antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2016 21 comments

АН-ын “их зодоон” Их хурал дээр нь ч үргэлжилж байна

нийтлэсэн Admin

12-7-1_700x700Найман жил “завсарласан” АН-ын Их хурал өчигдөр эхэллээ. Урьдчилан төлөвлөсний дагуу Намын дарга З.Энхболд илтгэл тавьж, араас нь зарим нөлөө бүхий гишүүд нь үг хэллээ.

Шуудхан хэлэхэд АН-ынхан энэ Их хурлаараа хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалдаа хүртэл нэлээд удах бололтой. Учир нь, өнгөрсөн сонгуулийн ялагдлын шалтгааныг хэлэлцэж буруутныг олж тогтооно.

Мөн АН ялалт байгуулж, засаглаж эхэлсэн 2012 оны намраас хойш хоорондоо тэмцэлдэж буй лидерүүдийнх нь толхилцоон Их хурлын индэр дээр ч үргэлжлээдхэв. Тэдний дараа орон нутгаас ирсэн хүмүүс ч үгээ хэлэхийг хүсч байгаагаа илэрхийлж байсан юм.

Энэ мэтчилэн АН-ын Их хуралд үг хэлэх гэсэн  гишүүдийнх нь цуваа тасрахааргүй харагдсаныг хэлэх хэрэгтэй.

З.Энхболд: МАН АЖЛАА ХИЙ

АН-ын гишүүд Их хурлынхаа оршил болгож, морин цагт Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн. Намын дарга З.Энхболд  “…1206 оны арванхоёрдугаар сарын 6 бол Чингис хаан ширээнд суусан түүхэн өдөр. Харин 2006 оны энэ өдөр таван нам нийлж АН-ыг шинэчлэн байгуулсан. Бид Чингис хааны нам. Тиймээс эрх барьсан цагтаа Сүхбаатарын талбайн нэрийг Чингис хааных гэж  өөрчлөх л болно” хэмээн хошигнох, егөөдөхийг хослуулан хэлж байв.

 З.Энхболд өнгөрсөн сонгуулиас хойш ам нээл­гүй удсан. Тэрээр намын гишүүдээсээ зайгаа барьж, хэвлэл мэдээллээс ч хол байсан юм. Иймд түүний хэлсэн үг, илэрхийлсэн байр суурь, тавьсан илтгэл  анхаарлын төвд хүлээлттэй  байлаа. Хамгийн гол нь сонгуулийн ялагдал, хариуцлагын тухайд түүний юу хэлэх нь сонин байв.Тэгвэл тэрээр үгээ холоос, тодруулбал 2012 оны сонгуулийн өмнөх үеэс эхлүүлж, олон тоо баримт дурдсаны дотор МАН-ыг шүүмжилж, намаа өмөөрөв. Тэрээр “…Н.Алтанхуягийн болон Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2012 оны сонгуулийн амлалт, намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр бүхий л чадлаараа ажилласан. Бахархам амжилт гарсан. Засгийн газарт МАХН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН, МАН-тай хамтран ажилласан. АН бүхэлдээ улс орны суурь хөгжил, эдийн засгийн өсөлтийн эхлэлийг тавьж өгсөн нь бидний бахархал. Бонд гаргаж эдийн засгаа өсгөсөн. Бид эрх барихдаа улс орноо хөгжүүлэх зорилгыг тэргүүн зэрэгт тавьсан. Чингис бондыг МАН-ынхан их шүүмжилдэг. Үнэндээ Ардын намын дарга нарын баяр баясгалантайгаар тууз хайчлан нээж байгаа бүтээн байгуулалтууд Чингис бондын мөнгөөр хийж буй бүтээн байгуу­лал­тын үр дүн юм. Тэгвэл МАН-ын ургийн мод өдрөөс өдөрт нахиалан цэцэглэж байна. Дэлхийн энх тайваны бэлгэ тэмдэг Далай багш Монголд өмнө нь ирж л байсан, явж л байсан. Энэ бүхнийг бид дипломат аргаар шийддэг байсан. Тэгсэн өнөөдөр хилийн хураамжаа нэмэгдүүлж, бүх албан ёсны хэлэлцээрээ зогсоочихоод буруутан хайж байна. МАН ажлаа хий. МАН-ын төрийн ажлын туршлагагүй, мэргэжлийн бус сайд дарга, Монголбанкны ерөнхийлөгч нар зөвхөн АН-ыг гутаан доромжилсноос болоод эдийн засаг уналтад орсон. Ийм хүмүүстэйгээ хариуцлага тооц” гэв.

