antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2016 96 comments

“Уймраа ногоон” буюу Монголын баялаг хэдхэн олигархиудын гарт орлоо

нийтлэсэн Admin

oligarhiud11111Монголын баялаг цөөн хэдхэн хүний гарт орлоо гэвэл та итгэх үү. Үнэндээ таныг итгүүлэх гэж биш, бодит байдлыг баримттайгаар хүргэхээр энэхүү нийтлэлийг бичиж байна. Өлжлөө.

Монгол улсад ардчилсан үйл явц тогтоод 26 жилийн нүүрийг үзлээ. Энэ хугацаанд төрд ажиллаж байсан, байгаа хүмүүс төрөөс хамааралтайгаа хөлгүй баяжиж, сураггүй хөлжлөө.

Ардчилагчид анх Социализмын үеийн шүүмжилж, сайд дарга нарын төрийн тусгай хангамжийг буулгая, хүнд суртлын аппаратыг устгая, хүний эрхийг эрхэмлэе, үг хэлэх эрх чөлөөг олгоё, иргэдийнхээ дунд орж ажиллая гэх мэтээр уриа лоозон дэвшүүлж нийгмийг өөрчлөх “хувьсгалын салхийг” эхлүүлсэн. Тэр цаг үеэс хойш 26 жил өнгөрлөө. Юу өөрчлөгдөв. Мэдээжийн хэрэг ардчилалын “буянаар” иргэд өмчтэй байх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй болсон нь сайн хэрэг.

Монголын төр   социализмын гэж хэлэгдэх 70 жил оршин тогтнохдоо ард түмнээсээ айж ичин,  төрийн ордныг төмөр хашаагаар хүрээлснээс хойш хэлбэрийн өөрчлөлт агуулгын өөрчллөт болж хувирсан. Төрийн ордон  ард түмний өмчийг завших хуйвалдааны талбар болж хувирсан гэхэд нэг их хилсдэхгүй бизээ.

Гэвч 26 жилийн өмнө  тухайн үеийн сайд дарга нарыг шүүмжилж, улс төрийн товчооны гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрохыг шаардаж байсан нөхдүүд өнөөдөр ямар түвшинд хүрэв. Тухайн үед улс төрийн товчооны 10 гаруй гишүүд тус бүрдээ нэг нэг унах машин, нэг туслах, нэг жолоочтай, тусгай дэлгүүрээр орж үйлчлүүлдэг эрхтэй байсан бол өнөөгийн улс төрчид жижиг олон машинтай, тусгай өрөөтэй, тусгай хэрэглээтэй, өмсөж зүүх, идэж уух, эмчид үзүүлэхдээ  Монгол улсаа голж, хилийн дээс алхдаг болсон.

Ийнхүү 26 жилийн өмнө тусгай хангамжийг үгүйсгэж байсан ардчилагчид, ардчилалын нэрийг барьж улс төр хийгсэд  өөрсдөө идэх хоол, ярих утас, унаа машин, шатахуун тос, өмсөж зүүхээ төрийн зардлаар гаргуулж, тусгайгаас илүү тусгай хангамжтай хүмүүс болж хувирсан.

Ингээд зогсоогүй мэдээлэлд ойр байгаа байдал, төрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж Монголын баялагийг өөрсдөө “цөлмөдөг” болсон. Одоогоос хэдэн жилийн өмнө Нийслэлийн газар, байшин хэдэн саяар зардаг байсан дарга  нар өдгөө Эрдэнэт үйлдвэр, Банк, Таван толгой, Оюу толгой, Цагаан суварга, Асгатын мөнгөний орнууд зэрэг Монголын ард түмний баялагийг хувьдаа цөлмөдөг, зардаг, завшдаг болсон. Товчхондоо улс төртэй холбоотой хэдхэн бүлэг  фракци энэ үйл хэрэгт гүн орооцолдсон.

Ингэхдээ тэд систем хэвийн ажиллаж байгаа мэтээр харуулахын тулд хууль хяналтын байгууллагыг өөрсдийн гар хөл болсон хүмүүсээр бүрдүүлж, тэднээр дамжуулан өөрсдийн фракци ордоггүй, эсвэл өөрсдөө түр ашиглада хаях залуусыг  шүүхээр яллуулж, шорон гяндан руу илгээж байна.

Морьтой хүн явган хүнтэй уралддагүйн гэж Монголчууд ярьагийн нэгэн адил төрөөс төрсөн олигархиуд, тэднийг тойрон хүрээлсэн фракци, төрийн чухал агентлаг газруудын удирдлагууд, хууль хяналтын байгууллагын аппаратууд энгийн иргэдийг  бохир системийнхээ золиос болгохыг юман  чинээ бодолгүй  “зажлахгүй нулимсаар” байна.

