antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2016 17 comments

Оффшор бүсэд бүртгэлтэй “ММС” Тавантолгойг авах нь

нийтлэсэн Admin

5510Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Өмнөговьд ажиллаж байгаа энэ үед “Mongolian Mining corporation” Тавантолгойн ордыг ашиглахаар болсон тухай яриа гарав. Засгийн газарт томоохон төслүүдийг хөдөлгөж, гаднаас хөрөнгө оруулалт оруулж ирэх шаардлага бий. Энэ нь ханшийн өсөлтийг барьж, эдийн засгийг сайжруулах нэг алхам болох учраас Засгийн газар үүнд анхаарал хандуулж буй. Том төслийг хөдөлгөөнд оруулах нэрийдлээр Тавантолгойг тавьж туух вий гэсэн болгоомжлол хэн хүнд бий. Ялангуяа оффшор бүсэд бүртгэлтэй “ММС” Тавантолгойг ашиглахаар болсон тухай яриа гарсан энэ үед анхаарч бичихгүй байхын аргагүй.

Өнгөрсөн жилийн өдийд “Mongolian Mining corporation” буюу “ММС” Тавантолгойн ордыг авахыг санаархсан. Тухайн үед УИХ-ын дарга З.Энхболд “Оффшор бүсэд данстай, Хонконгийн хөрөнгийн биржид байдаг “ММС” гэх компани Тавантолгойн хувьцааны тал хувийг авч, өөрсдийн төлж чадаагүй их хэмжээний нүүрсний өрөө Монгол Улсын Тавантолгойгоор хийхээр зэхэж байна” гэсэн нь олны анхаарлыг Тавантолгой улмаар “ММС” руу хандуулсан. Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг боловсруулж, “ММС”-д өгөх гэж байсныг УИХ-аар хэлэлцүүлэхээр болгож чадсан. Өөрөөр хэлбэл, ард түмний өмчийг ард түмнээс сонгогдсон гишүүд тунгаан хэлэлцэж, нэгдсэн шийдвэр хүрэх ёстой гэж Их хурал үзсэн юм. Үүний хүчинд оффшор бүсэд бүртгэлтэй, өөрсдийн өрөө дарахын тулд Тавантолгойг ашиглах гэсэн явуургүй арга сэдэгчдийн хүслийг таслан зогсоож чадсан билээ.

Оффшор буюу “эргийн гадна” гэсэн үг нь Кайманы аралд байгуулагдсан “Mongolian Mining corporation”-ийг Монгол Улсын хуульд захирагдаж ажиллахгүй гэдгийг нь илтгэж байгаа юм. Татвараас бултаж оффшор бүсэд очсон компани манай улсын хууль тогтоомжийн дагуу ажиллаж, татвараа төлж, Тавантолгойг харилцан ашигтайгаар ажиллана гэж байх уу. Үүгээр ч зогсохгүй Тавантолгойн ордыг ашиглах тендерт ороогүй атлаа шүү дээ. 2010 онд зарлагдсан тендерт “Шинхуа энержи” компани хамтрагч болох “Энержи ресурс”-тэй консорциум болж орсон. Харин “Энержи ресурс”-ийн ард “ММС” байж, улмаар “Шинхуа”-тай тохиролцсноор Тавантолгойг авахаар “дайрч” эхэлсэн нь энэ. “Энержи ресурс” 1.3 тэрбум ам.долларын өрөнд орчихсон дампуурах дээрээ тулчихсан гэсэн мэдээлэл жилийн өмнө цацагдаж байсан. Тавантолгойн төслийг авахтай зэрэгцээд цацагдаж байсан учир тэднийг өрөө дарахын тулд Тавантолгойг барьцаанд тавих гэж байна гэх хардлагыг төрүүлсэн юм. Магадгүй үүнийг нь Их хурлын даргаасаа авахуулаад гишүүд хэлж байсан учир тэдэнд итгэх итгэл суларсан. Ард түмний өмч болсон Тавантолгойн ордыг хэн нэг компани өрөө дарахын тулд ашиглана гэдэг байж болохгүй асуудал.

