
БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мүн Сан Гын мягмар гарагт мэдэгдэхдээ “армийн дотоод сүлжээнд холбогдсон зарим компьютерын терминалуудад компьютерын вирус халдварласан” гэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “зарим баримт бичиг, тэдгээрийн дотор цэргийн нууц мэдээллийг хакердсаныг мөрдөн шалгалтаар тогтоогоод байна. Уг кибер халдлагыг Умард Солонгосын тал үйлдсэн” гэсэн байна.
Армийн эх сурвалжуудын ярьснаар, Өмнөд Солонгосын армийн дотоод сүлжээ кибер халдлагад анх удаагаа өртсөн нь энэ ажээ.
Энэ оны наймдугаар сард Умард Солонгосын хакерчид Өмнөд Солонгосын засгийн газрын 50 гаруй албаны хүн, тэдний дотор дипломатчид, аюулаас хамгаалах хүчний ажилтнуудын цахим шуудангийн нууц үгийг хулгайлж байсан юм.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Холбоотой мэдээ
-
хүннү (December 07, 2016 1:37:01 pm )
Хойдууд ч чадаж байнаа. Өмнөдийхөн ч яахав ерөнийлөгчөө огцруулаад санаа нь амраад байгаа улс.
1 Comment