Олон нийтэд харагдахдаа МАН, АН гэж хоёр өөр үзэл бодолтой улс төрийн хүчнүүд байгаа мэт боловч үнэ хэрэгтээ халаасаар нийлсэн олигархиудын нэгдэл болсон. Тэдэнд улс орны эорх ашгаас илүү хувийн болон фракцийн эрх ашиг чухал болсон гэдгийг өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлууд бидэнд бэлхнээ харууллаа. МАН, АН дамжсан том бүлэглэлүүд улс орны өнгөтэй өөдтэй бүхэнд гар дүрж,  төрийн “дэмжлэгтэйгээр” олсон, идсэн хөрөнгөө гадаадын офшор бүсэд хадгалуулж,   энэ тухай мэдээлэл нь нэгэнт дэлхий дахинд ил болчихоод байхад хоёр нүдээ цавхихгүй “офшоргүй” хэмээн мэлзсээр байгааг харахад эмгэнэлтэй.

“Олон төрд нүүр алдаагүй түшмэд” гэдэгчлэн АН, МАН-ын аль нь ч засагласан АН, МАН-д оруулсан өөрсдийн хүмүүсээрээ дамжуулан төрөөс зарласан хамгийн том, хамгийн өндөр өртөгтэй тендерийг авч, өөрсдийн эрх ашгаа хэрэгжүүлж чаддаг  MCS гэх мэтийн монополь компаниуд төрд өөрийн дархлагдаж, хяналт шалгалт, хууль шүүхийн байгууллагаас холуур чимээгүйхэн ажиллаа явуулсаар байгаа. Үнийг хэлэхийн учир нь MCS компанийг буруутгаж байгаа хэрэг биш, харин Монголын төр бизнесийн бүлэглэлийг толгой дээрээ гаргасны хар гай нүүрлэж байгаа нь энэ юм.

Уймраа ногоон гэж олон халаастай хантааз байдгийг уншигчид санаж байгаа байх. Тэгвэл Монголын төр яг уймраа ногоон хантааз шиг  хаана юу хийснээ хайгаад олохгүй байгаа хүн шиг л харагдаж байна. Гэхдээ уямраа ногооны бүх халаас нэг эзнийх гэдгийг мартаж болохгүй. Үүн шиг хэдхэн гэр бүл, хэдхэн олигархиуд Монголын баялагийг илүү цөлмөж байна.

Өнгөрсөн 26 жилд иргэдийн дундаж давхаргаас олонхи нь дундажаас доош уруудаж байгаа бол маш цөөн гэр бүл баяжуудын эгнээнээс тэрбумтаны эгнээ руу асар хурдацтай дээшилж байна.

Үнэн хэрэгтээ цөөн гэр бүл гэхээс илүүтэй МАН, АН-ын нэр нөлөө бүхий улс төрчдийн халаасанд Монголын баялаг орчихлоо. Товчхондоо дараах  схемд дурьдагдсан нэрс дээрх олигархиуд Монголын баялагийг хуу хаман авсан гэж хэлж болно.

 Монголын баялагийг гурвалжин дүрсээр зүйрлэвэл  гурвалжингийн орой болон суурьт  нь ямар хүмүүс сууж, баялагийг хүртэж байгааг доорх дүрсээс хараарай.

gurvalkin1

Тэд өөрсдийн хууль бус үйлдлээ хаацаалахын тулд, өөрсдийн эрх ашгаа хамгаалахын тулд хууль хяналтын болон хэвлэл мэдээллийн байгууллагыг өөртөө үйлчлүүлдэг нь нэгэнт тодорхой болсон тухай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гишүүн УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн. Түүгээрч үл барам өөрийн эрх ашгаа хэрэгжүүлэхийн тулд нэг фракци нь нөгөөгөө хууль хяналтын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “шантаажилдаг” нь нууц биш болсон тухай УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг хэвлэлийнхэнд хандсан мэдэгдэлдээ дурьдсан.

15211631_1279410142080124_585559265_n-1

Засаг төрийн эрхэнд АН, МАН-ын аль нь ч гарсан бай эдгээр фракцитай  ямар нэг байдлаар холбоогүй, тэдний дэмжлэггүйгээр төр засгийн өндөр албан тушаалд очно гэж байхгүй.

Дээр нь эдгээр фракциуд өөрсдийн эрх ашгийн үүднээс төрийн албан хаагчид, өөрийн гар хөл бологсдыг “золиосон”-д гаргаж, шүүх цагдаагийн хаалга талуулж, шорон ганданд хориулж, ял зэм үүрүүлдэг атлаа  фракцийн  толгой ямарч асуудалгүй “нэр цэвэр” үлддэг. Ийм жишээг бид олныг дурьдаж болно. /http://undesten.mn/index.php?newsid=13583
Жишээлбэл, Ерөнхий сайд асан Санжийн Баяр  Жастын гэх Ш.Батхүүгээр “туг тахисан” бол Женко Х.Батулга өөрийн бие хамгаалагч байсан Батзаяаг, Фортуун Н.Батбаяр хөгжлийн банкны Мөнхбатыг тус тус  өөрийн их эрх ашгийнхаа “золиос болгож  шорон руу” илгээсэн байдаг.

gurvaljin3

Эдгээр нам дамжин олигархижсан фракциуд наана харагдахдаа өөр хоорондоо тэмцээд, АН, МАН болж хуваагдаад үзэл баримтлал, намын мөрийн хөтөлбөрөөрөө уралдаад байга амэт боловч үнэндээ халаас нэгтэй.