Харин тэрээр намын шинэчлэлийн асуудлаар “Би АН-ын даргаар хоёр жил ажилласан. АН-ыг фракцгүй, бодлогын нам болгохоор зорьсон. Намын даргыг намын нийт гишүүдээсээ сонгогддог байх нь зөв гэдэг бол манай намын бодлогын томоохон шинэчлэл болно. АН өөрийн байгуулсан засгаа унагах нь бодлогын өрсөлдөөн биш гэдгийг хүлээн зөвшөөрч, үүнийг дахин гаргахгүйн тулд дүрмээ өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.

Хүлээлт үүсгээд байсан сонгуулийн ялагдлын хариуцлагын асуудлаар “Өрсөлдөгч нам хууль, хүчний байгууллагуудтай хамсан манай намын гишүүдийг  харлуулах ажлыг их хийсэн. Нөгөө асуудал нь сонгуулийн үед царцааны нүүдлээс болж Хөвсгөл, Увс, Баянхонгор, Өмнөговь  зэрэг аймагт АН арав гаруйхан хүний  саналаар ялагдсан. УИХ-ын сонгуулиар нэг хүний саналыг дахин дахин өгсөн ноцтой асуудал гарсан. Сонгогчдын бүртгэлийн асуудалд алдаа гарсан.төрийн байгууллагууд нягтлах хэрэгтэй.  МАН сонгуулиар мөнгө тараасан. Гэвч, хууль, шүүхийнхэн нүдээ аниад өнгөрсөн. МАН-ыг засагтаа оруулсан нь Үндсэн хуулийг өөрчлөх явдал байсан. Гэвч, Үндсэн хуулийг өөрчилж чадаагүй нь бидний алдаа. АН-ыг хагаралдуулах оролдлого удаа дараа гарсан. Магадгүй манай нам түүхэндээ анх удаа ийм увиагүй  нөхцөл байдалд сонгуульд орсон байх. Цаашид ардчилсан хөгжил, дэвшлийн төлөө байх нийгмийн захиалга бидэнд бий” гэв.

Х.Тэмүүжин: АН-Д ШИНЭ САЛХИ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Түүний дараа АН-ын  шинэтгэлийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин танилцуулав. ҮЗХ-ны гишүүдийн олонх манай нам сайн дүрэмтэй. Иймд өөрчлөх, шинэчилсэн найруулга хийх шаардлагагүй гэснээр шинэтгэл гэж нэрлэжээ.

Х.Тэмүүжин “…Бид аливаа шийдвэрийг зөвшилцлийн зарчмаар, гэхдээ дүрмээ сахиж, цөөнх болсон нь олонхийн шийдвэрээ дагаж, олонх нь цөөнхөө хүндлэхгүй бол бид цүнх барьсан хүмүүс, фракцид хуваагдсан хүмүүсийн тэмцлийн талбар болно. АН-д шинэ салхи хэрэгтэй. Тогтоол ус өмхийрдөг. Тиймээс хаалга үүдээ сайн нээх хэрэгтэй. Намын бүртгэлийг цахимжуулж, тэр нь нээлттэй байж хуйвалдааны намаас салах цаг болжээ. Нээлттэй, оролцоотой, цахим ардчил­сан нам гэдэг энэ хурлаас гараад 2017 оны хоёр сард шинэ дүрэмтэй, шинэ даргатай, шинэ гишүүдтэй болно” гэдгийг онцлов. Шинэтгэлийн хөтөлбөрт  ҮЗХ-г 330 хүнтэй болгох, Гүйцэтгэх зөвлөлийг Ерөнхий зөвлөл болгох, ҮЗХ-ны гишүүдийн нэг жи­лийн татварыг таван сая төгрөгөөр тогтоосон байна.