Шинэ Засгийн газар төвхнөж, Тавантолгойн төслийг ярьж эхлэхтэй зэрэгцээд “ММС” Тавантолгойг авах тухай ярьж эхэллээ. Магадгүй уг асуудлаар Засгийн газартай ярьж явааг үгүйсгэхгүй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Энержи ресурс”, Тавантолгойд ажиллаж байгаа нь тэдэнд том завшаан тохиож буй биз. Энэ Засгийн газар том төслүүдийг хөдөлгөх зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ “ММС”-д өгөх үү, үгүй юу гэдгээ сайн бодож тунгаахгүй бол энэ бүгдийн ард нийт ард түмний эрх ашиг бий шүү. Ерөнхий сайдын хувьд “Хэн олборлож байгаагаас үл хамаараад Тавантолгойн нүүрс бүхлээрээ Монголын ард түмний өмч. Ашгийг нь улсаараа, ард түмнээрээ хүртэх ёстой” гэсэн байр суурьтай байгаагаа орон нутагт ажиллах үеэрээ илэрхийлсэн. Түүний энэ байр суурь аливаа нэг лоббинд орчихгүй бол Тавантолгойн ордыг ашиглах эрхийг “ММС”-д өгөхгүй байлгүй дээ гэж харж суух хүмүүс олон байгаа шүү, Ерөнхий сайд аа.

М.Болор

Tsenzurgui.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Зочин (December 09, 2016 5:20:14 pm )