Хүн гэдэн амьтан хэд насла гэж хүсэл шуналдаа хөтлөгдөн, хэзээ ч ханаж цаддаггүй бирд мэт араншин гаргадаг байна вэ? Монголын олигархиудад улс эр орон, ард түмнийхээ төлөө гэсэн өчүүхэн  сэтгэл байхгүй гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй байх. Тэдний хүсэл шуналын золиосыг ард түмэн “биеэрээ” мэдэрч сууна. Ард түмнийг ядуу баялгах хүсэл магадгүй тэдэнд бий. Учир нь ядуу олон түмнийг сонгуулийн үеэр  талхны мөнгөөр худалдан авч, дахин сонгогдог бусармаг муу үйлээ үргэлжлүүлэх нь тэдэнд амар.

  Харамсалтай нь энэ бүхнийг иргэд олон нийт тэр бүр мэддэггүй. “Сүх далайтал үхэр амар” гэгчийн үлгэрээр хэдий болтол Монголчууд та бид хэдхэн олигархийн улс төрийн тоглоомын бай болох вэ?

Сэрэхтүн, мэдэхтүн…

 

АНУ-ын Вашингтон хотод оршин суугч, Монгол улсын иргэн: Ц.Өлзийбат

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

96 Comments

  • mongol hun (December 08, 2016 10:17:40 am )

    unen shuu

    • зүрх судас (December 08, 2016 12:57:03 pm )

      Тархи-Зүрх судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлж холестрин бууруулах үйлчилгээ бүхий ЛиЭрКан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн Монголд 11 дэх жилдээ борлогдож байгаа ба дараах эмгэгүүдэд хэрэглэнэ. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ:
      ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: -Цус шингэлэх, Холестрин бууруулах,
      ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: -Даралт ба хуян, Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх. Лавлах утас: 96665038.
      ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮
      БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • мн (December 08, 2016 11:32:19 am )

    АРД ТҮМЭН АРГАА БАРААД Л СУУЖ БАИНА

    • G (December 08, 2016 1:45:14 pm )

      BID AHIAD NEG BOSOJ HUVISGAL HIIH HEREGTEI YUM BN!!!!!

  • ЗОЧИН (December 08, 2016 11:37:25 am )

    АРГАА БАРААД Л СУУГААД БАЙХУУ.

  • zocnih (December 08, 2016 11:44:09 am )

    temtseh heregtei l bna

  • би (December 08, 2016 11:46:14 am )

    Хураах, дайчлан авах, төр ард түмэнд буцаах гэсэн 3 хэлбэр байдаг.

    • Dondog (December 15, 2016 11:39:40 am )

      Олигархуудын болон офшорчдын хөрөнгийг хурааж улсын санд төвлөрүүлэх, тэднийг шоронд хийх, заримыг нь цаазлах хэрэгтэй.

  • 4644446130 (December 08, 2016 11:47:22 am )


    ККККККК ЯАНАА ЯАНАА

  • 5445445555454 (December 08, 2016 11:51:43 am )

    ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУД ХӨРӨНГИЙНХӨӨ 50 ХУВИЙГ УЛСАД ӨГВӨЛ ТААРАА. ТЭГВЭЛ ТҮҮНИЙГ ӨМНӨ ХИЙСЭН АЛИВАА БУЗАР БУЛАЙНХ НЬ ТӨЛӨӨӨ ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛВӨЛ ЗОХИЛТОЙ. тЭГВЭЛ МӨНЧ ИХ МӨНГӨ ГАРЧ ИРНЭДЭЭ ТЭГЭЭД ҮЛДСЭН ХӨРӨНГӨӨ ЧӨЛӨӨТЭЙ ЗАРЦУУЛЖ ИЛ БОЛГОЖ БОЛНО ГЭЭД ХУУЛЬ ГАРГААЧЭЭ. ГАДНААС ЗЭЭЛ ХАЙЖ ЯВАХААР ИЙМ АРГА ХАЙВАЛ ДЭЭРГҮЙ ЮУ ЛУЙВАРДСАН ХӨРӨНГӨӨ ЗАРАХ НУУХ ГЭЖ ТАМАА ЦАЙЖ БАЙХААР ТАЛЫГ НЬ ЧӨЛӨӨТЭЙ ЗАРЖ ҮРЭХ ЭХ ОРОНДОО ХАДГАЛАХ БОЛОМЖТОЙ БОЛБОЛ ТЭДЭНД ДЭЭР БИШҮҮ