СО ГАВЬЯАТ АН-ААС ГАРАХАА МЭДЭГДЛЭЭ

Харин үдээс хойшх хурлаа хаалттай горимд шилжүүлснээр сэтгүүлчдийг оруулсангүй. Уг нь Их хурлын эхэнд АН алдаагаа ард түмэнтэйгээ хамт ярьж, шийднэ,  нээлттэй хуралдана  гэж байсан юм. Үдээс хойшх хуралд төлөөлөгчид нэг хүн гурван минутад багтаан  үг хэлсэн байна. Энэ үеэр орон нутгийнхан “Та нар сонгууль болохоор биднийг бэлгэвч шиг хэрэглэчихээд хаячихдаг” гэх зэргээр гомдол мэдүүлсэн. Хаалттай хаалганы цаана нэлээд ширүүн үг шидэлцэв. Ш. Батбаяр, Лу.Болд, Да.Ганболд, Д.Сосорбарам, Н.Алтанхуяг нар үг хэл­­сэн. Эндээс онц­лоход Д.Сосорбарам гавьяатын үг Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдоржоос Н.Алтан­хуягт дайсан байж магад­гүй хэмээн намынх нь гишүүд шивэр авир гэцгээж байв. Учир нь Со гавьяат Н.Алтанхуягийг шүүм­жилсээр үгээ дуус­гасан. Тэрээр Н.Алтанхуяг хүр­гэнээ ЗГХЭГ-ын дарга болгосон зэргийг дурдаад на­маасаа гарч шинэ нам байгуулна гэдгээ мэдэгдэж Их хурлыг орхин гарсан юм.

Н.Алтанхуяг: Ч.САЙХАНБИЛЭГ НАДААС ЗАСАГ АВААД СОЛЬСОН ХҮМҮҮС МАН-Д ЗАСАГ ОЧСОНЫ ДАРАА Ч БАЙЖ БАЙНА. ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?

Дараа нь Н.Алтанхуяг үг хэлсэн. Түүний хэлсэн үгээс заримыг онцлон хүргэе. Тэрээр “…АН ялагдсан бус харин АН-ыг яаж ялагдуулсан тухай би хэдэн үг хэлэх хэрэгтэй. Та нарт ямар ч буруу байхгүй, АН-д буруу байхгүй, ард түмэнд ч буруу байхгүй. АН-ыг сүүлийн 3,4 жилийн зохион байгуулалтай үйл ажиллагааны үр дүнд ялагдуулсан. Би үүнийг хэлэх гэж их хүлээсэн юм. …Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан АН-ын гишүүдийг би ерөөсөө буруутгадаггүй. Харин зохион байгуулагчидтай нь л ярьдаг. Тэрийг би та нарт хэлчихсэн. З.Энхболд дарга байна уу?  …Бид нар нэг юм мартчихдаг. Улаанбаатарт байгаа хэдэн дарга юм уу, УИХ-ын хэдэн гишүүнээр АН-ыг төсөөлөхөө болих хэрэгтэй. АН бол ард түмнээс үүдэлтэй, АН-ын мянга мянган гишүүнээс тэдний дэмжигчдээс бүрддэг. Бид үүнийгээ мартаж байна. Дарга болохоороо чих нь дүлийрч, нүд нь юм харахаа больж байна. Бидний алдаа энэ.