    Эдийн засаг, уул уурхайн чиглэлээр тууштай судалгаа хийж, уул ууурхай, банк санхүүгийн салбарт өрнөж буй уналт, өсөлтийг анхааралтай ажиглаж байгаа судлаачид эдийн засагчид үүнийг хэлж байгаа юм. Ёрлоод хэлэхэд, ирэх онд ам.долларын ханш сулрана гэсэн хүлээлт байхгүй байгааг нуух юун. Монгол улсын хувь заяа үндсэндээ бүрхэг байдалд орчихлоо. Төв банк бодлогын хүүгээ 15 хувьд хүргэж, ОУВС-ын Стэнд бай хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ хүргүүлсэн ч, энэ хоёр шийдвэр эдийн засгийг хөл дээр нь босгож, сэхээнээс гаргана гэсэн найдвар биш юм. Бодлогын хүү нэмэгдлээ гээд аж ахуйн нэгжүүд дампуурлаас гарах бус харин ч өндийж байсан тэднийг бүр мөсөн хэвтүүлэх шийдвэр болсныг МҮХАҮТ-аас саяхан мэдэгдсэн билээ. Эдийн засгийн дампуурлыг хаа хаанаа хүлээн зөвшөөрч, ирэх оны төсөвт баахан халамжийн бодлого хэрэгжүүлэхээр тусгасан Засгийн газар ч аль учраа олохгүй сандарч эхэллээ. Эдийн засаг ирэх онд өөдлөхгүй нь гэх дүгнэлтийг олон янзаар тайрлбарлаж болно. Хамгийн нэгдүгээрт, бид ирэх оны төсвөө хэрхэн баталсан бэ гэдэг асуудал. Төв банкны оруулж ирсэн Мөнгөний бодлоготойгоо төсөв нь уялдаж чадсан эсэх нь, өмнөх Төв банкны Ерөнхийлөгч Золжаргалын хэрэгжүүлж байсан Шинэ тэнцвэр буюу төсвийн алдагдлыг бууруулах бодлогыг 2017 оны төсөвтэй хэрхэн уялдуулж өгсөн бэ тэдгээрээс ихээхэн зүйл шалтгаална. Харамсалтай нь 2017 оны төсөв хүсэн хүлээж байсан шиг алдагдалгүй, орлого зарлагаа зөв тооцоолсон, төсвийн үрэлгэн зардлыг хумисан төсөв байж чадаагүй. Зөвхөн халамжийн бодлогод л 500 тэрбумыг зарцуулахаар оруулж ирсэн атлаа эх үүсвэрээ хэрхэн олохыг төсөвт тусгасангүй. Тиймдээ ч ирэх онд ихэнх халамжийн бодлого нь хэрэгжихгүй гэдгийг Сангийн сайд Чойжилсүрэн мэдэгдсэн билээ. Ажилгүйдлийн төвшинг бууруулах гэхээсээ илүү аж ахуйн нэгжийг торгох төсөв бүрдүүлэх заалт тусгаж, улсын төсөвт хамгийн их татаас, татвар төлдөг хүнс, хөдөө аж ахуйн салбараа бор зүрхээрээ зүтгэ хэмээн зөнгөөр нь орхив. Жижиг дунд үйлдвэрлэл, хүнд үйлдвэрлэл зэрэг 2012 онд босгосон Чингис бондын санхүүжилтээр хөл дээрээ зогсч эхэлж байсан салбаруудыг ор тас мартаж, өөрсдийнхөө эргэн төлөлтөөс санхүүж хэмээн нясалж орхисноор ирэх онд бид хаанаас мөнгө босгож, хэрхэн амьдрах вэ гэсэн асуулт хариулт хүлээсэн хэвээр байгаа юм. Ажилгүйдэл ч ирэх онд эрчээ авах нь тодорхой болж байна. Албан байгууллагууд ажилчдаа цомхотгох давалгааг Төрийн банк эхлүүлж, 230 гаруй ажилчдаа цомхотголд оруулахаар болсон гэх мэдээлэл явж байна. Цомхотгол цаашдаа ч эрчимтэй өрнөнө. Монгол улс ирэх онд хаанаас, хэрхэн мөнгө олох нь тодорхой бус байгаа ийм нөхцөлд тэсч үлдэх газар тун ч цөөхөн байх биз. Хоёрдугаар том шалтаан бол Далай ламын айлчлал яах аргагүй юм. Бурхан шашинтны тэргүүний айлчлал ямар утгаараа ам.доллартай уялдаж орхисныг гайхаж асуух хүн олон байгаа. Тэгвэл энэ айлчлалын хүрээнд БНХАУ-аас зээлэхээр тохирсон дөрвөн тэрбум ам.долларын зээлийн яриа хэлцэл цуцлагдлаа. Төрийн олон айлчлалууд тодорхойгүй байдалд орсон. УИХ-ын даргын ах дүүгийндээ очиж байгаа аятай албан нэртэй албан бусаар хийсэн долоо хоногийн айлчлалын дунд бид урд хөршөөсөө дөрвөн тэрбум ам.доллар зээлэх тохироонд хүрээд байсан юм билээ. Гэвч өмнөд хөршийнхөө хамгийн дургүй зочдынх нь нэгийг урьснаар тэднийг гомдоож орхижээ. Далай ламыг хэн урьсан талаар төрийн хүрээнд ч маргаан гараад амжив. Төрийн тэргүүн урьснаар биднийг, Монголын эдийн засгийг хорлолоо гэх мэдэгдлийг Ардын намын нөлөө бүхий улстөрчид хэлж байгаа бол, харин эсрэгээрээ виз өгөх эрх мэдэл нь хэний Засгийн газарт байгаа вэ гэдэг асуудал ч хөндөгдөж буй гэх. Юутай ч Монголын эдийн засагт ирэх оныг давах, цалингаа тавих, халамжаа өгөх амь тариа болоод байсан дөрвөн тэрбум ам.доллар салхинд хийсч орхилоо. Ингэснээр ам.