  • Ххххх (December 08, 2016 11:52:17 am )

    Аль нэг булэглэлд ороогуй нь очирбат энхбаяр 2 юмаа даа. Энхбаяр ийм удаан Улс терд бж олигархи болоогуй бол шудрага л бн штэ. 8 жил ухаад ухаад тоймтой юм бхгуй хэрэг зохиогоод тохчихсон бололтой. Оор шудрага улс терч бхгуй юмаа даа. Байсан бол аль хэдийн шоронгийн хаалга татна биз. Монголд хулгайчид том албан тушаалд очиж шудрага нь шоронгийн хаалга татдаг, бух юм тонгорчээ. Цевуун цагаа гэж…

    • Загалмайлсан эцэг (January 03, 2017 1:07:42 pm )

      Очирбат нь барууны гар хөл дуу хоолой ш дээ Монголын ашигт малтмал алтыг гадаадынханд өгсөн одоо өөрөө болон үр ач нар нь тэр компанидаа 20000 доллароор цалинжаад

  • dorj (December 08, 2016 11:52:46 am )

    unen bichjee.ard tumen uuniig meddeg,gehdee ted EBI iin hongiloos aidag yum.EBI ardchilalaas urvaj uchuuhen biedee ahadsan shunaltai gedgee hangalttai notolson.Yagaad Altanhuyagiin medegluuded hariu uguhgui baigaa yum be?unen bolohoor odoo mash ih setgeliin daramttai baigaa baih.

  • Anonymous (December 08, 2016 11:54:58 am )

    pizda negiig ni alaal xaychildaa

  • Зочин (December 08, 2016 11:57:15 am )

    Яагал байна даа

  • Anonymous (December 08, 2016 12:01:25 pm )

    Эрдэнэтийн асуудлыг хэлэлцээд байх биш, харин Эрдэнэтийн 49 хувийг луйвардаж авсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж шалгах, Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчит компани болгох шаардлагатай. Олон юм яриад хэрэггүй. Бүх юм луйвар гэдэг нь нэгэнт тодорхой болсон шүү дээ.

  • Anonymous (December 08, 2016 12:01:51 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт явуулахыг нь цөллөгт явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • Anonymous (December 08, 2016 12:02:15 pm )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.

  • Anonymous (December 08, 2016 12:02:39 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Anonymous (December 08, 2016 12:03:02 pm )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.

  • Anonymous (December 08, 2016 12:03:23 pm )

    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  • Anonymous (December 08, 2016 12:03:41 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Anonymous (December 08, 2016 12:03:59 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Anonymous (December 08, 2016 12:04:25 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг. 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авдаг. Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсын төсөвт орох орлого адил хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Anonymous (December 08, 2016 12:04:45 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Оюутолгойн төсөл Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Anonymous (December 08, 2016 12:05:00 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Anonymous (December 08, 2016 12:05:35 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Anonymous (December 08, 2016 12:05:57 pm )

    Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын галд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд зориулж төр ба хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!

  • Anonymous (December 08, 2016 12:06:19 pm )

    Ард иргэдээ, улс төрчдөө!!! Төрийн болон хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна. Эх орондоо хайртай хүн бүхэн уншиж, тунгаан бодоцгоо!!!

  • Anonymous (December 08, 2016 12:06:35 pm )

    Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Anonymous (December 08, 2016 12:07:13 pm )

    Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах бодит нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг дээрэмдсэн дээрэмчид юм.

  • Anonymous (December 08, 2016 12:07:50 pm )

    Монгол төгрөгийн ханш яагаад навс унаж байна вэ гэхээр Нэгдүгээрт, монголчууд ямарч материаллаг баялаг үйлдвэрлэхгүй байна. Жишээлбэл, нийслэл Улаанбаатарт материаллаг баялаг үйлдвэрлэдэггүй 1.5 сая хүн байна. Тэд зөвхөн материаллаг бус үгэн (чалчих) баялаг үйлдвэрлэдэг. Мөн хөдөө орон нутагт, аймгийн төв, сумын төвүүдэд материаллаг баялаг үйлдвэрлэдэггүй 0.5 сая хүн байна. Тэд мөн л үгэн (чалчих) баялаг үйлдвэрлэдэг. Харин үлдсэн нь буюу малчид, тариаланчид, ажилчид (уурхайчид, эрчим хүчний ажилчид, барилгачид, тээвэрчид гэх мэт) үгэн бус жинхэнэ материаллаг баялаг үйлдвэрлэдэг. Ийм материаллаг баялаг үйлдвэрлэдэггүй орны төгрөгийг (валютыг) хэн тоох юм вэ? Тэгээд л ханш нь навс уначихаад байгаа юм. Хоёрдугаарт, стратегийн нэн чухал бүтээгдэхүүн болох алтны олборлолт, цэвэршүүлэлтээ Монгол төр гадаад, дотоодын эдийн засгийн алуурчидад бүрэн хэмжээгээр алдчихсан. Ийм л байна даа. Манай улс төрчид өөрийн өчүүрэн амин хувийн эд хөрөнгө, мөнгө, эрх мэдэл, албан тушаалынхаа хэмжээлшгүй шуналд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурч улс орноо удирдах чадваргүй болсон .