 Манай Х.Тэмүүжин овоо ажиллаж байсан, гэтэл яав. Хууль хяналтын салбарын шинэчлэл олигтой явсангүй. Энд манай Засгийн газар ажлаа хийгээд бүтээн байгуулаад явж байхад нөгөө талд хууль хяналтын байгууллага дээр хонгилын тогтолцоо үүсгэж, хүмүүсийг хэл­мэг­дүүл­дэг тогтолцоо бий болгосон. Хууль хянал­тын байгууллагуудад шу­дар­га хүмүүс байгаа. Тэднээс айдаг учир тусдаа хонгил үүсгэсэн. Мөрдөн байцаагчаасаа эхэлдэг, магадгүй манай Ц.Элбэгдорж хүртэл явдаг байх. Захиалга өгдөг, зохиомол хэрэг үүсгэдэг, шалгадаг, дарамталдаг. Өөрийн гэсэн мөрдөн байцаагчтай, өөрийн гэсэн прокурортой, шүүгчтэй. Үүнийг ганцхан манай Ц.Элбэгдорж хийгээгүй. МАН-тай хамтарч хийдэг. МАН-ын дарга М.Энхболд чимээгүй суучихаад л, АН-ынхан л болохгүй байна, бүтэхгүй байна гээд ард нь хараад сууж байдаг. Би УИХ дээр хэлсэн үгээ дахин хэлье. АТГ-ын дарга Н.Ганболд гэдэг хүн таван жил ажиллаад өөрийн хүслээр ажлаа өгсөн. Тэр хүн М.Энхболдыг Хотын дарга байхад Цагдаагийн дарга байсан хүн. Ерөнхий сайд байхад нь Тагнуулынх нь дарга байсан хүн. Манай нам УИХ-тай Ерөнхийлөгчтэй, засагтай атлаа хууль хүчний байгууллагуудын даргаар МАН-ын хүмүүсийг томилж байсан.

Юунаас болоод ялагдав, яагаад биднийг ялагдуулав. Алтанхуягийн Засгийн газар огцорсны маргааш ТЕГ-ын даргыг өөрчилсөн. Цагдаагийн даргыг өөрчлөөд өөр хүн тавьсан. Алтанхуягийн Засгийн газрыг унагаад Ч.Сайханбилэг бүх хүнийг өөрчилсөн байтал АН-аас МАН засаг авчихаад байхад тэр хүмүүс өөрчлөгдөхгүй л байна. Юу гэсэн үг вэ. Энэ бол АН-ыг ялагдуулахын тулд хууль хүчний байгууллагыг ашигласан гэсэн үг” гэв.

Ийн эхний өдрийн хурал оройн 18 цагт өн­дөр­лөв. АН-ын Их хурал өнөөдөр 10 цагаас СТӨ-нд үргэлжлүүлэн хурал­даж Үндсэн дүрмийн өөрч­лөлтөө танилцуулах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Anonymous (December 07, 2016 10:54:55 am )

    АН-ыхан гүн хямралд орсон байна З-Энхболд би бол гишүүдийнхээ овгийг мартсан байна хурал онгойв алх хаана байна алхаа мартсан б айна алхаа санж байна шүү энэ тэнхим бол ЧИНГЭС нэртэй энд хурал хийж байвал АН-ыхан гэж бод СҮХБААТАР нэртэй тэнхимд хурал хийж байвал МАН-ыхан гэж бод бид ахиад төрд гарвал СҮХ-н талбайг ЧИНГЭС болгоно

    • Anonymous (December 07, 2016 5:15:45 pm )

      ямар дураараа гасалдаг жингэр вэ чи

  • zochin (December 07, 2016 11:18:49 am )

    MAN-N BUUNI NOHOI R.CHINGISIG SAIHANBILEG LALAR YAH GEJ TABISAN YUM BE

  • Зочин (December 07, 2016 12:04:39 pm )

    АН хулгайч нар тарвал таарна.

  • зочин (December 07, 2016 12:14:36 pm )

    яагаад ялагдав гэж тэнэгтэхээ боль та нар ард түмэнээ дөрвөн жил их доромжилсон маанагууд мэдэхгүй гэж бодож ард түмний хөрөнгөнөөс нь их цусалсан урд эгнээний хүмүүс шалгуулхаа хүлээж бай юун нам мам дарга энэ тэр та нарт хамаагүй та нарыг сонгох юм бол нам чинь газрын хөрснөөс арчигдана

  • Anonymous (December 07, 2016 12:21:11 pm )

    Сайханбилэг ичих нуургуй хун юм ийм хумуус монголоо еренд оруулсан гэхэд гайхах зуйлгуй дээр дооргуй яридаг бичдэг хуулийнхан шалгадаггуй шалгах хумуус нь тустаа гээд л байгаа

    • зочин (December 07, 2016 10:56:34 pm )

