байгаа УЙЛДЭЛ нь ХУУХЭД, ЗАЛУУЧУУЧУУДАД, АМАР ХЯЛБАР АРГААР АМЬДРАХ, БУРУУ УЛГЭР ДУУРАЙЛАЛ БОЛЖ эцэст нь хар тамхины наймаа хийж хурдан ИХ МОНГОТЭЙ болох, эсвэл охид бусгуйчууд маань биеэ унэлэх ИХ МОНГОТЭЙ болохоор ажиллаж, энэ уйлдэл нь улс орон даяар газар авч, эруугийн нохцол байдал хундэрч, НОЦТОЙ байдалд ороод байна. Гэтэл манай УАБЗ-ийн дарга Еронхийлогч Ц.Элбэгдорж, гишууд УИХ-ын дарга М.Энхболд, Еронхий сайд Ж.Эрдэнэбат нар маань “чих нь дуулий, нуд нь сохор” мэт чимээгуй л суугаад, харин ч Ц.Элбэгдорж, М.Энхболд зэрэг зарим ноход нь “Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан ХУУЛЬ БУС ХЭРЭГТ ХОЛБОГДООД л байгаа биз дээ”. Ер нь Ц.Элбэгдорж нь анх Эрдэнэтийн захирал Ганзоригийг шахаж гаргаад, тууний оронд оорийн найз Цагаандарийн Энхтувшинг тавихаар хооцолдсон ч олон нийтийн дотор ТААГУЙ ХЭЛ АМ УУСМЭГЦ АМЕГ-т ажилладаг байсан Даваацэрэн гэдэг залуутай хувиараа тохиролцоо хийгээд л, туунийг Эрдэнэтийн захиралаар томилсон биздээ. Дараа нь Даваацэрэнг “дарамталж” байгаад л Эрдэнэтийн монгоор “Ачит-ихт” гэдэг хувийнхаа зэсний уйлдвэрийг бариулж, ашиглалтанд оруулж, одоо ашиглаж л байгаа биз дээ. Одоо энэ уйлдвэр нь ЕТГ-ын дарга асан П.Цагааны нэр дээр уйл ажиллагаа явуулж, ашиг орлогоо Ц.Элбэгдоржид огч байх шиг л байна даа. Мон Ц.Элбэгдорж нь, ихэнх хувьцааг нь Хятадууд эзэмшдэг Саусгоби Сэндс компанид УУЧЛАЛТ, ОРШООЛ узуулэх замаар МАШ ИХ ТУСЛАСАН ХУН ДЭЭ. Саусгоби Сэндс компани нь “ОРЛОГОО НУУН ДАРАГДУУЛАХ ЗАМААР УЛСАД ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН, ТАТВАРААС ЗАЙЛС ХИЙСЭН, 6.1 их наяд тогрогийн МОНГО УГААСАН хэргээр шалгагдаж тогтоогдоод, АНХАН ШАТНЫ ШУУХЭЭС “гадны хоронго оруулагч нэрээр ялыг нь бага зэрэг хонгорч 35.3 тэрбум тогрогийн татварыг Улсын тосовт товлоруулэхээр шийдвэр гарч, БУХ ШАТНЫ ШУУХИЙН ШИЙДВЭР дЭЦЭСЛЭЖ ГАРААГУЙ БАЙХАД, Монгол Улсын Еронхийлогч Ц.Элбэгдорж маань “Шуухийн процессыг тасалдуулж дундуур нь “тухайн хэрэгт нь УУЧЛАЛ узуулсэн”-ээр Монгол улс маань МОНГО ч БАЙХГУЙ, УХСАН НУХ, ОВООЛСОН ШОРООТОЙ ХООСОН ХОЦОРСОН ЮМ ДАА. Эцэст нь Ч.Сайханбилэг нь энэ компанийг УЛАМ ДАВРААЖ, ЯМАР ч ТЕНДЕРГУЙГЭЭР “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ашиглалтын талбайн ХАМГИЙН АШИГТАЙ БАРУУН ЦАНХАД НУУРСНИЙ ОЛБОРЛОЛТ хийлгээр ШАГНАЖ урамшуулсан юм. Тэгэхээр Таван толгойн ордод Хятадын бас нэг компани л нуурсний олборлолт хийдэг болсон гэсэн уг юм л даа. Энд хир хэмжээний ХЭЭЛ ХАХУУЛ ЯВСНЫГ хэн ч мэдэхгуй, хууль хяналтын байгууллага ч шалгахгуй зугээр л онгоруулж байгаа биздээ. Энэ нь ШУДАРГА ЯВДАЛ МОН УУ? Мон Ч.