  • Anonymous (December 08, 2016 12:08:50 pm )

    Монгол орон, монгол хүмүүс яагаад ядуу байна гэвэл монголчууд өнөөг хүртэл мөнгө ба нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) хоёрын ялгааг ухаарахгүй яваад байгаад юм. Монголчууд өнөөг хүртэл мөнгө=нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) гэж үздэг. Гэтэл тийм бишээ. Бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялаг нь мөнгийг орлодог болохоос бус, мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодоггүй юм. Хэрэв мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодогсон бол мөнгө хэвлээд Монгол улс аль хэдийн баян болчихсон!!! Өөрөөр хэлвэл мөнгө нь нийгмийн баялагийг нэмэгдүүлдэггүй. Харин хөдөлмөр л нийгмийн баялагийг (бараа таваар, үйлдвэрын газрыг) нэмэгдүүлдэг. Төрийн өмчийг хувьчлаж байгаа явдал нь мөн чанартаа өмнө нь хэн нэгний бүтээсэн нийгмийн баялагийг өөр хэн нэгэн мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм. Мөнгөөр тонон дээрэмдэж байгаа гэхийн учир нь мөнгө нийгмийн баялагийг орлодоггүйд байгаа юм.

  • Anonymous (December 08, 2016 12:09:13 pm )

    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Anonymous (December 08, 2016 12:09:33 pm )

    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Anonymous (December 08, 2016 12:09:53 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • Anonymous (December 08, 2016 12:10:12 pm )

    Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

  • Anonymous (December 08, 2016 12:10:30 pm )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Anonymous (December 08, 2016 12:10:53 pm )

    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Anonymous (December 08, 2016 12:11:10 pm )

    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Anonymous (December 08, 2016 12:11:26 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Anonymous (December 08, 2016 12:11:46 pm )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Anonymous (December 08, 2016 12:12:06 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, айдас, хүчирхийлэл, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • Anonymous (December 08, 2016 12:12:26 pm )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Anonymous (December 08, 2016 12:12:48 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Anonymous (December 08, 2016 12:13:07 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

    • Anonymous (December 09, 2016 1:00:08 pm )

      харин тэр үед дараасай гэж хятадууд захиалж одоо энэ хужаа элбэгээ энэ хэдийг хөөргөхөд нь тэр муу Батмөнх бууж өгөөд өөгшүүлчихсэн шт

  • Anonymous (December 08, 2016 12:13:23 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

  • Anonymous (December 08, 2016 12:13:38 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Anonymous (December 08, 2016 12:14:05 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Anonymous (December 08, 2016 12:20:19 pm )

    Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. /Саллюстий/

  • Ххххх (December 08, 2016 12:25:00 pm )

    Энд нэг еерийн тархигуй маанаг дандаа хумуусийн угийг ишлэж бичих юм. Нуршуу залхуутай юмбэ.

  • ЗОЧИН (December 08, 2016 12:30:04 pm )

    5 ЖИЛИЙН ДАРАА Л НЭГ ЮМ БОДОХООС НААНА НЬ ДЭМИЙ ЮМ УУ ДАА

  • элч (December 08, 2016 12:38:32 pm )

    Монголчуудаа цаг нь нэгэнт болжээ Өөрсдийнхөө дундаас үнэнч шудрага хүмүүсээ сонгож \ аль нэг намын хүнбиш\ төрт улсаа байгуулья Тэгээд ерэн оноос хойш төр нэрийн дор луйвар хийсэн луйварчдын бүх хөрөнгийг хурааж цаазаар авья

  • zochin (December 08, 2016 1:16:24 pm )

    yu bgaagaa bariad bostsgoo mongolchuudaa ene novshnuudiig hucheer zailuulahaas uur garts baihgui

  • OYUNAA (December 08, 2016 1:28:22 pm )

    Монголчууд бид ямар ч зориггүй худлаа компьютерийн ард сууж хэрэлдэхээс өөр юу ч чадахгүй байна. Мэдлэггүй,хувиа хичээсэн, зориггүй, өлсөж өөрсдий
    н гараар юм бүтээж чадаагүй ард түмэн аргагүй дээ

    • irgen (December 08, 2016 4:18:48 pm )

      Argaa baraad l komputeriin ard suuj hereldej baigaa baihdaa, ard tymen temzii geed baidag temzliig udirdah hyn baihgui baidag, yynd l hamag uchir baina

  • ЗззочиночинкочиночинзочинЗочин (December 08, 2016 1:28:48 pm )

    Ер нь болдог бол аль ч намыг төлөөлөхгүй хүнийг сонгож байвал ямар вэ. зөвхөн эх орноо бодож, үнэнч шударгаар ажиллах байх. Эсвэл олон намын ч хэрэг алга. Ганц нам байвал дээр.

