antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2016 Comments are off

Ирэх хичээлийн жилд 433 оюутан ОХУ-д тэтгэлгээр суралцана

нийтлэсэн Admin

oyutan_01020БСШУ-ны сайд Ж.Батсуурь арваннэгдүгээр сарын 28-аас арванхоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн талаараа мэдээлэл хийлээ.

Айлчлалын хүрээнд ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын сайдтай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргажээ. Мөн ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийгийн урилгаар ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохиогдсон “Олон улсын соёлын V чуулга уулзалт”-д оролцож, хоёр улсын соёлын салбарт хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн байна.
ОХУ-д 2017-2018 оны хичээлийн жилд 433 оюутныг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр сургах болсон талаар Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь мэдээллээ. Салбарын сайд өнгөрсөн сарын 28-наас арванхоёрдугаар сарын 2-ний өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэ хүрээнд ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны сайд О.Ю.Васильева болон Россотрудничество агентлагийн дэд дарга Г.Д.Юрьевич нартай уулзалт хийж, дээрх тохиролцоонд хүрсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар болон Эрдэнэт хотуудад үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын ерөнхий боловсролын аттестат хүлээн авдаг сургууль /ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх сургууль, Плехановын нэрэмжит сургууль, Эрдэнэтийн сургууль, Орос Монголын хамтарсан III сургууль/ төгсөгчид ОХУ-ын ерөнхий боловсролын шалгалтыг Орост очиж өгдөг байсан бол хэлэлцээрийн үр дүнд төгсөлтийн ерөнхий шалгалт авах төвийг Монгол Улсын Багшийн их сургууль дээр түшиглэн байгуулахаар болсон байна. Мөн эдгээр сургууль төгсөгчдийн ерөнхий шалгалтын дүнг үндэслэн ОХУ-ын Их, дээд сургуульд үнэгүй суралцуулахаар болсон талаар Россотрудничество агентлагтай тохирчээ. Энэ жил дээрх сургуулиудыг төгсөх 130 гаруй монгол сурагч ОХУ-ын ерөнхий шалгалтад орно гэсэн урьдчилсан тоо гарсан байна.
Мөн ОХУ-ын соёл, урлагийн их, дээд сургуулиудад элсэн суралцах монгол иргэдийн сонгон шалгаруулалтыг ОХУ-д очиж өгдөгийг 2017 оноос Монгол Улсын газар нутагт зохион байгуулахаар болжээ. Айлчлалын хүрээнд МУБИС-д Орос хэлний сургалтын төвийг ОХУ-ын М.В.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн дэмжлэгээр байгуулахаар болсон байна.
Мөн 2017-2018 оны хичээлийн жилд орос хэлний бэлтгэл анги нээж хичээллүүлэх бөгөөд ингэснээр дараагийн жилүүдэд ОХУ-д суралцах залуусыг нэг жилийн бэлтгэл курст суралцуулаад, тус улсын тэтгэлэгт хамруулах боломж бүрдэж байгаа аж. Түүнчлэн тус улсад ЕБС-ийн орос хэлний багш нарыг зуны сургалтад хамруулахаар тохиролцсон байна.

ОХУ-ын дасгалжуулагчид гэрээгээр ажиллана

БСШУ-ны сайд Ж.Батсуурь ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын I орлогч дарга, ОХУ-ын Олимпийн хорооны Ерөнхийлөгч А.Д.Жуков, Төрийн Думын Биеийн тамир, спорт, аялал жуулчлал, залуучуудын байнгын хорооны дарга М.В.Дегтярев нартай арваннэгдүгээр сарын 29-нд, ОХУ-ын Спортын сайд П.А.Колобковтой арваннэгдүгээр сарын 30-ний өдөр тус тус уулзсан байна. Улмаар хоёр улсын биеийн тамир спортын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал, мэдээлэл солилцжээ. Уулзалтын үеэр спортын салбарт дараах чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ. Спортын салбарт хамтран ажиллах санамж бичигт 2017 оны долоодугаар сард гарын үсэг зурахаар болсон байна. Мөн хоёр улсын Үндэсний шигшээ багуудын хамтарсан бэлтгэл цугларалтыг 2018 оноос ээлжлэн зохион байгуулахаар тохиролцжээ. Мөн тус улсын өндөр зэрэглэлийн дасгалжуулагчдыг манай улсад гэрээгээр ажиллуулж, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, төрийн байгууллагын болон спортын холбоодын мэргэжилтнүүдийг ОХУ-ын Спортын яамны харьяа Сочи хотын Олимпийн академид давтан сургах, мэргэшүүлэх, өвлийн болон багийн спортын дасгалжуулагчаар сургах оюутны тоог нэмэгдүүлэхээр болжээ. Түүнчлэн Монгол Улсад 2020 онд зохиогдох “Азийн хүүхдийн спортын наадам”-д шаардагдах төсөвт дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Хөгжим бүжгийн дунд сургуулийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

БСШУ-ны сайд Ж.Батсуурь айлчлалын хүрээнд ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийтэй албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр соёлын салбарт дараах чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ. Тухайлбал, хоёр улсын кино өдрүүдийг 2017 онд харилцан зохион байгуулах, Монгол Улсын Хөгжим бүжгийн дунд сургуулийг Хөгжмийн их сургууль болгон өргөжүүлэхэд ОХУ-ын тал дэмжлэг үзүүлэх, хоёр улсын сонгодог хөгжмийн тоглолтыг харилцан зохион байгуулах, соёлын өдрүүдийг 2018 онд өргөн цар хүрээтэйгээр харилцан зохион байгуулах, ОХУ-ын Төв номын сан Монгол Улсын Төв номын сан хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг ажлыг тохиролцсон байна.

Хамтарсан экспедицийг үргэлжлүүлнэ

Айлчлалын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ОХУ-ын “Суурь судалгааны сан”-гийн хооронд хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Энэ хүрээнд био анагаах, газар зүй гэсэн тэргүүлэх чиглэлүүдээр дараах арга хэмжээг зохион байгуулахаар харилцан тохиролцов.
Хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан хамтарсан олон улсын хурал, хоёр улсын Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.
Ингэснээр палентологи, геологи, биологийн хамтарсан экспедицийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. Монгол Улсын залуу судлаачдыг ОХУ-ын Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдэд хамтарсан судалгаа хийлгэх, дадлагажуулах сургалтад хамруулахаар боллоо.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car