antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2016 5 comments

Оны шилдэг тамирчин: Олон жилийн хүлээлтийг төгсгөл болгосон Чимэдрэгзэнгийн Санжаадамба

нийтлэсэн Admin

1481201153584956011fd41ОНЫ ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭГ ДЭВШИГЧИД
Олон жилийн хүлээлтийг төгсгөл болгосон Чимэдрэгзэнгийн Санжаадамба
“Арын сайхан хангайн
Аглаг хөвчийн баавгай
Ардын их наадамдаа
Арав давсан аваргаа”

2016 он 07 сар 12-н Төв цэнгэлдэх хүрээлэн
Энэ жилийн Ардын төрийнхөө баяр наадамд Улсын заан Ч.Санжаадамба Р.Пүрэвдавгаар 10 даван түрүүлж Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо. Олон жил бөх сонирхогчдын Аварга болно хэмээн хүсэн хүлээсэн Санжаадамба заан ийнхүү 30 насандаа хүсэл мөрөөдлөө биелүүлсэн билээ. Анх 16 настай Санжаа хөвгүүн 2001 онд бөх болохоор Хашаат сумаас нийслэл хотод ирэн Зэвэгийн Дүвчин багшийн шавь болсон байдаг.

Багшийгаа даган бэлтгэл хийсээр 2011 онд улсын цолтоны эгнээнд одоогийн улсын харцага Өлзийтогтохын Бат-Оршихтой барилдан давсанаар нэгдсэн байдаг.. Заал танхимын бүхий л барилдаан, Монгол туургатаны барилдаанууд, Өвөрмонголын үзэмчин бөх, Гиннесийн барилдаанд хүртэл түрүүлсэн түүнд ганцхан төрийн наадмын түрүү л дутуу байсан.
Энэ жилийн наадамд тавын даваанд аймгийн арслан А.Отгонбаатар, .6-д а.а Л.Шинэбаатар нарын давсан юм. Түүнд долоогийн даваанд ам авах маш чанга байсан. Мөнхийн өрсөлдөгч Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, уран барилдаанд Т.Баасанхүү нар түүнийг харж байсан. Санжаа заан шижигнэсэн гурван бөхөөс Төрөөгийн Баасанхүүг амлан авч барилдан давсанаар Заан хэмээх цолоо дахин баталсан.

Наймын даваанд тэрээр ам авах биш тунарах нь тодорхой болсон байдаг. Хэрэв С.Мөнхбат аварга Г.Эрхэмбаярыг амлаагүй бол наадам яаж эргэх байсан нь тун сонин. Өмнөх жилийн түрүү бөх Энхтөгсийн Оюунболдтой тунан барилдаж шинэ цолны эрх атгасан тэрбээр есийн даваанд Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяртай барилдан түрүүлэх мөрөөдөлдөө нэг алхам ойртсон юм.

Аварга болох шийдвэрлэх барилдаанд Арын сайхан хангайн хоёр бөх хүч үзэн Улсын заан Ч.Санжаадамба Улсын начин Рэнцэнбямбын Пүрэвдагвыг хаян түрүүлж олон жилийн хүлээлтээ эцэс болгосон билээ. 2015-2016 оны улирлын заал танхимын барилдаанууд Санжаадамба төдийлөн сайн барилдаагүйг бөх сонирхогчид сайн мэдэж байгаа.
“Хань” хэмээх уран сайхны кинонд “Сайн бөх жилдээ ганц л удаа л барилддаг” гэдэг шиг Санжаа Улсын наадамдаа л түрүүлэх гэж өөрийгөө олон янзаар туршаад байсан хэрэг.

Тулгар төр байгуулагдсаны 2225 жил, Их Монгол улсын 810 жил, Үндэсний Эрх чөлөөний хөдөлгөөний 105 жил, Ардын Хувьсгалын 95 жилийн түүхт ой давхацсан Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 1024 бөх барилдаж Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Ч.Санжаадамба 10 даван түрүүлж Ардын төрийн наадмын 22 дахь, Архангай аймгаас төрөн гарсан 5 дахь аварга цолтон болж байна. 1921 оноос хойш Ардын төрийн наадамд Архангай аймгаас Г.Вандан, Н.Жамъян, Ц.Чимэд-Очир, Г.Өсөхбаяр аваргууд төрөн гараад байсан бол Ч.Санжаадамба 5 дахь аварга цолтон болж байна.

Ч.Амартүвшин

148120115858495606276d7

14812012125849563c7f42a

1481201216584956408145e

148120121958495643755c5

1481201150584955fe1d859


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • зочинП.Эрдэнэбат (December 09, 2016 2:53:24 pm )

    санжаадамбаа даян дархан аварга болоорой ард түмэн чинь итгэж хүлээж байна шүү тохиолдолын аварга байж болохгүй шүү

  • Anonymous (December 10, 2016 3:12:39 am )

    Манай бөхчүүл бүгд цувдайнууд

    • Монгол (December 10, 2016 9:26:00 am )

      бөхчүүд цувдай бол чи доторх сэвс нь. монгол бөхийг доромжолдог чи хэн бэ. хужаа юу

  • мөнхбат (December 10, 2016 9:59:12 am )

    Монгол бөхийн уламжлалаа хүндэлдэг хэдий ч одооны бөхчүүд мөнгө олох хэрэгслээ болгдог нийгэмд ямарч эерэг нөлөө байхгүй тэд өөрсдөө баяжхаас нэг удаа сайн үйлсбуян хийснийг нь сонсоогүй л юм байна хамгийн жудаггүй хүмүүс бөхчүүд

  • Батажа (December 10, 2016 12:16:06 pm )

    Тэгнэг хар новшнуууд… Бөх сайн үйлс хийж байна уу…өвтэй хүнд хандив… цаг зуурын бэрхшээлд туслаж б/на уу…Дэвж байгаа нь алгаа тосоод мөнгө нэхэж байгаа юм шиг харагдах болсон б/на… хурсан олныг хуурч худлаа барилдана…сэргээш хэрэглэнэ…архи уугаад агсагнах, хүн зодох. хүн буудах….хүн залилах..удаан барилдаж барьц сонгох хүсэлтэй…жин нэмж тогтвороо сайжруулах сонирхолтой…Монгол бөх дампуурсан … Төрөөгийн Баасанхүү шиг байж бөх гэгдэх хэрэгтэй … Элэг бүсээ тайлаад дахимаа өгч байгаа нь хүртэл золбоотой гэж тайлбарлагч хэлж байсан ..үнэхээр үнэн… Санжаа дамба сайн бөх гэхдээ аврагын цол түүнд зохихгүй байна… Авраг хүн …Аврагаараа л б/даг..Жнь Х.Баянмөнх, Б. Батэрдэнэ. Эрхэмбаяр гм

antalya rent a car