  • Зочин (December 08, 2016 2:17:00 pm )

    Алд бие минь алжаавал алжаатугай ахуй төр минь бүү алдар. Цаазын ялыг яагаад үгүй хийсэний учрыг ард түмэн одоо ойлгож байгаа байхаа. Гэвч “АРД ТҮМНИЙ ШҮҮХ” байдгийг мартсан бололтой. 1990 онд Монгол орон ямар байсан тэр хэв загварт нь оруулах хэрэгтэй.

  • ИРГЭН (December 08, 2016 2:17:53 pm )

    сэр мэр гэж бөөрхийлөх хэрэг байна уу? тэгье ингэх гэж уриалан дуудах зоригтой аавын хүү бна уу?

  • Anonymous (December 08, 2016 2:21:04 pm )

    ТУС ТУСДААН ӨӨРИЙН ӨӨРИЙН ХИЙСЭН ХЭРЭГТЭЙ ЯЛТАЙ ХҮМҮҮС БОЛ ЭНЭ ХҮМҮҮС ХАМГИЙН ИХ ГАЙ ТАРСАН ХУЛГХЙЧ НАР БОЛ С БАЯР Т БАДАМЖУНАЙ С СБЯРЦОГТ САЙХАНБЭЛЭГ ТЭРГҮҮТЭЙ ГАДААДЫН ТЭЖЭЭВЭР НОХОЙ НАР

  • зочин bna (December 08, 2016 2:27:00 pm )

    Зурагнууд дотор хамгийн их хор хутгагч, бүх том үйлдвэрүүд болон Төмөр зам, Эрдэнэс 5 толгой, одоо Эрдэнэт үйлдвэрийг дээрэмдэхэд гарамгай гавьяа байгуулж ,өөрсдийн хувийг төлөөлөн дарга болсон Мафийн толгойлогч ДА .Ганболдын зураг алга байна.

  • Anonymous (December 08, 2016 4:06:00 pm )

    Энэ зурган дээр байгаа 35-хулгайч гөлийгөөд- дүрээрээ зүсээрээ мөн байна 35 хулгайч-ийн зургийг яг энэ хэвээр нь музейд тавь

  • zochin (December 08, 2016 4:19:18 pm )

    ИРГЭН-г дэмжиж байна.

  • Anonymous (December 08, 2016 4:22:09 pm )

    Энэ зурганд Батүүл-н алга хор найруулагч Гончигдорж-н зураг алга АН- төрд гархаараа хяналтын албыг татан буулгаж төрийн мөнгийг хувааж иддэг зуршилтай Анх АН-1990 гарч Ардын хянан шалгах хороог БАТҮҮЛ-тэргүүтэй хувааж идэгчид татан буулгасан түүнээс хойш хяналтын албыг татан буулгаж сурсан энэ зангаа одоо ч тавихгүй байгаа

  • Халиун (December 08, 2016 4:39:02 pm )

    Яг үнэн гаргасан байнашүү

  • zochin (December 08, 2016 6:17:02 pm )

    odoo shuuj tungaaj bhr shuud l temtseld duudaj ene muusain naraas mongol uls umch hurunguu butsaaj awaad l shorond hiigeed uguh heregtei bna daa. 2 g l tsaash ni haruulahad busad ni aigaad luiwardsan hurunguu gargaad irne dee/

  • irgen (December 08, 2016 6:24:58 pm )

    Demjij bna , unen zuv um bichjee

  • ан (December 08, 2016 10:32:03 pm )

    Үнэн ялах цаг ирнэ дээ

  • ИРГЭД (December 08, 2016 10:55:54 pm )

    ОЮУ ТОЛГОЙ МЭТ ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДЫН ГАР ХӨЛ ХҮЗҮҮГЭЭРЭЭ ООСОРЛУУЛСАН БАЙГАА БАЯР НАР МАНАН МАФИЙН БҮЛЭГЛЛИЙН ТОЛГОЙЛОГЧДЫН ҮЙЛДЛИЙГ ИЛЧЛЭЭД БАЙХАД ЭНХБАЧР АЛТАНХУЯГ НЯМКА НАРЫГ ТЭДНИЙ ХАВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХАРЛУУЛАХЫГ ОРОЛДОЖ АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААЖ БАС АЙЖ БАЙЦГААНА 2017 ОНД ЭЭБИЙ БУУЖ МЕЭГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГООГҮЙ ТОХИОЛДОЛД МАНАНГ УСТАНА ХУУЛЬ ХЯНАЛТИЙХАН ЧӨЛӨӨТЭЙ ШУДАРГА АЖИЛЛАХ БОЛОМЖ НЭЭГДЭНЭ