      Сайханбилэг Алтанхуяг шиг болохыг хүсээгүй байлгүй дээ. Алтанхуяг бол намын дарга ч хийж байсан, ерөнхий сайд ч байсан хүн энэ зэргийн дарамтыг үүрээд гарчихтайгаа биз. Сайханбилэг бол дөнгөж л ерөнхий сайдын суудлын захаас атгаж байгаа хүн, тэнэг л биш бол юу гэж алдахыг хүсэхэв. Эс бөгөөс улс төрийн үхдэл болох ёстой байсан юм уу. энэ үүднээс харвал түүнийг айхтар буруутгах үндэслэл байна уу, огцруулах кноп дарсан гишүүдтэй яг адилхан санагдана

  • бат (December 07, 2016 12:37:22 pm )

    АНыхан Хурдан Хоёр танхимтай парламенттай болго тэхгүй бол Монггол улс сүйрлээ

  • зочин (December 07, 2016 2:10:32 pm )

    Ингэж нүдний булайгаа чирж байхаар АН тарчихаа СО шиг үгээ хэлээд гараад явах хэрэгтэй

  • зочин (December 07, 2016 3:08:41 pm )

    ман-г байгаа цагт монгол улс хөгжхүү ман зайлаасай

  • Ichih nuur gej alga boljee zarim humuust (December 07, 2016 4:02:57 pm )

    Yanaa, Saihanbileg yasan ichdeggui yum be, Altanhuyag saidiin oodoos haraad ineegeed suuj baih yum. Nuuree buruulj zugtaamaar baital chin

  • ЗззочиночинкочиночинзочинЗочин (December 07, 2016 4:26:16 pm )

    АН-ын лидер гээд байгаа хүмүүс ард түмнийгээ юу ч мэдхгүй, мэдсэн ч бид яах ч үгүй гэж их олон жил доромжиллоо доо. Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ гэдэг шиг л. Одоо гор нь гарч, тар нь танигдаж байна.

  • ЗОЧИН (December 07, 2016 6:02:48 pm )

    ӨРӨВДМӨӨР Ч ЮМДӨӨ ЛАЛАРТАНГУУД.

  • Anonymous (December 07, 2016 7:00:14 pm )

    Алтанхуягаа эмчид үзүүлээчээ бүр зүүлж орхиж наадах чинь

  • Улс тор судлаач. (December 07, 2016 8:06:24 pm )