долларын ханш дахиад л савалгаатай байдалд орох нь. Олон улсын валютын сангийнхан Стэнд бай хөтөлбөрт орох саналыг хүлээж авах эсэхээс ихээхэн зүйл хамаарах нөхцөл байдал үүсчихлээ. Зарим эх сурвалжуудын хэлж буйгаар Стэнд бай хөтөлбөрт орох асуудлыг түр хойшлуулж, тун ч өргөн хүрээний хөтөлбөр эхлүүлэхээр Төв банк бэлтгэж буй гэх яриа гарчээ. Валют зээлэх эсэхээс үл хамаарч ирэх оны эдийн засаг туйлын хүнд, хэцүү замаар урагшлах нь тодорхой байна. Төв банк валютын нөөц хамгийн сүүлд авсан мэдээллээр нэг тэрбум байгаа юм. 2016 оныг дуустал энэ нөөц амь тариа болж, ханшаа хөөрөгдчихөлгүй дарж байхад хангалттай хүрэлцэх ч, он гарсны дараа хэрхэх вэ гэдэг асуулт зүй ёсоор яригдана. 2017 онд бид Чингис бондын эхний эргэн төлөлтийг хийх учиртай. Монгол улсын зээлжих зэрэглэл “С” үнэлгээ рүү орж, олон улсын хөрөнгийн биржид бондын хувьцаа уналттай байгааг нуух аргагүй болсон. Эргэн төлөлтийн мөнгийг хаанаас олох нь өнөөдрийг хүртэл тодорхой бус явж буй. Эрдэнэт, Хөгжлийн банк зэрэг гайгүй гэсэн аж ахуйн нэгж, төрийн өмчит компаниуд бүгд өрийн сүлжээнд баригдаж, хэдэн тэрбумаар тоологдох их өрийн асуудал улстөрчдийн талцаж хэрэлдэх сэдэв болоод байна. Хувьчлалтай холбоотой төгрөгийн ханш унасан гэдгийг ч эдийн засагчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрчихсөн. Авлигатай тэмцэх газарт ар араасаа дуудагдаад явж буй. Энэ мэтээр монголын эдийн засагт гялтайх сайхан мэдээ ширхэг ч алга. Тавантолгойн баруун, зүүн цанхи хоёр зэрэг ажиллаж эхэлсэн сайхан мэдээ дуулдсан ч тонн нүүрсээ нэг кг байцаанаас ч хямдхан хилээр гаргасан хэвээр байна, бид. Дэлхийн зах зээлд тонн нүүрсний үнэ 250 ам.долларт хүрчихээд байхад, манайх хамгийн хямдаар, дөнгөн данган 50 ам.доллар хүргэж байгааг сайн мэдээ гэж хэлэхгүй болов уу. Чалькод төлөх өрийг сар шинийн өмнөхөн дуусгана гэдгийг Уул уурхайн яамнаас мэдэгдсэн ч баталгаатай хугацаа биш. Тиймдээ ч өдөрт хэдэн зуун тонноор нь нүүрсээ үнэгүй шахам өмнөд хөрш рүү өрөндөө зөөсөн хэвээр ирэх оныг дуусгаж ч магадгүй. Төсвийн дийлэнх хувийг бүрдүүлэх учиртай Монголын нүүрс хэзээ үнэд орохыг тааж мэдэх арга одоогоор алга. Монголын эдийн засагт жин дарах найман хувийн хүүтэй ипотекийн зээл ирэх онд мөнгө төсөвлөөгүй. Өөрөөр хэлбэл, банкууд өмнөх онуудад өгсөн зээлийнхээ эргэн төлөлтөөс буцааж зээл олгох учиртай. Гэвч, ипотекийн найман хувийн зээл хэвийн үргэлжлэх эсэхийг хэлэхэд эрт байгаа юм. Банкууд эргэн төлөлт хэвийн байгаа ч өнөөдрийн байдлаар арилжааны банкууд зээл олгохгүй хэвээр байгаа аж. Төрийн банк ипотекийн зээлийг үргэлжлүүлж, сард 100 өрхөд зээл олгож байсан ч мөн л тодорхойгүй хугацаагаар зогсоосон сурагтай. Ханшийн өсөлтийг хянаж, төгрөгийн сулралын эсрэг тууштай тэмцэх учиртай Төв банкны Ерөнхийлөгч нь хаана юу хийж явааг мэдэх юм алга. Төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж, цалин пүнлүүгээ асуудалгүй тавихад анхаарах учиртай Сангийн сайд маань валютын ханш дээш доош болохыг анхааралтай ажиглаж суусаар таван сарыг үдлээ. Засгийн газартай энэ тухай яриад ч хэрэггүй. Цас мөсөө хэнээр цэвэрлүүлэх тухай жижиг асуудалтай зууралдаж суугаа Ерөнхий сайдаас ханшийн өсөлт, эдийн засгийн нарийн зүйлийг асууж шалгаах нь цаг гарзадсан хэрэг болно. УИХ ч ялгаагүй. Өмнөх Засгийн газар өр тавьснаас болж бид ийм байдалд орлоо хэмээн өмнөхөө зүхэж занасаар эхний 100 хоногоо өнгөрүүллээ. Цаашид Монголын эдийн засгийг дорвитой шийдвэр гаргаж чадахгүй, энэ хэвээр зээлд найдаж, хойдох, урдах руугаа буруугаа чихсээр суувал ам.долларын ханш 5000 төгрөгтэй тэнцэх нь цаг хугацааны л асуудал болоод байгааг сануулах нь илүүц биз. Жилийн жилд яригдаж байгаа уул уухайгаас хамааралтай эдийн засгаа хэрхэн аврах вэ, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд аа. Том төсөл хөтөлбөрүүд хэзээ хөдөлж, тэрбум тэрбумаар зээл тавихаа болих вэ, Б.Чойжилсүрэн, Ц.Дашдорж нарын сайдууд аа. Ханш хэрхэн өсөх нь маньд хамаагүй хэмээн буруу шийдвэрээс зугтаж, бүгэж суусаар байх уу, Н.Баятсайхан Ерөнхийлөгч өө. Эдийн засаг элгээрээ мөлхөж байгаа бурууг бид хэнээс эрэх вэ. Хувь хувьсгалын байгууллага хаалга барьж дампуурч л байг уу. Өмнөх Засгийн газрын буруу шийдвэр өмнөхтэйгээ л үлдэнэ. Одоогийн цаг хугацаа одоогоороо л байх учиртай. Тиймээс бусдаас бурууг эрж суухын оронд бодлогын дорвитой шийдвэр гаргаач гэж ард түмэн хүсч байна. Ажлаа хийж чадахгүй бол чаддаг нэгэнд нь өгөх сонголт бас байдгийг сануулья.

