antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2016 12 comments

Ч.Улаан гишүүний 100 саяын задаргаа ил болох уу?

нийтлэсэн Admin

1d6fa6ea-36e8-4906-958c-63d0eba4f4ca“Ц.Шаравдоржоос  Ч.Улаанд хүргэх ил захидал”  гэсэн хаягтай товч бөгөөд тодорхой үгсийг  дайсан нэгэн  захиа саяхан  хэвлэлээр гарсан. Нэг намд харъяалагдаж явсан хоёр нөхрийн байр суурийг ч  олон нийтэд тодотгож өгсөн. Тэр дотроос “…Намын төв аппаратаа харж ханддаггүй юмаа гэхэд, таныг өдий хүргэсэн, өнөөдөр авч яваа Сүхбаатар аймгийнхаа МАХН-ын байгууллагыг огтын анхаардаггүй байсан хэрнээ, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө хүн чанараа умартан байж, албан тушаалыг санагалзан байж МАН-д очихдоо Сүхбаатар аймгийн МАН-ын хороонд 100 сая төгрөг бэлнээр гардуулж өгөөд сонгуулийн ажилдаа орсон гэнэ билээ. Үүнийг сонсоод, “Гарын таван хуруу”-ны Шагдар, түүнд хаягдан үлдсэн өнчин та­ван хүүхдийн түүх өөрийн эрхгүй бодогдож билээ. Тэгэ­хээр Танд мөнгө бол байна, харин хүн ча­нар бол алгаа. Нэмээд хэнд долигонох, хэнийг дээрэлхэхээ бас мэдэж байна гээч” гэсэн үгс анхаарал татна.

Тэгвэл Ч.Улаан УИХ-д сонгогдохдоо  өнгөрсөн сонгуулиар Сүхбаатар аймагт 100 саяыг цацаж гарч иржээ. Өөрөөр хэлбэл, санал худалдаж авахад 100 саяыг зориулсан гэж ойлгож болохоор байна. Сүхбаатар аймагт хаана, хэнд, ямар байгууллагад санал худалдаж авахаар мөнгө тараав гээд мөшгиж үзвэл тодорхой тоо баримт гарах нь тодорхой. Судлаад, тогтоочихсон ч байгаа юм бил үү, өдийд  хэн мэдлээ.

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Зочин (December 07, 2016 12:52:50 pm )

    Сурталчилгааны материал, шадар туслахуудын урамшуулал гээд Их хуралд дэвшиж байгаа хүнд мөнгө хэрэгтэй байдаг юм байгаа биз дээ.

  • iiiiii (December 07, 2016 1:12:26 pm )

    shalgaach vnen bol huuli vilchleed ulaanig shorond ,hudlaa baivaval shavkag shorond hiih heregtei shv de

  • Баяр. (December 07, 2016 2:33:06 pm )

    Улаан сайд Сангийн яаманд байхаар улсын данс улайж ирсэн түүхтэй, харин хувийн данс нь цулайдаг бололтой дог оо

  • ЗОЧИН (December 07, 2016 6:06:17 pm )

    ЦАЙРТ МЕНЕРАЛ ГЭЖ КОМПАНИ БИЙ ШҮҮ ДЭЭ.

  • Anonymous (December 07, 2016 7:39:39 pm )

    ойлгомжтой л гар ш дээ , энэ улаан бол … гэтэл ийм цайчихсан хуурамч амьтдыг сонгоод л байх юм , хохь нь гэхээс өөр юу ч хэлэхэв дээ

  • Зочин (December 07, 2016 10:38:51 pm )

    УРВАДАГ УЛААН УЛАЙХ Ч ҮГҮЙ УЛААН

  • могол (December 08, 2016 10:55:44 am )

    Ер нь сонгогчид ямар хүмүүсийг сонгоод байгаагаа бодох болсон. Хэнийг сонгох вэ гэдэг дээр анхаааралтай хандах хэрэгтэй. Одоо хэн нэгэн рүү дайрахаасаа өмнө өөрийнхөө толгой руу сайн цохь дараа нь алдаагаа яаж засах вэ энэ нөхрийг яаж буцаах вээ гэдэг замаа хайсан нь дээр байхаа.

  • Ulaan (December 08, 2016 12:06:54 pm )

    улаан бол Улаан явдалтай нөхөр цаг сайхан байх үеээс Цайрт Менрал-н эзнээр суусан хүүхний эрлэгэ урваач байхаас ч яахав дэ муу эр гэдгийг СҮА бүгд мэддэг хэрнээ
    муулан муулан сонгох юмаа новш гэж

  • Зочин (December 08, 2016 1:57:03 pm )

    Сухбаатарын хүмүүсийг хуураад сурчихсан хэдэн гаруудыг Улаан хөлслөөд гар хөл болгочихсон байвал яахийн Энхбаярын хүмүүсийг худалдаж авдаг туршлага

  • Зочин (December 08, 2016 2:30:10 pm )

    Улаандаа гэхээсээ системдээ байгаа бусуу? Яаж засах вэ???

  • zochin (December 08, 2016 11:47:00 pm )

    MONGOLCHUUD UUR UURSDIIGUU BARIJ IDEHNEE YAMAR MUUHAI SHIWSHIG BE.Ewtei bol hvhtei mongolchuud aa

  • зочин (December 10, 2016 11:24:26 am )

    Улаан ч гайгүй, хамгийн үл бүтэх хүн С.Эрдэнэ-г л Баянголчууд сонгоод байхаар энэ улс орон хөгжих үү,

antalya rent a car