    Ч.Сайханбилэг нь Н.Алтанхуягийг дэмжлэгтэйгээр мон ч олон жил дарга сайд хийгээд, эцэст нь Еронхий сайд Н.Алтанхуягийн “БАРУУН ГАР болох Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын даргын ажлыг хийж байгаад, “Ц.Элбэгдоржийн хусэлтээр Н.Алтанхуягаасаа урваж” Н.Алтанхуягийгаа ОГЦРУУЛЖ оороо Еронхий сайд болсон юм. Ч.Сайханбилэг нь Еронхий сайд болмогцоо АН-аас торийн албанд ажиллаж байсан бух журамын нохдийгоо халж, тэдгээрийн оронд МАН-ын нохдуудийг томилох ажлыг хийж эхэлсэн юм. Гэвч Ч.Сайханбилэг нь одоо АН-ын Их Хуралд орчихоод л “их хурлын толоологч бухэн оорийг нь шуумжлээд л байхад ЮУ Ч БОЛООГУЙ ЮМ ШИГ ИНЭЭГЭЭД Л СУУЖ БАЙГААГ НЬ ХАРАХАД энэ ч ЭРУУЛ БИШ ЭЭ гэж бодогдож байлаа. Харин Н.Алтанхуягийн илтгэлийг сонсоод АН-д унэхээр сайн менежер байсан байна гэж бодоод л тууний тухай хэдэн зуйл бичихээр шийдлээ. Н.Алтанхуягийн талаар сэтгуулч Г.Долгорсурэн гэдэг хун хэд хэдэн Хэвлэл Мэдээлэлийн Хэрэгсэл дээр “ZUV.mn сайтын сурвалжлах баг, хучин чармайлт гарган ажиллаж, мэдээллийг тодруулан, нийтэд хургэж байна” гээд бичсэн байна. Би тэр нийтлэлийг нь анализ хийгээд, хууль зуйн хувьд нотлох баримтыг бурэн гуйцэт тодруулаагуй байж ХУНИЙ НЭР ТОРИЙГ УНАГААХ АЖЛЫГ ХИЙСЭН БАЙНА гэж узлээ дээ. Иймд сэтгуулч та дараахь зуйлуудийг ОЛЖ ТОГТООГООД энэ МЭДЭЭЛЭЛЭЭ ЗАЛРУУЛАХ Л ХЭРЭГ ГАРГАХ НЬ байна даа гэж зовлох байна. Уунд :
    1. 2016 онд Н.Алтанхуягийн АТГ-т гаргаж огсон ХОМ-ээс нь харвал хоронгийн эх уусвэрийн тайлбарт “Хуучин байсан кофений зориулалттай уйлчилгээний байшинг буулгаж оффис болгоход 1 давхрыг авсан” гээд мэдуулэгт бичсэн байгаа нь омно нь кофений зориулалттай жижигхэн байр байсан бололтой юм. Энэ кофений байрны Ул Ходлох Хоронгийн Гэрчилгээ нь хэний нэр дээр байсан бол. Миний бодолоор эхнэрийнх нь нэр дээр байсан бол энд ямар ч гэмт гэргийн шинжтэй уйлдэл байхгуй байна шуу. Н.Алтанхуяг нь нэгэнт ажлаасаа чолоологдсноосоо хойш бол АТГ-т ХОМ гаргаж огох шаардлага хуульд байхгуй шуу дээ.
    2. Хуучин байсан кофений зориулалттай уйлчилгээний байшинг буулгаж, ах дуу нартайгаа хамтарч, оффисийн жижигхэн байшин бариулаад, туунийгээ зах зээлийн унээр 130.сая гэж унэлэсэн бол энэ нь ямар ч хууль зорчсон уйлдэл биш юм. Ер нь хун омч оо “1 тэрбум эсвэл 10 тэрбум” гээд ч унэлсэн, ямар ч хууль зорчсон асуудал биш шуу дээ. Тэгэхээр омнох жилд нь 30 сая байсан дараа жил нь яагаад 130 сая болоод осчихов гээд гайхаад байх зуйл огт байхгуй. Энэ нь тухайн хувь хуний омч оо унэлж байгаа нэгэн хэлбэр болохоос биш, шууд унэ нь биш юм л даа.
    3. Ер нь хэдэн ах дуу нар нийлж, кофений зориулалттай жижигхэн байшингаа буулгаж, оффисийн байшин болгож, давхар давхараар нь ах дуу нар хуваагаад нэг нэгээрээ санхуужуулчих хоронго, монго эрх биш байх байлгуйдээ. Энэ нь захын ах, дуу нарт л байдаг асуудал. Тэгээд ч Монгол Улсын Еронхий сайдын ажлыг хийж байсан, Чацарганы том аж ахуйтай, амралт сувилалын газартай энэ хунд жижигхэн оффисын байшингын нэг давхрыг бариулчих монго байхгуй байна гэж яагаад ч байхгуй. Тэгэхээр сэтгуулч Г.Долгорсурэн минь мэдэхгуй юмаар хооцолдож, бусадын нэр хундийг олон тумний дотор унагаадаг аа боль. Эсвэл чи бусадын даалгавраар “хачин юм” хийгээд байгаа юм уу? Дараа нь чи арыг нь даахгуй шуу дээ. Ер нь АТГ нь арай ингэж ард иргэдийгээ, хууль бусаар тагнаж чагнаж, амьдрал ахуй нь жаахан гайгуй байгаа хэн нэгийгээ УНДЭСЛЭЛГУЙГЭЭР ХОРОНГОЖСОН гэж цоллож, шалгаж, шууж, шорон гянданд хийхээр айлгаж байгаа юм биш биз дээ. Бид чинь ямар нийгэм байгуулчихаад, хэнээр удирдуулаад, хэнээр оорсдийгоо хамгаалуулаад байгаа юм бэ? Тэгвэл. ОЮУ ТОЛГОЙ, НОЕН УУЛ зэрэг ОРД газруудыг УУЛ УУЛААР нь ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН, Эрдэнэт, Монголросцветмет нэгтгэл, Хотолийн цемент шохойн уйлдвэр зэрэг ТОРИЙН ОМЧ ХОРОНГОО ард иргэдээсээ нууцаар ОБЪЕКТ , ОБЪЕКТООР НЬ ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН Ц.Элбэгдорж, М.Энхболд, Сайханбилэг нарыг яагаад шалгахгуй байна вэ? Мон ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН монгоо ядаж Монголдоо байршуулж, татвар толж Монголдоо бага ч гэсэн хувь нэмэр оруулчихгуй ГАДНЫ НУУЦ ДАНСАНД БАЙРШУУЛЖ “хуний сэтгэл гаргасан” С.Баярцогт , С.Батболд нарыг яагаад шалгахгуй байна вэ? Хулгай хийж авсан монгоороо гадаадад ондор унэтэй ОРД ХАРШ, ЭДЛЭН, ХАУС худалдаж авч ТАНАСАГЛАЖ БАЙГАА С.Баяр мэтийн ХУЛГАЙЧДЫГ яагаад шалгахгуй байна вэ? Эдгээр нохдуудийн хийсэн ХУЛГАЙГ Алтанхуягын бух ах дуу нарын магадгуй насаараа цуглуулсан хоронго, эсвэл бусадаас зээлж хуйлж авч барьсан МУУРЫН БАЙШИН ШИГ ЖИЖИГХЭН байртай ЖИШИЖ БОЛОХ УУ? Би тэр байрыг нь сониучилж очиж узсэн л дээ. Унэндээ тэнд омно нь байсан тургэн уйлчилгээний кофений цэгийн “жижигхэн талбай” байшин байсан. Ойролцоогоор хааш хаашаагаа 10 метр орчим. Туунийг л буулгаад оффисийн жижигхэн байшин барьсан байна лаа шуу дээ. БУГДЭЭРЭЭ ШУДАРГА БАЙЦГААЯ Л ДАА. Эсвэл АЛАЛЦАХ ЮМ УУ?