  • Anonymous (December 09, 2016 6:22:12 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Anonymous (December 09, 2016 6:22:35 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг. 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авдаг. Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсын төсөвт орох орлого адил хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Anonymous (December 09, 2016 6:23:09 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Anonymous (December 09, 2016 6:23:51 pm )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Anonymous (December 09, 2016 6:24:33 pm )

    Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах бодит нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг дээрэмдсэн дээрэмчид юм.

  • Anonymous (December 09, 2016 6:25:10 pm )

    Ихэнх баян орнуудын гадаадад олгох зээл нь хамгийн түрүүн өөрийн иргэдийг ажилтай байлгах, өөрсдийн барааг зарахад зарцуулагдах бөгөөд ядуурлыг бууруулах нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Тусламжаар санхүүжүүлэх төслүүд нь хүнд сурталтны том армийг бий болгох бөгөөд энэ нь тун удалгүй авилгад автагдан, үр ашиггүй ажиллах болж, улмаар асар их алдагдалд оруулдаг. (Бангладешийн Читтагангийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Мухамед Юунус)

  • Anonymous (December 09, 2016 6:25:34 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • Anonymous (December 09, 2016 6:25:51 pm )

    Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

  • Anonymous (December 09, 2016 6:26:11 pm )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Anonymous (December 09, 2016 6:26:34 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Anonymous (December 09, 2016 6:27:19 pm )

    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Anonymous (December 09, 2016 6:27:58 pm )

    Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Anonymous (December 09, 2016 6:28:19 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • elbegdorj (December 10, 2016 1:17:20 am )

    muu mongol malnuud aa tongsood baival bugdiig chini horino shuu

  • zochin (December 10, 2016 9:27:13 am )

    Kapkag horisonii daraa ehleed Bat-uul guij ochij tuuniig ergej toirch uulzaj neg yum heleed garsan, daraa ni Elbegdorj zarligaar urshuuguud yavuulchihsan. Ene neg yum helj baigaa biz dee. Bid iim l udirdagchtai uls.

  • ]piini (December 12, 2016 10:03:47 am )

    bugdiig ni abnaa elbegdorj metiin matruud

antalya rent a car