  • зочин (December 08, 2016 11:18:28 pm )

    Монголд юу ганц үнэн бэ гэвэл энэ л үнэн, ардчилсан луйварчдаас монгол улс,монголын ард түмэн, монгол төр хөрөнгөө хурааж авах цаг ирсэн,мөн хувичлал нэрийн дор соц нийгмийн 70 жилийн хөдөлмөр, нүсэр бүтээн байгуулалт, хөрөнгийг хувааж авсан, ариун хөдөлмөрөөрөө хөрөнгөжсөн ард түмнийхээ мал аж ахуйг нэгдэлжих хөдөлгөөн нэрийн дор 1959 он гэхэд төр хураан авч болсон шүү дээ, харин ардчилагчид бол эсрэгээ эд нар дотор ариун цагаан хөдөлмөрөөрөө хөрөнгөжсөн хэн ч байхгүй, учир иймд эд нар шиг хулгайч нар монголын түүхэнд хэзээ ч байгаагүй, хөрөнгө хураах төдийгүй хүнд ял шийтгэл хүлээх хүмүүс гшш.

  • Anonymous (December 09, 2016 12:12:05 am )

    gants unen ni ene boljdee fuck gej

  • бат (December 09, 2016 12:29:20 pm )

    Увсын фракцыг устга.

  • содном (December 09, 2016 8:13:12 pm )

    Сүүлийн үед АН-ыг алга болгох гэж зүтгээд байгаа хүмүүс тэр соц нийгэмд ажиллаж амьдарч үзсэн хүмүүс юм болов уу? Хэрвээ амьдарч байсан бол ардчилалыг үзэн ядмааргүй юм.Хэрвээ соц нийгмийг мэдэхгүй хүүхдүүд хүний үгээр явж байгаа бол одоо боль гэж хэлмээр байна.Олигархуудыг бид л өөрсдөө төрүүлсэн.Бид өөрсдөө УИХ-ын гишүүдээр дамжуулж тэдний эсрэг хууль гаргуулах хэрэгтэй байна. Мөн сонгуульд оролцохдоо хүнээ олж саналаа өгцгөөж байх хэрэгтэй байна.

  • durvun berh (December 10, 2016 4:51:53 pm )

    Enhbayar end yamar hamaatai yum be joohon unen yum bichih heregtei shuu

  • durvun berh (December 10, 2016 4:52:16 pm )

    Enhbayar end yamar hamaatai yum be joohon unen yum bichih heregtei shuu

  • unen (December 10, 2016 10:40:42 pm )

    avsanaa butsaagaad ogchih tegvel amiig chini orshooe

  • zochin (December 11, 2016 12:02:15 am )

    ard tumeiim n temtsehgui bol . ednar ulam huchirheg bolno dahiad 1 jil bolvol unguruu . iim ail bolgon nasand hursen neg neg .hunee tsemtsel bosgo ‘ oligarhuudiig buudaj aliya

  • Gombo (December 11, 2016 10:00:28 pm )

    Ene hediig buugnuulj tsugluulj baigaad dund ni bumbug haychihval mongol tsevershinedee

  • Anonymous (December 11, 2016 11:15:20 pm )

    Eejee

  • бат (December 13, 2016 10:04:44 pm )

    MCS, МАК, Хурд, Женко, Бридж г. м нь яахав татвараа төлөөд, цалингаа олгоод, хуруу, хумсаа хугалаад юм хийгээд байгаа улс.Ард түмэн ойлгож салгаж байгаа. Харин хуруу, гараа ч хөдөлгөхгүй, хулгай, дээрэм хийгээд байгаа нөхдүүдийг яллах цаг гарцаагүй ирнэ гэдэгт огтхон ч эргэлзэх хэрэггүй..

  • зочин (December 14, 2016 10:07:29 am )

    энэ хулгайчдыг шүүн таслаж толгойг нь цөм буудаж цаазлах хэрэгтэй,,,,,ингэж байж төр цэвэршинэ??? монголчууд мориндоо,ура ура, ура???????????????????????????????

  • зочин (December 14, 2016 10:10:19 am )

    ээ, бурхан минь юул болох гээд душина вэ? ингэж ингэж л нэг юм боллоо доо?

  • зочин (December 15, 2016 10:59:44 am )

    хайран эх орон минь

  • tugjil (December 16, 2016 5:45:51 pm )

    neg yum bolvol sain l bna hoit ue mini saihan amidarval eh oron sain saihan baival yadag yum demjij bna putin shig huniig gargiy l daa

  • Anonymous (December 18, 2016 9:37:11 am )

    ardchilsan nam garch ireegvi bol mongold iim auyl nvvreltel udah bsiim daa

  • Anonymous (December 18, 2016 12:02:14 pm )

    Ene unen.