  • Anonymous (December 07, 2016 10:18:44 pm )

    Ичих булчирхай гэж үнэхээр алга аа энэ хүмүүс. Улайн цайм л худлаа ярьцгаагаад л. ийм хүмүүсийг сонгоод л шүтээд л байдаг хүмүүсийг хархаар яаагаад ч ойлгож чаддаггүй юм. Аз болж би 12 жилийн турш АН-д саналаа өгч үзээгүй л дээ. Гэхдээ МАН болон МАХН-г мухар сохроор дэмжээгүй юм шүү. Со ах жилийн өмнө л АН даа итгэж байна. Манайхан чадна нтр гээд байсан хүн. 2 сарын өмнөөс аргагүй л энэ хэд чадахгүй ээ. Тарах хэрэгтэй гэж үгээ хэлсэн л дээ. Ядаж Со ах шиг намаасаа гарлаа гэсэн шиг алхам хийж чаддаггүй юм аа гэхэд үнэн үг хэлчих хүн алга. Тэмүүжин харин овоо дориун үг хэллээ хэллээ.

  • Сонгогч (December 08, 2016 3:19:01 am )

    АН хурлаараа ямарч шинэчлэл хийж чадсангүй Хуучин цөөвөрүүд төлөөлөгчдийг багцлаж хариуцлагаас мултарлаа.Тэд дахиад л АН-ыг гишгүүр болгон талхидах боломжтой боллоо
    Дүрэм Марофоныг ч тэд хөгийн юм болгоно Даан ч дээ

  • партизанка (December 08, 2016 2:32:40 pm )

    Олуулаа- АН-ын Их хуралд орсон бүх хүмүүс өөрсдөө сайн дураараа больчих л доо, Монголд та нараас илүү аавын хүү,ээжийн охид эрдэм боловсролтой туршлагатай байж л байна, юунд ингэж ухаанаа ширгэснийг мэдэхгүй “зүтгэж” байдгийн 2000 онд л ухаарах байсан юманд гэнэт “цув” нөмрөөд, зүгээр л амьдарцгаа, Монголын хүн ам дахиад нэг АН-д хүрэлцээтэй, ТА ХЭДИЙН УХААНГҮЙ АМИА БОДСОН ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ОЛОН ОЛОН үнэнч гишүүд чинь итгэл алдаж, хариуцлагагүй ардчиллаас болж амиа ч алдсан, жонхуурч байхаар шууд больцгоо. илүүдээ гарсан завтай юм бэ?