Сайханбилэг нь засгийн газрын гишуудээсээ нууцаар Дубайд очиж ЧИНГЭС БОНДЫН 1.5 ТЭРБУМ доллариас ИХ 2 ТЭРБУМ долларийн ТАТВАРЫН ТОЛБОРИЙГ Оюу толгой компаниас ЧОЛООЛЖ, Монголынхоо орд газрыг барьцаанд нь тавьж байгаад ГАДНЫ КОМПАНИД, ГАДНЫ БАНКНААС ЗЭЭЛ АВЧ ОГСОН юмдаа. Саяхан Ц.Элбэгдоржийн удирдамжаар Ч.Сайханбилэг нь Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан ХУУЛЬ БУС УЙЛДЛИЙГ ХИЙЖ Монголд ОЛОН НИЙТИЙН ЭРХ АШИГ, НИЙТИЙН ОМЧИЙГ ХАМГААЛДАГ “тор засаг” байхгуй болсоныг харууллаа шуу дээ. Мон Ц.Элбэгдорж нь Шуух Хууль Хяналтын Байгууллагыг ДОХИО ЗАНГААГААРАА ажиллуулдаг болгохын тулд ШААРДЛАГА ХАНГАХГУЙ, ЧАДВАРГУЙ, МЭДЛЭГГУЙ, ТУРШЛАГАГУЙ ХУНИЙГ ШУУГЧЭЭР томилж, НИЙГМИЙН ШУДАРГА ЕСИЙГ АЛДАГДУУЛЖ одоо ШУДАРГА ЕС ТОГТООХЫН ТОЛОО ТЭМЦЭЛТ ХОДОЛГООН ГАРГАХАД ч ХУРГЭЭД БАЙНА ШУУ ДЭЭ. Одоо та бухэн захын хунээс “Шуухийн шийдвэр хир зэрэг шударга гарч байна вэ? гээд асуугаад узвэл ойлгомжтой болно доо. Торийн ийм ТОМ ондорлогт хургэсэн Н.Алтанхуяг, Х.Баттулга гээд журмын олон ноходийгоо “хулгай хийхэд тус нэмэр болсонгуй, эсвэл оорийнхоо ирээдуйн орсолдогч” гэж узээд ГАНЦААРДУУЛАХ эсвэл УЗЭЛ БОДОЛООС нь МОХООХЫН ТУЛД, ЗОХИОМЛООР ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛГОХООР хууль хучний байгууллагаар уг яриа, уйлдэл ходолгоон бухнийг нь нууцаар тагнаж, чагнуулж, ГЭМТ ХЭРГИЙН ЗОХИОЛ БИЧУУЛЖ, туугээр нь СЭЖИГТЭН болгуулж, нэр хундийг нь унагааж УЛС ТОРООС ЗАЙЛУУЛДАГ эсвэл ШОРОН ГЯНДАНД ОРУУЛЖ ГЭСГЭЭДЭГ болоод байгаа биз дээ. Мон оорийнхоо бурэн эрхийн хугацаандаа “ходоо гадааны хаа хамаагуй хумууст С.Зориг агсны хэргийг хулээлгэж ЦЭГ тавина” гээд л ажиллаад байгаа тухай ХМХ-ээр суулийн уед бичигдээд байдаг боллоо. ЭНЭ БУХЭН чинь ХУУХЭД, ЗАЛУУЧУУДАД маань ХУМУУЖЛИЙН ЯМАР Ч САЙН НОЛОО УЗУУЛЖ ЧАДАХГУЙ, БУРУУ УЛГЭР ДУУРАЙЛАЛ БОЛОХ ТУЛ УЛГЭРГУЙ, ХУМУУЖИЛГУЙ, ХУН ЧАНАРГУЙ, “ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ АРД ТУМНЭЭСЭЭ ХУЛГАЙ ХИЙСЭН” энэ НОХОРООС НЭГ ч ХОНОГ АЛДАХГУЙ ОГЦРУУЛЖ САЛЦГААЯ МОНГОЛЧУУД АА !!!!!!!
-
ЗззочиночинкочиночинзочинЗочин (December 13, 2016 9:57:43 am )
Иргэн хүн ийм барин тавин мэдээд байгаа бол тэр хууль хяналтын байгууллага нь яагаад чимээгүй байгаад байгаа нь гайхалтай.
4 Comments