  • Zochin (December 18, 2016 2:18:39 pm )

    Tsogtbaatar gej hulgaichiin ner alga martsan ym baih daa

  • uyach, shinjeech (December 19, 2016 11:59:57 pm )

    YABJ YABJ NUGUU MUU NAMBARIIN XUU L BIDNII TALIIN XUN BAISAN YUM BISH UU ARD TUMEEN

  • иргэн (December 20, 2016 5:22:36 pm )

    Энэ олигархуудын хөрөнгийн хэмжээг эхлээд тогтоох хэрэгтэй байх. Тэгээд бий болгосон эх үүсвэрийг нь мөрдөн байцаах замаар илрүүлэх. Үүний дараа улсын орлого болгох эсэхийг шийвдэрлэх. Мөн ч их хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр монгол улсад минь гарч ирэх вий. Гаднаас зээл гэж явахааргүй л болно доо. Ард түмэн минь нойрноосоо сэрцгээе. Цаана чинь улс эх орныг минь худалдаж, хувааж идээд дуусгалаа ш дээ, ард түмээн !!!!!!!

  • Anonymous (December 20, 2016 6:30:25 pm )

    МАН-АН ийг сонгохоо болчох сонгоод байвал байдгаараа байна гэсэн үг

  • had (December 22, 2016 7:05:08 pm )

    Ene humuusiig l alj ustgaj baij Mongol muhluusuu salna daa. Yaj ene turiin erh medliig gartaa avsan Aluurchidiig ustgah yum ve uher mongoliin ard tumeen sereh boloogui yu darluulaal baih uu ard tumeen odoo servel yaasan yum!!!!!!!!!!!!!!!!!

  • sad (December 22, 2016 7:09:59 pm )

    Zarim neg tolgoin ajillahgui bolchihson uher mongoluud ih baih yumaa. Nambariin huug sain genee dald oroochee. Ene hun iim buzar bulhai buhniig ehluulj suuriig ni tavij Avligach Aluurchidiin etseg bolson hun gedgiig oilgohgui malnuud mongold bas ih baih yumaa. IIm tolgoitoi humuus hezeech deeshlehguieee. Sayiiin nersiin buur todorhoi bichsen humuusiig bugdiig ustga tegj baij Mongol muhluus garnaa za

  • Монгол хүн (December 27, 2016 1:05:38 pm )

    Шууд буудчихаж болдог ч болоосой. Элбэгдорж М.Энхболд Баярцогт Сайханбилэг гээд нилээд олон вирус устгагдана даа.Маш их булхай луйвар хулгай гээд аль хорвоогийн муу бүхнийг хэрэгжүүлсэн болохоор өөрсдийгөө амьд авч үлдэхийн тулд цаазгүй хуультай орон болгосон нь хэнд ч илхэн шүү дээ. Элбэгдорж энэ 8 жилд улс орныг арай дэндүү болгочихлоо доо. Миеэ хялар ерөнхийлөгч болвол Эби-н үйл хэргийг яг заавраар нь залгамжилж монгол улс монголын ард түмэн гэх нэр томъёо дэлхийн тавцангаас арчигдана шүү. Зөвхөн шүүгчдийн цалин хангамжийг хэдэн сая төгрөгөөр тогтоож цаана нь ямар булхай лувар эрүүгийн гэмт хэргийг өөрсдийнхоо санаснаар шийдвэрлүүлж байгааг нь ард түмэн хараад л чимээгүйхэн сууж байна. Зоригийн хэргийг хар л даа. Алуурчид нь олдсон байж болно./ Гэхдээ ард түмэн биш гэдэгт итгэлтэй байгаа/. Тэгвэл яагаад ахуйн аллагын хэрэг болдог юм бэ. Тэгвэл яагаад шүүх хурал нь хаалттай маш нууц болдог юм бэ. Улс төрийн аллага биш юм бол яагаад маш нууц мөрдлөг болон хавтаст хэрэг бүрдэж хурлын хаалттай хийж байгаа юм бэ гээд маш олон асуултын тэмдэг монголын түүхэнд ? хэвээр үлдэх үү. Энэ бол монголын төр эрх мэдэлтнүүдийг яаралтай огцруулж ял асуух хэрэгтэй нь цаг алдах эрхгүй болсоны хариулт шүү.

  • иргэн (January 02, 2017 8:08:53 pm )

    нам, сонгууль хоёр л монгол улсыг ийм дорой буурай орон болгож хувиргалаа.

  • baatar (January 04, 2017 12:32:20 pm )

    с.баяр, м.энхболд, сү. батболд гэх мэт оффшортонгуудаас луйварчдаас төр мөнгөө татаж аваачээ

antalya rent a car