  • партизанка (December 08, 2016 2:34:23 pm )

    ардчилсан намын гишүүд дэмжигчид хэн нь ч нэр дэвшсэн даргад саналаа битгий өгггггггггг

  • Зочин (December 09, 2016 12:19:39 pm )

    АЛТАНХУЯГАА ЧАМААС БОЛЖ АРДЧИЛСАН НАМ ЧИНЬ ЯЛАГДСАН. ЧИ ЧИНГИС САМУРАЙ БОНД БОСГОЖ ЭДИЙН ЗАСГИЙГ ХЯМРААЖ, ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЭЭГҮЙ БОЛ АРДЧИЛСАН НАМ ЯЛАГДАХГҮЙ БАЙСАН ЮМ.

  • Улс тор судлаач. (December 10, 2016 10:10:51 pm )

    Ер нь Алтанхуяг АН-ын дарга, Еронхий сайдаараа байсаар 2016 оны сонгуульд орсон бол АН нь гарцаагуй олонх болох байлаа даа. Харамсалтай нь Еронхийлогч Ц.Элбэгдорж нь “Еронхийлогчийн бурэн эрхийн хугацаандаа багтааж, Еронхийлогчийн эрх мэдлийг бух талаар ашиглаж байж ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОРОНГО, МОНГОТЭЙ БОЛОХ улмаар АН-ыг БУХ ШАТНЫ СОНГУУЛЬД ЯЛАГДУУЛЖ ШАЛДАН ХУРТЭЛ УНАГААСНЫ ДАРАА “ТАМГАА ХАДАГ СУУТТЭЙ АВРАЛ ИРСЭЭР ГУЙГЭЭД ИРЭХЭД нь АН-ын ДАРГА БОЛЖ АВААД “ИХ АВРАГЧИЙН ДУРД ТОГЛОХ САНААТАЙ ГЭНЭН УЙЛДЭЛ ХИЙЖ БАЙГААД МОНГОЛЫН АРД ТУМЭНД БАРИГДЛАА ШУУ ДЭЭ. Мон ч “богино ухаантай нохор шуу. Солонгосын Еронхийлогч нь “хэлэх угээ торд ажилладаггуй найз эмэгтэйгээрээ бэлтгуулж байсан” гэх ОЧУУХЭН ЮМНААС болж ОГЦОРОХБОЛЧИХООД БАЙГАА БИЛЭЭ ДЭЭ. Гэтэл энэ нь Монголын хувьд юу ч биш шуу дээ. Ц.Элбэгдорж нь “Монголчуудыг 2 удаа хошигруулж, худал ярьж байгаад Еронхийлогч болчихоод шуух, хууль, хяналтын байгууллагыг ДОХИО ЗАНГААГААРАА ажиллуулдаг болж Монголын ШУДАРГА ЕСИЙГ АЛДАГДУУЛСАН, Эрдэнэтийг хууль бусаар хувийн компаниар дамжуулж хувьдаа авах ажлыг зохион байгуулсан, ХЭЛС хэргээр олон хунийг хэлмэгдуулсэн гэх мэт хууль зорчиж, ОРГОСОН ТАНГАРАГААСАА НЯЦСАН уйлдлуудийг нь МОНГОЛЧУУД нэгэнт мэддэг болсон болохоор одоо туунийг хугацаанаас нь омно ОГЦРУУЛАХ нь ГАРЦААГУЙ болоод байх шиг байна даа. Мэдээж АН-ынхан ч гэсэн ХАМГААЛЖ ЧАДАХГУЙ шуу дээ. Баяртай Ээбий ХУЛГАЙЧ АА.

antalya rent a car