antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2016 2 comments

Ука стайл эрчийг авав

нийтлэсэн Admin

15321705_1266886790049248_1274693359_ossssКиви хамтлагаасаа өрх тусгаарлаж хувийн карьераа хөөсөн Ука буюу Уламбаяр сүүлийн үед уран бүтээлийн арвин олз омогтой жинхэнэ эрчийг үзүүлж яваа. Залуусыг байлдан дагуулж хэдэн сарын туршид хит болж чадсан түүний “Маргаашийн нарлуу хамт аялах уу?” уран бүтээл нь түүний содон гэдэг тодотголыг илүү баталсан гэхэд хэн ч маргахгүй. Сошиалаар нялх балчираас эхлээд настан буурлууд ч хүртэл толгойндоо алчуур зүүж дээлээрээ гоёсон байхыг хараад дуучин бүсгүйд нэгэн сонирхолтой challenge эхлүүлэх санаа төржээ.  Хамгийн их хүнийг хамруулж олноороо оролцож чадсан албан байгууллагын шинэ жил дээр тус уран бүтээлээ дуулж өгнө гэсэн болзолтой бөгөөд хүмүүс ч ихэд дэмжиж нэгдэж эхэлсэн байна. Үүнд “Их Засаг” их сургуулийн багш ажилчид, оюутан залуус ч мөн нэгджээ. Тэд сургуулиараа Ука стайлаар хувцаслаж дуулж бүжиглэсэн нэгэн өвөрмөц арга хэмжээ болсон бөгөөд үүгээрээ бусаддаа нийгмийн идэвхи оролцоотой байхыг үлгэрлэж эвсэг хамт олон гэдгээ ч батлав бололтой.

15321636_1266886800049247_1308895228_osssssss 15388752_1266886796715914_1772901795_osssss

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин bna (December 07, 2016 2:46:51 pm )

    Эргүү үхрүүд.

  • зочин (December 08, 2016 1:08:03 pm )

    дээл өмсөж алчуур зүүхийг ука ямар гаргасан юмуу. хөдөөнийхөн гэртээ ч гадаа ч малаа саахдаа ч бүгд л дээл өмсч алчуур зүүдэг ш дээ. би ч гэсэн хотынх ч гэсэн үнээгээ саахдаа дээл өмсч алчуур зүүдэг. ямар солиотой нь ука стайл ч гэх шиг юм гаргаад байгаа юм.инээд хүрчлээ.

antalya rent a car